<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Badmaa Ganzorigt

Badmaa Ganzorigt

БНСУ-д "Бизнес удирдлага"-н баклавр зэрэгтэй. Дижитал маркетер, нийтлэлч. "Gmobile" болон "Spot" агентлагт маркетераар ажиллаж байсан туршлагатай. Одоогоор "Инбаунд маркетингаар" мэргэшин ажиллаж буй маркетер.

Нийтэлсэн: 2020-12-25, унших хугацаа: ~6 минут

2021 он дөхөж ирэхийн хирээр маркетинг болон хийж буй бүх платформ дээрээ хэрэглэгчдэд ямар кампанит ажил таалагдсан, юу нь болсон, юу нь болоогүй, цаашид ямар чиг хандлагаар явах талаар эргэж нэг харах нь чухал биз ээ. Тэгвэл дэлхий даяар нэг тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй Инстаграм платформын 2021 оны чиг хандлага ямар байхыг энэ удаагийн нийтлэлээрээ онцлон бичихээр шийдлээ. Инстаграм маркетингийн стратегиа өөрчлөх, төлөвлөхөд шаардлагатай мэдээллийг хүлээн авна уу. 

Инстаграм Stories: Нөлөөлөгчдийн ноён нуруу: 

Инстаграм стори

Инстаграм-н хамгийн эхний тренд бол “Инстаграм Story” тогтмол ашиглах явдал юм.  Хэдийгээр “STORY” дөрөвхөн жилийн өмнө нээлтээ хийсэн ч гэсэн инстаграмын шилдэг трендийн нэг болж, дэлхийн өнцөг булан бүрт инстаграмчдын зүрх сэтгэлийг эзэмдсээр байгаа юм. Өнөөдөр “Story” нь уг платформын хамгийн алдартай нь төдийгүй Facebook толгой компанийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэгт зүй ёсоор ордог.

Story нь нөлөөлөгчдийн маркетингийн онцгой чухал хэсэг болсон бөгөөд арав гаруй брэндийн бараг найм (78%) нь Инстаграм Story брэндийн талаарх нөлөөлөгчдийн хувьд асар их нөлөө үзүүлсэн гэж брэндүүд хэлсэн байдаг. (Tribe Dynamics, 2020).

Үнэн хэрэгтээ энэ нь influencer (нөлөөлөгчид)-н дунд маш их түгээмэл хэрэглэгддэг хэрэгсэл бөгөөд тэдний 88% нь Storу ашигладаг хэмээжээ. 

Цаашид ч гэсэн “Storу” хэрэглээ улам бүр нэмэгдэх бөгөөд, судалгаагаар Инстаграм-д нөлөөлөгчдийн 63% нь өнгөрсөн жилээс илүү их идэвхтэй ашиглаж эхэлсэн байна. 
Та ч гэсэн үүнийг заавал туршаад үзээрэй гэж зөвлөж байна.

“Инстаграм Reels”-н хэрэглээ цаашид өсөх хандлагатай:

Интаграм рээлс
  • Хэрэглэгчдэд богино, 15 секундийн видео бичлэг хийх, засварлах боломжийг олгодог “Инстаграм Reels” нь 2020 оны 8-р сард нээлтээ хийсэн бөгөөд одоогоор 50 оронд худалдаалагдаж байна. (Influencer Marketing Hub, 2020)

Инстаграм Reels-ийг гаргахаас нэг сар орчмын өмнө Энэтхэг улсад TikTok-ийг хориглосон. Статистик мэдээллээс харахад Энэтхэг дэх хэрэглэгчдийн Инстаграм-д зарцуулсан дундаж хугацаа Reels гарснаас хойш 3.5%-иар өссөн байна.

Харин “Инстаграм Reels” нь 2021 онд анхаарч үзэх Инстаграм-ийн хамгийн том чиг хандлагын нэг болж магадгүйг мэдээллэсэн юм. 

Инстаграм live улам нэмэгдэнэ

  • Сүүлийн хэдэн сарын хугацаанд Инстаграм-н хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж буй чиг хандлагын нэг бол “Инстаграм Live” юм. 

Коронавирусын тархалтыг хязгаарлахын тулд дэлхийн улс орнууд lockdown байдалд ороход хүмүүс дижитал сувгуудаар дамжуулж нийгмийн харилцааг үргэлжлүүлж байсан. Дөрөвдүгээр сард цар тахлын оргил үед “Инстаграм Live” хэрэглээ ганцхан сарын дотор  70%-иар өссөн. (Business Insider, 2020). 

Бид бүхэн 2021 он хүртэл COVID-19-ийн нөхцөл байдал олон улс орныг хамарсан халдварын давлагаа дуусах болоогүйг мэдэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 2021 онд Инстаграм Live-н хэрэглээ өмнөх оноос ихсэх төлөвтэй байгаа нь илт харагдаж байна. Тиймээс маркетерууд маркетингийн төлөвлөгөөндөө тусгаж өгөхөд илүүдэхгүй биз ээ. 

Инстаграм - Онлайн дэлгүүрийн чиг хандлага

ИНСТАГРАМ ДЭЛГҮҮР

  • Өнөө үед онлайн дэлгүүрүүд түгээмэл болж байгаа бөгөөд 2021 онд анхаарал хандуулах ёстой Инстаграм чиг хандлагын нэг нь Инстаграм дээр худалдан авалт хийх явдал юм.  

АНУ дахь инстаграмчдын 36% нь хобби болгон онлайн дэлгүүр хэсдэг хэмээжээ. Одоогийн байдлаар худалдан авагчдын 70% нь Инстаграм-ийг бүтээгдэхүүн хайх зорилгоор ашигладаг (Facebook, 2019). Түүнчлэн сар бүр дэлгүүрийн бичлэгийн линк-р дамжих, swipe up хийж бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авдаг 130 сая хэрэглэгч байдаг.

Тэгэхээр худалдан авагчид Инстаграм-д илүү их цаг зарцуулдаг тул 2021 онд "Shopping Trend" хүчээ авах нь гарцаагүй байна. 

Бусад сошиал сувгийн нөлөөлөл нэмэгдэнэ:

  • TikTok болон Twitter зэрэг бусад сошиал сувгуудын платформ хоорондын агуулга нь Инстаграм дээр илүү их онцлог шинж чанартай байх болно. (Hootsuite, 2020)

Өсөн нэмэгдэж буй бусад контентын төрлүүд болон, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд Инстаграм нь хэрэглэгчдэд ижил төрлийн контентийг бий болгох боломжийг олгодог шинэ боломжуудыг маш хурдан нэвтрүүлсэн.

Толгой компани болох Фэйсбүүк нь Giphy-ийг саяхан худалдаж авсан бөгөөд уг 2 платформыг хооронд нь нэгтгэж, Инстаграм хэрэглэгчдийн үүсгэж болох агуулгыг хязгаарлахгүй байх төлөвлөгөөний нэг хэсэг нь гэж судлаачид үзэж байгаа юм. 

Тусгай эффект хийх боломж: 

ИНСТАГРАМ ЭФФЕКТ

Фэйсбүүк 2019 оны дундуур Spark AR (хэрэглэгчид тусгай эффектийг бий болгох боломжийг олгодог бодит платформ) олон нийтэд танилцуулснаас хойш дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн үүнийг ашигладаг болсон. 

Энэ нь брэндүүд үйлчлүүлэгчдэдээ шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахын тулд ашиглаж болох платформ бөгөөд, үүнд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд хэрэглэгчдэд нүүр будалтын янз бүрийн эффект, филтерүүдийг санал болгож, өөрийн нүүрэнд хэрхэн харагдахыг туршиж үзэх, мөн хэрэглэгчид янз бүрийн хувцас "өмсөж" үзэх зэрэг олон боломжуудыг AR Filters олгож байгаа юм. 

Эдгээр брэндийн AR filter-үүд нь тэдний боломж бололцоог харгалзан 2021 оны Инстаграм-ийн шилдэг чиг хандлагын нэг байх бөгөөд компаниуд маркетингийн хэрэгсэл болгон ашиглахаас буцахгүй болно гэж үзэж байгаа ажээ.

Инстаграм карусель нэмэгдсээр:

Инстаграм-ийн карусель бичлэгүүд 2017 оны эхээр нээгдсэнээс хойш хамгийн их нийтлэгдсэн постуудын нэг болж чадсан. Өнөөдөр ч гэсэн түүний өсөлт зогссонгүй үргэлжилсээр байгаа юм. Нээлтээ хийсний дараахан Инстаграм дээрх бүх контентийн нэг хэсэг болох (3-4%) нь карусель хэлбэрээр нийтлэгдэж байсан.

Улмаар гурван жилийн дараа 2020 оны 7-р сар хүртэл урагшилж, энэ үзүүлэлт 19.4% болж өссөн байна. (Marketing Charts, 2020). 2020 онд л гэхэд карусель контентын инстаграм дахь нийт бичлэгүүдийн эзлэх хувь сар сараар нэмэгдэж байгааг шинжээчид олж харсан байна. Хэрэв эдгээр тоон үзүүлэлт үргэлжлүүлэн явбал карусель бичлэгүүд нь 2021 оны Инстаграм-н шилдэг чиг хандлагын нэг болох нь дамжиггүй.

Инстаграм дахь нийгмийн нөлөөлөл:

Инстаграм нөлөөлөл

Инстаграм-ийн хамгийн сүүлийн үеийн онцлог шинж чанаруудын нэг бол 2020 оны 3-р улиралд эхлүүлсэн хандив цуглуулах боломж юм. Үүний тусламжтайгаар хэрэглэгчид хувийн хандив цуглуулах үйл ажиллагаагаа эхлүүлэх эсвэл одоо байгаа кампанит ажилд хувь нэмрээ оруулах боломжтой болжээ (Инстаграм, 2020).

Энэхүү боломжийг коронавирусын цар тахлын улмаас эдийн засаг удааширч байгаатай холбогдуулан хэрэглэгчдэдээ хүнд хэцүү байгаа бизнес эрхлэгчдэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор нэвтрүүлсэн юм. 2020 оны эхний долоон сард зөвхөн Инстаграм, Facebook дээр COVID-19-т өртсөн хүмүүст зориулж 100 сая гаруй доллар цуглуулж чадсан байна. Шинжээчид эдийн засгийн уналтыг дор хаяж хэдэн улирал, цаашлаад 2021 он хүртэл үргэлжлэх болно гэж таамаглаж байгаа тул энэ нь олны анхаарлыг татаж, 2021 оноос Инстаграм-д тренд болно хэмээжээ. 

IGTV хэрэглээ улам нэмэгдэнэ:

Хамгийн сүүлийн буюу 2021 оны Инстаграм чиг хандлагын жагсаалтад IGTV (Инстаграм TV) орж байна. 

Инстаграм урт хугацааны видео платформ дээрээ зар сурталчилгаа явуулахаар төлөвлөж байгаагаа зарласны дараа хэрэглээ нь улам хурдасна. (Social Media Today; Инстаграм, 2020). Энэ нь контент бүтээгчид IGTV-д зориулж илүү урт видео бичлэг хийж эхлэх, зар сурталчилгааны боломжоос мөнгө олохыг хичээх, мөн брэндүүд мэдлэгээ дээшлүүлэхийн тулд өөрсдийгөө илүү их дайчлах боломжийг олгож байгаа юм. Судлаачдын мэдээллэж буйгаар IGTV контент бүтээгчдийн зар сурталчилгааны орлого нь YouTubers-тэй ижил хувьтай байгаа нь Инстаграм-г боломжит өрсөлдөгч болгоход хүргэж болзошгүй хэмээн үзэж байгаа ажээ. 

Инстаграм сонирхолтой баримтууд: 

Дэлхий дээр Инстаграм-г сар бүр 1 тэрбум хүн ашигладаг.
“Инстаграм Story”-г өдөрт 500 сая хүн ашигладаг
Хэрэглэгчдийн 89% нь АНУ-с бусад орноос ханддаг.  Үүнд: 
  • Бразил: 70 сая хэрэглэгч
  • Энэтхэг: 69 сая хэрэглэгч
  • Индонез: 59 сая хэрэглэгч
  • Орос: 40 сая хэрэглэгч

Америкийн насанд хүрэгчдийн 37% нь Инстаграм ашигладаг. Үүнд:

  • 18–29: 67%
  • 30–49: 47%
  • 50–64: 23%
  • 65+: 8%
  • Инстаграм дахь хүйсийн харьцааг авч үзвэл 52% нь эмэгтэй, 48% нь эрэгтэй эзэлж байна.
  • Инстаграм хэрэглэгчид өдөрт дунджаар 53 минут зарцуулдаг.
  • Инстаграм хэрэглэгчдийн 63% нь өдөрт дор хаяж нэг удаа хаяг-руугаа нэвтрэн ордог.
  • Инстаграм-н 200 сая хэрэглэгчид өдөрт дор хаяж нэг удаа бизнэс профайл-руу зочилдог.
  • Инстаграм хэрэглэгчдийн 62% нь брэнд эсвэл бүтээгдэхүүний Story-г үзсэний дараа цааш илүү их сонирхдог байна. 
  • Зүрхэн стикерүүд (the heart love sticker) нь Инстаграм Story-н хамгийн алдартай стикерээр тодорчээ. 
  • Инстаграм зар сурталчилгааны боломжит хэмжээ 849.3 сая хэрэглэгч байна.
  • Инстаграм сурталчилгаа нь 52.9 сая залуу хэрэглэгчдэд хүрч чаддаг.
  • Инстаграм дээрх #ad hashtag-ийн хэрэглээ 2018 оны 2-р сараас 2019 оны 2-р сар хүртэл 133% -иар өссөн байна.
  • Брэндүүд Инстаграм Influencers-т нэг пост тутамд 100$-2085$ төлдөг. 
  • Инстаграм дээрх пост дунджаар 10.7 hashtag-г ашигладаг. 
  • Инстаграм дээрх сар бүрийн идэвхтэй хэрэглэгчдийн 71% нь 35-аас доош насныхан байна. 
  • АНУ-ын бизнес эрхлэгчдийн 71% нь Инстаграм ашигладаг.

Дүгнэлт:

Энэ бол 2021 онд таны мэдэх ёстой арван Инстаграм чиг хандлага юм. Эдгээрийн тусламжтайгаар та өрсөлдөгчдөөсөө нэг алхам урагшлах, цаашлаад Инстаграм маркетингийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулахад хангалттай мэдээллээр зэвсэглэгдсэн байх болно. Танд амжилт хүсье! 

 

Та манай МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах холбоосоор нэвтрээрэй. 

New Call-to-action

Сэдэв: B2B, Сошиал медиа маркетинг, Маркетинг, Контент маркетинг, B2C, Чиг хандлага

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


HubSpot CRM онлайн сургалт

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бүх нийтлэлүүд