<img height="1" width="1" style="display:none;" alt="" src="https://px.ads.linkedin.com/collect/?pid=1207858&amp;fmt=gif">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2019-06-16, унших хугацаа: ~5 минут

Фэйсбүүк мессенжерийн чатботын олон сайн програм бий. Монголд ManyChat, Chatfuel хоёр хамгийн түгээмэл бол дэлхий даяар Flow XO, Botsify гэх мэт өөр өөрийн онцлогтой төрөл бүрийн шийдлүүдийг ашигладаг.

Энэхүү нийтлэлээр ManyChat ямар онцлог, давуу талуудтай, яагаад бид сонгож хэрэглэдэг тухай мэдээллийг хүргэж байна.

 

ManyChat хамгийн хурдтай өсөж буй програм

Интеграцын тэргүүлэх платформуудын нэг Zapier компани саяхан 2019 онд хамгийн хурдтай өсөж буй програмуудыг танилцуулсан. ManyChat 2018 онтой харьцуулахад хэрэглэгчийн тоо нь 1,000 гаруй хувиар өссөн үзүүлэлтээр тэргүүн байранд шалгарсан байна.

ManyChat, Chatfuel аль алийг нь ашигладаг хэрэглэгчийн хувьд Цахиурын хөндийн гарааны компаниуд хэдий ч хоёулаа орос зүгийн гарал үүсэлтэй нь сонирхолтой санагддаг. Chatfuel компанийг Дмитрий Думик үүсгэн байгуулсан бол ManyChat компанийг Микаэл Ян үүсгэн байгуулжээ. Микаэлын эцэг Армен гаралтай Оросын энтрепренер Давид Ян бидний сайн мэдэх FineReader програмыг бүтээж байжээ.

 

ManyChat үнэгүй хувилбартай

Ботын програмуудыг нэг бол тодорхой хугацаанд үнэгүй туршиж болдог эсвэл үнэгүй хувилбарыг нь ашиглаад явж болдог. ManyChat, Chatfuel хоёул үнэгүй хувилбаруудтай нь Монголд амжилт олоход гол үүрэг гүйцэтгэсэн биз.

Үнэгүй хувилбар нь та програм хангамжид хөрөнгө оруулалт хийлгүйгээр чатботоо хийж, туршиж үзэж боломжийг олгоно. Үнэтэй хувилбарт шилжих шийдвэр гаргах үедээ танай байгууллага өөртөө хэр тохиромжтой, үнэ цэнэтэй програм худалдаж авч буй талаар ойлголттой, туршлагатай болчихсон байж чадна гэсэн үг.

Үнэгүй хэрэглээд байж болох уу? Болно. Гэвч чатботын илүү ухаалаг, нарийн ширийн боломжууд үнэтэй хувилбарт л байдаг. Жишээ нь: Chatfuel үнэгүй хувилбар хэрэглэгчийн жагсаалтаа харж болдоггүй бол ManyChat өөрийн хэрэгцээний талбар 3-г л үүсгэхийг зөвшөөрдөг. Chatfuel үнэгүй нь 5,000 хэрэглэгч хүрэхээр зогсох байдлаар хязгаарладаг бол ManyChat үнэгүй нь автоматжуулалтын боломжуудыг хязгаарласан байдаг.

Хамгийн гол нь гаргаж буй зардлаас хэд дахин өндөр борлуулалт авчирдаг, хэрэглэгчээ сэтгэл ханамжтай байлгахад тусалж чаддаг суваг болгон хөгжүүлэхийг зориорой. Олигтой хэргийг нь гаргахгүй бол ямар ч гайхалтай програм худалдаж аваад үр дүнгүй. Туршлагаасаа анзаарахад аливаа програмын амжилтгүй болох шалтгаан технологид бус хэрэглэж буй хүмүүст байх нь илүү түгээмэл шүү.

 

ManyChat сурахад, хэрэглэхэд хялбар

Анх Chatfuel дээр бот хийж сурсан хүмүүс ManyChat дээр эхлээд жоохон будилдаг. Тун удалгүй адилхан ашиглаж сурчихаад харин ч илүү хялбар болохыг ойлгодог. Chatfuel блок хооронд холбож угсардаг бол ManyChat харилцааны урсгалаар дүрсэлж хийж болдог нь илүү хялбар, ойлгомжтой харагддаг.

Quiz асуулт, хариултын урсгалын жишээ харъя. Зөв хариулт болох Youtube-ийг сонгосон тохиолдолд оноог нэгээр нэмээд хариулт зөв болохыг улмаар хариултын тайлбарыг хүргэх урсгалаар яриа өрнөж байна. Бусад хариултууд буруу тул оноо нэмэлгүйгээр буруу хариулсныг мэдээлээд улмаар тайлбарыг хүргэх урсгалаар яриа өрнөнө.

ManyChat сурахад, хэрэглэхэд хялбар

Дээрх хэрэгслийг Flow Builder гэдэг. Үүнээс гадна Basic Builder гэж байдгийг ашиглаж болох бөгөөд Chatfuel дээр блок холбодогтой илүү төстэй.

ХОЛБООТОЙ: Фэйсбүүк мессенжерээр Quiz хийх 6 шалтгаан

 

ManyChat үнэ хямд

ManyChat Pro сарын $10-оос эхэлдэг, Chatfuel-ээс бага зэрэг хямд. Ижил төрлийн бусад програмуудтай харьцуулахад аль аль нь хямдад тооцогдоно. Мессенжер Монгол хүмүүсийн идэвхтэй хэрэглээ аль хэдийн болчихсон тул хөрөнгө оруулалтын өгөөж тун өндөр байж чадна.

Хэрэглэгчийн тоо ManyChat сарын үнэ Chatfuel сарын үнэ
500 $10 $15
5,000  $45 $55
10,000  $65 $85
25,000  $145 $180

 

ManyChat бусад програмтай холбогдох боломжтой

HubSpot CRM програмтай ямар ч код бичилгүйгээр хэдхэн товчны даралтаар холбож болдог нь бид ManyChat-ыг сонгоход нөлөөлсөн. Chatfuel дээр бид JSON ашиглаж интеграц хийдэг нь арай олон шаттай ажиллагаа шаарддаг.

Та HubSpot-оос гадна MailChimp, ConvertKit, Google Sheets зэрэг програмуудаас ашигладаг бол шууд холбох боломжтой. ManyChat эдгээрээс гадна Integromat-тай шууд холболттой тул үүгээр дамжаад олон төрлийн програмуудтай холбочихдог.

JSON API модуль ашиглаад өөр мэдээллийн системүүдтэй интеграц хийж болох ба Chatfuel-тэй харьцуулахад суралцах, тест хийхэд илүү хялбар. Google Map-тай холбосон жишээтэй танилцана уу.

 

ХОЛБООТОЙ: Мессенжерийн чатботын сонирхолтой боломжууд

 

ManyChat дотор Фэйсбүүк сурталчилгааг шууд хийж болдог

Send Message товч дараад мессенжерт шилжих сурталчилгааг ботынхоо харгалзах блок руу орохоор хийх нь чухал. Ads Manager дээр хийх үед ботынхоо тухайн блокын нэрийг Bot payload талбарт оруулах хэрэг гардаг. Энэ тохиргоог хийхэд үл ялиг төвөгтэй тул буруу хийх нь бий. Товч дарахад ботын үндсэн цэс рүү орж ирэх эсвэл анхнаасаа байсан англи текст гарах зэргээр хэрэглэгчийг будилуулдаг.

ManyChat дээр харин ботоо сурталчилгааныхаа данстай холбож дээр нь шууд сурталчилгаа үүсгэж болдог.

ManyChat дотор Фэйсбүүк сурталчилгааг шууд хийж болдог

Дээрх сурталчилгааны Send Message товчийг дарахад мессенжер дотор гарч ирэх цэсийг ботынхоо бусад хэсгийг хийж буй мэтээр хийчихнэ.

ManyChat дотор Фэйсбүүк сурталчилгааг шууд хийж болдог

 

ManyChat хэрэглэгчээ өсгөх олон боломжийг олгодог

growth tools

Пэйж дээр байрлах Send Message товчийг дарах нь танай мессенжерт хандах цорын ганц зам огт биш. ManyChat дээр хялбархан хийх боломжит аргуудаас дурдвал:

  • Дээр дурдсан Фэйсбүүк сурталчилгаа. JSON ашиглаад хийх ч боломжтой.
  • Вэб сайтаа чатботтой дээрээс унадаг, доод хажуугаар гарч ирдэг, нүүрэн дээр гарч ирдэг, товч, газардах хуудас, мессенжерээр шууд чатлах цонх гэх мэт олон янза
    ар холбож болно.
  • Пэйжид хийсэн пост дээр сэтгэгдэл бичихэд шууд хариулж болдог. Ялангуяа үнэ асууж буй хүмүүсийг мессенжерт оруулж ирэхэд тун тохиромжтой.
  • Дугариг код, линк зэргийг харин хэвлэмэл материал, самбар зэрэгт оруулснаар аналог орчинд хандалт авч болно. Линкийг заавал дугариг код бус хүмүүсийн сайн мэддэг QR кодоор өгөх ч боломжтой.

 

Хамгийн гол нь ManyChat хэрэглэгчдээ хөгжүүлдэг

BZP Digital&Inbound агентлаг ManyChat компанийн Messenger Marketing Expert ангиллын партнер

ManyChat мессенжер маркетинг, чатботын сэдвээр англи хэл дээр онлайн хичээлүүд үнэ төлбөргүй хүргэдэг. Зөвлөгөө, мэдээлэл авах бол manychat.com/blog хуудсаар зочлоорой.

Манай BZP Digital&Inbound агентлаг ManyChat компанийн Messenger Marketing Expert ангиллын партнер тул сургалт, арга зүй, бичиг баримт материалын зэрэг төрөл бүрийн дэмжлэг авч ажилладаг.

 

Хэрхэн чатботтой болох вэ?

Хэрэв танай байгууллага одоогоор чатботгүй эсвэл шинэчлэн сайжруулах шаардлагатай байгаа бол манай чатбот хийх үйлчилгээтэй танилцана уу. 

Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Сэдэв: Чатбот, chatbot, Харилцааны маркетинг, Мессенжер

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд