<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Bilguun Namsrai

Bilguun Namsrai

Ахлах маркетер, Нийтлэлч www.billie.mn маркетингийн веб сайтын үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг. Маркетинг, технологи, борлуулалтын салбарт сонирхолтой.

Нийтэлсэн: 2016-12-14, унших хугацаа: ~4 минут

Маркетингийн сувгууд болон хэрэглэгчдийн зан төлөв өөрчлөгдөхийн хэрээр маркетингийн менежерийн ур чадварууд ч нэмэгдэх шаардлагатай болж байна. Маркетингийн менежерүүд маркетингийн төлөвлөгөө боловсруулах, судалгаа тайлан гаргах, дизайнерт "үүрэг" өгөх, багийн гишүүдэд ажлыг хуваарилах,   TVC рекламын санаа гаргах, видео шторк хийх продакшн сонгох, хийлгэсэн сурталчилгаа телевизээр цацуулах ажлуудад ихэнх цагаа зарцуулдаг.  Харин орчин үед маркетингийн менежерүүд Microsoft excel-ийн "файл"-уудаар үйл ажиллагаагаа хазаарлах боломжгүй болж байгаа юм. 

Энэ цаг үед маркетерууд урьд урьдынхаасаа илүү бүтээлч "амьд" байх шаардлага гарч ирж байна. Тэд багийн гишүүдэд ажил хуваарилж суухаас илүүтэй өөрөө хийж бүтээх, ур чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Сошиал медиа менежерүүд л гэхэд саяхныг хүртэл  персонагийн сонирхлыг татсан нийтлэл, текст бичээд л суудаг байсан бол одоо харин уг мэргэжил зураг авалт хийх, видео монтажлах зэрэг дизайнерын хийгээд аналитик хийх, өгөгдөл дээр ажиллах зэрэг шинжээчийн ур чадваруудыг давхар шаардаж байна. 

 

Маркетингийн менежерүүдэд ямар ур чадварууд хэрэгтэй байна вэ?

  • Нийтлэл бичих - Сайтад нийтлэл бичих, блог хөтлөх, PR мэдээ бичих зэрэг нийтлэлч, сэтгүүлчийн ур чадваруудаас эзэмших. Контентоор маркетинг хийх болсноор сайн копи (бичмэл, бичвэр) бичих чадвар улам л чухал болж байгаа. 
  • Эх бэлтгэх, дизайн гаргах - Ойр зуурын постер эсвэл баннерын эхийг дизайнерт өгч бэлдүүлэхээс илүүтэй маркетингийн менежерүүд өөрсдөө бэлтгэдэг болох. Тиймээс Photoshop, CorelDRAW дээр ажилладаг эсвэл Pablo, Canva зэрэг платформуудыг ашигладаг байх
  • Видео монтаж хийдэг байх. Бичлэгт хадмал нэмэхээс эхлээд, зарим дүрсийг хасах нэмэх, арын дэвсгэр ая өгөх зэрэг ойр зуурын монтаж хийж чаддаг байх. Мөн Vyond, Powtoon зэрэг дээр ажиллахад заавал видео эвлүүлэгчийн гарыг харах шаардлагагүй.
  • IT буюу мэдээлэл технологи болон  маркетинг хоёр хоорондоо салшгүй холбоотой болж буйг ойлгох. Жишээ нь: Маркетингийн автоматжуулалт маркетеруудын ажлыг ихээр хөнгөвчилж байна. Мөн төслийн менежмент хийдэг програм хангамжуудыг ашиглаж болно.
  • Шинэ технологийг цаг алдалгүй ашиглаж сурах. Маркетингийн менежерүүд хуучин хэв маягтайгаа зууралдсанаас болоод шинээр суралцах цаг зав гардаггүй байгаа ажиглагддаг. Сүүлийн үеийн апп, програм хангамжуудыг ашигладаг байх нь ажлаа хийхээс гадна байнга суралцаж, хөгжиж байх зэрэг олон давуу талтай. Тухайлбал: HubSpot, ManyChat, Hootsuite, Cinemagraph.

ХОЛБООТОЙ: BZP-ийн зөвлөж буй бизнест хэрэгтэй 6 программ

  • Зураг авалт хийх мэдрэмжтэй байх. Хийж буй контенттойгоо уялдуулан мэдрэмжтэй зургийг авдаг байх.
  • CRM дээр мэргэших. Сүүлийн үед CRM дээр мэргэшилгүйгээр сэжмүүдтэй харилцах, маркетинг болон борлуулалтын хандалтыг өсгөх зэрэг нь бараг л боломжгүй болоод байна. CRM бол маш сонирхолтой талбар, үүнийг маркетингийн менежерүүд болон борлуулалтын ажилтнууд маш сайн ашиглаж сурах хэрэгтэй болоод байна.
  • AI буюу хиймэл оюун ухааныг ашиглах, чатботоор харилцаагаа автоматжуулж сурах. IT, маркетингийн салбарт хиймэл оюун ухаан маш хурдацтай хөгжиж байна. Хүний гарааг хийхэд хүндрэлтэй зүйлсийг "тэд" бидний өмнөөс амжуулдаг боллоо. Хэрэглэгчидтэйгээ үүсгэх харилцаагаа автоматжуулах нэг боломж бол чатбот. Гадны төдийгүй Монголын олон компаниуд сүүлийн үед чатботыг түлхүү ашиглаж эхлээд байна. Хэрэглэгчид утас, имэйлээр ярихын оронд чатботоос дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай цаг алдалгүй авдаг боллоо. Тиймээс хамгийн сайн харилцаа бүхий чатботыг мэдээллийн технологийнхон бус маркетерүүд хийж сурах шаардлагатай болоод байна.

ХОЛБООТОЙ: ManyChat оройн сургалт

  • Ментор байх - Өдөр бүр оффистоо суугаад байхаас илүүтэй маркетингийн менежерүүд сургалт семинар хийж бусдад зааж сургах. Жишээ нь: Soundcloud  гэх мэт платформуудаар дамжуулан өөрийн мэдлэг мэдээллийг бусадтай хуваалцсанаар маркетингийн салбарт мэдлэг мэдээллийн хөрөнгө оруулалтыг хийж болно. 

Маркетингийн менежерүүд дээр дурдсан ур чадварыг эзэмшсэнээр дараах үр дүнгүүд гарна. Үүнд:

Үр дүн #1: Маркетерууд мэргэжилтнүүд бус Женералистууд болно

Женералистууд гэдэг нь дагнасан бус харин бүх төрлийн мэдлэг боловсрол, чадвартай хүнийг хэлдэг. Хэт нарийн мэргэжилтэн байхаас ерөнхий ур чадвартай маркетер байх нь интернэт маркетинг хурдтай хөгжиж буй энэ цаг үед илүү чухал болжээ. Өмнө нь маркетерууд пи-ар, брэнд менежер, судалгаа хариуцсан ажилтан, и-мэйл маркетер, SEO маркетер, B2B маркетер гэх зэргээр мэргэшдэг байсан. Харин технологийн дэвшлүүдийн ач тусаар орчин үеийн маркетерууд эдгээр ур чадваруудыг нэг бүрчлэн эзэмших, хэрэглэх боломжтой үе ирж байна. Ялангуяа жижиг, дунд компаниуд цөөн хүнтэй, гүйцэтгэл сайтай маркетингийн багаар ажиллах боломжтой болсон. 

Үр дүн #2: Маркетингийн програм хангамж, технологийн мэдлэг, ур чадвар сайжирна

Орчин үед маркетинг интернэт, дижитал технологигүйгээр төсөөлөх боломжгүй болсон. Урьд урьдынхаас илүү ухаалаг програм хангамжууд өдөр бүр бий болж байгаа төдийгүй энэ нь маркетингийн ажлуудыг хөнгөвчлөх, бүтээмжийг өсгөх төдийгүй цоо шинэ боломжуудыг бий болгож байна. Гэхдээ технологи, програм хангамж нь дан ганцаараа шийдэл биш юм. Ухаалаг програмуудыг сайн эзэмших, бодит хэрэглээ болгох нь орчин үеийн маркетеруудад тавигдаж буй шаардлага мөн. Дижитал технологи, програм хангамж, сошиал медиа, дата мэддэг маркетер нь дэлхийн хаана хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг болоод байна.

Үр дүн #3: Маркетингийн багийн бүтээмж сайжирна

Маркетингийн багийн нэг чухал гишүүн болох дизайнер голдуу ажил ихтэй байдаг. Зарим үед дизайнер дээр хэт олон ажлууд цугларснаас төслүүд цагтаа дуусахгүй байх зэрэг асуудал, стресс үүсдэг. Менежерүүд, маркетерүүд өөрсдөө өдөр тутмын зарим дизайны эхийг бэлтгэж, видео контент бүтээснээр дизайнерын ажлыг хөнгөвчилж болно. Баг хоорондын болон гишүүд хоорондын ажлын урсгал цөөрснөөр илүү хурдтай ажиллах боломжтой болдог.

Жич: Энэхүү нийтлэлд 2019/08 сард update орсон болно.

 

Дижитал маркетингаар мэргэшин ажилламаар байна уу?

Бид маркетингийн ухаалаг програм хангамжуудаар бүхий л ажлуудаа автоматжуулан хийдэг. Хэрэв та манай багт нэгдэн дижитал маркетингаар мэргэшин ажиллах сонирхолтой бол манай агентлагийн ажлын байрны байрны зартай танилцаарай.

New Call-to-action

Сэдэв: Маркетинг, Дижитал маркетинг

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд