Dashnyam Jargalsaikhan

Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь 2016 оноос инбаунд маркетингаар мэргэшиж эхэлсэн бөгөөд BZP Digital & Inbound агентлагын вэб хөгжүүлэлт, технологи хариуцсан BZP Design & Development компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм.

Нийтэлсэн: 2017-11-24, унших хугацаа: ~3 минут

Удахгүй шинэ он гарах гэж байна. Байгууллагууд ирэх оны төлөвлөгөөгөө гарган, энэ жилийн үр дүн тайлан бэлдэцгээж байгаа цаг үе. Ирэх жилийн маркетингийн албаны нэг томоохон ажилд вэб сайт шинэчлэх аль эсвэл шинээр хийлгэх багтаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Иймд вэб сайтаа шинэчлэхээр аль эсвэл шинээр хийхээр төлөвлөж байгаа хүмүүсдээ зориулан 2018 оны вэб дизайны чиг хандлага ямар байх талаар мэдээллийг бэлтгэлээ. 

1. Өргөн текст

Хэрэглэгчид хүргэхийг хүссэн гол өгүүлбэрээ илүү өргөн, илүү томоор харуулах трэнд 2018 онд ч үргэлжилнэ. Маш их мэдээлэл дунд байгаа хэрэглэгчид жижиг шавсан өгүүлбэр харуулж залхаахаас илүүтэйгээр ЯАГААД гэсэн асуултад хариулах гол өгүүлбэрээ илүү томоор, илүү өргөн фонтоор бичиж харуулаарай. 

ВЭБ САЙТ БОЛ
ЗАРДАЛ БИШ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

2. Хурц тод өнгө

2017 онд минималист хэв маягийг илтгэх флэт дизайн трэнд байсан бол хэв маягийг жаахан эвдсэн хурц тод өнгөний тоглолт хүчээ авсан нь 2018 онд ч мөн үргэлжлэх төлөвтэй байна. Хурц тод өнгө нь өөртөө итгэх итгэлийг илэрхийлдэг бөгөөд хэрэглэгчдэдээ өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд итгэж болох сэтгэгдлийг төрүүлэхийн тулд үүнийг ашиглаарай.

ВЭБ САЙТ БОЛ
ЗАРДАЛ БИШ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

3. Хээ, Зураас, дүрс, тойргууд

Вэб сайтад чимэг болдог энгийн жижиг дүрс, тойрог, арын зураглал нь 2016 оноос хүчээ авч эхэлсэн бөгөөд 2018 онд мөн үргэлжилнэ.  Нэгэн хэвийн уйтгартай байдлыг халж, вэб сайтаар тань зочилж байгаа хэрэглэгчийг сэргээхийн тулд зураас, дүрс, тойргуудыг вэб хуудсандаа ашиглаарай. 

ВЭБ САЙТ БОЛ
ЗАРДАЛ БИШ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

 

4. Онцгой айкон болон дүрслэлүүд

Интернэтээс хайж олсон нэгэн хэвийн айконууд бус зөвхөн танай байгууллагыг илтгэх онцгой айкон болон зураглалыг вэб сайтдаа ашиглаарай. Учир нь шилдгүүд 2018 онд үүнийг илүү ихээр ашиглах төлөвтэй байна. Тиймээс  та ч бас үүнээс бүү хоцроорой.

5. Анимейшн

Анимейшн нь вэб сайтыг илүү амьд бодитой болгож өгдөг. Айкон, дүрс, зурагнуудад анимейшн оруулснаар хэрэглэгчдийн анхаарлыг татаж, тэдэнд илүү сонирхолтой байхуйц виртуал орчинг бүрдүүлж болно.

ВЭБ САЙТ БОЛ
ЗАРДАЛ БИШ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

6. Жигд байх албагүй

Вэбсайт заавал нэгэн жигд математикийн дэвтэр шиг дөрвөлжинд хуваагдан өрөгдөх албагүй. Энэ трэнд 2018 онд илүү хүчээ авах нь. Загварын хувьд эмх замбараагүй мэт боловч шинэлэг, эрч хүчтэй, хэв маягт баригдахгүй байх нь бусдын анхаарлыг гойд татах болно. Гэвч үүнийг болгоомжтой, мэдрэмжтэйгээр ашиглах хэрэгтэйг анхаараарай. 

ВЭБ САЙТ БОЛ
ЗАРДАЛ БИШ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

НЭМЭЛТ:

7. Үр дүнтэй үйлдэлд дуудах товч

Вэбсайт бол маркетингийн нэг арга хэрэгсэл учир үүнийг борлуулалттай холбохгүй байхын аргагүй. Хэрэглэгчийн анхаарлыг татаж, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ вэбсайтад хандсан хэрэглэгчтэй холбоход үйлдэлд дуудах товч зайлшгүй чухал. Хэрэв одоо байгаа вэбсайт тань ямар нэгэн үйлдэлд дуудах товчгүй бол үүнийг 2018 оноос ашиглаж эхлэх хэрэгтэй болох нь.

ВЭБ ДИЗАЙНЫ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦАХ

 

8. Вэбд хандсан хэрэглэгчийг чиглүүлж өгөх

Вэб дизайн нь зөвхөн загвар дизайны тухай ойлголт биш юм. Энэ нийтлэлийн эхний зургаан трэнд илүү загвар дизайны тухай байсан бол сүүлийн хоёр нь илүү бүтэц зохион байгуулалтын тухай би ярьж байгаа юм. Хэчнээн гоё загвар дизайнтай байсан ч вэбийн урсгал зөв чиглэлтэй байхгүй бол хэрэглэгч тань зөвхөн загвар дизайнд татагдан, өөр зүйлд анхаарлаа хандуулахгүй орхиж мэднэ.

Тиймээс вэб сайтад хандсан бүхэн хэрхэн, ямар замаар бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбогдох вэ гэдгийг тодорхойлсон дэс дарааллыг гаргах хэрэгтэй. Ингэснээр вэб сайт үр дүнгээ өгч, борлуулалтын гол хөдөлгөгч хүч болох юм.

 Танд яагаад вэбсайт хэрэгтэйг мэдмээр байна уу?

Сэдэв: Вэб маркетинг, Вэб Дизайн, Вэб

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд