<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2018-09-01, унших хугацаа: ~9 минут

Вэб сайтаа чаттай болгоно гэхээр хэн ч бичдэггүй бас хариулдаггүй хэрэггүй зүйл биш үү? Чатбот, хиймэл оюун, бот гэх мэт зүйлс алсын ирээдүйн технологи, өнөөдрийн бизнесийн практикаас хол мэт.

Хэрэв таны толгойд дээрх бодлууд төрж буй бол бүү эргэлзээрэй. Чат, мессенжер, бот, хиймэл оюун бол өнөөдрийн бизнест бодит хэрэглээ бүхий технологиуд мөн.

Хэрэглэгчид байгууллага, брэндүүдтэй маркетинг, борлуулалт, үйлчилгээний төрөл бүрийн харилцаа үүсгэхдээ мессенжер, чатыг ашиглах нь өдөр ирэх тусам л улам түгээмэл болж байна. Танай фэйсбүүк пэйжийн мессенжерт хүмүүс хэр их бичиж байна гэдгээс хариулт нь тодорхой. Хятадууд жишээ нь өдөр тутмын амьдралаа wechat-гүйгээр төсөөлөхөд хэцүү болсон гэдэг.

Өнөөдрийн нийтлэлээр вэб сайтаа хэрхэн чат болон боттой болгох, анхаарах зүйлс, борлуулалтын процесст хэрхэн хэрэглэх талаар зөвлөж байна.

Харин яагаад бот ашиглах хэрэгтэй вэ?

Чатботууд амьд хүн шиг ухаалаг, оюунлаг болоход зайтай хэдий ч хүний хийж чадахгүй хэд хэдэн тодорхой зүйлсийг өнөөдөр ч маш сайн хийж чадаж байна. Олон хүнтэй зэрэг харилцаж чадна. Хурдан хариулж чадна. Өгөгдөл, мэдээлэлтэй холбоод өгчихвөл бүр боломжийн ухаалаг харилцаа ч үүсгэж бас чадна.

Бид өмнө нь сургалтууддаа газардах хуудас ашиглаж бүртгэл хийдэг байсан бол өнгөрсөн жилээс фэйсбүүкээс сэжим үүсгэх сурталчилгаа, мессенжерийн чатбот зэргийг ашиглах туршилтууд хийж үзсэн нь хөдөлмөр хөнгөвчлөх, автоматжуулах төдийгүй борлуулалт өсгөх үр өгөөжтэй болох нь харагдсан.

Мессенжер ба вэб чатын ялгаатай, давуу ба сул талууд

Мөн вэб сайтынхаа тодорхой хуудсуудад чат байршуулж туршихад боломжит худалдан авагчдын сэжмүүдийг алдалгүй олж авахад үр дүнтэй байж чадах нь харагдсан. Мессенжерээс ялгаатай нь вэб чатад хурдан хариу өгөхгүй бол бичиж буй хүнтэй дахин холбогдох боломжгүйгээр алдах нь элбэг. Вэб чатын амьд харилцаа үүсгэх боломжтой хугацаа ердөө л 2 минут учир нь хэрэглэгч хариу байхгүй удвал броузер дээрх хуудсыг хаачихдаг. Фэйсбүүк мессенжерт харин тодорхой хугацааны дараа мессеж бичихэд эргээд харилцаа үүсэх боломжтой давуу талтай.

Харин вэбчатын мессенжерээс давуутай тал нь тухайн хуудасны агуулгаас хамааран яриаг хэрхэн хөтлөх вэ гэдэг нь илүү тодорхой байж болдог. Жишээ нь вэб сайт хийх үйлчилгээний хуудаснаас чатаар орж ирвэл вэб сайт хийлгэх тухай холбогдож буй нь тодорхой гэсэн үг. Фэйсбүүк пэйжийн мессенжерт харин тодорхой харилцаа үүсгэсний дараагаар чухам юу асууж лавлах, ямар мэдээлэл авах гэж буй нь тодорхой болно. Мөн тухайн чатад хэн харилцаа үүсгэх нь ч илүү тодорхой байж чадна.

Бид вэб сайтынхаа үйлчилгээний танилцуулга хуудсууд дээр л бот тавьсан нь үйлчилгээ сонирхож буй боломжит худалдан авагчийн холбоо барих мэдээллийг алдалгүй бүртгэж авах, цааш нь зохих борлуулалтын ажилтан даалгаснаар уг ажилтан уг сэжигтэй холбогдох, үйлчилгээний танилцуулга, үнийн санал илгээх, уулзалт хийх зэрэг борлуулалтын харилцааг алдалгүй эхлэхэд нь туслах үүрэгтэй.

Хэрхэн вэбын чаттай болох вэ?

Олон шийдлүүд бий. Миний энд танилцуулах шийдэл HubSpot Free CRM болон HubSpot Conversations гэсэн шийдлүүдэд суурилсан болно. Та Хэрхэн Hubspot CRM Free үүсгэн борлуулалтад ашиглах вэ? нийтлэлээс HubSpot Free CRM мэдээллийн системийг байгууллагадаа зориулан үүсгэхэд суралцаарай. 

1. Вэб сайтаа холбох

Settings -> Reports and Analytics Tracking цэсийг сонгож дараах байдлаар харагдах мөрдөх кодыг олж аван вэб сайтынхаа толгой хэсэг буюу <head> таг дотор байршуулаарай. Settings цэс рүү арааны зургийг дарж орно уу.

Вэб сайтаа холбох Settings -> Reports and Analytics Tracking цэсийг сонгож дараах байдлаар харагдах мөрдөх кодыг олж аван вэб сайтынхаа толгой хэсэг буюу <head> таг дотор байршуулаарай. Settings цэс рүү арааны зургийг дарж орно уу.

Хэрхэн байршуулахыг мэдэхгүй бол өөрийн мэдээллийн технологи эсвэл вэб хариуцсан мэргэжилтэн рүүгээ Email to my web developer товчийг дарж суулгах зааврыг кодын хамт илгээгээрэй. Вэб сайтыг хийсэн шийдлээс хамааран суулгах арга замууд ялгаатай.

Вэб сайтаа холбох Settings -> Reports and Analytics Tracking цэсийг сонгож дараах байдлаар харагдах мөрдөх кодыг олж аван вэб сайтынхаа толгой хэсэг буюу <head> таг дотор байршуулаарай. Settings цэс рүү арааны зургийг дарж орно уу.

Дээрх кодыг суулгаснаар хэрэглэгч вэб сайтаар зочлох үед баруун доод буланд чат нээгдэх боломжтой болно.

2. Чатын тохиргоонууд хийх

HubSpot CRM системийн Conversations програмыг хэрэглэгчтэй онлайнаар үүсэх бүхий л харилцааны инбокс гэж ойлгож болно. Инбокст нэмэгдсэн шинэ и-мэйлүүдийг уншаад хариу өгөөд явдалтай төстэй. Гол ялгаанууд нь ганц хүн бус багаараа зохион байгуулалттайгаар харилцаа үүсгэх, и-мэйл төдийгүй вэбчат, мессенжерүүдээ нэг дороос удирдах боломж. Info, sales, service, support гэх мэт багаараа дундаа ашигладаг и-мэйл хаягуудад тун тохиромжтой.

Conversations > Inbox Settings > Chat цэсийг сонгож тохиргооны хэсэгт шилжинэ.

Чатын тохиргоонууд хийх HubSpot CRM системийн Conversations програмыг хэрэглэгчтэй онлайнаар үүсэх бүхий л харилцааны инбокс гэж ойлгож болно. Инбокст нэмэгдсэн шинэ и-мэйлүүдийг уншаад хариу өгөөд явдалтай төстэй. Гол ялгаанууд нь ганц хүн бус багаараа зохион байгуулалттайгаар харилцаа үүсгэх, и-мэйл төдийгүй вэбчат, мессенжерүүдээ нэг дороос удирдах боломж. Info, sales, service, support гэх мэт багаараа дундаа ашигладаг и-мэйл хаягуудад тун тохиромжтой.  Conversations > Inbox Settings > Chat цэсийг сонгож тохиргооны хэсэгт шилжинэ.

Edit appearance товчийг дарж чатынхаа өнгө болон анхны төлөвт дэлгэгдсэн эсвэл хураагдсан аль төлөвт байхыг сонгон тохируулж болно. Edit chat availability товчийг дарж вэб чат хэзээ байх, байхгүй тохируулна. Жишээ нь During business hours гэсэн сонголтоор ажлын бус цагуудад чатын цонхыг огт гарч ирэхгүйгээр тохируулж болно. Based on team member status сонголт нь багийнхан чатаар харилцах боломжтой, боломжгүй харуулахад тусална.

Edit chat availability товчийг дарж вэб чат хэзээ байх, байхгүй тохируулна. Жишээ нь During business hours гэсэн сонголтоор ажлын бус цагуудад чатын цонхыг огт гарч ирэхгүйгээр тохируулж болно. Based on team member status сонголт нь багийнхан чатаар харилцах боломжтой, боломжгүй харуулахад тусалн

Create targeted message товчийг дарж шинэ вэб чат үүсгэнэ. Targeting хэсэгт чухам аль хуудсууд дээр уг чатын харуулыг сонгоорой. Хаяг нь яг ийм, ийм хуудсууд, хаяг дотор нь ийм, ийм үг орсон хуудсууд эсвэл хаяг нь ийм, ийм үгээр эхэлсэн хуудсууд гэх маягаар тохиргоо хийж болно. Жишээ нь танай нэг тодорхой бүтээгдэхүүний танилцуулга бүхий хуудсан дээр үүсгэх чатыг зөвхөн тэр бүтээгдэхүүний тухай асуулт, хариултаар эхлэх байдлаар тохируулж болох юм.

Create targeted message товчийг дарж шинэ вэб чат үүсгэнэ. Targeting хэсэгт чухам аль хуудсууд дээр уг чатын харуулыг сонгоорой. Хаяг нь яг ийм, ийм хуудсууд, хаяг дотор нь ийм, ийм үг орсон хуудсууд эсвэл хаяг нь ийм, ийм үгээр эхэлсэн хуудсууд гэх маягаар тохиргоо хийж болно. Жишээ нь танай нэг тодорхой бүтээгдэхүүний танилцуулга бүхий хуудсан дээр үүсгэх чатыг зөвхөн тэр бүтээгдэхүүний тухай асуулт, хариултаар эхлэх байдлаар тохируулж болох юм.  targeting

Message хэсгийн Welcome message цонхонд анх харагдах текстийг оруулж өгнө. "Танд хэрхэн туслах вэ?", "Манай бүтээгдэхүүний талаар асуулт бий юу?", "Сонголтоо зөв хийхэд тань би тусалъя." зэргээр харилцаа үүсгэх эхлэлийг нээж өгөх нь зүйтэй. Send message from хэсэгт уг чатанд хэн, хэн харагдахыг сонгоно. Дараах жишээ нь дээр вэб сайт хийх үйлчилгээний талаар яг уг үйлчилгээг хариуцсан багийнхан болох Дашням, Ихбаярын алинтай нь ч харилцаж болохоор харагдаж байна.

Message хэсгийн Welcome message цонхонд анх харагдах текстийг оруулж өгнө. "Танд хэрхэн туслах вэ?", "Манай бүтээгдэхүүний талаар асуулт бий юу?", "Сонголтоо зөв хийхэд тань би тусалъя." зэргээр харилцаа үүсгэх эхлэлийг нээж өгөх нь зүйтэй. Send message from хэсэгт уг чатанд хэн, хэн харагдахыг сонгоно.

Email capture message дээр мэдээлэл авах и-мэйл хаягаа оруулахыг урьсан текст бичнэ. Энэ нь хэрэглэгч өгсөн тохиолдолд и-мэйл хаягийн авч CRM системд хэрэглэгч үүсгэн дараа, дараагийн мэдээллийг бүртгэх, чатыг яриаг сүүлд харах, эргэн холбоо барих боломжийг нээж өгнө. Мэдээлэл өгөөгүй тохиолдолд Unknown буюу үл танигдах зочин төлөвт чат дуусах, эргэн холбогдох боломжгүй болох магадлалтай.

Энэ нь хэрэглэгч өгсөн тохиолдолд и-мэйл хаягийн авч CRM системд хэрэглэгч үүсгэн дараа, дараагийн мэдээллийг бүртгэх, чатыг яриаг сүүлд харах, эргэн холбоо барих боломжийг нээж өгнө. Мэдээлэл өгөөгүй тохиолдолд Unknown буюу үл танигдах зочин төлөвт чат дуусах, эргэн холбогдох боломжгүй болох магадлалтай.

3. Чаталж буй хэрэглэгчийг бүртгэх

Чатлах явцад тухайн хэрэглэгчийн нэр, утас, и-мэйл зэрэг мэдээллийг олж авсны дараагаар Associate visitor товчийг дарж шинэ контакт үүсгэн бүртгэх боломжтой. Хэрэв уг и-мэйл хаягтай хэрэглэгч аль хэдийн бүртгэгдсэн байгаа бол уг хэрэглэгчтэй холбоход хангалттай. Харин и-мэйл асуусан талбарыг хэрэглэгч бөглөвөл энэ процесс автоматаар хийгдэх давуу талтай.

Чатлах явцад тухайн хэрэглэгчийн нэр, утас, и-мэйл зэрэг мэдээллийг олж авсны дараагаар Associate visitor товчийг дарж шинэ контакт үүсгэн бүртгэх боломжтой. Хэрэв уг и-мэйл хаягтай хэрэглэгч аль хэдийн бүртгэгдсэн байгаа бол уг хэрэглэгчтэй холбоход хангалттай. Харин и-мэйл асуусан талбарыг хэрэглэгч бөглөвөл энэ процесс автоматаар хийгдэх давуу талтай.

И-мэйл хаяг ормогц тухайн чат хэнтэй гэдэг нь барьцтай болох тул дараа, дараагийн маркетинг, борлуулалтын харилцаа үүсгэх боломж нээгдэнэ. Мөн вэб сайтаар болон чатаар дахин хандах үед хэн болох нь автоматаар танигдах боломжтой.

web chat inbox 2

 

Чатын ирсэн хандалтанд компьютерээс илүүтэй гар утсаар хариу өгөх нь илүү хурдан. App Store, Play Store дээрээс татан ашиглахдаа Settings хэсэгт байгаа Conversations цэсийг идэвхжүүлснээр HubSpot аппаар чатлах боломжтой. Би өөрийн Slack аппыг бас холбочихдог тул маш хурдан сануулга авчихдаг. 

Чатаар яригдсан бүх яриа харин CRM системийн таймлайн дээр түүх болон үлдэнэ.

chat log crm

Вэб чатаа хэрхэн боттой болгох вэ?

Ажилтнуудын тоо хүрэлцээгүй, вэб чатын хандалт бүрт хурдан хариу өгөх физик боломжгүй тохиолдолд чатбот үр өгөөжтэй байж чадна. Бот хэрэглэгчид мэдээлэл өгөх төдийгүй тодорхой асуултуудыг тавьснаар тухайн хандалтыг хэр чанартай болохыг тодорхойлох өгөгдөл, мэдээллүүдийг авах боломжтой.

1. Хаана ботыг хэрэглэхээ тодорхойлох

Чатботтой болох зорилгоор л чатбот хийх нь буруу. Мэдээлэл нь тодорхой, харьцангуй энгийн, ойлгомжтой, дахин давтагддаг, хурд шаардсан, датад суурилсан зүйлст бот хүнээс илүү байж чадна. Стандарт бус, онцгой, хүний мэдрэмж шаардсан, дата байх боломжгүй зүйлс дээр бот маш сул. Жишээ нь ёгтлол, хошигнол, сэтгэл хөдлөлийг ойлгох чадварыг хүн эзэмшчихсэн байдаг бол ботын хувьд энэ маш хэцүү. Мянган хүнийг бүртгэж аваад хүн бүрт нь тохирсон мэдээллийг тэр дор нь илгээх ажлыг бот харин маш хурдан алдаагүй хийж чадна. 

2. Бот үүсгэх

Conversations > Bots цэсийг сонгож чатботоо үүсгээрэй. Энгийн бот үүсгэж буй жишээг дор орууллаа. Шинэ жилийн хүлээн авалтын меню, үнэ авч буй хэрэглэгчийн сэжим авах бот гэж бодъё. Нэр, утас, и-мэйл, байгууллагын нэр, ажилтны тоог асууж бүртгээд цааш нь борлуулалтын ажилтанд шилжүүлэх процессыг харж болно. Хэрэглэгчийн байхгүй мэдээллийг асуух, байгаа тохиолдолд асуухгүй алгасах тохиргоог хийх нь хэрэглэгчийг дахин залхаахгүй давуу талтай.

Энгийн бот үүсгэж буй жишээг дор орууллаа. Шинэ жилийн хүлээн авалтын меню, үнэ авч буй хэрэглэгчийн сэжим авах бот гэж бодъё. Нэр, утас, и-мэйл, байгууллагын нэр, ажилтны тоог асууж бүртгээд цааш нь борлуулалтын ажилтанд шилжүүлэх процессыг харж болно. Хэрэглэгчийн байхгүй мэдээллийг асуух, байгаа тохиолдолд асуухгүй алгасах тохиргоог ч хийх боломжтой.

3. Ботоо чаттай холбох

Ботоо асаах үед аль нэг чатыг сонгох цонх гарч ирснээр өмнө үүсгэсэн чаттай холбоно. Хэрэв чат байхгүй бол чат үүсгэх товч гарч ирэх ба энэ тохиолдолд та дээрх байдлаар чатаа үүсгэчихээд дараа нь ботоо холбох хэрэгтэй гэсэн үг.

Ботыг чаттай холбосноор чатаар орж ирсэн хандалт дээр эхлээд бот асуулт, хариултын харилцаа үүсгэх цааш нь ажилтанд шилжүүлэх боломжтой. Зөвхөн мэдээлэл өгч буй тохиолдолд чатбот дангаараа хангалттай мэдээлэл өгчих ч боломжтой. Ажилтан үргэлжүүлсэн харилцааг чатаар хурдан үүсгэж чадахгүй байсан ч холбоо барих мэдээллүүдийг бот аль хэдийн аваад хадгалчихсан байх тул тухайн сэжмийг танихгүйгээр алдчихгүй байж чадна гэсэн үг.

4. Алхам алхмаар сайжруулах

Энгийнээр, жижгээр эхлээд ботоо алхам алхмаар хөгжүүлэх нь практикт илүү үр дүнтэй харагддаг. Хэрэглэгч юу асууж, боттой хэрхэн харилцаж буйг шинжлэн чатботоо улам илүү чадварлаг болгож болно. Төрөл бүрийн мэдээлэл, өгөгдөлтэй холбосноор илүү ухаалаг болгож болно. Дээрх жишээнүүдэд харуулсан байдлаар ажиллуулахад програмын үнэгүй хувилбарыг ашиглан хийж болно. Үнэгүй хувилбараар эхэлж үйл ажиллагаандаа нэвтрүүлсний дараа илүү нарийн боломжууд бүхий бот хийе гэвэл төлбөртэй хувилбар ашиглах дараагийн алхмыг сонгож болно. 

Жишээ нь анх манай агентлагийн чатбот фэйсбүүк мессенжерээр хэрэглэгчийн нэр, утас, и-мэйлийг асуух байдлаар сургалтанд бүртгэдэг байсан бол одоо уг бүртгэлийн мэдээллийг CRM дээр шууд бүртгэх, хариуцсан ажилтанд нэхэмжлэх илгээх даалгавар автоматаар өгөх, хэрэв мэдээлэл нь байгаа бол дахин асуухгүйгээр бүртгэх зэрэг хөгжүүлэлт хийн туршиж байна. Сошиал медиа маркетинг 2 сургалтын хуудсанд өмнөх сургалтын төгсөгч зочлох үед таньж чатаар бүртгүүлэхийг санал болгох зэргээр байнга сайжруулан хөгжүүлж байна.

Хэрэв танд энэ зөвлөмжийн дагуу вэб чат, бот хийж үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд асуудал тулгарвал бидэнд хандана уу. Бид маркетинг, борлуулалтын иж бүрэн автоматжуулалтын дэлхийд тэргүүлэх шийдэл болох HubSpot компанийн алтан партнер бөгөөд чат бот төдийгүй бусад олон боломжуудыг өөрийн төдийгүй харилцагчдынхаа маркетинг, борлуулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлдэг.

Харин зөвхөн вэб чатын бот бус борлуулалтын үйл ажиллагаагаандаа CRM нэвтрүүлэн автоматжуулахад зөвлөх үйлчилгээ, сургалт хэрэгтэй бол дараах үйлчилгээтэй танилцаарай. Бид CRM Starter багцын хүрээнд вэб чат, ботыг борлуулалтад нэвтрүүлдэг. Хэрэв ганц, хоёр л борлуулалтын менежертэй бол 2018 оны 10-р сарын 4-нээс зохион байгуулж эхэлж байгаа HubSpot CRM-ийн сургалтанд хамрагдах нь тохиромжтой. Танд амжилт хүсье!

CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Сэдэв: Вэб, Чатбот, HubSpot

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд