<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Amarjargal Munkhtur

Amarjargal Munkhtur

М.Амаржаргал нь сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшин ажиллаж байгаа инбаунд маркетер, нийтлэлч юм.

Нийтэлсэн: 2020-12-25, унших хугацаа: ~3 минут

Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарснаас хойш аль хэдийн нэг жил өнгөрсөн байна. Энэ нэг жилийн хугацаанд бидний амьдралын хэв маяг, болон бизнесийн хэмнэлд маш том өөрчлөлтүүд бий боллоо. Уг өөрчлөлт заримд нь маш эерэг нөлөө үзүүлж байгаа ч багагүй хэсэгт нь хүнд цохилт болж хэрхэн бизнесээ авч үлдэх талаарх шинэ шийдэл хайх эрэлд гаргаж байна. Магадгүй энэ хүнд үеийг давж "New Normal" буюу "шинэ хэвийн байдал"-д дасан зохицож чадвал цаашид ажрахгүй бизнесээ авч явж чадах болов уу. 

Энэ нөхцөл байдалд бизнес болон хэрэглэгчийн зан төлөв дижитал хэв маяг руу шилжиж байна.  Хэрэглэгчидийн худалдан авалтын шийдвэр илүү хяналттай, олон сонголт дунд гарч байна. Хэрэглэгчдэдээ зайнаас төвөггүй харилцаж болох шийдлийг санал болгож байгаа нь энэ өрсөлдөөнд давуу байдлыг олж байна. 

Дижитал шилжилт явагдаж байсан ч COVID 19 шилжилтийн үйл явцыг илүү хурдасгаж, бизнес эрхлэгчид бүрэн ажилдаг вэбсайт, хэрэглэгчээ таньдаг ухаалаг чатбот хэчнээн хэрэгтэй байдгыг ойлгож эхэлж байна. Цар тахлын үеэр хурдацтай өөрчлөгдөж буй зүйлс

Амьдралын хэв маяг

Гадуур зугаалах, хоолонд орох, найзтайгаа кофе датинг хийх цаг хугацааг гэртээ өнгөрүүлж сурсан жил байлаа. Магадгүй 5 жилийн өмнө байсан бол зурагтын өмнө суваг сольж өнгөрүүүлэх байсан байх. Гэвч одоо бүх зүйл өөрчлөгдөж кино дундах рекламыг алгасаж, Netflix, Apple tv, Univision, Look Tv гээд үзэх харах зүйлсийн жагсаалт тасралтгүй шинэчлэгдэж байна. Зөвхөн телевизийн урд цаг нөхцөөхөөс илүүтэй ухаалаг төхөөрөмждөө илүү их цагийг зарцуулдаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. 

Цар тахлын нөлөөгөөр глобал хэрэглэгчдийн 52%-ийн худалдан авалтын зан төлөв өөрчлөгдөж, сошиал медиа хэрэглээ 42%-иар өсөж, 87% нь цаг тухай бүрт мэдээлэл өгдөг, мэдээллийн зөрүү багатай үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг сонгодог гэжээ. 

Харин уг өөрчлөлтөөр хэрэглэгчийн сошиал медиад өнгөрүүлэх цаг хугацаа эрс нэмэгдсэн байна. Жишээ дурдахад:

  • Ази тивд амьдарч буй хүмүүс дунджаар 2 цаг 16 минутыг 
  • 16-24 насныхан 3 цаг 1 минут 
  • 25-34 насныхан 2 цаг 37 минут 
  • 34-44 насныхан 2 цаг 4 минут 
  • 45-54 насныхан 1 цаг 39 минутыг тус тус сошиал медиад зарцуулж байна. 

Худалдан авалтын зан төлөв

Хэрэглэгчийн брэндэд итгэх итгэл үнэмшил, худалдан авалтын зан төлөв технологит суурилсан боллоо гэхэд хэлсдэхгүй. Тэдэнд зөвхөн дэлгүүрээс авах гэсэн сонголт тулгах нь одоо утгагүй болж эхэллээ. Вэбсайтаар дамжин мэдээлэл авах, онлайн болон зайны худалдан авалт хийх  гэх мэт үе шатыг цар тахал өөрөө зааварчлан, хялбарчлаад өглөө. Гэтэл энэ үед танай мессенжер ажиллахгүй, утас тань холбогдохгүй, вэбсайт тань үхмэл хөрөнгө хэвээр үлдсэн бол та яаж ашиг орлого олох вэ? 

худалдан авалтын зан төлөв

Хэрэглэгчээ алдахгүй байхын тулд хэрэглэгчийнхээ дижитал амьдралын алхам бүрийг зураглаж үзээрэй. Хандалт хийж буй эх үүсвэр, харилцааны зураглал, хандалтын давтамж, мэдээллийн зөрүү үүсэж буй цэг гэх мэтээр зураглаад үзээрэй. 

Манай байгууллагын хувьд хандаж буй чанартай сэжмээ эх үүсвэрээр өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад

  • Органик хайлтаар 282%
  • Сошиал медиа сувгаас хандах байдал 190%
  • Шууд хайлтаар 191% өссөн байна. 
  • Имэйл маркетингаар 33% өссөн байна. 

Аль төрлийн контент маркетингийн чанартай сэжим үүсгэж байгааг харвал: 

чанартай сэжим үүсэх

Танай байгууллагын дата мэдээлэл бизнесээ хэрхэн сайжруулах, хэрэглэгчидтэй хэрхэн илүү ойртох тухай бүгдийг хэлээд өгнө. Гоё зураг, уран яруу үг хэллэг, олны танил тоголсон рекламыг гайхалтай маркетинг гэж тооцохоо аль хэдийн больсон. Үүний оронд хэрэглэгчээ таньж, ойлгосон, тэднийг зааж чиглүүлсэн, зарим нөхцөлд хэрэглэгчидтэйгээ хамт хөгжсөн маркетинг бол илүү үр дүнг авчрах болно. 

Хэрэглэгчийн туршлага

Нэлээдгүй олон хүн гэрээсээ ажиллаж, өөрсдийн цагийн хуваарийн дагуу, өөрсдийн хүссэн сувгаар /утасны дуудлага, чатбот, вэбсайт, апп/ мэдээлэл авахыг хүсэж байна. Борлуулалтын баг тань унтаж байсан ч хэрэглэгчид мэдээлэл авах эрэлт байсаар л байгаа  гэдгийг мартаж болохгүй.

Бизнесүүд онлайн руу шилжснээс хойш хэрэглэгчийн туршлага бүтээгдэхүүн /  үйлчилгээний дараах сэтгэгдлээс илүүтэй шийдвэр гаргалтын өмнөх шатанд мэдээлэл авах суваг, автомат хариулагчийн хариулт, хэрэглэгчийг таних чадвар, сошиал медиа сувгуудын хялбар бөгөөд уялдаатай байдал гэх мэт датанд суурилсан технологийн шийдлүүдээс хамаарч байна. 

Гайхалтай мессэж, анхаарал татам зураглалаар хэрэглэгчийг татаж болох ч бүтээгдэхүүн/үйлчилгээний мэдээллээ дутуу өгөх, холбоо тогтоох боломжгүй байх, хүлээлтийн зөрүү үүсэх зэрэг нь гайхалтай маркетингийг тань үгүй хийж мэднэ. 

Хэрэглэгчээ таньдаг ухаалаг чатбот, бүрэн ажиллагаатай, мэдээллээр баялаг вэбсайт, тогтмол шинэ мэдээ хүргэдэг имэйл маркетинг, холбоо харилцаатай сошиал медиа суваг болон CRM систем бол 2019, 2020, 2021 гээд цаашдаа ч үнэ цэнээ алдахгүй байх гол зүйлс юм.  

Дээрх платформууд хоорондоо төвөггүй мэдээлэл солилцдог, хамтарч ажилдаг байх нь чухал юм. Та доорх зурагнаас сошиал медиа сувгууд болон бусад маркетингийн технологийн шийдлүүд хэрхэн холбоо харилцаатай ажиллаж мэдээлэлээ солилцож байгааг хараарай. 

маркетинг автоматжуулалт

Бизнес эрхлэгч бидэнд хэрэглэгчээ бүрэн таньдаг платформууд илүү чухал болж, датанд суурилсан маркетингийн аргачлалыг илүүд үзэж байна. 

Та дараах холбоосоор зочлон манай үйлчилгээтэй танилцаарай. Баярлалаа.

Маркетинг үйлчилгээний үнийн танилцуулга

Сэдэв: Сошиал медиа маркетинг, Жижиг дунд бизнес, Дижитал маркетинг, Нийгэм, Entrepreneurship

Цахим ном


chatbot ebook

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд