<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2015-08-04, унших хугацаа: ~2 минут

Фэйсбүүк тусгай зорилтот бүлэг буюу custom audience үүсгэхдээ өөрийн хэрэглэгчийн утасны дугаарын жагсаалтыг оруулан үүсгэх боломж бий. Хэрэв танд хэрэглэгчдийн утасны дугаарын мэдээлэл байгаа бол зөвхөн эдгээр хэрэглэгчиддээ тодорхой зар сурталчилгаа, контентыг Фэйсбүүкээр дамжуулан хүргэх боломж нээлттэй гэсэн үг.

Харин танд тийм дугаарууд байхгүй, байсан ч хэт цөөхөн бол яах вэ?

Гар утасны дугаар руу SMS зар явуулдагтай төстэй шийдэл байж болно. SMS явуулахдаа бид орлого өндөртэй сегментэд хүрмээр бол 9911, 9909, 8811 гэх мэт дараа төлбөртэй бас "үнэтэй" префикс руу явуулчихдаг. Нэг SMS 25 төгрөг гэж бодохоор ингэж зөв онилохгүй бол зардал нь бас хөөрхөн өндөр гарчихна. Монголд утасны дугаараар баянаа, зиндаагаа гайхуулдаг "өвчин" байдгийн хэрэг энд гарна.

Зүгээр SMS зар явуулчихаж болж байхад Фэйсбүүкээр яах юм бэ?

  1. Фэйсбүүк дээр илүү бага зардлаар хүргэж болно.
  2. SMS дээр хэдхэн тэмдэгтэд латин үсгээр зараа явуулах бол Фэйсбүүк дээр текст, зураг, видео гээд маш олон янзын хэлбэрийг ашиглах боломжтой
  3. Операторуудын телемаркетингийн үйлчилгээний хүнд суртал, алдаа мадаг гэх зовлон байхгүй
  4. Фэйсбүүк дээр цааш нь нарийвчлан сегментчилэх (жишээ нь: үнэтэй дугаартай, эрэгтэй, 25-аас дээш насны хэрэглэгчдэд өөрийн Ланд 200 машиныхаа зарыг харуулж болох юм), органикаар цаашаа тархах, хэрэглэгч хариу үйлдэл хийх гэх мэт өөр олон боломжууд байна

Сул тал байна уу?

Нэг л сул тал байдаг нь утасныхаа дугаараар бүртгүүлээгүй бол тухайн хүнд хүрэх боломжгүй. Жишээ нь: 9911 префикстэй дугаартай хэрэглэгчдийн 50 гаруй хувь нь буюу тал нь л уг дугаараараа бүртгүүлсэн байдаг. Гэхдээ л энэ нь орлого өндөртэй 5,500 хэрэглэгчид утсан дээр нь SMS ирүүлж дургүйг нь хүргэлгүйхэн контентоо хүргэчих боломж. Өөр үнэ цэнэ ихтэй префексүүдээс нэмээд байвал энэ мэтээр 30,000 - 40,000 болоод өсчихнө. Бүх дараа төлбөртэй дугаарууд гээд ирэхээр 140,000 хэрийн болох жишээтэй.

Яаж 9911 дугаартай зорилтот бүлэг үүсгэх вэ?

Excel дээр эхний талбарт 9799110000, тэрний доод талын талбарт 97699110001 гэж бичээд хамтад нь сонгоод доош 10,000 талбар буюу 97699119999 дугаар хүртэл чирнэ.

9911_1

Файлаа хадгалахдаа save as функцыг сонгоод csv форматыг сонгоно. Доорх сануулга гарч ирэхэд Yes товчийг дарна.

warning

Програмаа хаах үед дараахь сануулга гарч ирдэг энэ үед Don't Save гэсэн сонголтыг хийж болно. csv файл нь хадгалагдчихсан байгаа.

dontsave

 

https://www.facebook.com/ads/audience_manager холбоосоор Audience хуудас руу ороод баруун дээд өнцгийн менюгээс Custom Audience сонголтыг хийнэ.

Фэйсбүүк дээр зорилтот бүлэг утасны дугаараар үүсгэх

Customer File, Choose a file or copy and paste data, Upload file  сонголтуудыг хийгээд Data Type талбарыг Phone Numbers гэж сонгоно. Upload a File товчийг дарж өөрийн файлыг сонгож оруулна. Файлаа upload хийж ачаалсны дараа Phone Number гэсэн талбар доорх зурган үзүүлсэн шиг баталгаажиж буй эсэхийг магадлаарай. Upload & Create товчийг дарж өөрийн зорилтот бүлгийг үүсгэнэ. Тодорхой хугацааны дараа (30 минутаас лав бага) боловсруулалт дуусч таны зорилтот бүлэг бэлэн боллоо гэсэн мэдээлэл ирнэ.

9911 ДУГААРТАЙ ХЭРЭГЛЭГЧИЙГ ФЭЙСБҮҮК ДЭЭР ХЭРХЭН ОНИЛОХ ВЭ?

Та Фэйсбүүк зар сурталчилгаа хийх үедээ хамгийн дээр байрлах Custom Audiences хэсгээс өөрийн зорилтот бүлгийг сонгож ашиглаарай.

Хэрэв та сошиал медиа маркетингийн мэдлэг чадвараа хөгжүүлмээр бол манай сургалтанд хамрагдаарай. Сургалтаар сошиал медиа платформууд болон тэдгээрийг хэрхэн маркетингт үр дүнтйгээр ашиглах боломжууд, тэдгээрийг хэрхэн ашиглах, мөн Фэйсбүүк маркетинг, сурталчилгаа, арга туршлага, техникүүдийн талаар мэдлэгийг олж авах болно.

Сошиал медиа маркетинг 2 сургалт

 

Сэдэв: Фэйсбүүк маркетинг, Сошиал медиа маркетинг, Маркетинг, Фэйсбүүк сурталчилгаа, Дахин чиглүүлэх маркетинг

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд