<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Khuslen Gantumur

Khuslen Gantumur

Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын баклавраар суралцаж байгаа залуу маркетер.

Нийтэлсэн: 2018-02-23, унших хугацаа: ~4 минут

Хабспот академи , Инбаунд маркетинг

HubSpot академийн судлаач залуус видео маркетингийн өнөөгийн нөхцөл байдлыг судлан ирэх жилийн хандлагыг тооцоолон гаргадаг юм. Энэхүү судалгаанд нийт 570 хүн оролцон бөгөөд тэднийг дотор нь маркетингийн мэргэжилтнүүд болон хэрэглэгчид гэж 2 хувааж авч үзжээ. 

Судалгааны үр дүнгээс харахад:

ХОЛБООТОЙ: Дижитал маркетингийн 2018 оны 10 чиг хандлага

Видео маркетингийн 2018 оны судалгааны үзүүлэлтүүд

1. Видеоны хэрэглээ эрчимтэй нэмэгдсээр байна.

  • Бизнес эрхлэгчдийн 81% нь видеог маркетингийн арга хэрэгслээр сонгон ашиглаж байгаа ба 2017 онд энэ үзүүлэлт нь 61% байсан.
  • Судалгаанд оролцогчдын 99% нь “видеог маркетингтаа аль хэдийн ашиглаад эхэлчихсэн. Цаашдаа ч үргэлжлүүлэн ашигласаар байх болно” гэж хариулсан.
  • Видеог маркетингтаа ашигладаггүй гэж хариулсан хүмүүсийн 65% нь 2018 ондоо ашиглаж үзэх төлөвлөгөөтэй байна гэж хариулсан.                                                                                                                                                                                             

2. Бид их хэмжээний видеог үзэцгээдэг болсон.

Видео контент бидний амьдралын нэгээхэн хэсэг аль хэдийн болсон гэдгийг энэхүү судалгаа харуулж байна. Судалгаанд оролцогчдоос харахад өдөрт дунджаар 1.5 цагийг видео үзэж өнгөрөөдөг гэсэн ба 15% нь 3- аас илүү цагаар үздэг гэж хариулсан байна.

3. Маркетерүүд ажлаа хийхдээ ихэвчлэн видео дээр тулгуурладаг болсон    

                                                

Видео маркетинг , Контент маркетинг
  • Маркетеруудын 97% нь видеог хэрэглэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ойлгох ойлголтыг нэмэгдүүлдэг гэж хариулжээ.
  • 76% нь видеог борлуулалтыг нь нэмэхэд тусалсан гэж үзсэн.
  • 47% хэрэглэгчдийн бүтээгдэхүүний талаар нэмж лавлаж асуух асуултууд багассан гэжээ.
  • 76% нь маркетингийн урсгалыг нэмэгдүүлэхэд видео тусалсан гэж хариулсан.
  • 80% нь хэрэглэгчдийн байгууллагын вэб сайт дээр зарцуулах хугацааг видео нэмэгдүүлсэн гэж үзсэн.
  • Нийт хүмүүсийн 95% нь бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай илүү ихийг мэдэхийн тулд видео тайлбарыг үзсэн байна.
  • Хэрэглэгчдийн 81% нь тухайн брэндийн видеог үзсэний дараа тэр бүтээгдэхүүнийг авах сэдэл төрсөн.
  • Нийт хүмүүсийн 69% нь программ хангамжийн бүтээгдэхүүн зарж борлуулдаг байгууллагын видеог үзсэний дараа тэдний бүтээгдэхүүнийг авах сэдэл төрсөн гэж хариулжээ.
  • Хүмүүсийн 85% 2018 онд брэндүүдээс видеог нь илүү үзмээр байна гэж хариулсан.

4. Үйлчлүүлэгчид видео маркетингт дуртай.

Яг ижилхэн мэдээлэлтэй текстэн нийтлэл болон видео хоёр байхад хүмүүсийн 72% нь видеог сонгосон байна

5. Бид хуваалцах дуртай.

Хүмүүс зөвхөн хөнгөн хийсвэр, зугаа цэнгэлийн (муур нохойны, бүтэлгүйтсэн инээдтэй) бичлэгийг сошиалд хуваалцдаг гэж ихэнх маркетерүүд буруугаар ойлгодог. Энэхүү судалгаагаар үзэгчид өөрийн сонирхолд таарч нийцсэн бичлэгийг хуваалцдаг гэдгийг баталсан. Судалгаанд оролцогчдын 83% нь үүнтэй санаа нийлж байжээ. Тиймээс брэндийн бичлэг байх нь сул тал биш юм.  Гол нь түүний доторх агуулга!

Видео маркетинг6. Snapchat-аас Linkedin 2018 онд илүү трэнд болох хандлагатай байна.

Судалгаанд оролцогчдоос Facebook, Youtube гэх мэт төрөл бүрийн платформуудыг талаар судласан бөгөөд үр дүнд нь таамаглаагүй үзүүлэлт  гарчээ. Мэргэжилтнүүд 2018 онд Linkedin-ийг илүү сонгох төлөвтэй байгаа нь ажиглагджээ.

Одоогийн байдлаар маркетеруудын 38% нь LinkedIn дээр видео контент ашиглаж байгаа бол тэдний дөрөвний гурав нь үүнийг амжилттай тактик болж чадсан гэж мэдээллэсэн. Харин талаас илүү болох 55% нь 2018 онд LinkedIn дээр видео контент үргэлжлүүлэн хийнэ эсвэл хийж эхэлнэ гэж хариулсан.

Өнгөрсөн жилүүдэд маркетерүүдийн хувьд Snapchat нь хүлээлт ихтэй том сошиал сүлжээ байсан. Харин энэ судалгаагаар арай өөр шинэ дүгнэлт гарч иржээ. Snapchat нь сая сая хэрэглэгчидтэй томоохон сүлжээтэй боловч маркетингийн хэрэгслээр ашиглахад тийм ч тохиромжтой биш гэж үзсэн байна. Манай судалгаанд оролцогчдын зөвхөн 11% нь Snapchat-г видео маркетингийн платформ болгон ашигладаг гэсэн бөгөөд тэдний 27% нь үр дүнтэй байдаг гэж үзсэн. (Бусад платформ, техникийн арга хэрэгслээс хамгийн бага үнэлгээ авсан). Ийнхүү дараагийн 12 сарын хугацаанд Snapchat-ын хэрэглээ нь буурах төлөвтэй байгаа бөгөөд маркетеруудын 9% нь 2018 онд тус маркетингийн платформыг хэрэглэхээр төлөвлөж байгаа юм байна.

ИНФОГРАФИК: Залуу үеийнхний олон нийтийн сүлжээнд оролцох хандлага

New Call-to-action

Сэдэв: Сошиал медиа маркетинг, Маркетинг, Контент маркетинг, Хүмүүс, Мэдлэг, Видео маркетинг, Trends

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд