fbpx
Skip links

2021 оны фэйсбүүк трэнд

Фэйсбүүк трэнд 2021, сошиал медиа

Хуваалцах

Уламжлал ёсоор бид жил бүрийн өдийд энэ жилийн төлөв, ирэх жилийн хандлагыг харьцуулан трэнд болж буй зүйлсийг танилцуулдаг билээ. Дижитал шилжилт эрчимтэй явагдаж олон төрлийн сошиал сувгуудын хэрэглээ өсөж байгаа ч Фэйсбүүк тэргүүлэгч суваг хэвээр байсаар байна. Дараах нийтлэлээс Фэйсбүүк дээр трэнд болж буй цаашдаа хандалт авчрах контентын талаар уншиж танилцаарай.

“Facebook Live” өсөлттэй хэвээр 

Facebook live

2020 оны 2 дугаар хагасад Фэйсбүүк Live хэрэглээ 26,8%-иар өссөн бөгөөд энэ үзүүлэлт 2021 онд ч үргэлжлэх төлөвтэй байна.

B2C зах зээлд бараа бүтээгдэхүүн танилцуулах, азтан шалгаруулах төдий байдаг байсан Фэйсбүүк Live туршлага хуваалцсан, мэдээлэл хүргэсэн агуулгаар өргөж байгаа нь сайшаалтай.

AR Ecosystem

Facebook AR

190 орны 400,000 гаруй бүтээлч залуус Фэйсбүүкийн SPARK AR-г ашиглаж 1,200,000 гаруй контент бүтээжээ. Магадгүй AR Filter бүх салбарын маркетингд амжилт олохгүй байж мэдэх ч залуус руу чиглэсэн зах зээлд брэнд рүү чиглэсэн анхаарлыг өсгөх онцгой нэг хэсэг байх болно.

Facebook Видео өсөлттэй хэвээр

Facebook Video

2019 оны 3-р улиралтай харьцуулахад 2020 оны 3-р улиралд Фэйсбүүк видео контент 2,6%-ийн өсөлттэй байжээ. Цар тахлын нөлөөгөөр хүмүүс гэртээ илүү их цагийг өнгөрөөхийн хэрээр Фэйсбүүк болон Инстаграм дээр урт видео үзэж сурч байгаа нь ажиглагдаж байна. Өмнө нь Youtube дээр л влог, стрийм, тайлбар видео үздэг байсан бол энэ хандлага фэйсбүүк рүү шилжиж байна.

Сонирхолд суурилсан, хаалттай групп

facebook group

2021 онд Фэйсбүүк групп трэнд маркетинг болох хүлээлттэй байна. Дэлхий даяар аль хэдийн 1,4 сая хэрэглэгчтэй 10 сая гаруй групп идэвхтэй ажиллаж байна.

Магадгүй хэрэглэгчидтэй илүү ойр байх, бизнесийн алдаатай процессоо засах, урт хугацааны үнэ цэнтэй харилцааг үүсгэх боломжийг групп олгох байх.

Facebook newsfeed – Сурталчилгаа хаан хэвээр

facebook ad

2020 оны 3-р улиралд фэйсбүүкийн newsfeed-эд харагдсан сурталчилгааны 58,2% нь байгаа оносон буюу хэрэглэгчтэй холбоо хамаарал бүхий контент байсан байна. Харин даралтын хувь 1,82%-тай байжээ. Энэ нь видеоны үзүүлэлтийг давсан үзүүлэлт юм. Фэйсбүүк хийгдэж буй сурталчилгаануудад илүү их шаардлага, маш өндөр хяналт тавьж байгаа. Тиймээс ямар ч хамаагүй аргаар контентоо бүүстлэхээс илүүтэй ухаалаг, зөв стратегиар сурталчилгаа хийж сураарай.

Ухаалаг чатбот

Facebook Messenger

Фэйсбүүк мессенжерээр дамжуулж 40 сая бизнес хэрэглэгчидтэйгээ харилцаж байна. Энэ үзүүлэлт 2021 онд ч мөн адил өссөөр байх болно. Гэхдээ өөрсдийн мэдээлэлд тулгуурлан харилцагч, хэрэглэгчидээ таньж, хувьчилсан харилцааг технологиор дамжуулж хүргэх нь харилцааны маркетингийн гол тренд билээ. Тиймээс энгийн нэг чатботноос илүүтэй ухаалаг чатботод хөрөнгө оруулах нь бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэх болно.

Хэрэглэгчийн оролцоо бүхий контент

 Хэрэглэгчийн оролцоо бүхий контент

Энэ жил Фэйсбүүк дэх хэрэглэгчийн оролцоо бүхий контент маш хурдацтай өсөлтийг бий болголоо. Энэ төрлийн контент 2020 оны 1-р сард 223 тэрбум үзэлттэй байсан бол 8 сар гэхэд өмнөх үзүүлэлтээ 2 дахин өсгөж 495 тэрбум үзэлттэй болжээ. Ялангуяа томоохон кампаньт ажилд хэрэглэгчийн оролцоо бүхий контентыг багтаах нь түгээмэл ажиглагдаж байгаа бөгөөд сошиал давалгааг үүсгэж байгаагаас гадна брэнд рүү чиглэсэн анхаарлыг нэмэгдүүлж байна.

#Hashtag-ийн хэрэглээ хэрэглэгчдэд хүрэхэд туслана

Hashtag

Хэрэглэгчийн оролцоо бүхий контентын салшгүй нэг хэсэг бол #hashtag юм. Хэн нэгний үүсгэсэн хаштагийг ашиглахаас илүүтэй өөрдсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог хэв шинжид тулгуурласан хаштагийг ашиглахыг зөвлөе. Жишээ нь: Юнител-ын шинэ жилийн кампаньт ажлын #БэлгээБэлэглэеЮнител, Кока кола интернэйшнл  #ShareaCoke , KFC Mongolia -н #Дутуугаа_дүүргэ

МАРКЕТИНГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
Batzorig Begzsuren

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.