<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Badmaa Ganzorigt

Badmaa Ganzorigt

БНСУ-д "Бизнес удирдлага"-н баклавр зэрэгтэй. Дижитал маркетер, нийтлэлч. "Gmobile" болон "Spot" агентлагт маркетераар ажиллаж байсан туршлагатай. Одоогоор "Инбаунд маркетингаар" мэргэшин ажиллаж буй маркетер.

Нийтэлсэн: 2020-09-23, унших хугацаа: ~7 минут

АНУ-д жил бүр 500,000 гаруй шинэ бизнес эхэлдэг бөгөөд жилдээ 200 тэрбум гаруй долларыг маркетингийн ажилд зарцуулдаг гэсэн статистик судалгаа байдаг. Ийм их өрсөлдөөнтэй нийгэмд аливаа бизнес тогтвортой хөгжих нь тэнгэрээс од шүүрэхтэй адил биз ээ. Манай Монгол улсын хувьд ялгаагүй маш их өрсөлдөөнтэй нийгэмд бид амьдарч байна. Хэрвээ та энэ хэв маягийг эвдээд өсөн дэвших талаар бодож байгаа бол маркетинг сурталчилгааны бүтээлч байдал, дахин чиглүүлэх маркетинг, заавал хийх хэрэгтэй болж байгаа юм. Үнэнч хэрэглэгчийн баазыг бий болгох нь өсөлтийн маркетингийн гол зэвсэг гэхэд хилстэхгүй. Тэгвэл чухам юуг өсөлтийн маркетинг буюу “Growth marketing” гэж хэлээд байна вэ? Энэ удаагийнхаа нийтлэлээр өсөлтийн маркетинг буюу яагаад бизнест хэрэгтэйг онцлон хүргэж байна.

Ямар ч компанид заавал туулж гарах гурван үе шат байдаг.

  • Бүтээгдэхүүнээ бий болгох
  • Бүтээгдэхүүнээ борлуулах
  • Тогтвортой компани болон өсөн дэвших.

Тэгвэл Бизнес болон бизнес эрхлэгч бүр доорх асуултуудын хариултыг маш дэлгэрэнгүй хариулж мэдсэн байх шаардлагатай. Үүнд: 

  • Бидний бизнес юу вэ?
  • Бидний хэрэглэгч хэн бэ?
  • Бид хэрэглэгчид ямар үнэ цэнэ өгөх вэ?
  • Бидний бизнес цаашлаад юунд хүрэх вэ? гэсэн асуултуудын хариулт нь тухайн бизнес болон бизнес эрхлэгчдийн хувьд ч зорилгод нь нийцэж байх хэрэгтэй юм.

Харин Өсөлтийн маркетингийн зорилго нь:

  • Одоо байгаа үйлчлүүлэгчдээ хадгалж үлдэх
  • Шинэ үйлчлүүлэгчид олж авах
  • Ашиг орлогоо нэмэгдүүлэхэд оршдог.

Холбоотой нийтлэл: 2020 оны сошиал медиа маркетинг тренд 

41

Бизнест маркетинг чухал гэдгийг бид бүгд мэддэг. Тэгвэл “Growth marketing” буюу өсөлтийн маркетинг нь технологийн бүхий л боломж, нөөцийг ашиглан, хослуулж хооронд нь уялдуулж богино хугацаанд өндөр өсөлтийг авчрах маркетингийн аргуудыг ашиглах замаар амжилтад хүрэх ойлголт юм. 

Өсөлтийн маркетинг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ?

Танд дараах чадварууд хэрэгтэй, эсвэл дараах чадваруудтай баг хамт олон хэрэг болно.

  1. Маркетингийн буюу шинэ санаа боловсруулах, хэрэглэгчийг ойлгох чадвар
  2. Мэдээлэл технологийн мэдлэгүүд буюу технологийг ашиглан ажиллах чадвар
  3. Дата мэдээлэл дээр ажиллах чадвар

Мэдээж хэрэг сайн үр дүнд хүрч, амжилттай өсөн дэвшихийн тулд мэргэшсэн чадварлаг баг хамт олон бүрдүүлж ажиллах хэрэгтэй шүү дээ. Орчин үед амжилттай явж буй томоохон компаниуд бүгд “Growth Team”-тэй байдаг болсон.

Харин та хэдийнээ чадварлаг багийн гишүүдээ бүрдүүлж чадсан бол цаашид хэрхэн ажиллах вэ?

Холбоотой нийтлэл: Зах зээлд шинэ бүтээгдэхүүн таниулахад дижитал маркетинг-д анхаарах зүйлүүд 

248

Хүнтэй буюу хэрэглэгчидтэй харьцах таван үе шат байдаг. Үүнийг таван хэсэгт хувааж авч үзэцгээе!

  1. Acquisition буюу хэрэглэгчийн хамгийн анх холбогдох үе: Танайхыг хэрэглэгч хаанаас олж авах вэ? Хэрхэн холбогдох вэ? Энэ үе шат бол зорилтот хэрэглэгчээ олж авах чухал үе шат тул сайтар судалгаа хийх хэрэгтэй.
  2. Activation буюу нэг удаа холбогдсон хэрэглэгчид-рүү хэрхэн сэтгэлд нь хүрсэн, тэднийг идэвхжүүлсэн, урамшуулсан зүйл хийх вэ? Анхны сэтгэгдлийг хэрэглэгчдэд сайн өгснөөр хандалтыг үр дүнтэй байлгахад энэ үе шат танд тусална.
  3. Retention буюу хэрэглэгчээ тогтоон барих үе шат. Нэг удаа хандсан хэрэглэгч дахин танай байгууллагад хандах болов уу? Үнэнч хэрэглэгч болгохын тулд халамжилж, тэдэнд хэрэгтэй контентуудыг түгээх хэрэгтэй.
  4. Revenue буюу хэрэглэгч олон хандсан бол тухайн хүний худалдан авах боломж нь өндөр тул түүнийг борлуулалт-руу чиглэсэн зүйлс хийх.
  5. Referral буюу энэ үе шат маш чухал бөгөөд өөрийн үнэнч хэрэглэгч болгох цаашлаад таны брэндийг тэд бусдад санал болгох, сурталчилдаг болгоход чиглэсэн зүйлс хийх хэрэгтэй.

Picture2

Эдгээр таван үе шат тус бүрд боломжтой гэсэн шинэ санаа бүрийг алдалгүй туршиж, хэрэгжүүлж үзсэнээр өсөлтийн маркетингийн үр өгөөжийг харах болно.

Холбоотой нийтлэл: BZP-н зөвлөж буй бизнест хэрэгтэй 10 программ

157

Бодит жишээнүүдээс дурдъя:

Кэйс 1: Hubspot-ийн өсөлтийн нууц:

Компанийн тухай: Hubspot бол дэлхийн өнцөг булан бүрд хүрч чадсан хамгийн том маркетингийн программ хангамжийн нэг юм. Үүнийг маркетерууд, бизнес эрхлэгчид, бизнесээ хөгжүүлэх мэргэжилтнүүд ашигладаг. Тэгвэл Hubspot компани хэрхэн “Growth Marketing” хийдэг вэ?

Hubspot дараах чиглэлээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

  • Маркетинг, борлуулалтын мэргэжилтнүүдэд зориулж блог, бичлэг, цахим ном гэх мэт үнэт контентийг бий болгосон.
  • Тэд твиттер, вэбсайт грэйдер зэрэг үнэгүй хэрэгслүүдийг ашиглаж өөрсдийн үнэ цэнийг бий болгосон.
  • Hubspot маркетинг, борлуулалтын талаар хүмүүст заах зорилгоор вэбинаруудад хөрөнгө оруулалт хийсэн. Контент-д хөрөнгө оруулах, зорилтот хэрэглэгчиддээ мэдлэг олгох, туслах нь таны бизнест маш их итгэл үнэмшил авчирдаг гэж тэд үздэг аж.

Холбоотой нийтлэл: Яагаад Hubspot CRM ашиглах хэрэгтэй вэ? 

Кэйс 2: Paypal-н өсөлтийн нууц:

Компанийн тухай: PayPal-д танилцуулга бараг шаардлагагүй биз ээ. Үүнийг сая сая хувь хүмүүс, бизнес эрхлэгчид онлайнаар мөнгө илгээх, хүлээн авахад ашигладаг.

Тэд хэрэглэгчдийг урамшууллаар татаж идэвхжүүлэлтээ эхэлсэн. Paypal анх бүртгүүлэх бүрд хэрэглэгчдэдээ $20 өгч эхэлсэн. Үүний дараа $10, дараа нь $5 болгон бууруулж эцэст нь хэдэн сая хэрэглэгчтэй болж чадсан.

Хэрэглэгчдийг урамшуулах, хэрхэн идэвхжүүлэх талаар ойлгох нь таны бизнесийн амжилтын чухал хэсэг болж чадна хэмээн үздэг ажээ.

Кэйс 3: Dropbox-ын өсөлтийн нууц:

Dropbox гэх файл шэйр хийдэг цахим хуудсыг та бүхэн мэдэх байх. 2018 оны байдлаар зах зээлийн үнэлгээ нь 12 тэрбум доллар хүрсэн. Харин амжилтын нууц нь Growth Marketing хэрэгжүүлж бүртгэлтэй хэрэглэгч өөрийн найзыг урьж оруулж ирвэл нэмэлт багтаамжийн эрхээр шагнуулдаг функцийг хийсэн юм. Энэ жижиг функц тэдэнд шинэ хэрэглэгчдийн өсөлтийг 60 хүртэл хувиар нэмэгдүүлж чаджээ.

Кэйс 4: Airbnb-ийн өсөлтийн нууц: 

AirBnb компани ганцхан товчлуур буюу үнэлгээ өгдөг хэсгийн дүрс таван хошуу байсныг зүрх болгож өөрчлөөд л өөрсдийн хэрэглэгчийг 40%-иар нэмэгдүүлж чадсан бодит жишээ байдаг. Wishlist буюу хүслийн жагсаалт функцийнхээ нэгхэн зүйлийг л өөрчилсөн нь ийм өндөр өсөлтөд хүргэнэ гэж тэд ч төсөөлөөгүй биз ээ. Энэ кэйс нь хамгийн хэрэгтэй тэр зүйлийг олохын тулд боломжтой бүгдийг хийж үзэх оролдлого, мөн жижиг зүйл ч маш их өөрчлөлтийг авчрах боломжтойг харуулсан жишээ юм. 

Кэйс 5: Slack-н өсөлтийн нууц: Ам дамжсан яриа

10 жил хүрэхгүй хугацаанд Slack нь мэргэжлийн болон хувийн хэрэглэгчдийн онлайн хамтын ажиллагаа, харилцааны платформ болж чадсан. 2013 онд нээлтээ хийж байсан ердөө 8000 хэрэглэгчээс Slack 2015 оны сүүлээр өдөр бүр нэг сая идэвхтэй хэрэглэгчтэй болжээ. Өнөөдөр энэ үйлчилгээ 10 сая хол давж чаджээ. Гэхдээ Slack үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

Холбоотой нийтлэл: Дижитал маркетинг ямар үзүүлэлтийг хэмжих хэрэгтэй вэ?

Ам дамжсан яриа нь органик бөгөөд үр дүнтэй байдаг. Америкчуудын 83% нь найз эсвэл гэр бүлийн гишүүнийхээ өгсөн зөвлөмжийн дагуу бүтээгдэхүүн худалдаж авах эсвэл туршиж үзэх магадлал өндөр гэсэн судалгаа байдаг. Тэгвэл Slack энэ аргыг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө хэрэглэгчийн тоо 10 сая гарч чаджээ.

Танд ч бас богино хугацаанд өндөр амжилт үзүүлэх боломж байгаа ба амжилттай хэрэгжүүлж, ашиглаж чадвал бодит үр дүнг харах болно. Танд Амжилт хүсье!

Манай агентлагийн инбаунд маркетингийн үйлчилгээнд танай зорилтот хэрэглэгчийг тодорхойлон худалдан авалт хийх замд нь хөтлөх контентын төлөвлөлт хийн, дижитал контент бүтээн олон сувгаар цогц дижитал маркетинг хийх, боломжит худалдан авагчийн сэжмүүд үүсгэх, хэрэглэгчийн өгөгдөлд суурилсан маркетинг, хэрэглэгч төвтэй вэб, и-мэйл маркетинг, мессенжер, вэб чатын бот хөгжүүлэх зэрэг багтдаг.

Та дараах холбоосоор зочлон манай үйлчилгээтэй танилцаарай. Баярлалаа.

New Call-to-action

 

Сэдэв: B2B, Management, CRM, HubSpot, BSC, ROI, Бизнесийн блог, Twitter, Linkedin, Гарааны бизнес, Sales, Inbound, Facebook, ManyChat

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд