<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Namuunbayar Batnasan

Namuunbayar Batnasan

BZP Digital&Inbound агентлагийн маркетингийн технологич. Маркетингийн автоматжуулалт, технологийн сэдвээр нийтлэл бичдэг.

Нийтэлсэн: 2021-03-16, унших хугацаа: ~3 минут

Аливаа байгууллагын хувьд харилцагчтай тулж ажилладаг гол талбаруудын нэг бол мессенжер. Харилцагч өөрт тулгарсан асуудал, асуулт, санал сэтгэгдлээ утсаар ярихаас илүү бичихийг илүүд үздэг байна. Монголд сошиал медиа хэрэглэгчдийн 68.7% хувь нь фэйсбүүкийг ашигладаг гэсэн судалгаа бий. 

Фэйсбүүк пэйжийн хандалт ихсэх тусам түүнийг дагаж чатын ачаалал нэмэгддэг. Мессенжерээр ирэх хариунд нэг бүрчлэн хариулж, пэйжийн инбоксоо цэгцтэй удирдах шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Иймээс танд чатботын тэргүүлэх шийдлүүдийн нэг болох Manychat программыг ашиглан инбоксоо хэрхэн цэгцтэй, үр өгөөтэй удирдах талаар хүргэе. 

 

1. Пэйжийн инбоксийн ачаалал багасгах

Чатбот бол мессенжерт хандаж орж ирсэн хэрэглэгчид тодорхой гол мэдээллүүдийг санал болгож, дараагийн үйлдлүүдэд ухаалгаар дуудаж, чиглүүлж чаддаг хэрэгсэл. Хэрэглэгч чатботын тусламжтай өөрт тохирсон мэдээллээ авч болно. Харин мэдээллээ олж авч чадаагүй, эсвэл шууд хүнтэй харилцахыг хүссэн хэрэглэгчийг инбокс хэсэг рүү оруулж болно. Өөрөөр хэлбэл чат руу хандсан бүх хүнтэй харилцахгүйгээр, гараар юм бичсэн эсвэл хүнтэй харилцах хүсэлт гаргасан хэрэглэгчдийг ялгаж, мэдээллийн ажилтанд шилжүүлнэ. 

Capture

 

2. Хурдтай ажиллах боломж

Орж ирж буй чатуудад түргэн шуурхай, цаг алдалгүй хариулах чухал. Оновчтой мэдээлэл өгч, нэг хүн дээр зарцуулах нэгж хугацааг аль болох багасгах боломжуудыг ашиглах хэрэгтэй. Manychat программын "таг" функцийн тусламжтайгаар хэрэглэгчийн мессежний түүхийг нэг бүрчлэн дээш нь гүйлгэж уншиж цаг алдахгүйгээр хариу өгөх боломжтой. Таг гэдэг нь тухайн хэрэглэгчийн чатбот дотор хийж буй сонголт, үйлдэл бүрийг бүртгэх гэж байрлуулсан шошго гэж ойлгож болно. 

tags

 

Түүнчлэн чатбот дотроо бэлэн хариултууд бэлтгэж ашиглаж болно. Сниппетийн тусламжтайгаар давтамжтайгаар асуугддаг мэдээллийг түлхүүр үгээр товчилж оруулж болдог. Түгээмэл давтагддаг асуултуудад бэлэн сниппет бэлдвэл илүү тохиромжтой. Харин үйлдэл шаарддаг, эсвэл их хэмжээний мэдээлэл өгөх шаардлагатай бол, жишээлбэл захиалга өгөх, хүргэлт хийлгэх, сургалтад бүртгүүлэх зэрэг мэдээллийг чатбот доторх флөв функцийн тусламжтай шууд явуулах боломжтой. 

snippet

 

3. Чатыг ухаалгаар хуваарилах

Инбокст орж ирсэн нийт чатыг рэндом байдлаар мэдээллийн ажилтнуудад хуваарилах боломжтой. Ингэснээр мэдээллийн ажилтнуудын ачааллыг тэнцүү байдлаар авч явна. Эсвэл асуулт асуусан хүмүүсийг ямархуу чиглэлээр мэдээлэл авахыг нь асуугаад яг тухайн асуудлыг хариуцсан ажилтан руу шилжүүлж болдог. Түүнээс гадна тухайн хэрэглэгч ямар тагтай байгаагаас нь хамаарч тохирох хүмүүс рүү нь хуваарилж болно. 

Түүнчлэн, чатыг дотроо бие бие рүүгээ хуваарилах боломжтой байдаг. Мөн чат дотроо тухайн хэрэглэгч дээр мэдээллийн ажилтнууд бие биенийгээ меншн хийж, тэмдэглэл үлдээх ч боломж байдаг. Мэдээллийн ажилтан 

Мэдээллийн ажилтан хуваарилах

4. Инбоксийг цэгцтэй удирдах

Manychat-ийн Livechat хэсэгт Open/Done гэсэн хоёр хэсэг байдаг. Чатад орж ирсэн хүмүүс Open хэсэг рүү орж ирэх бол, хариулт өгсний дараа Done товч дээр дарж чатаа хаах боломжтой. Тухайн хэрэглэгч дахин бичсэн тохиолдолд автоматаар нээгдэж Open хэсэг рүү шилжинэ. Мөн чатуудыг шинийг нь эхэлж харах уу, эсвэл хуучныг нь харах уу гэдгээ сонгож болдог. Чатууд дундаас нэгдсэн байдлаар хайлт хийж болдог.  

done

 

5. Хэрэглэгчийн мэдээллийг харах

Чатботоор дамжуулан тухайн хэрэглэгчийн мэдээллийг автоматаар цуглуулах боломж байдаг. Manychat-ийн Livechat хэсэгт мессежний цонхны хажууд хэрэглэгчийн бүх мэдээлэл байршдаг. Хэрэглэгчийн мэдээллийг өмнө нь асууж, хадгалсан бол дахин асуух шаардлагагүй. 

 

custome fields

 

Хэрхэн чатботтой болох вэ?

Чатботыг инбоксоо цэгцтэй удирдахаас гадна олон төрлийн боломжоор ашиглах боломжтой. Та чатботын бусад боломжийн талаар мэдээлэл авах бол энд дарж уншаарай. 

Мөн манай Manychat чатбот сургалтад хамрагдаж практик туршлага, мэдээллийг олж авах боломжтой. Мөн бид бүх суралцагчиддаа онлайн хичээлүүдээ өгөх бөгөөд та цаашид хэдэн ч удаа дахин давтан үзэж суралцах боломжтойгоороо давуу талтай. 

Сэдэв: Мэдлэг, Чатбот, chatbot, ManyChat

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд