Bilguun Namsrai

Bilguun Namsrai

Ахлах маркетер, Нийтлэлч www.billie.mn маркетингийн веб сайтын үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг. Маркетинг, технологи, борлуулалтын салбарт сонирхолтой.

Нийтэлсэн: 2019-08-23, унших хугацаа: ~4 минут

Бот гэж юу вэ? Бот гэдэг нь тодорхой ажлуудыг автоматжуулдаг компьютерийн програмаас өөр зүйл бөгөөд ихэвчлэн ярианы интерфэйсээр дамжуулан хэрэглэгчтэй чат үүсгэдэг. Сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт ботууд нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар нарийн төвөгтэй хүсэлтийг ойлгох, хариу урвалыг тохируулах, харилцан уялдааг сайжруулах зэрэгт тусалдаг.

Энгийн чат бот нь код бичих шаардлагагүйгээр тухайн хүний платформд бий болгосон дүрмэнд захирагдаж, хэрэглэгчдэд шаардлагатай хариултыг өгдөг. Тухайлбал, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл өгөх, жагсаалт явуулах, дараагийн алхмыг тайлбарлах гэх мэт. Жишээ нь: Харилцагч банкны карт захиалахад, форум бөглүүлэх, хүргүүлэх хаягийг нь авах, захиалгыг баталгаажуулах зэрэг ажлуудыг ботоор дамжуулан хөнгөвчилдөг болсон.

 

Бот юу хийж чадах вэ?

Танд цэнэглэгч хэрэг боллоо гэж бодъё. Өмнө нь та цэнэглэгч авах веб сайт руу зочлоод 20,30 ширхэг бүтээгдэхүүнийг үзэж сонирхсоны дараа өөрт таалагдсаныг хайж олоод төлбөрөө төлөөд, хүргүүлэх хаягаа явуулдаг байсан. Харин боттой үед та зөвхөн хэлэхэд л хангаллтай болж байна.

Screen Shot 2019-08-23 at 11.40.53 AM

Бот таны өмнөөс захиалгыг хийнэ.

Ботууд таны хэдийн ашиглаж дадсан мессежийн платформууд дээр гарч ирсэн. Тухайлбал, Facebook Messenger, Line, WhatsApp, WeChat эсвэл Viber гэх мэт. Судалгаагаар хүмүүс 5 ширхэг програм дээр л тогтмол ажилладаг байна. Нэг талдаа хэрэглэгчид чат бот гарснаас хойш хэрэггүй олон програм татаж авах шаардлагагүй болоод байгаа юм.

2019 оны байдлаар мессежийн програмууд сар бүр 5 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчидтэй болоод байна. Энэ нь түүхэндээ анх удаа хүмүүс мессежийн програмыг нийгмийн сүлжээнээс илүүтэйгээр ашиглаж байгаа явдал юм. Энэ бол хэрэглэгчдийн зан төлөвт гарч буй томоохон өөрчлөлт. Тийм учраас бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид аль аль нь чат ботын үйлчилгээнд анхаарал хандуулж, нухацтай хандах цаг ирээд байна.

Холбоотой: 2019 онд маркетингийн салбарт шинэ сонин юу байна?

Олон улсад хийсэн судалгаагаар хэрэглэгчид мэдээллийг аль болох хурдан авч, аливаа асуултад нэн даруй хариулт авахыг хүсдэг болсон төдийгүй технологи хөгжихийн хэрээр voice search буюу дуугаар хайх хайлт улам бүр түгээмэл болж байна. Хэрэглэгч өөрсдийн асуудлыг хурдан шийдвэрлэж хариу өгч чадсан брэндүүдэд улам илүү итгэх боллоо. Тиймээс чат ботууд нь мессеж програмын тусламжтайгаар хэрэглэгчид хаана, ямар төхөөрөмж ашиглахаас үл хамааран шийдлүүдийг олоход тусалдаг. Өөрөөр хэлбэл бизнесийн ертөнцөд харилцаа холбоо - үйлчилгээ - гүйлгээ буюу төлбөр төлөлт зэрэг үйлдлүүд нь нэгэн цогц болж ирж байгаа юм. Эдгээр үйлдлийг бот таны өмнөөс гүйцэтгэж хэрэглэгчид үйлчилж байна.

 

Чат бот яагаад ашигтай байна вэ?

Олон жилийн турш тасралтгүй ROI хийгдээгүй сурталчилгаа, TVC, шторкууд, спам имэйл зэрэг зардал их, үр дүнг тооцоолоход хэцүү уламжлалт хэв маягууд маркетингийн салбарт зонхиллоо. Гэвч техник технологи хөгжиж, хэрэглэгчдийн зан төлөв өөрчлөгдөхийн хирээр ИТГЭЛЦЭЛ дээр суурилсан харилцаа хурдацтай амжилтанд хүрч байна.

ХОЛБООТОЙ: 2020 онд маркетингаа хэрхэн сайн хийх вэ?

 

Хаанаас яаж эхлэх вэ?

Ерөнхийдөө ботыг дотор нь мэдээллийн чанартай ба туслах хэрэгслийн гэж 2 ангилдаг. Өөрийн бизнест тохирсон чат ботыг бий болгохын тулд танай бүтээгдэхүүн үйлчилгээтэй харилцагчид хэрхэн ойлголцохыг тодорхой байлгах хэрэгтэй. Үүний дараа чат интерфэйсээ хөгжүүлж эхэлнэ. Ботыг танай брэндийн нэр хүндийг өсгөх харилцааны суваг хэмээн ойлгож, сайтар хөгжүүлэхийн тулд шаардлагатай алхмуудыг хийх хэрэгтэй. Үүний тулд мэдээллээ бэлтгэж, харилцаагаа тодорхой болгосны дараа мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Хамгийн сайн чат ботууд нь эхний ээлжинд хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэглээний микро шийдвэрийг гаргахад тусалдаг.

Ботыг захиалгыг тохируулах, захиалгын хувьд хүргэх мэдээллийг шинэчлэх, хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх зэргээс гадна хэрэгтэй үед зөв шийдлийг хэрэглэгчдэд өгөх байдлаар оновчтой тохируулах нь зүйтэй.

Холбоотой: How to build a chatbot from pitch to promotion

Чатбот

If we choose the right path

bots might be the best thing to happen to marketing yet.

 

Хэрхэн чатботтой болох вэ?

BZP ManyChat Messenger Marketing ExpertХэрэв танай байгууллага одоогоор чатботгүй эсвэл шинэчлэн сайжруулах шаардлагатай байгаа бол манай чатбот хийх үйлчилгээтэй мөн ManyChat програмын сургалттай танилцана уу. 

Бид чатботын тэргүүлэх шийдэл ManyChat компанийн Монгол дахь Messenger Marketing Expert ангиллын партнер агентлаг юм. 

Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Сэдэв: Чатбот, chatbot, Харилцааны маркетинг, Дата

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд