<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Dashnyam Jargalsaikhan

Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь 2016 оноос инбаунд маркетингаар мэргэшиж эхэлсэн бөгөөд BZP Digital & Inbound агентлагын вэб хөгжүүлэлт, технологи хариуцсан BZP Design & Development компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм.

Нийтэлсэн: 2019-01-25, унших хугацаа: ~1 минут

Контент гэж юу вэ? Хамгийн энгийнээр контент гэдэг бол тодорхой агуулгын хүрээнд хийгдсэн тодорхой форматтай хүнд хүрч буй мэдээлэл юм. Нийтлэл, Постер, Видео, И-мэйл, Инфографик, E-Book зэрэг бүгд контентод багтана. Харин үнэ цэнэтэй контент гэж юу вэ? Контентын үнэ цэнийг хэрхэн үнэлэх вэ? Мэдээж хэрэглэгч талаасаа хэрэгцээт мэдээллийг нь өгч чадаж байвал энэхүү контентыг үнэ цэнэтэй байна гэж үзэж болно. Тэгвэл байгууллага талаас авч үзвэл ямар контентыг үнэ цэнэтэй контент гэх вэ?

Бидний нэвтрүүлдэг инбаунд маркетингийн хувьд контент бол ХААН буюу гол амин сүнс байдаг. Хэрэглэгчид тулгамдаж буй асуудлыг шийдсэн, хэрэгцээтэй контентыг зорилтот хүмүүстээ хүргэж тэдэнтэй эргэх холбоо тогтмол үүсгэж байх нь чухал. Үүний тусламжтай зөвхөн байгууллагын зорилтот хэрэглэгч нарын анхаарлыг татахуйц контентыг ашиглан бид борлуулалтын сэжмээ бүртгэж, өсгөх боломжтой байдаг. Өмнөх жилүүдээс анзаарахад байгууллагууд маш сайн контент бүтээж, түүнийгээ олон нийтэд түгээж байгаа нь сайн хэрэг ч хэн гэдэг ямар хүн, хэзээ ашигласан талаар мэдэхгүй байх нь анзаарагддаг. 

 

Үнэ цэнэ = Борлуулалтын сэжим

Энэ нь үнэ цэнэтэй контентынхоо үнэ цэнийг бүрэн дүүрэн гаргаж чадахгүй байгаатай холбоотой. Учир нь байгууллагын хувьд контентын үнэ цэнийг хэмжих гол үзүүлэлт бол сэмжийн бүртгэл юм. Сэжмийн бүртгэл буюу борлуулалтын сэжим гэдэг нь танай байгууллагад нэр, утас, и-мэйл хаяг гэх мэт холбогдох мэдээлэл нь бүртгэлтэй, танай бүтээгдэхүүн үйлчилгээг ирээдүйд худалдан авах боломжтой хүмүүс  юм. 

 

Контент, сэжмийн бүртгэл 2 хэрхэн хоорондоо холбогддог вэ? 

Энэ бол вэбсайт, тэр дундаа газардах хуудас юм. Газардах хуудас гэдэг бол зөвхөн танай зорилтот хэрэглэгч нарын сонирхох контентыг байршуулсан, хэрэглэгч тэрхүү мэдээлэлтэй танилцахын тулд тухайн хуудсанд байрших форм дээр өөрийн мэдээллийг бөглөдөг вэбсайтад суурилсан хуудас юм. Одоо танд нилээд ойлгомжтой болж байгаа байх. Асуудал шийдсэн хэрэгцээт контент хэрэглэгч талдаа үнэ цэнэтэй, тэрүүгээр дамжуулж та борлуулалтын сэжим татаж байвал байгууллага талаасаа үнэ цэнийг нь 100% гаргаж байнаа гэсэн үг юм. 

 

Контент аудит

Үнэ цэнэтэй контент байгууллагын хувьд юуг хэлэх вэ? гэдгийг ерөнхийд нь тайлбарлахад ийм байна. Гэхдээ зөв контентоо газардах хуудсан дээр байршуулах нь хамгийн чухал. Үүний тулд бид бүхэн контент аудит буюу байгууллагад буй маш олон мэдээллээс алийг нь хэрэглэгчид олон нийтийн суваг ашиглан үнэгүй хүргэх үү?, алийг нь газардах хуудсанд татаж авахаар байршуулах вэ? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Контент аудитын тусламжтай байгууллага борлуулалтын сэжим татах боломжтой байсан ч ашиглаж чадаагүй маш олон контентоо тодорхойлж чаддаг. Үр дүнд эдгээрээс алийг нь ашиглах гэдэг нь таны сонголт.

 

Эцэст нь давтан хэлэхэд хэрэгцээтэй мэдээллээ зүгээр л олон нийтийн сүлжээ ашиглан үнэгүй тараагаад байвал үнэ цэнэтэй контентынхоо үнэ цэнийг бүрэн гаргаж чадахгүй байнаа гэсэн үг. Тиймээс эдгээр контентуудаа тодорхойлж вэбсайтынхаа газардах хуудсан байршуулаарай.

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

Сэдэв: Content

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд