<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Azjargal Erdenebayar

Azjargal Erdenebayar

BZP Digital&Inbound маркетингийн агентлагийн инбаунд маркетер, нийтлэлч. Магистрант

Нийтэлсэн: 2020-12-31, унших хугацаа: ~4 минут

B2C, B2B байгууллагуудын хувьд одооноос төлөвлөж эхлэх хэрэгтэй 2021 оны маркетингийн гол чиг хандлагууд бол

  •       Инноваци
  •       Дижитал туршлага
  •       Түншлэлийн өсөлт

Эдгээр гурван ойлголт нь CMO – ын зургадугаар сарын судалгаа болон Salesforce – ын  “State of Marketing” тайланд үндэслэн гаргасан  2021 онд маркетингийн төлөвлөгөөнд нөлөө үзүүлэхүйц чиг хандлагууд юм.

Нийтлэлтэй үргэлжлүүлэн хамт байж хэрхэн B2C, B2B компаниуд маркетингийн чиг хандлагаа өөрчлөх маркетингийн стратегиа эхлүүлэх талаар мөн удирдлагууд 2021 онд хэрхэн бэлдэж байгааг бидэнтэй хамт олж мэдээрэй.


B2B маркетингийн чиг хандлага 2021 онд


CMO судалгаанд B2B нь B2C – ээс илүү Covid-19 – ийн дараа эдийн засгийн байдлын талаар илүү өөдрөг үзэлтэй байгааг дурдсан байна. Мөн дараагийн арван хоёр сар B2B бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьд маркетингийн зардал өсөх хандлагатай байгааг дурджээ. Тэгвэл энэ нэмэлт төсвийн хуваарилалт хэрхэн хийгдэх талаар урьдчилан тооцоолбол:

Бүртгэлд суурилсан маркетингийг стандарт болгох

Бүртгэлд суурилсан маркетинг нь ROI буюу хөрөнгө оруулалтын өгөөжийг өндөр байлгах, хэлэлцээрийн тоог нэмэгдүүлэх, хөндлөн болон босоо борлуулалтыг хамгийн их байх боломжийг санал болгодог.

Бүртгэлд суурилсан маркетингийн програмуудын талаас илүү хувь нь автоматжуулалтыг ашиглан үйлчлүүлэгчдэд хэрэгцээ, шаардлагад нь тохирсон үйлчилгээг санал болгосноор маркетингийн автоматжуулалтын цар хүрээ ч өсөн нэмэгдэж, улам боловсронгуй болсоор байна.

Дижитал хаашаа ч явахгүй

CMO – ийн судалгаа үүнийг илүү баттай болголоо. Учир нь судалгаанд дурдсанаар дижитал орчинд таны санал болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийн үнэ цэнийг өсгөж цаашид цар тахлын өмнөх үерүү буцах бодолгүй байгааг харуулжээ.

Судалгаанд хамрагдсан компаниудын 26.5% нь цар тахлын өмнөх дижитал маркетингийн төсвийг ирэх сард ч мөн адиал төлөвлөж байгаа тул дижитал орчинд өрсөлдөөн ихсэх хандлагатай байна.  

Ашгаа нэмэгдүүлэхэд нөлөөлөгчдийг ашиглах

LinkedIn болон LinkedIn – ээс гаргаж буй нийтлэлүүд B2B инфлүсэрүүд дээр  төвлөрч ажилладаг. Нийгэмд нөлөө бүхий хүмүүсийг маркетингийн нэг хэсэг болгон ашиглах зардал жилээс жилд өссөөр байгаа бөгөөд  сүүлийн 3 жилийн хугацаанд маркетингийн төсвийн 12.7% -ийг эзэлжээ.

Хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

B2B үйлчилгээний компаниуд ирэх онд түншлэлдээ илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй болох нь. Жижиг компаниудын хувьд урт хугацааны өсөлтийн гол түлхүүр нь түншийн холбоог нэмэгдүүлж, үүнд анхааран ажиллах нь чухал үүрэг гүйцэтгэнэ.


B2C маркетингийн чиг хандлага 2021 онд


Цар тахлын үеэр брэнд бий болгох, үйлчлүүлэгчдийг хадгалж үлдэх зэрэг үйл явдлын дараа B2C маркетеруудын хувьд юу хүлээж байна вэ?

Бид AI /хиймэл оюун ухаан/, брэндийн үнэ цэнэ, сошиал медиа дах зарцуулалт, болон шинэ зах зээлрүү өргөжин тэлэлт нь 2021 онд B2C компаниудын маркетингийн чиг хандлагын өнгө төрхийг илтгэнэ гэж үзэж байна. Тиймээс эдгээр чиг хандлагыг дэлгэрүүлэн авч үзэцгээе.

AI таны хэрэглэгчтэйгээ ойр байх замыг гэрэлтүүлэх болно.

"New normal" нь хувь хүний оролцоонд илүү ач холбогдол өгч байна. Salesforce – ийн хийсэн судалгаагаар маркетрууд "хувь хүний өвөрмөц хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн мессеж, санал" илгээх ёстойг харуулжээ.

Мөн хэрэглэгч бүрийн хувийн хүсэл сонирхлын талаар гүн ойлголтыг олж авахын тулд хиймэл оюун ухаан (AI) ашиглах хэрэгцээ, шаардлага цаашид нэмэгдэх болно гэж үзжээ.

Брэндүүд "сайн зүйл хийхийг" хүсдэг

CMO – ийн судалгаанаас харахад брэндүүдийн хувьд "нийгэмд сайн зүйл хийх" гэсэн хариулт нь цар тахлын үеэр илүү нэмэгдсэн байна. Дүгнэж хэлэхэд, одоо таны брэнд, брэндийн стратегийг үнэлэх цаг болжээ. Таны үйлчлүүлэгчид танай брэндийн талаар юу гэж боддог вэ? Өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад танай брэнд ямар байна вэ? Та өөрийн үнэ цэнээ хэрхэн ойлгож байна вэ?

Утас болон сошиал медиа

Цар тахлын үеэр хүмүүсийн гар утас, нийгмийн сүлжээнд зарцуулж буй цаг дээд цэгтээ хүрсэн. Гар утсанд зарцуулах хугацаа ирэх 12 сарын хугацаанд улам өсөх бөгөөд гар утсанд зориулан вэбсайтыг оновчлох тухай ойлголтыг шинээр бий болгож байна. Харьцуулбал, апп зохион бүтээх, байнгын завар, шинэчлэлийг хийх нь зэрэг нь ард үлдэж байна гэсэн үг. Гэсэн хэдий ч сошиал медиад хуваарилах сурталчилгааны зардал шинэ дээд төвшинд хэвээр байх болно.

Зах зээлд шинээр нэвтрэх нь түргэн шуурхай арга барил шаарддаг

Зах зээлд бүтээгдэхүүн санал болгодог B2C компаниудын хувьд өөр зах зээлрүү шилжих загвараа өөрчлөх нь нэн тэргүүний зорилт хэвээр байна. Байгууллагууд динамикаар маркетингийн стратегитаа дасан зохицохын хэрээр Agile маркетингийн хандлага анхаарлын төвд орж байна. Agile маркетинг нь хэрэглэгчийг төв болгон борлуулалтын үе шатад үзүүлж буй хариу үйлдлийг  ажиглах, сорих, хамтран ажиллахад анхаардаг. Түүнчлэн Agile маркетинг нь гол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд таниулахад бүх өндгөө нэг сагсанд хийх эрсдэлээс сэргийлэх замаар төсвөө хэмнэх боломжийг олгодог.


Маркетингийн манлайлал 2021 онд


B2B, B2C байгууллагын маркетингийн удирдлагууд 2021 оны сорилтод хэрхэн бэлтгэж байна вэ? Ирэх онд тэдний тэргүүлэх чиглэл хаашаа чиглэж байгааг хамтдаа харцгаая.

Инноваци бол гол түлхүүр

Хүмүүсийн зан төлвийн өөрчлөлт, үйлчлүүлэгчид, бизнес эрхлэгчдээс хүлээх хүлээлт болон нийгэм бүхэлдээ маркетингт байнгын өөрчлөлтийг шаардаж байдаг. CMO судалгаанд дурдсанаар “инноваци” нь 2021 онд маркетингийн салбарын хувьд томоохон сорилт болж байна.

Борлуулалт ба маркетингийн шинэ юүлүүр нь маркетингийг оролцоо, хувиралт, хяналтыг хадгалах хэрэгсэл гэж үздэг.  Гэвч Salesforce – ын судалгаанд “Байгууллагын зохион байгуулалтын загварт өөрчлөлт оруулан технологируу шилжих нь энгийн хэрэглэгч, дижитал орчноос ирж буй хэрэглэгчийн ялгаатай байдлыг тогтооход  маркетруудын хувьд хүндрэлтэй байгааг дурджээ.”

"Товчоор хэлбэл, инноваци бол

маркетингийн удирдлагуудын хувьд  

хамгийн том давуу тал юм"

Хэрэглэгчийн баялаг туршлага

Үйлчлүүлэгчидтэйгээ холбоо тогтоох, Covid19 – ын дараах итгэлцлийг нэмэгдүүлэхэд хэрэглэгчидрүү чиглэсэн маркетинг, хэрэглэгчдэд бий болж буй сэтгэгдлийг эерэг байлгах зэрэг нь чухал үүрэгтэй.  

Компанийн хэрэглэгчидтэйгээ эргэх холбоотой байх эсэх нь бүтээгдэхүүн, үйлчилгээтэй адил чухал ач холбогдолтой гэж хэрэглэгчдийн 84% үзсэн бөгөөд энэ үзүүлэлт 2018 онтай харьцуулахад 4% иар өссөн байна.

Үүний үр дүнд маркетингийн салбарын удирдлагууд хэрэглэгчид үзүүлэх анхаарал, халамж, сурталчилгаанд санаачлагатай байх тал дээр анхаарч байна. 

Гол хэмжүүрүүдийг ажиглах

Эцэст нь Salesforce цар тахлын дараах ертөнцийг хямралаас сэргэх, дасан зохицох чиглэл рүү шилжэж буй гэж тодорхойлсон бөгөөд "Маркетеруудад бүтээгдэхүүн, үйлчилгээнд итгэл хүлээлгэсэн хэрэглэгчдийг харилцааг бизнесийн үнэ цэнэ болгох онцгой боломж байна" гэж үзэж байна.

Гол хэмжүүрүүд буюу хэрэглэгчийн амьдралын үнэ цэнэ, сэтгэл ханамжийн өөрчлөлтийн мэдээллийг ажилглан, хянах нь бидэнд юу нь болж, юу нь болохгүй байгааг "цогцоор нь" харуулж байна.

CMO – ийн судалгаагаар маркетруудын 62.3% нь цар тахал нь маркетингийг урьд өмнө хэзээ ч байгаагүй чухал хэсэг болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын энэ нөхцөл байдалд маркетруудыг компанийн ирээдүйн төлөвлөгөөг гаргаж, идэвхжүүлэхийг шаардаж байгаагаас маркетингийг хэр чухал төвшинд авч үзэж байгаа нь харагдаж байна.


Манай BZP Digital&Inbound маркетинг агентлагийн маркетингийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрэн хүсэлтээ ирүүлээрэй.

New Call-to-action

Сэдэв: Сошиал медиа маркетинг

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд