<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2016-06-22, унших хугацаа: ~5 минут

Бид блогийг Blogspot, Wordpress-ээр сайн мэднэ. Twitter Монголд өргөн дэлгэрэхээс өмнө блогчид маш идэвхтэй байсан (блогчдын уулзалт, шинэ жил хүртэл болдог байсан), одоо ч тогтмол бичдэг, олны танил болсон блогчид цөөнгүй. Харин бизнесийн блог гэж ямар блог юм бэ?

Бизнесийн блог нь хобби, сонирхол бус харин компаний маркетингийн нэг суваг (яг л сошиал медиа, и-мэйл, сурталчилгааны самбар шиг) юм. Маркетингийн мессеж, контентыг зорилтот хэрэглэгчдэд сонирхолтой, өгөөжтэй байдлаар хүргэх төдийгүй вэб хуудсанд чанартай сайн хандалтуудыг авчирдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгаас ялгаатай нь хэрэглэгчийн боловсролд илүүтэй зориулагдсан байдаг. Жишээ нь: манай агентлагийн маркетингийн блог дээр бичигдсэн Фэйсбүүк маркетингийн 5 түгээмэл алдаа хэмээх нийтлэл нь фэйсбүүк маркетингийн зөвлөгөө. Гэхдээ Сошиал медиа маркетингийн сургалтын маркетингийн контент бол мөн.

Гол асуултаа эргэн харъя. Яагаад бизнесүүд блог бичих хэрэгтэй вэ? Намайг анх бизнесийн, маркетингийн зөвлөгөө нийтлэлүүд бичиж эхлэх үед ингэж цаг зав гаргаж үнэгүй зөвлөгөө өгөх ямар хэрэгтэй юм бэ гэж асуух хүмүүс олон байсан. Одоо харин манай агентлагийн маркетингийн нэгэн гол суваг нь блог нийтлэлүүд болсон гэдгийн анзаарахад төвөггүй.

Вэб сайтын хандалт өсгөдөг

Компаний вэб хуудсанд компани, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга голдуу байдаг. Хааяа нэг нэмэгддэг мэдээлэл гэвэл манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарилаа, танхимын топ 100-д тэдэд орлоо, шинэ жилийн урамшуулал зарлалаа гэх мэт мэдээнүүд. Банкны вэб хуудсаар зочлогсдын ихэнх нь салбарын хаяг, валютын ханш л хардаг гэж ярьдаг юм билээ. Чухам л бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэгтэй биш бол хэрэглэгч тухайн компаний вэб хуудсаар байнга зочлох хэрэгцээ тун бага. Үүнээс үүдэн сошиал байхад сонирхолгүй вэбээр яахав гэх мэт төөрөгдлүүд бий болж буй харагддаг.

Бизнесийн блог нийтлэлүүд харин танай вэб хуудсыг зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой мэдээллээр баялаг болгож чадна. Тогтмол блог бичсэнээр байнгын шинэ, сонирхолтой, хэрэглэгчийн боловсрол өгөх контентуудыг хүргэж чадна. Байнгын уншигчидтай болох төдийгүй интернэтээр хайж орж ирэх хэрэглэгчид ч өснө. Жишээ нь: фэйсбүүкээр маркетинг яаж хийх вэ гэж Гүүглээр хайвал эхний үр дүнгүүд дээр манай нийтлэлүүд гарч ирдэг. Үр дүнд нь бид сард 2-оос 3 мянган хандалт хайлтаас авч чаддаг. Гүүглийн хайлтаас орж ирсэн хэрэглэгчдээс худалдан авалт хийх магадлал бусад сувгуудаас хавьгүй өндөр байдаг. 

Нийтлэлүүдийг сошиал медиа сувгуудаар түгээснээр, сошиал сувгуудаа идэвхжүүлэх төдийгүй вэб руу хандалт авчирна. Манай компаний вэб хуудасны нийт хандалтын талаас илүүтэй нь блогоор орж ирсэн байдаг.

ХОЛБООТОЙ: Вэб хуудсанд хаанаас ямар хандалт ирж буйг хэрхэн мэдэх вэ?

Борлуулалтын сэжмүүд төдийгүй борлуулалтыг өсгөнө

Блог уншиж буй хэрэглэгчдэд зөвхөн нийтлэлээ хүргээд зогсохгүй дараагийн үйлдэл хийхэд уриалснаар борлуулалтын сэжим үүсгэж болдог. Жишээ нь: бид блог хуудасныхаа хажуу багананд CRM систем анхлан нэвтрүүлэгчдэд зориулсан зөвлөмжийн цахим ном татах CTA (Call-To-Action буюу үйлдэлд дуудах) байршуулсныг хэрэглэгч дарж орон форм бөглөн цахим номыг татан авч хэрэглэж болно. Энэ нь сэжим үүсгэж байгаа бөгөөд борлуулалтанд хараахан бэлэн бус байх өндөр магадлалтай. Дараа, дараагийн маркетингийн контентыг  хүргэснээр борлуулалт руу хөтөлдөг. Энэ процессыг сэжмийн арчилгаа англиар (lead nurturing) гэдэг.

Салбарын сэтгэлгээний манлайлал

Бизнесийн блог нийтлэлүүдийн сэдвүүд мэдээж танай салбартай холбоотой байх тул салбарынхаа чиг хандлага, бодлого, шинэчлэл, хөгжлийн хувьд сэтгэлгээний манлайлагч (англиар thought leader, сэтгэлгээний манлайлагч гэдэг тухайн чиглэлд мэргэшлийн өндөр мэдлэг, чадавхи нь танигдсан эксперт болон компани).

Хийж байгаа бизнесээ мэддэг, чаддаг, мэргэшсэн гэдэг нь танигдсан компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид сонгох нь илүүтэй нь тодорхой. Вэб хуудсаа блогоор баяжуулснаар зорилтот хэрэглэгчдээ вэб хуудас руугаа татах, хэрэглэгчийн боловсролыг хөгжүүлэх төдийгүй тэдэнд өөрсдийн мэргэшлийн өндөр чадавхийг таниулах боломжтой. Зарим жишээнүүдээс дурдвал:


Контентын стратегийг хэрэгжүүлэх арга зам болдог

Блог нийтлэлүүд нь хэрэглэгчийг шууд л бүтээгдэхүүн, үйлчилгээ руу чиглүүлээд байх нь бас буруу. Хэрэглэгч худалдан авалтанд дандаа бэлэн байгаад байдаггүй тул худалдан авалтын замналаар нь залж контентын стратеги зураглалын дагуу дараа дараагийн контент, нийтлэлүүд руу хөтлөх нь илүү үр дүнтэй байдаг.

Жишээ нь: хөдөө явахдаа машинаа хэрхэн бэлтгэх тухай зөвлөгөө нийтлэл фэйсбүүкээс олж харсан хэрэглэгчид дараа дараагийн контентуудыг уншуулж, харуулж, татуулж, үзүүлснээр тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал хийлгэх, улмаар найздаа уг даатгалыг сэтгэлээсээ зөвлөдөг үнэнч хэрэглэгч, фэн болох замд нь хөтөлнө гэсэн үг.

Бизнесийн блог нь инбаунд маркетингийн аргачлалын нэгэн чухал багаж хэрэгсэл бөгөөд ялангуяа вэб хуудас руу хандалт татах шатанд чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Инбаунд маркетингийн үйлчилгээ

Бид харилцагчдынхаа зорилтот бүлгийн хэрэглэгчдийн ажил, амьдралынхаа зорилго, зорилтуудад хүрэх, асуудал бэрхшээлийг шийдэх, хөгжиж боловсрох, өсч дэвжихэд нь тусалсан харилцааг бий болгох контент бүтээх, онлайн сувгуудаар түгээн идэвхжүүлэх инбаунд маркетингийн үйлчилгээний сарын багцуудыг санал болгодог.

New Call-to-action

 

Сэдэв: Бизнесийн блог, Инбаунд маркетинг, Контент маркетинг

Цахим ном


Click me

Мессенжерээр татах бол:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд