fbpx
Skip links

Яагаад Make ашиглах хэрэгтэй вэ?

Яагаад make ашиглах ёстой вэ? маркетинг, автоматжуулалт

Хуваалцах

Орчин үед технологиуд micro-service хэлбэрээр ажиллаж харилцан холбогдон бүхэл бүтэн систем үүсгэх болсон нь бизнест цоо шинэ боломжуудыг нээж буй.

Үүнтэй зэрэгцэн эдгээр системүүдийг харилцан интеграц хийж ажилладаг Integration Platform as a Service (IPAAS) төрлийн платформууд гарч ирсний нэг нь Make. Бид энэ төрлийн хэд хэдэн шийдлүүдийг хэрэглэж туршиж харьцуулсны дараа хийсэн сонголт юм.

Бид уг программыг CallPro болон вэб сайтаас Google Chat руу боломжит худалдан авагчийн сэжим үүссэн талаар сонордуулах, Google, Facebook, MessagePro, HubSpot ба ManyChat хооронд өгөгдөл синхрончлох, андройд утсаа удирдах зэрэг төрөл бүрийн автоматжуулалтад ашигладаг.

1,000 гаруй технологиудыг харилцан холбох, интеграц хийх боломж

Make түгээмэл ашигладаг 1,000 гаруй шийдлүүдийг шууд холбон ажиллуулж чадна.

Дараах жишээнд хэрэглэгч мессенжерийн чатбот дээр үйлдэл хийхэд CRM дээр уг хэрэглэгчийн мэдээллийг шинэчлэх, фэйсбүүк сурталчилгааны бүлэгт нэмэх, улмаар и-мэйл болон мессеж илгээх процесст нийт 5 ялгаатай технологийн хооронд өгөгдөл дамжуулсан байна.

Make автоматжуулалтын жишээ

Мөн HTTP, JSON, XML, SOAP ашиглан REST API бүхий аливаа программтай холбох боломжтой. Нэг программаас нөгөөд өгөгдөл автоматаар шидэх байдлаар ажилладаг webhook технологийг ч дэмжинэ.

Код бичилгүйгээр бизнесийн процессоо автоматжуулах боломж

Бизнесийн процессыг автоматжуулах нь бүтээмж өсгөх төдийгүй шинэ боломжуудыг авчирч байдаг. Гэтэл бизнес байнгын өөрчлөлт орж байдаг. Ялангуяа маркетинг. Өдөр тутмын өөрчлөлтүүдийг хатуу кодоор бичсэн програмд тухай бүр нь оруулаад явна гэдэг бол шүүдрийн ус цуглуулж цай чанах мэт төвөгтэй ажил. 

Код бичилгүйгээр бэлэн модулиудыг угсарч хийдэг тул Make дээр процесс автоматжуулах ажлыг технологийн бус хүмүүс жишээ нь маркетерууд хийж чаддаг. Өөрийнхөө ажлын процессыг хүн хэнээс илүү ч сайн хийчихдэг.

Жишээ: манай байгууллагын 72101000 дугаарт дуудлага ирэхэд болон дуудлага авах процессын автоматжуулалтыг харъя. Callpro программ хэрэглэгчийн дугаарыг Make рүү ирүүлснийг HubSpot CRM дээрээс хайгаад хэрэв тийм дугаартай хэрэглэгч байхгүй бол шинээр үүсгэнэ.

Дуудлага авах үед автоматжуулах

Дараа нь уг дуудлагын мэдээллийг чатаар сонордуулна. Дуудлага авах эсвэл авсан менежер сонордуулгыг дарж уг хэрэглэгчийн дэлгэрэнгүй мэдээлэлд хором зуур хандаснаар илүү өгөөжтэй харилцаа үүсгэнэ.

Мөн уг хэрэглэгчид бусад сувгаар (и-мэйл, мессенжер, SMS гэх мэт) шаардлагатай мэдээлэл илгээх, санал гомдол бүртгэх, тодорхой менежерт хариуцуулах зэргээр дуудлагын араас дор бүрт нь ажиллах боломжтой.

Хэрэглэгчийн сонгосон цэснээс хамааран сонирхлыг тодорхойлон CRM системд тэмдэглэх ба уг дугаарыг фэйсбүүк сурталчилгааны бүлэгт нэмснээр нь сегментчилэх,  дараа дараагийн маркетингийн идэвхжүүлэлт хийх боломжийг бүрдүүлнэ.

Үнэгүй хувилбартай бас хямд

Үнэгүй хувилбарт бүхий л боломж нь багтсан тул та туршиж үзэх, шийдэл гаргахад нээлттэй. Харин нэг сард хийгдэх үйлдлийн тоогоор 1,000-аар хязгаарлагддаг. 

Төлбөртэй хувилбарууд сарын $10.59-оос эхэлдэг тул энэ төрлийн шийдлүүд дунд хамгийн хямд. Ачаалал ихтэй саруудад нэмж багц авах байдлаар төлбөрөө оновчилж болдог. Энд дарж 10,000 үйлдэлтэй хувилбарыг үнэгүй туршиж үзээрэй.

Хэрхэн ажил хэрэг болгох вэ?

Манай агентлагийн CRM нэвтрүүлэх үйлчилгээний хүрээнд бид Make программыг автоматжуулалт, интеграцчилалд ашиглан нэвтрүүлдэг. Та дараах холбоосыг дарж үйлчилгээний танилцуулга мэдээлэл авах боломжтой. Баярлалаа.

Амжилт хүсье.

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
Batzorig Begzsuren

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.