<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Lkhagvasuren Bereenen

Lkhagvasuren Bereenen

МУИC-ийн ХШУИС-ийг "Компьютерийн инженер" мэргэжлээр төгссөн. Дижитал маркетингийн автоматжуулалт, чатбот, интеграцын чиглэлээр мэргэшиж буй маркетинг технологич.

Нийтэлсэн: 2021-11-02, унших хугацаа: ~3 минут

Чатбот нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагагийг цаг хугацаа алдахгүй биелүүлэх боломжтой автомат хариулагч юм. Дан ганц автоматаар хариу өгөөд зогсохгүй хэрэглэгчийн замыг тэмдэглэн  мэдээллийг цуглуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох зэрэг маркетинг болон борлуулалтанд нөлөө үзүүлэх дата статикийг харуулдаг.

Бид энэхүү нийтлэлээрээ Чатботод зайлшгүй ашиглах 5 функцийг танилцуулж байна.

Chatbot сургалт

1. Түлхүүр үг ашиглах

Хэрэглэгч өөрт хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй авах хүсэлтэй байдаг ба хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байх нь маркетинг борлуулалтын хамгийн чухал асуудал. Мanychat нь Кeyword буюу түлхүүр үгийн тусламжтайгаар өгүүлбэр дотроос үг таних боломжийг агуулдаг учир хэрэглэгч ямар ч өгүүлбэр бичсэн тухайн үгтэй хамааралтай мэдээллийг цаг хугацаа алдахгүй шууд авах боломжтой. Мөн автоматаар богино хугацаанд  хэрэглэгчдийг мэдээллээр хангаж байгаа нь ажилчдын ажлын ачааллыг бууруулж үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тусалдаг.

чатбот

2. Comment tool ашиглах

Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдад танилцуулах сурталчлах үүднээс постер, нийтлэл видео зэрэг өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирсон контентийг фэйсбүүк фэйж хуудаснаа байршуулдаг. Уг контентийн доор тухайн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой сэтгэгдэл ирдэг. Сэтгэгдлийн хэмжээ тухайн байгууллага үйлчилгээ контентоос  хамааран их бага байдаг ч гар аргаар бүх хүмүүсийн сэтгэгдэлд хариулна гэдэг амаргүй. Харин Manychat ын коммент түүл хэсэг нь энэхүү ажлыг автоматаар хийх боломжийг олгодог. Нэг л зүйлээ олон давтан хүн бүрт хариулахгүйгээр бүх хүнд зэрэг хүссэн мэдээллийн өгөх боломжтой.

Холбоотой нийтлэл: Боловсролын салбар дах чатботын нөлөө 

чатбот

3. Таг тавих

Хүмүүс хаагуур явсан зам маршрутаа мэдэж байдаг шиг хэрэглэгчийг байгууллагын ямар үйлчилгээ бүтээгдэхүүн сонирхсон талаар чатботоос мэдэх боломжтой ба тухайн замыг хэрэглэгч дээр бүртгэн үлдэх боломжийг Manychat Аction Tag олгодог. Хэрэглэгчийн зам мөрөөр хүсэл сонирхлыг нь мэдсэнээр сонирхсон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар шинэ содон мэдээллийг цаг алдалгүй тухайн хэрэглэгчдэд хүргэн тухайн хэрэглэгчийг борлуулалтын сэжим болгон ашиглах боломжтой. 

чатбот

4. Мэдээлэл авах

Дата буюу хэрэглэгчийн талаарх мэдээллийг мэдэж байх нь тухайн хүнтэй харилцаа үүсгэх маркетинг борлуулалтад ашиглахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэглэгч санамсаргүй санаандгүй байдлаар мэдээллээ өгдөггүй ба шаардлагатай тохиолдолд л мэдээллээ өгнө. Харин тухайн мэдээллийг хэрэглэгчээс тохиромжтой байдлаар аван харилцаа үүсгэхээс гадна өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд тохируулан ашиглах боломжийг чатбот олгодог.

чатбот

5. Мессенжерээр мэдээлэл илгээх

Бидний оролцоогүйгээр зарим үед өмнө нь харилцаж байсан байгууллагаас бидэнд тухайн байгууллагын үйлчилгээ бүтээгдэхүүнтэй холбоотой сурталчилгаа сэжим өгөх мессэнжэр чат ирдэг. Үүнийг paid message гэх ба чатны бүтэц агуулагийг угсран  чатботон дээрх бүх хэрэглэгчрүү илгээх эсвэл хэрэглэгчийг сонгож илгээх зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг төлөвлөсөн цагаар явуулж болдог. Paid message ашиглах нь маркетингийн нэгэн хэлбэр бөгөөд орчин үед мессенжерийн хэрэглээ өндөр болсонтой холбоотой. 

Хэрхэн чатботтой болох вэ?

Хэрэв танай байгууллага одоогоор чатботгүй эсвэл шинэчлэн сайжруулах шаардлагатай байгаа бол манай чатбот хийх үйлчилгээтэй мөн ManyChat програмын сургалттай танилцана уу. 

Бид чатботын тэргүүлэх шийдэл ManyChat компанийн Монгол дахь Messenger Marketing Expert ангиллын партнер агентлаг юм. 

New call-to-action

Сэдэв: chatbot, ManyChat

Цахим ном


chatbot ebook

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд