<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Munkhdelger

Munkhdelger

BZP Digital&Inbound агентлагийн маркетингийн ахлах технологич. Маркетингийн автоматжуулалт, технологийн сэдвээр нийтлэл бичдэг.

Нийтэлсэн: 2021-04-24, унших хугацаа: ~4 минут

Өмнөх нийтлэлүүдээр бид та бүхэндээ чатбот яагаад маркетингийн ирээдүй болж байгаа тухай болон мессенжерийн чатботын сонирхолтой боломжуудын талаар хуваалцаж байсан билээ. Харин энэхүү нийтлэлээр чатбот ухаалаг ажиллаж байгааг илтгэх 5 шинжийг хүргэж байна. Хэрэв та чатботыг энгийн нэг автомат хариулагч гэж боддог бол тус нийтлэлийг уншсанаар ухаалаг чатботын талаар багагүй ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна.

 

1. Харилцааны урсгалыг зөв чиглүүлдэг

Хэрэглэгч дийлэнхдээ яаралтай, товч тодорхой мэдээлэл авах зорилгоор мессенжер сувагт холбогддог. Чатботын харуулж буй мэдээлэл, сонголтууд ойлгомжгүй, дараагийн алхам тодорхойгүй тохиолдолд хэрэглэгч төөрч будилан, залхаж бухимдах эсвэл шууд хүнтэй харилцахыг хүсдэг. Харилцааны урсгалыг хэдий чинээ зөв чиглүүлнэ тэр хэрээр хүний оролцоо багасаж, чатботын үр өгөөж нэмэгддэг. 

харилцааны урсгал чатбот

 

2. Хэрэглэгчийн өгөгдлийг авч хадгалдаг

Хэрэглэгчтэй үүсгэсэн харилцааны түүх инбокст л бичигдэн үлддэг бол тухайн бот энгийн автомат хариулагч л гэсэн үг. Ухаалаг чатбот хэрэглэгчээс шаардлагатай мэдээллийг авч өөрийн талбартаа хадгалдаг. Утас, и-мэйл, сонирхсон болон захиалсан бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл гэх мэт борлуулалт, маркетинг, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор ашиглах боломжтой өгөгдлүүдийг хадгалдаг байх нь чатботын гол давуу талуудын нэг. 

хэрэглэгчийн өгөгдөл чатбот

 

3. Хэрэглэгчээ таньдаг

Ухаалаг чатботын хувьд хэрэглэгчийн үлдээсэн мэдээлэл, сонгосон сонголт, асуултуудад үндэслэн дараагийн алхмыг зөв чиглүүлдэг. Хамгийн энгийндээ өмнө нь утасны дугаараа үлдээсэн хэрэглэгчээс дахин утасны дугаарыг нь асуудаггүй, хүргэлтийн хаягийг нь бүртгэж авсан бол дараагийн удаад шинээр биш баталгаажуулах үүднээс асуудаг байхыг ойлгож болно.

хэрэглэгчээ таних чатбот

 

4. Олон сувгаас хандалт үүсгэдэг

Чатбот хэрэглэгчтэй холбогдох бүхий л сувагт байршиж чаддаг байх нь түүний давуул талыг улам тодотгодог. Хэрэглэгчид мессенжер сувгийг түлхүү ашиглах сонирхолтой байдаг тул бусад сувгаас мессенжерт чиглүүлсэн холбоосуудыг ашигладаг байх хэрэгтэй. Тухайлбал ухаалаг чатбот фэйсбүүк постны коммент-д хариу бичиж, лайк дарж, тухайн комментыг таньж тохирох хариултыг мессенжерээр илгээж чаддаг. Вебсайтын аль ч хэсэгт товч, линк, цонх хэлбэрээр байршиж харилцаа үүсгэж чаддаг. Цахим болон цаасан танилцуулга материал дээр QR код хэлбэрээр холбоос үүсгэж чаддаг. 

web chatbot

 

5. Бусад системтэй интеграц хийгддэг

Чатбот бусад системүүдтэй холбогдож ажилласнаар хэрэглэгчийг илүү таних, өргөн хүрээнд ажиллах боломжтой болдог. Хамгийн энгийнээр бол хэрэглэгч өөрийн захиалгын түүхийг харахыг хүсвэл захиалгын системд холбогдож шаардлагатай мэдээллийг хэрэглэгчид өгөх, тухайн хэрэглэгчийг шинэ эсвэл хуучин хэрэглэгч эсэхийг CRM системээс хайж таних зэрэг юм. Хэрэглэгчийн чатбот дээр хийсэн үйлдлээс хамаарч холбоотой системүүд дээр автомат үйлдлүүд хийгддэг байснаар үйл ажиллагааны зардал, цаг хугацаа хэмнэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг бүрдүүлнэ.

order automation-1

 

Чатбот танай байгууллагын маркетинг, борлуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулдаг чухал ажилтнуудын нэг болохын тулд дээрх 5 шинжийг зайлшгүй агуулж байх ёстой. Үгүй бол энгийн нэг автомат хариулагчийн төвшинд ажиллаж, үр өгөөжөө хангалттай өгч чадахгүй. Хэрэв танай байгууллага чатботтой бол, аль эсвэл чатботтой болохоор төлөвлөж байгаа бол дээрх ухаалаг ажиллагааг заавал шингээж өгөөрэй.

 

Холбоотой нийтлэлүүд:

 

chatbot ebook

Сэдэв: Фэйсбүүк маркетинг, Сошиал медиа маркетинг, Жижиг дунд бизнес, Дижитал маркетинг, Маркетингийн автоматжуулалт, chatbot, Мессенжер, Messenger, ManyChat

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


HubSpot CRM онлайн сургалт

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бүх нийтлэлүүд