<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Uyanga Natsagdorj

Uyanga Natsagdorj

BZP Digital & Inbound агентлагийн маркетинг хариуцсан захирал. Инбаунд маркетинг, сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшсэн HubSpot Certified Trainer.

Нийтэлсэн: 2021-06-28, унших хугацаа: ~9 минут

Ковид 19 гэх цар тахал бидний амьдралд урилгагүй орж ирснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Бидэнд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх, түүнд хурдан дасан зохицох, нүдээ олсон шийдвэрийг олж хурдан хувьсан өөрчлөгдөх, уян хатан байх гээд олон асуудлууд тулгарсан. Энэхүү хугацаанд хүмүүсийн амьдралын дадал зуршил, бизнесийн арга зүй, үйл ажиллагаа, маркетингийн ойлголтуудад өөрчлөлт бий болсон нь цаашид ч хэвээр үлдэх хандлагатай байна. Иймээс энэхүү нийтлэлээр бидний өмнөх тогтсон маркетингийн ойлголтуудад гарсан 10 чухал өөрчлөлтийг хүргэж байна. 

Маркетингийн хувьсал №1

Маркетинг хэрэглэгчийнхээ сегментийг ойлгохоос эхэлнэ.

  • Өмнөх ойлголт: Маркетинг хэрэглэгчээ танихаас эхэлнэ.
  • Шинэ ойлголт: Маркетинг хэрэглэгчийнхээ сегментийг ойлгохоос эхэлнэ.

Аливаа байгууллага бизнесийнхээ оршин байгаа улс орон, газар нутгийнхаа хүмүүсийн онцлогт тулгуурлан бизнесийнхээ үйл ажиллагаа, стратегиа сонгодог. Нас хүйсийн ялгаа, хүн ам зүйн онцлог зэрэгт тулгуурладаг байсан бол одоо илүү нийтлэг үнэт зүйлсэд суурилан сегментээ нарийвчлан судлах хэрэгтэй болжээ. Тодруулбал зорилтот сегмент бүрийн худалдан авалтад нөлөөлдөг хүчин зүйлс, худалдан авалтын зан төлөв,  сегмент тус бүрээс ирдэг санал хүсэлт, асуултууд зэргээс хэрэглэгчийнхээ сегментийг тодорхойлох нь илүү оновчтой. Нэгэн сонирхолтой судалгааны үр дүнгээс дурдвал: 

  • Боломжийн үнэд тулгуурлан худалдан авалт хийдэг /32%/ - Ихэвчлэн хямд үнэ, төсөвтөө тохируулан худалдан авалтаа сонгодог.
  • Эрүүл мэндээ бодон худалдан авалт хийдэг /25%/ - Гэр бүлийнхээ эрүүл мэндэд тулгуурлан сонголтоо хийдэг. Ихэвчлэн эрүүл, найдвартай гэж үздэг бүтээгдэхүүн эсвэл худалдааны цэгийг сонгодог.
  • Хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй байдалд тулгуурлан худалдан авалт хийдэг /15%/ - Байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөөлөлгүй эсвэл бага бүтээгдэхүүнийг сонгосон хэрэглэдэг. Мөн ижил итгэл үнэмшил бүхий байгууллагын сонгодог. 
  • Нийгэмд өгч буй нөлөөлөлд тулгуурлан худалдан авалт хийдэг /15%/ - Тухайн байгууллагын нийгэмд өгч буй нөлөөлөлтэй санал нэгддэг ижил итгэл үнэмшилтэй гэж үзсэн байгууллага эсвэл бүтээгдэхүүнийг худалдан авдаг. 
  • Туршлага тулгуурлах зорилгоор худалдан авалт хийдэг /12%/ - Тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлэх сонирхолтой, шинэ бүтээгдэхүүн, брэнд, байгууллагын сонгодог. 

Иймээс та өөрийн байгууллагын зорилтот сегментээ илүү нарийн судлах хэрэгтэйгээс гадна ихэвчлэн аль төрлийн худалдан авалч эзэлдэг болохыг тодорхойлохыг зөвлөж байна. 

Маркетингийн хувьсал №2

Та үйлчлүүлэгчдийнхээ өмнөх туршлагатай өрсөлдөж байна.

  • Өмнөх ойлголт: Та өрсөлдөгчидтэйгөө өрсөлддөг.
  • Шинэ ойлголт: Та үйлчлүүлэгчдийнхээ өмнөх туршлагатай өрсөлдөж байна.

Зөвхөн ковидын нөлөөллөөр энэхүү ойлголт бий болоогүй. Аль хэдийн хэрэглэгчид аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг өмнөх туршлагууд дээрээ тулгуурлан үнэлж, шүүдэг болсон. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч бүтээгдэхүүнтэй нь харьцуулахаасаа илүү тухайн бүтээгдэхүүн нь өөрөө хэрхэн сайжирсан бэ? хүлээлтээс хэр зөрсөн бэ? эсвэл давсан уу гэдэг маш чухал хүчин зүйл болсон. Иймээс компаниуд өөрсдийн үйлчлүүлэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй хүлээлтийг хангахын тулд хэрэглэгчдээ маш сайн сонсон тэрхүү туршлага дээр нь тулгуурлан байнга сайжруулах, уян хатан байх хэрэгтэй болсоор байна.  

Маркетингийн хувьсал №3

CRM

  • Өмнөх ойлголт: Хэрэглэгчидтэйгээ холбоо тогтоох нь яг л сохор болзоотой адил
  • Шинэ ойлголт: Хэрэглэгчидтэйгээ холбоо тогтоох нь яг л онлайн болзоотой адил

Удаан хугацааны туршид маркетинг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан масс буюу бүх зорилтот бүлэг рүү хүргэх боломжтой гэж үздэг байсан. Хэр олон дамтамжтайгаар удаа цацалтыг хийнэ түүнийг даган олон хэрэглэгчдийг өөртөө татаж байна хэмээн үздэг. Үүний нэг сул тал нь хэдэн хүний худалдан авалтад нөлөөлсөн бэ гэдгийг шууд хэмжих боломжгүй учир "яг л ямар хүн ирэх нь тодорхойгүй сохор болзоо"-той адил. Харин цар тахалтай холбоотой байгууллагууд дижитал шилжилтийг хийх болсон. Мөн  ихэнх байгууллагууд хэрэглэгчийн харилцааны удирдлагын сисмем /CRM/ ашиглан маркетингийн ажлынхаа үр өгөөжийг хэмжин илүү үр өгөөжтэй ажиллаж байна. Учир нь маркетингт гаргаж буй сурталчилгааны зардал нь хичнээн тооны хэрэглэгчдэд хүрч, үүнээс хэдэн хувь нь үндсэн хэрэглэгч болж борлуулалт болсон бэ? гэдгийг хэмжих боломжтой болсноороо давуу талтай.

Холбоотой нийтлэл: HubSpot CRM системийг маркетингдаа хэрхэн ашиглах вэ? 

Маркетингийн хувьсал №4

маркетинг ба борлуулалт

  • Өмнөх ойлголт: Хэрэглэгчид таны маркетингийн стратегийн гол цөм нь байх ёстой.
  • Шинэ ойлголт: Хэрэглэгчид таны борлуулалтын үйл явцын гол цөм нь байх ёстой. 

Маркетинг нь ихэвчлэн үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны эхлэл болдог гэдгийг бид санаж байх ёстой. Тодруулбал: Маркетинг нь хэрэглэгчийг татан оролцуулах, шууд болон шууд бусаар борлуулалт руу татах замыг нээж өгдөг. Мэдээллээр татагдан орж ирсэн хэрэглэгчдийг хадгалж үлдэх, хямдрал, урамшууллын хөтөлбөрөөр худалдан авалтыг өдөөх зэрэг бүхий л үйл ажиллагаа нь борлуулалт руу чиглэсэн байдаг. Иймээс хэрэглэгчийг анх татагдах орж ирэхээс авахуулаад борлуулалт болох хүртэлх худалдан авалтын зам үе шат, процесс бүрт тохирсон маркетинг хэрэгтэй.

Маркетингийн хувьсал №5

харилцаа холбоо

  • Өмнөх ойлголт: Харилцаа холбоотой байдал чухал
  • Шинэ ойлголт: Харилцаа холбоо бол бүх зүйл

Итгэлцэлд суурилсан үйлчлүүлэгчтэй харилцаа холбоо тогтоох нь амин чухал зүйл гэдгийг энд дурдах нь зүйтэй. Зар сурталчилгаагаар дамжуулан байгууллагууд хэрэглэгчиддээ амлалт өгдөг /дулаахан, амттай, сэтгэл сэргээнэ гэх мэт/. Нэг үеэ бодвол байгууллагууд хамгийн хамгийн, шилдгийн шилдэг гэх мэт худлаа амлалт өгөхөөс татгалздаг болсон нь сайшаалтай. Гэхдээ ямар ч тохиолдолд хэрэглэгчид тань рекламаар дамжуулж өгсөн мэдээллийг үнэн эсэхийг өөрөө хэрэглэж үзээд шүүлтээ хийдэг. Худал эсвэл үнэн. Хэрэглэгчийн итгэл ба компанийн шударга байдал аливаа зах зээлийг хөдөлгөгч үндэс суурь болдог. 

Маркетингийн хувьсал №6

Брэндийн үнэ цэнэ

  • Өмнөх ойлголт: Таны брэнд агуу бүтээгдэхүүний ард байдаг
  • Шинэ ойлголт: Таны брэнд агуу үнэт зүйлсийн ард зогсож байх ёстой

Цар тахал хүмүүсийн брэндэд үнэнч байдлыг өөрчилсөн. Энэ нь 2020 онд үүссэн нийгэм, хүрээлэн буй орчны эмх замбараагүй байдалтай холбоотой хэрэглэгчийн мэдлэг, аливаа зүйлд хандах хандлага өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үзэж байна. Тодруулбал брэндүүд өөрсдийн илэрхийлж буй үнэт зүйлд маш их анхаарал хандуулах ёстой цаг үе иржээ. Өмнө нь хэрэглэгчид аливаа зүйлсийг сонгохдоо чанар, тав тух, үнэ зэргийг харьцуулан сонголт хийдэг байсан бол одоо ёс зүй, нийгмийн хариуцлага, нийгэмд өгч буй эерэг нөлөөлөл, итгэлцэл зэргийг харгалзан сонголт хийдэг шинэ хувилбар руу шилжжээ. 

Маркетингийн хувьсал №7

111

  • Өмнөх ойлголт: Орчин үеийн маркетингийн амжилтыг бий болгоход танд зөв технологийн шийдэл хэрэгтэй.
  • Шинэ ойлголт: Орчин үеийн маркетингийн амжилтыг бий болгоход танд хүчин зүйлсийн цогц шийдэл болон зөв технологи хэрэгтэй.

Нэг цаг үеэ бодвол маркетингт технологи хэрэгтэй гэдгийг байгууллагууд мэддэг болсон. Гэхдээ технологи байлаа гээд дангаар хангалттай үр дүнд хүрч чадахгүй. Байгууллагынхаа үйл ажиллагаанд технологийг хэрхэн уялдаа холбоотой ашиглах, өгөгдөл мэдээллээ ямар аргаар цуглуулах, цуглуулсан өгөгдлөө хэрхэн ашиглах гээд цогц шийдэл чухал. Мөн түүнчлэн байгууллага даяар шинэ өөрчлөлтийн ойлголттой болох, технологи нь хэрхэн ашиглаж буйг ойлгох, инноваци, амжилтыг өдөөх маш чухал болж байна. Хэрэв байгууллага хэрхэн оновчтой ажиллах вэ? гэдгээ цогцоор хараагүй үед дан ганц технологи нэвтрүүлсээр үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болж чадахгүй.

Холбоотой нийтлэл: Хямралын үед хамгийн оновчтой маркетинг бол "ИНБАУНД МАРКЕТИНГ"

Маркетингийн хувьсал №8

Маркетинг бол гол цөм

  • Өмнөх ойлголт: Маркетинг нь өсөлтөд чухал нөлөөтэй.
  • Шинэ ойлголт: Маркетинг нь бүрэн өсөлтийн хөтөлбөрийн гол цөм юм.

Маркетинг нь хөрөнгө оруулалтын өгөөжийг хамгийн их байлгахад чиглэдэг үндсэн зардлын гол цөм нь байсан үе саяхан. Санхүүгийн хүнд цаг үе тулгарахад хамгийн түрүүнд бууруулдаг зардлуудын нэг байв. Гэсэн хэдий ч цар тахлын үеэр маркетинг нь дижитал өөрчлөлтийн хөтөч, хэрэглэгчийн худалдан авалт хийх, хэрэглэгчийг сонсох гол суваг нь болсон тул удирдлагуудын гол анхаарч буй салбар чиглэл болж байна. Ковид 19 нь нөхцөл байдлын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн уян хатан байх, яаралтай хамтын ажиллагааны манлайллыг бий болгосон бөгөөд маркетинг нь байгууллагад илүү өргөн цар хүрээнд өсөх, инновацийн хөтөлбөрийг жолоодож байна. 

Та манай дараахь холбоотой мэдээлэл, нийтлэлүүдийг уншаарай:

 

Манай байгууллага дижитал маркетинг, маркетинг автоматжуулалт, сошиал медиа хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Та манай МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах холбоосоор нэвтрээрэй. 

New Call-to-action

Сэдэв: Маркетинг, Шинжлэх ухаан, Танин мэдэхүй

Цахим ном


chatbot ebook

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд