<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Bilguun Namsrai

Bilguun Namsrai

Ахлах маркетер, Нийтлэлч www.billie.mn маркетингийн веб сайтын үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг. Маркетинг, технологи, борлуулалтын салбарт сонирхолтой.

Нийтэлсэн: 2016-08-25, унших хугацаа: ~3 минут

Сошиал медиа 2007-2008 оны үед шинэхэн платформ байж, сошиал медиа маркетер гэдэг ажлын байр ч дөнгөж л гарч ирж байсан. Түүнээс хойш хэдхэн жилийн дотор сошиал медиа нь маркетингийн томоохон сувгуудын нэг болсон төдийгүй бүхий л том том байгууллагууд сошиал медиад анхаарлаа хандуулж байна. Өнгөрсөн жил инстаграмд 400 сая хэрэглэгчид байсан бол энэ жил 2016 оны байдлаар нийт 500 сая хэрэглэгчид инстаграмыг идэвхтэй хэрэглэж байна. Мөн энэ оны байдлаар твиттерт 313 сая хүн жиргэж, Фэйсбүүкд 1.71 тэр бум идэвхтэй хэрэглэгчид байна.

Энэхүү хурдацтай өсөлтийг дагаад Фэйсбүүк хуудас ажилуулагчдын тоо ч олширсоор байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 50 сая бизнес эрхлэгчид өөрсдийн албан ёсны Фэйсбүүк хуудсыг идэвхтэй ажилуулж байна.Энэ өрсөлдөөнт цаг үед өөрийн Фэйсбүүк хуудсыг зохистой ажилуулахын тулд мэдэж байх шаардлагатай хэдэн статистик тоо баримтаас танд сонирхуулая.

1.Фэйсбүүкийн гаргасан статистикийн дагуу Фэйсбүүк хуудсанд хандсан хүмүүсийн 87% нь хариултаа авч чаддаггүй

Өөрөөр хэлбэл, ихэнхи Фэйсбүүк хуудас ажилуулж буй админууд хэрэглэгчдийн хүссэн хариултыг мессенжерээр өгдөггүй байна. Тиймээс нэгэнт та Фэйсбүүкийг бизнесийнхээ нэг суваг болгож буй учраас мэдээлэл авахыг хүссэн хүн бүрт цаг алдалгүй хариултыг өгч байх нь үйлчлүүлэгчдийн итгэлийг нэмэгдүүлэхэд тустай.

2.Дундажаар Фэйсбүүкийн пост нийт лайк дарсан хүмүүсийн 2%-д л хүрдэг

Бүүст хийгээгүй тохиолдолд /органикаар/ Фэйсбүүк хуудасны ихэнхи пост цөөн хүнд хүрдэг. Харин видеоны хувьд энгийн постноос 6 дахин их буюу нийт лайк дарсан хүмүүсийн 12 .7%-д хүрэх магадлалтай.Энэ нь Фэйсбүүкээр цацагдаж буй мэдээ, мэдээллийн тоо ихсэж буйтай холбоотой учраас өөрсдийн постыг сурталчилж илүү олон хүмүүст хүргэх тал дээр анхаарах хэрэгтэй. Хэрхэн яаж бүүст хийх эсэхийг судлахыг хүсвэл та Фэйсбүүк маркетингийн практикт шалгарсан 5 шилдэг зөвлөмжийг дагаарай. 

3.Фэйсбүүк хуудасны нэр солигдоход нийт лайкын тоо 4%-иар буурдаг

Судалгаагаар фэйсбүүкийн 1 саяас доош лайк цуглуулсан хуудасны нэрийг солиход нийт хэрэглэгчдийн 4% нь “Unlike this page” товчлуурыг дарсан байна. Тиймээс олон лайктай хуудас худалдан авахаар төлөвлөж буй бол нэр солигдсоны дараа лайкын тоо 4%-иар буурна гэдгийг тооцоолох хэрэгтэй.

4.Хэрэглэгчид яагаад Фэйсбүүк хуудсанд “Unlike” товчлуурыг дардаг вэ?

Фэйсбүүк хуудсанд лайк дарсан хэрэглэгчдийн 32 % нь сонирхолгүй контент оруулснаас үүдэн лайкаа буцаадаг бол 28% нь өдөрт хэтэрхий их пост оруулаад байгаагаас залхан unlike товчлуурыг дардаг байна.

5.Тэгвэл Фэйсбүүк хуудсанд өдөрт хэдэн пост оруулах нь зохистой вэ?

Мэдээж ямар төрлийн Фэйсбүүк хуудас ажилуулж байгаа болон таны персона хэн байгаагаас оруулах постны тоо хамаарна. Гэхдээ амжилттай явж буй Фэйсбүүк хуудаснуудын туршлагаас харахад сард 36 пост оруулах нь хамгийн тохиромжтой.

6.Ээжүүдийн 55%, аавуудын 47% нь бизнесийн Фэйсбүүк хуудсыг дэмждэг

Ээжүүдийн 55%, аавуудын 47% нь Фэйсбүүк бол бизнесийн байгууллагатай харилцах хамгийн тохиромжтой суваг гэдэгтэй санал нийлдэг. Тиймээс та аав ээжүүдэд зориулсан бараа бүтээгдэхүүн сурталчлахыг хүсвэл бусад сошиал медианаас илүүтэй Фэйсбүүкт өөрийн хуудсыг нээн ажилуулах нь зүйтэй.

Фэйсбүүк хуудсаа амжилттай ажилуулахын тулд:

  • Контентын чанар агуулга сайн байх-Та контентийн талаарх илүү их мэдээлэл авахыг хүсч байвал Контент маркетинг амжилттай хийх 5 алхам нийтлэлийг уншаарай.
  • Хариулт өгдөг байх-Фэйсбүүк мессенжерээр асуулт асууж буй хэрэглэгчдэд утасны дугаар үлдээхээс илүүтэй шууд чаталдаг байх
  • Дизайн дээр анхаарах-Өөрийн фэйсбүүк хуудасны ковер болон профайл зургийг бараа бүтээгдэхүүнтэйгээ уялдуулахCOVER-2.png

  • Үйлдэлд дуудсан байх-Call to action /CTA/ буюу үйлдэлд дуудах товчлуурыг тохируулсан байхCTA.png

  • Аппликэйшн суурилуулах-Хүсвэл та өөрийн Фэйсбүүк хуудаснаа аппликейшн суурилуулж болно.app.jpg

 Танд Фэйсбүүк хуудсыг хэрхэн амжилттай хөтлөн явуулах талаар асуулт байвал доор сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү.

Фэйсбүүк маркетингийн мэдлэг, ур чадварт хэрхэн суралцах вэ?

Манай маркетингийн блогоор зочлон сошиал медиа маркетингийн заавар, зөвлөгөөтэй танилцаарай. 

Мөн манай агентлагийн сүүлийн 5 жил тогтмол зохион байгуулж буй Сошиал медиа маркетингСошиал медиа маркетинг 2 сургалтуудад хамрагдаарай. 

New call-to-action

 

Сэдэв: B2B, Маркетинг, Персона, Мэдлэг, Блог, Фэйсбүүк сурталчилгаа

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд