<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Dashnyam Jargalsaikhan

Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь 2016 оноос инбаунд маркетингаар мэргэшиж эхэлсэн бөгөөд BZP Digital & Inbound агентлагын вэб хөгжүүлэлт, технологи хариуцсан BZP Design & Development компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм.

Нийтэлсэн: 2018-12-07, унших хугацаа: ~3 минут

Өнгөрсөн жилийн өдийд 2018 оны вэб дизайны чиг хандлага, ямар загвар, өнгө төрх трэнд болох талаар та бүхэнтэйгээ хуваалцаж байсан бол үүнийгээ жил бүр тогтмол та бүхэнд хүргэдэг байх зорилгоор 2019 онд вэб дизайны хувьд юу юу голлох чиг хандлагыг тодорхойлогч байх талаар хуваалцая.

Энэхүү мэдээлэл нь саяхан behance дээр гарсан 2019 оны дизайн трэндийн нийтлэлээс санаа авсан болно.

 

1. ХУРЦ ТОД ӨНГӨ

Сүүлийн 2 жил хурц тод өнгөнүүд хүчтэй байгаа. Энэ байдал 2019 онд ч хүчээ авхаар байна. Итгэлтэй байдал, хүч чадлыг хурц тод өнгө илтгэдэг учир ирэх онд өөрсдийн бизнесийг илтгэхийг тулд зоригтойгоор хурц тод өнгө ашиглахыг зөвлөе.

 

 

2. Тэгш бус байдал

Бүх зүйл шугамаар татсан мэт жигд бас баланслагдсан байх шаардлагагүй гэж үзжээ. Уламжлалт байдлыг эвдэж замбараагүй мэт боловч утга санаагаа зөв илэрхийлэх энэхүү шинэ хандлага нилээд хүчтэй байх нь 

 

3. Анимейшн

Өнгөрсөн жил трэнд болж байсан Анимейшн хүчтэй хэвээр байх нь. Анимейшн нь вэб сайтыг илүү амьд бодитой болгож өгдөг. Айкон, дүрс, зурагнуудад анимейшн оруулснаар хэрэглэгчдийн анхаарлыг татаж, тэдэнд илүү сонирхолтой байхуйц виртуал орчинг бүрдүүлж болно.

 

5. Өнгөний хосломол

 Өнгөний хосломол буюу Gradient өнгө ашиглах нь 2019 оны голлох трэндүүдийн нэгд үргэлжлэх багтсан байна. Томоохон брэндүүд ч үүнийг сүүлийн жилүүдэд тасралтгүй ашиглаж байгаа бөгөөд та бүхэнд ч шинэчлэх гэж буй вэбсайтдаа өнгөний хосломолыг ашиглахыг зөвлөе.

 

6. 3 хэмжээст айкон

Өнгөрсөн жил unique буюу зөвхөн танайд зориулсан онцгой айконууд трэнд болж байсан бол энэ жил энэ хэв маяг хэвэндээ байгаа ч илүү isometric буюу 3 хэмжээс айконууд гол тоглогч болох юм байна. 

 

 

8. Бодит зураг

 Гүүглээр хайгаад олдсон үнэгүй, нийтлэг зурагнуудыг биш зөвхөн өөрсддөө зориулж бодит натурал зураг ашиглахыг дизайнерууд зөвлөж байна. Энэ зөвхөн вэбсайт гэлтгүй дизайнтай холбоотой бүх зүйлд хамаатай гэдгийг анхаараарай.

keynote5

 

 

9. Гар утасны дизайн 

Гар утасны хэрэглээ улам л өссөөр байна. Гүүгл ч гар утас дэмждэггүй вэбсайтуудад арга хэмжээ аваад эхэлсэн. Тиймээс ирээдүйд хийгдэх вэбсайтуудынхаа гар утасны хувилбарт илүүтэй анхаарах нь ирэх жилүүдэд илүү чухал байх нь.

 

 

10. Хоосон зай

Ихэвчлэн вэб дизайн дээр голчлон ашиглагддаг энэхүү трэнд 2019 онд ч хүчтэй байх нь. Хэтэрхий их шавсан текстээс хэрэглэгч хэрэгцээт мэдээллээ олоход төвөгтэй байдаг тул хангалттай хэмжээний төвлөрөх, анхаарах боломжыг энэхүү чиг хандлага тодорхойлж өгдөг.

 

 

 

 

11. Зураглал

batzorig_drawn43122169_265402887451705_2921148863081349120_n

Illustration буюу гараар зурсан зураглалууд нь вэб дизайны хувьд хүчтэй орж ирж буй шинэ урсгал юм. Зөвхөн танай байгууллага, үйл ажиллагааг илэрхийлэхүйц онцгой зураглалуудыг та бүхэн ирэх жил хийхээр эсвэл шинэчлэхээр төлөвлөж буй вэбсайтдаа ашиглаарай. Бидний хувьд ч гэсэн ирэх жилийн захиалгат ажлууддаа энэхүү урсгалыг ихээхэн ашиглахаар төлөвлөж байгаа.

 

12. Хувирамтгай дүрс

2017 оноос хүчээ авч Fluid буюу тогтоол ус шиг ямар нэгэн харьцаанд баригдаагүй дүрснүүд 2019 оны голлох трэнд хэвээр байх нь. Үүнийг хурц тод gradient шийдэлтэй хослуулвал илүү үр дүнтэй байх болно хэмээн зөвлөсөн байна.

 

13. Харьцаанд баригдахгүй байх

Вэбсайт заавал нэгэн жигд математикийн дэвтэр шиг дөрвөлжинд хуваагдан өрөгдөх албагүй. Энэ трэнд 2018 онд илүү хүчтэй байсан бол 2019 онд ч мөн үргэлжлэх нь. Загварын хувьд эмх замбараагүй мэт боловч шинэлэг, эрч хүчтэй, хэв маягт баригдахгүй байх нь бусдын анхаарлыг гойд татах болно. Гэвч үүнийг болгоомжтой, мэдрэмжтэйгээр ашиглах хэрэгтэйг анхаараарай. 

 

 

Нийтэд нь анзаарах юм бол 2018 оны дизайны трэнд 2019 онд ч үргэлжлэх төлөвтэй байна. Манай дотоодын бизнес эрхлэгч нар ч гэсэн 2019 оны трэндтэй хөл нийлүүлэн алхаж, зоригтойгоор шинэ өнгө төрхийг өөрсдийн вэб хуудсандаа шингээгээрэй хэмээн зөвлөе.

 

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

Сэдэв: Web

Цахим ном


Click me

Мессенжерээр татах бол:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд