<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=525771227631971&amp;ev=PageView&amp;noscript=1">

Тэдэн лайктай пэйж зарна гэсэн зар та харсан л байх. Фэйсбүүкийн пэйж хуудсыг янз бүрийн аргуудаар олон лайктай болгоод зарах түгээмэл. Хүмүүс асуухад би дэмий дээ гэж зөвлөдөг. Харин өнөөдөр яагаад гэдгийг тайлбарлах гээд оролдъё.

Эхлээд эерэг талыг нь харах гээд үзье. Олон лайктай хуудастай тул анх анзаарахад олон хэрэглэгчтэй, мундаг гэж харагдаж болох л юм. Өөр ямар давуу талууд байж болох вэ гээд эргэцүүлж хайхаар миний хувьд лав гацаж орхидог.

Хялбархан олдсон зүйл хоол болдоггүй

Мөнгөтэй бол төлөөд л худалдаад авчих тул амархан арга. Харин өнөөдөр Фэйсбүүк дээр амжилттай яваа хуудсуудад нэг бус хүний олон жилийн, өдөр бүр хийсэн хатуу хөдөлмөр, оролдлого, хичээл зүтгэлүүд шингэсэн л байгаа. Тэд фэнүүдээ татаж чадсан, сэтгэлд хүрч чадсан байдаг тул сошиалаар хийж буй маркетинг, идэвхжүүлэлтүүд нь борлуулалтыг өсгөж чаддаг.

Харин худалдаад авчихсан лайк танайхаас худалдан авалт хийхгүй. Яагаад гэвэл тэд танай зорилтот хэрэглэгч биш байх магадлал тун өндөр шүү дээ.

Пэйжний наймаа хийхийг Фэйсбүүк зөвшөөрдөггүй тул худалдаж авсан хуудсыг тань хэзээ нэгэн цагт хаах эрсдэл их бага хэмжээгээр бий. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Фэйсбүүкийн 17 мянган ажилтан амархан хууртаад л явах хүмүүс огт биш. Дэлхийн хамгийн л чадварлаг хүмүүс ажилладаг, ажиллахыг хүсдэг цөөхөн компаниудын нэг нь.

Пэйж хуудасны идэвхжил маш бага 

Идэвхжил буюу engagement нь танай пэйж хуудасны нийтэлсэн постуудыг хүмүүс хэр лайк дарж, коммент бичиж, шэйрлэж байгааг харуулдаг сошиал медиа маркетингийн маш чухал үзүүлэлт. Танай контентыг огт сонирхохгүй хүмүүсийн лайктай хуудасны идэвхжил маш бага байх нь ойлгомжтой.

Худалдаж авсан хуудасны EdgeRank маш муу тул органикаар хүмүүст хүрэх боломж бараг байхгүй, харин ч тодорхой хувь нь unlike хийгээд яваад өгдөг. Зохиомол хүмүүсийн лайк олонтой бол бүр ч муу байх нь ойлгомжтой. Лайк дарсан хүмүүс танай хуудасны мэдээллийг сонирхохгүй байна гэдгийг EdgeRank анзаарах тусам улам л хэнд ч харагддаггүй хуудас болгоно. Энэ алгоритмын талаар доорх нийтлэлээс уншиж болно.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Яагаад Фэйсбүүк хуудасны пост цөөн хүнд хүрдэг вэ?

Хуудсан дээрээс хийх Boost үр дүнгүй

Фэйсбүүк хуудсан дээрээс Boost товч даран постоо сурталчлах нь маш үр дүнтэй арга мөн. Ялангуяа лайк дарсан хүмүүс болон тэдний найзууд руу чиглүүлэх нь тун үр өгөөжтэй. Фэнүүд чинь танайхыг дэмжээд өгнө, харин найзууд нь үүнийг харж нөлөөлөлд орно гэсэн үг. (Фэн биш хүмүүс рүү чиглүүлсэн сурталчилгаа хийхдээ харин Ads Manager ашиглахыг зөвлөж байна. Яагаад гэдгийг Фэйсбүүк маркетингийн 5 түгээмэл алдаа нийтлэлээс уншаарай.)

Гэтэл фэнүүд тань яг үнэндээ жинхэнэ фэнүүд биш тул энэ төрлийн сурталчилгаа ямар ч үр дүнгүй гэсэн үг. Хуурамч фэнүүд рүү бүүст хийвэл тэд таалагдахгүй зүйлээ огт тоохгүй, эсвэл бүр сөрөг зүйл бичиж, танай хуудсыг unlike хийж мэдэх тул ийм сурталчилгаа хийх нь мөнгөө үрэхээс гадна бараг л сөрөг үр дүнтэй байж магадгүй гэж ойлгож болно.

Ирээдүйн хэрэглэгчдээ алдах эрсдэл

Постуудыг нь хэн ч тоохгүй байгаа хуудсыг хэрэглэгч анзаараад эднийх хэрэггүй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй газар учир хүмүүс сонирхохгүй байна гэж бодож магадгүй. Танай маш сайн хэрэглэгч болж мэдэх хүмүүсийг алдах эрсдэлтэй гэсэн үг.

Харин зорилтот бүлгийн хэрэглэгчиддээ хэрэгтэй, сонирхолтой, хэрэглэгчийн боловсролыг нь хөгжүүлсэн контентоор орж ирсэн жинхэнэ фэнүүд танай постуудыг лайк дарж, эерэг коммент бичиж бас цааш нь шэйрлэж байдаг тул ирээдүйн хэрэглэгчдээ олж авахад тусалдаг.

Өөр алдах зүйлс

Пэйж хуудасны фэнүүд тань жинхэнэ бол тэдний нас, хүйс, сонирхол гээд олон талын шинжилгээ, судалгаа хийж боломжууд бий. Пэйж хуудасныхаа Insights/People хэсгээс мөн Ads Manager дотор Audience Insights ашиглаж болно.

Хамгийн гол нь пэйж хуудсаа хөгжүүлэх үед маркетер хүн байнга суралцаж, хөгжиж байдаг. Энэ мэдлэг, туршлага, ур чадварууд харин худалдаж авсан хуудастай хамт ирэхгүй.

Худалдаж авахгүйгээр хөгжүүлэх аргууд юу вэ?

Энэ сэдэв нь өөрөө өргөн агуулгатай тул маш товчхоноор зорилтот хэрэглэгчиддээ хэрэгтэй контент бүтээх, контентоо сурталчилгаагаар идэвхжүүлэн илүү олон хүмүүст хүргэх, сурталчилгаагаа чиглүүлэх арга техникээ хөгжүүлэх, пэйж хуудасны лайк өсгөх сурталчилгаа, уралдаан, сонжоо, Live хийх гэх мэт маш олон бүтээлч төдийгүй үр дүнтэй аргууд байдаг. 

Та фэйсбүүк хуудсаа хөгжүүлэх өөрийн ур чадвараа хөгжүүлэхийг зорьж буй бол энэ сэдвээр бичсэн манай бусад нийтлэлүүдтэй танилцаарай. Мөн манай агентлагийн 2014 оноос хойш зохион байгуулж буй сошиал медиа маркетингийн нэг өдрийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагдах боломжтой.

Сошиал медиа маркетингийн сургалт. Хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх.

Сэдвүүд: Фэйсбүүк маркетинг, Сошиал Медиа, Маркетинг

Batzorig Begzsuren

Нийтлэлч: Batzorig Begzsuren

Энтрепренёр, гүйцэтгэх удирдлага, дижитал маркетер. BZP Digital&Inbound компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. М-Си-Эс, Алтай Холдинг, Скайтел группуудэд ажилласан туршлагатай гүйцэтгэх удирдлага. Executive Club of Mongolia үндэслэн байгуулагч гишүүн.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


Сошиал медиа маркетингийн сургалтын төгсөгчид тал үнээр хамрагдах боломжтой.

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах