<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2016-12-18, унших хугацаа: ~7 минут

Жил бүр шинэ оны босгон дээр маркетингийн стратеги, зорилго, зорилт, хөтөлбөр, төсөв гээд гаргадаг төлөвлөгөөндөө бид ямар өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй вэ? Дижитал маркетингийн чиг хандлагууд болон өөрийн туршлагаас санаа аван энэ нийтлэлийг бичлээ. Уламжлалт маркетингийн төлөвлөгөөгөө хэрхэн гаргахаа надаар заалгах юун. Энд дижитал маркетингтай холбоотой гарч буй өөрчлөлтүүдийг голчлон дурдлаа.

Контентын стратеги, төлөвлөгөө

Орчин үед маркетингийн төлөвлөгөөний нэгэн зайлшгүй хэсэг нь контентын стратеги болж байна. Контентын стратеги нь танай байгууллагын хэрэглэгчиддээ өгүүлэх түүхийг хэлнэ. Чухам ямар түүхийг, ямар контентуудаар хэнд, хаана өгүүлэх вэ гэдэг нь контент маркетингийн стратеги төлөвлөгөөнд тодорхойлогддог. Контентын стратегиа зөв тодорхойлоогүй байх нь зорилтот хэрэглэгчдэд сонирхолгүй, хэрэгцээгүй өөрөөр хэлбэл үр дүн муутай контентууд олноор хийхэд хүргэдэг.

Контентын стратегиа тодорхойлоход хамгийн чухал нь хэнд гэдэгт оршдог. Контент маркетерууд персона маркетингийн аргачлалыг энд ашиглахыг зөвлөдөг. Мөн өөрийн персона бүрийн худалдан авалтын замналыг тодорхойлсноор танай өгүүлэх түүхийн "араг яс" нь босно гэсэн үг.

ХОЛБООТОЙ: Та зорилтот хэрэглэгчдийнхээ ПЕРСОНА-г тодорхойлсон уу?

Персонагийнхаа худалдан авалтын замналын шат бүрт зориулсан контентыг тодорхойлон гаргасны дараа контентын аудит хийгээрэй. Аудит хийснээр одоо байгаа, шинэчлэн засварлах шаардлагатай, формат өөрчлөх, шинээр бүтээх контентуудыг тодорхой болгоно. Гарсан үр дүнд суурилан контентын календарчилсан төлөвлөгөө гарах ба контент бүрийн ажлын даалгавар, хэн бүтээх, хугацаа зэргийг тодорхойлно. Аутсорсинг хийх бол шаардлагатай төсвийг суулгаарай.

Контентыг түгээхэд бүтээхээс ч илүү цаг хугацаа, идэвх чармайлт, мөнгө төгрөг зарцуул гэдэг. Маш сайн контентыг олигтой түгээхгүй байх нь Гангнам стайлыг Солонгост нь л сонсоод өнгөрөх мэт гэж би зүйрлэх дуртай. Контентыг органик болон төлбөртэйгээр түгээж болох зарим сувгуудаас дурдвал:

  • Сошиал медиа постууд болон сурталчилгаа. Сайн контент бүтээвэл органикаар маш олон хүн үнэгүй хүрэх ч боломжтой. Харамсалтай нь органик буюу үнэгүй хүрэлт жил ирэх тусам буурч байна. Бас байнга вайрал контент бүтээх гэдэг тун амаргүй ажил. Сошиал сурталчилгаа хийснээр контентоо илүү олон зорилтот хэрэглэгчдэд хүргэх боломжтой. 
  • Вэб хуудас, блог. Вэб хуудасны контентыг хайлтын системд оновчилсноор хайлт хийж буй хүмүүст хүргэх боломжтой. Вэб хуудсанд дотоод холбоосууд, цэсүүд үүсгэснээр бусад хуудсуудаар дамжуулан түгээх нь үр дүнтэй арга мөн.
  • И-мэйл. CRM системд бүртгэлтэй хэрэглэгчид руугаа и-мэйлээр өөрийн контентыг түгээж болно. И-мэйл маркетингийн програмууд харьцангуй хямд, өгөөжтэй байж чаддаг.

Сошиал медиа маркетингийн стратеги, төлөвлөгөө

Сошиал медиаг маркетингт өргөн дэлгэр ашиглах болсон хэдий ч байгууллагууд сошиал медиа маркетингийн стратеги, зорилго, зорилтуудаа тодорхойлоогүй байх нь элбэг. Стратегиа тодорхойлохдоо дараахь зүйлсийг анхаарах нь зүйтэй:

  • Аль сошиал медиа сувгуудыг ашиглах вэ? Бүгдийг нь ашиглах нь цаг, хүч, мөнгөний хувьд боломжгүй. Алийг нь вэ гэдэг асуултанд танай зорилтот хэрэглэгч хаана цагийг өнгөрөөж байна гэдэг хариултыг өгнө. Судалгаа, сошиал медиа хэрэглэгчдийн демографик шинжилгээ, вэб хандалтын шинжилгээ зэрэг аргачлалуудыг хэрэглэж болно. Бас туршаад үзэх байдлаар тогтоож болно.
  • SMART (Specific, Measurable, Attainable, Relevant, Timely) буюу тодорхой, хэмжигдэхүйц, хүрж болохуйц, хэрэгцээтэй, цаг хугацаатай зорилтуудыг тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь: 2017 оны 2-р улиралд Фэйсбүүк хуудасныхаа идэвхжилтийг (engagement) 60 мянгаас 66 мянга болгон 10% өсгөнө. Фэйсбүүк хуудасныхаа Insights дотроос тухайн хугацааны өгөгдлийг excel форматаар нарийвчлан гаргаж авч болдог тул хэмжих бүрэн боломжтой. 2016 оны 4-р улирлын идэвхжилт 52 мянга байсан тул энэ нь хүрэхүйц зорилт байна. Фэйсбүүк хуудасны идэвхжилт буюу лайк, коммент, шэйр, даралт нь манай контентууд хэрэглэгчдэд хэр хүрч буйг илтгэх хэмжүүр үзүүлэлт мөн тул хэрэгцээтэй. Видео үзэлт, лайкын тоо гэх мэт олон үзүүлэлтүүдээр зорилтуудаа тогтоож болно.
  • Сошиал контентын календарчилсан төлөвлөгөө. Сошиал дээр маркетинг хийхэд контент хамгийн чухал. Контент маркетингаа тогтвортой, үр дүнтэй хийхийн тулд энгийн Excel темплэйт ашиглан контентын календарчилсан төлөвлөгөө гарган ажиллаж болно. 

Онлайн сурталчилгааны төсөв

  • Сошиал сурталчилгаа. Онлайн сурталчилгааны олон шийдлүүд байгаагаас өнөөдөр Facebook сурталчилгаа хамгийн хямд бөгөөд үр дүнтэй шийдэл мөн. Twitter болон Linkedin дээр сурталчилгаа хийх боломжтой боловч өөрийн туршлагаас харахад дор хаяж 5 дахин илүү үнэтэй байсан. Гэхдээ танай зорилтот хэрэглэгч тэнд үнэхээр байгаа бол сурталчилгаа хийж болох л юм. Бид эдгээр сувгуудыг зөвхөн органикаар ашиглаж байгаа. Фэйсбүүк бүүстийн төсвийн талаар би доорх нийтлэлд бичсэнийг уншаарай.

ХОЛБООТОЙ: 2017 оны маркетингийн чиг хандлагууд

  • Google Adwords ашиглан хайлтын систем, баннер, Youtube сурталчилгаа хийдэг. Нэг даралтад төлөх дүнгээ оруулах боломжтой ба даралтаар үнэ тооцогддог. AdWords, AdRoll, Perfect Audience ашиглан онлайн сурталчилгаа хийх үед сарын төсөв дор хаяж $100-$200 байхаар төсөвлөх нь зүйтэй. 
  • Adroll ба Perfect Audience. Аль аль нь вэб баннерын болон Фэйсбүүк сурталчилгаа хийх боломжтой шийдлүүд. HubSpot-той интеграцчлахад хялбар, вэб хандалтаар болон өөрийн СRM системийн сегментчиллээр чиглүүлэн сурталчилгаа хийж болдог нь бидэнд давуу талуудыг олгодог. Бид баннерын сурталчилгааг эдгээр шийдлүүдийг ашиглан зөвхөн вэбийн хандалт хийсэн хэрэглэгчдийг дахин чиглүүлэх хэлбэрээр л хийдэг. 

Маркетингийн програм хангамжууд

Орчин үеийн маркетингийн ухаанд технологийн дэвшлүүд олноор нэвтэрч байна. Маркетингийн менежерүүдийн бүтээмжийг нэмэх, цоо шинэ боломжуудыг өгөх үүлэн тооцоололд суурилсан програм хангамжууд өдөр бүр гарч ирж байна.

  • Сошиал медиа автоматжуулалт, уралдаан, идэвхжүүлэлт. Hootsuite, Buffer, Woobox зэрэг шийдлүүдийг нэвтрүүлэх тун үр дүнтэй байж чадна. Hootsuite, Buffer үнэтэй хувилбарууд сарын $10 байдаг бол фэйсбүүк хуудасны лайкын тооноос хамааран Woobox сарын $30-оос эхэлдэг. Бүгдэд нь үнэгүй ашиглаж үзэх боломжууд бий.
  • И-мэйл маркетингийн програм хангамжууд олон бий. MailChimp 2,000 контакт хүртэл үнэгүй байдаг. Сайт дээр нь өөрийн байж болох контактын тоог оруулж зардлыг тооцоолж болно. 5,000 контакттай бол сарын $50 хавьцаа.
  • График дизайныг хурдан, хялбархан бүтээх Canva програмыг нэвтрүүлээд үзээрэй. Үнэгүй ашиглаж болох бөгөөд Canva at Work (бид энэ хувилбарыг нь ашигладаг) хэмээх бизнесүүдэд зориулсан хувилбар нь нэг хүний сарын $12.95 байдаг. Багаар ажиллах, өөрийн брэнд кит үүсгэх, монгол фонтууд оруулах, өмнөх хийсэн дизайнуудаас ашиглах, өөрийн темплэйтүүд үүсгэх гэх мэт олон давуу талууд бий. 
  • Видео найруулга, анимейшн хялбар бүтээх Powtoon гэх мэт олон програмууд бий. Бид хамгийн өргөн боломжтой Business хувилбарыг нь ашигладаг. Зарим үед үнэ нь маш сайн хямдардаг. Бид Black Friday үед жилээр төлбөл сарын $23 болж хямдрах үед нь худалдаж авсан.
  • Видео хостингийн бизнест зориулсан шийдлүүдээс Wistia-г туршаад үзээрэй. 150 хүртэл видео хост хийхэд сарын $100 байдаг. 3 хүртэл видео бол үнэгүй. Өөрийн брэндийн өнгө зүстэй тоглуулагчтай болохоос гадна видео үзэлтээр сэжим үүсгэх давуу талтай. Видео үзэлтээр нь CRM дээр сегментлэл хийж болдог тул бид ашиглах төлөвлөгөөтэй байгаа.
  • Вэб контент удирдах CMS. Вэбээ шинэчлэх гэж байгаа бол түгээмэл ашиглагддаг CMS ашиглахыг зөвлөж байна. Темплэйтүүд нь хямд. WordPress-ийн маш сайн темплэйтүүд $59 байдаг.

ХОЛБООТОЙ: Байгууллагын вэб сайтаа wordpress дээр хийх 7 шалтгаан

  • Маркетингийн иж бүрэн автоматжуулалтын шийдлүүд харин тийм ч хямд бус. Хамгийн сайн шийдлүүд (HubSpot Pro, Pardot, Act-on) дунджаар сарын $800 хавьцаа бол үнэтэйд тооцогдох Oracle Eloqua, Marketo зэрэг н сарын $2,000-$8,000 хэрийн үнэтэй байдаг. Сарын $200-оос эхлэх HubSpot Basic хамгийн хямдад тооцогдоно. 
  • CRM-ын интеграцчлал. Маркетингийн програм хангамжийг борлуулалтын програмтай холбосноор маркетингийн үр өгөөжийг хэмжих боломжууд улам нэмэгдэж байна. Хэрхэн гэдгий би дараа, дараагийн нийтлэлүүддээ бичнээ.

Маркетингийн онлайн сургалтууд

MOOC буюу нээлттэй онлайн сургалтуудын платформууд хөгжихийн хэрээр хичээлүүдийн сонголт, чанар сайжирч байна. Дэлхийн шилдэг сургуулиудаас эхлээд бие даасан мэргэжилтнүүд ч өөрийн хичээлүүдийг санал болгох болжээ. 2017 оны сургалтын төлөвлөгөөндөө дараахь маркетингийн сургалтуудаас оруулж төлөвлөөрэй. Ихэнх MOOC дээр аудит хийх байдлаар үнэгүй суралцаж болдог. албан ёсны сертификат авах бол $40-$80 хавьцаа байдаг. Дараахь курсуудыг сонирхож үзээрэй.

  • Digital Marketing Channels: Planning. University of Illinois at Urbana-Champaign санал болгодог дижитал маркетингийн 5 курсын нэг нь болох энэ хичээлд дижитал маркетингийн сувгуудыг талаар маш цэгцтэй ойлголтуудыг өгдөг. Бусад курсуудыг тус сургуулийн курсуудээс хайж олж болно.
  • What is Social? Northwestern сургуулийн сошиал медиа маркетингийн курс. Нийт 5 курс бий.
  • Introduction to Marketing. Дэлхийн топ бизнесийн сургуулиудын нэг болох Wharton-ий тун дажгүй курс. Маш цэгцтэй мэдлэг өгдөг.
  • HubSpot Academy. Инбаунд маркетинг, и-мэйл маркетинг, инбаунд борлуулалт, контент маркетингийн онлайн хичээлүүдийг үнэ төлбөргүй үзэх, сертификат авах боломжтой.
  • Linkedin Learning. Энд олон хичээлүүд бий. Нэг сар үнэгүй хэрэглэх trial өгдөг.

Маркетингийн багийн сургалтын төлөвлөгөөнд мэдээж танхимын сургалтууд ордог. Гэхдээ онлайн сургалтуудын боломжийн ашиглавал зардлын хэмнэлт хийх боломжтой.

Онлайнаар суралцахыг сэдэлжүүлэх өөрийн аргуудаас:

  • Онлайнаар сайн суралцсан тохиолдолд компаниас сертификатын зардлыг гаргах.
  • Хамтаараа суралцах. Онлайнаар хичээлүүдээ үзээд, долоо хоногт нэг удаа хамтаараа хичээлээ давтаад суралцаж болно.
  • Онлайнаа суралцахыг урамшуулах хөтөлбөрүүд.
  • Дасан зохицох хөтөлбөрт онлайн сургалтуудаас тусгах.

Манай агентлаг сошиал медиа маркетинг, дижитал маркетинг, wordpress, хайлтийн системийн оновчлолын сургалтуудыг сүүлийн 2 жил гаруй хугацаанд зохион байгуулж нийт 1,500 шахам төгсөгчтэй болжээ. 2017 оны 1-р сард сошиал медиа маркетингийн ахисан түвшний шинэ сургалтаа эхлэхээд төлөвлөн ажиллаж байна. Манай бүтэн өдрийн буюу 8 цагийн сургалт 160,000 байдаг бөгөөд эрт бүртгүүлж суудлаа баталгаажуулснаар 20-оос 30 хувийн хөнгөлөлт авах боломжтой байдаг.

Маркетингийн бүтцийн өөрчлөлт

Дижитал технологийн дэвшлүүд маркетеруудад олон зүйлийг бие даан хийх боломжийг олгож байна. Ялангуяа үүлэн тооцоололд суурилсан хэрэглэхэд хялбар програм хангамжууд, платформууд нь өмнө нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн хийдэг байсан ажлыг маркетингийн менежер хийчих боломжийг нээж байна. Миний бодлоор 2017 онд бүтцийн өөрчлөлтөнд нарийн мэргэжилтнүүдээс generalist буюу ерөнхий ур чадвартай маркетер руу шилжиж буй трэндийн тусгах нь зүйтэй. 

ХОЛБООТОЙ: Шинэ үеийн маркетингийн менежер гэж хэн бэ?

"For a long, long, long time marketing has been a collection of siloed, vertical specialists doing siloed, vertical work. Not anymore. The era of the org chart is ending, and in its place is the new era of amoeba-like, horizontal generalists (assisted by software) that get more done in less time." -Jay Baer, President of Convince & Convert.

2017 онд танай байгууллагын маркетингт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!
New Call-to-action

Сэдэв: Маркетингийн төлөвлөгөө

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд