<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Purevnamjil Batsaikhan

Purevnamjil Batsaikhan

BZP Digital&Inbound агентлагийн маркетингийн технологич. Компьютерын ухаан, логик, шинжлэх ухааны чиглэлээр сонирхон судалдаг. Маркетингийн автоматжуулалт, технологийн сэдвээр нийтлэл бичдэг.

Нийтэлсэн: 2021-03-15, унших хугацаа: ~3 минут

Энгийнээр чатбот бол тодорхой үйлдлүүдийг автоматжуулсан хэрэглэгчтэй харилцах зорилготой мессеж программ юм. Хиймэл оюун ухааны тусламжтай чатбот нь илүү төвөгтэй  асуудлуудыг шийдвэрлэх чадамжтай болж байгаа ба Apple-ын Siri, Microsoft-ын Cortana зэргийг бид сайн мэдэх билээ. 

 

Чатбот яагаад маркетингийн ирээдүй болж байна вэ? 

Чатбот нь маш нарийн сегментэд хүрч ажиллах боломжтой орчин үеийн хүчирхэг технологийн шийдэл. Өнөө үед нийт бизнесийн 47 орчим хувь нь чатботыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Фэйсбүүкд л гэхэд 40 сая бизнес мессенжерээр дамжуулан хэрэглэгчтэйгээ харилцаж байгаа бөгөөд үүгээр сар бүр 2 тэрбум орчим мессеж мэдээлэл хэрэглэгчдэд хүрдэг. Чатботын өсөлтийн шалтгаан нь мессеж платформуудын хэрэглээ асар хурдтай нэмэгдэж байгаатай холбоотой. Дэлхий дахинаа 5 тэрбум орчим хэрэглэгч мессеж платформуудыг ашигладаг бөгөөд нийт хэрэглэгчдийн 56 хувь нь дуудлага хийхээс мессежээр мэдээлэл үйлчилгээ авахыг илүүд үздэг гэсэн судалгааны үр дүн байдаг. 

 

Чатбот юуг хийж чаддаг вэ? 

Байгууллагын танилцуулга, холбоо барих мэдээлэл, санал хүсэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний давуу сул тал гэх мэт түгээмэл асуулт хариултаас эхлээд бүтээгдэхүүн үйлчилгээ захиалах, цаг авах, уулзалт товлох гэх мэт маш өргөн хүрээний үйлдлүүдийг чатботоор автоматжуулах боломжтой. 

 

Хэрэглэгч бүрд хүрч ажиллана.

Олон улсад хийсэн судалгаагаар хэрэглэгчид мэдээллийг аль болох хурдан авч, аливаа асуултад нэн даруй хариулт авахыг хүсдэг болсон. Мэдээллийн ажилтан олон харилцагчидтай ажиллахад хугацааны хувьд болон нөөц боломжийн хувьд олон асуудал гардаг. Мөн цайны цаг, унтах цаг гээд цаг мөч бүрт хэрэглэгчийг мэдээллээр хангах боломжгүй өдөрт 8 орчим цаг л ажилладаг. Тэгвэл чатбот нь 24 цагийн туршид ажиллах боломжтой бөгөөд цагийн нөхцөлөөс хамааран өөр өөр мэдээллийг өгөх боломжтой. Жишээ нь дуудлагын такси байлаа гэж бодоход Шөнийн тарифыг зөвхөн шөнө үзүүлж өдрийн тарифыг зөвхөн өдөр харуулах боломжтой.  Мөн хэдэн ч хэрэглэгч зэрэг хандсан гэсэн оочирлож дугаарлах шаардлагагүй бөгөөд нэгэн зэрэг чатботоос мэдээлэл авах боломжтой. 

Хэрэглэгчид ээлтэй чатбот

Уран зөгнөлт кинонуудтай холбоотой технологийн дэвшил нь хүмүүсийн дайсан өрсөлдөгч мэтээр сэтгэгдэл төрүүлэх нь олонтой. Чатботыг ч мөн адил мэдээллийн ажилтантай эсрэгцүүлэх ажлыг нь булаагч мэтээр харах тохиолдол бий. Гэтэл чатбот нь мэдээллийн ажилтны ажлыг хөнгөвчлөх түүнд туслах хэрэгсэл юм. Ухаалаг чатботын зорилго нь энгийн тодорхой байдаг ба хийж чадах ажлын хүрээг хэрэглэгчид ойлгуулж шаардлагатай тохиолдолд мэдээллийн ажилтанд шилжүүлдэг. Хэрэглэгчдээс ирдэг түгээмэл асуулт хариултын 70-80 орчим хувийг чатботоор дамжуулан өгөх боломжтой бөгөөд харьцангуй нарийн төвөгтэй мэдээлэл, хүсэлт зэргийг мэдээллийн ажилтнаар дамжуулан авдаг. 

Чатботтой болох

Хэрхэн чатботтой болох вэ?

Чатботын хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор чатбот бүтээх платформууд ч өндөр хэмжээнд хөгжсөн. Заавал код бичих шаардлагагүйгээр хялбар байдлаар чатботыг хөгжүүлэх боломжууд гарч ирсэн бөгөөд Manychat гэх мэт чатбот бүтээгч платформууд хамгийн түгээмэл хэрэглэгдэж байна.( та манай Manychat чатбот онлайн сургалтын талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу).  

MANYCHAT ДЭЭР ХЭРХЭН ЧАТБОТ ХИЙХ ВЭ?

Мөн чатбот бүтээдэг мэргэжлийн агентлагуудад хандах боломжтой бөгөөд энэ нь таны бизнест тохируулан чатботын төрөл бүрийн боломжуудыг нэвтэрүүлдгээрээ давуу талтай( та манай чатбот бүтээх үйлчилгээний талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу). 

 

Сэдэв: Маркетинг, Мэдлэг, Чатбот, chatbot, ManyChat

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд