<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2019-12-10, унших хугацаа: ~4 минут

Фэйсбүүкээр бүүст хийгээд л байдаг. Харин борлуулалтад яг нөлөөлж байна уу? Борлуулалт өссөн бол чухам аль сурталчилгаа нь илүү үр дүнтэй байна вэ? Олон лайк, шэйр, коммент авсан нь уу? Олон хүнд хүрсэн нь үү?

Олон бизнесүүд дээрх асуултуудыг тавьдаг тул энэ нийтлэлээрээ борлуулалтын үзүүлэлтээр сурталчилгааныхаа өгөөжийг хэмжих арга замуудаас зөвлөе.

 

Хөрөнгө оруулалтын үр өгөөж буюу ROI хэрхэн тооцох вэ?

Return on Investment (ROI) тооцохдоо ахиуц борлуулалтыг нэмж гаргасан зардалд харьцуулж тооцно. Сурталчилгааны хувьд Return on Ad Spend (ROAS) гэсэн хувилбарыг тооцно. 

Жишээ нь сурталчилгаа хийгээгүй тохиолдолд манай сургалтын борлуулалт 1 сая төгрөг байдаг гэж үзье. 40 мянган төгрөгийн сурталчилгаа хийснээр 1.6 сая болж өсөв. Борлуулалтын өсөлт 600 мянган төгрөг. 600-г 40-д харьцуулбал 15 дахин буюу 1,500% гарна. Өгөөж өндөр гарлаа.

 

Онлайн худалдааны сурталчилгааны өгөөжийг хэрхэн тооцох вэ?

Хэрэв танайх онлайн шоптой бол сурталчилгааны өгөөжийг тооцох боломж өндөр. Юун түрүүнд фэйсбүүк сурталчилгааны пиксель кодыг вэб сайтдаа байршуулсан байх хэрэгтэй.

Purchase, Lead, Complete Registration, Add Payment Info, Add to Wishlist, Initiate Checkout, Search, View Content зэрэг цахим худалдааны стандарт үйлдлүүдийг шууд тохируулж болно. Үүний тулд дээрх үйлдэл бүрт тохирсон код үүсгэн харгалзах хуудсуудын код дотор байршуулж өгнө. Хэрэв танай шоп Shopify, Magento, Woocommerce ашигладаг бол шууд холбох боломжтой.

Сурталчилгааныхаа үр дүн харахдаа ads manager дотор customize columns цэсийг сонгож Purchase, Purchase ROAS зэрэг талбаруудыг нэмж өгнө. Return on Ad Spend буюу ROAS нь дээр тайлбарласан сурталчилгааны ROI үзүүлэлтийг харуулна.

 

Борлуулалт онлайн бус бол яах вэ?

Өнөөдөр ихэнх байгууллага борлуулалтаа онлайнаар бус, кассын пос машинаар, шууд харилцаагаар, гэрээ хэлцлээр, утсаар гэх мэт оффлайн хэлбэрээр хийж буй. Фэйсбүүк сурталчилгааны өгөөжийг оффлайн борлуулалтын үр дүнгээр хэмжихийн тулд танд юун тухайн худалдан авалт хийсэн хэрэглэгчийн утас, и-мэйл хаягийн ядаж нэг нь байх шаардлагатай.

Ийм өгөгдөл байхгүй тохиолдолд тухайн худалдан авагчийг сурталчилгаатай холбож шинжлэх боломжгүй. Борлуулалтад гарсан нийт өсөлтийг нийт сурталчилгаатай харьцуулж л дүгнэлт гаргаж болох юм.

Худалдан авалтыг фэйсбүүк сурталчилгаатай холбож шинжлэхэд дараах өгөгдлүүд хэрэгтэй:

  • Утас (976 байх шаардлагатай, 976ХХХХХХХХ)
  • И-мэйл хаяг
  • Худалдан авалт хийсэн огноо
  • Худалдан авалтын үнийн дүн

 

Оффлайн худалдан авалтын өгөгдлийг хэрхэн бий болгох вэ?

CRM систем дээр борлуулалтаа бүртгэдэг бол өгөгдлөө экспорт хийж авах боломжтой байдаг. Жишээ нь: HubSpot CRM дээрх өгөгдлийг excel форматаар гаргаад авч болно. Deals цэсийг сонгож ороод амжилттай хэлцлүүдээ сонгон экспорт хийж авна.

CRM систем дээр борлуулалтаа бүртгэдэг бол өгөгдлөө экспорт хийж авах боломжтой байдаг. Жишээ нь: HubSpot CRM дээрх өгөгдлийг excel форматаар гаргаад авч болно. Deals цэсийг сонгож ороод амжилттай хэлцлүүдээ сонгон экспорт хийж авна.

Кассаар худалдан авалт хийдэг бол танд харин бонус, лоялти картын систем байх хэрэгтэй. Чухам хэн гэдэг хэрэглэгч худалдан авалт хийж буйг мэдэж байгаа тохиолдолд л энэ шинжилгээг хийх боломжтой.

 

Худалдан авалтын өгөгдлийг хэрхэн Фэйсбүүкт оруулах вэ?

https://business.facebook.com/events_manager хаягаар өөрийн Event Manager хэсгийг нээнэ. Add New Data Source товчийг дарж өгөгдлийн шинэ эх сурвалж үүсгэнэ.

Худалдан авалтын өгөгдлийг хэрхэн Фэйсбүүкт оруулах вэ?

Upload Offline Events товчийг дарж өгөгдөл оруулах цонхыг нээнэ. csv өргөтгөлтэй excel өгөгдлөө ачаална. Өгөгдөл ачаалахаас өмнө хэрэв таны огнооны талбар цаг минутын мэдээлэлтэй бол хасах хэрэгтэй. UNIX цагийн өгөгдөлтэй бол асуудал гарахгүй.

Next: Map Data товчийг дарж өгөгдлийн тохиргооны цонхонд шилжинэ. Өгөгдлийн талбаруудыг тохируулахдаа дараах зүйлст анхаараарай:

  • Тухайн худалдан авалтын ID дугаар бий бол Order ID гэж сонгоно. Энэ нь өмнө уг дугаартай өгөгдөл орсон бол шинэчлэх боломжийг олгоно.
  • Шаардлагагүй талбаруудыг ignore гэж тохируулж хасна.
  • Event time тохируулахдаа он, сар, өдрийн бичилтийн форматыг тааруулна. Доорх жишээнд сар/өдөр/он гэсэн форматыг сонгосон байна.
  • Үнийн дүнтэй талбарыг Value гэж сонгоно.
  • Утасны дугаар тохируулахдаа хэрэв 976-тай өгөгдөлтэй бол "Do these phone numbers already contain a valid country code?" талбарыг Yes гэж, харин 8 оронтой дугаар л бол No гэж сонгоод доор нь улсын кодоо оруулна.
  • И-мэйлийн тохиргоо бол шууд таниад орчихдог.
Худалдан авалтын өгөгдлийг хэрхэн Фэйсбүүкт оруулах вэ?

Үүний дараа үйл явдлын төрлийг Purchase, валютыг USD гэж сонгоно. Учир нь MNT сонголтод одоогоор байхгүй. Excel дээр өгөгдөл дээрээ долларт хөрвүүлэх эсвэл төгрөгийн дүнгээ доллар гэж оруулаад Ads Manager дээр харахдаа доллар гэдгийг мартахгүй явах гэсэн 2 сонголт байж болно. Бид долларыг төгрөг гэж ойлгоод явчихдаг.

event type

Upload хийхээс өмнө нийт мөрний хэдэн хувийг зөвшөөрсөн, анхаарах онцгой зүйлс байгаа эсэхийг харуулна. Доорх жишээнд үнийн дүн тэг өгөгдлийг оруулахгүй гэдгийг анхааруулсан байна.

upload

 

Фэйсбүүк худалдан авалтын өгөгдлийг хэрхэн боловсруулдаг вэ?

Өгөгдлийн хэмжээнээс хамааран тодорхой хугацааны дараа Фэйсбүүк тааруулалтыг хийж дуусна. Үүний дараа Ads Manager дээр сурталчилгаагаа Offline Conversions багануудаар харвал тухайн сурталчилгаа борлуулалтад хэр нөлөөлснийг харуулсан үзүүлэлтүүд орсон байна.

adsmanager

Фэйсбүүк худалдан авалтын өгөгдлийг боловсруулахдаа уг утасны дугаар эсвэл и-мэйл хаягтай хэрэглэгч танай сурталчилгаан дээр үйлдэл хийсэн эсэхийг шалгаад хэрэв тийм байвал уг сурталчилгааг ийм дүнтэй тэдэн борлуулалтад нөлөөлсөн гэж тэмдэглэнэ. Дээрх жишээнээс харахад эхний сурталчилгаа 13 доллар зарцуулан нийт 352,000 төгрөгийн борлуулалтад нөлөөлсөн байна.

Бидний туршлагаас харахад Монголд нийт хэрэглэгчдийн 60-аас 70 хувь нь утсаа фэйсбүүкт оруулсан байдаг. И-мэйлийн хувьд энэ тоо арай өндөр гарна. Аль аль нь байгаа тохиолдолд тааруулах магадлал өснө.

Мөн Ad Account Settings дотор Attribution Window гэсэн тохиргоог 28 days click and 28 days view болгож өөрчлөөрэй. Энэ нь сурталчилгаа харснаас хойш хэд хоногийн дотор болсон худалдан авалтыг уг сурталчилгаатай холбож үзэхийг тохируулж өгнө.

Дүгнэлт гаргах үед заавал анхаарах зүйл гэвэл хэрэглэгч тааруулах магадлал 100% огт бишийг санаарай. Мөн сурталчилгааг newsfeed дээр анзаарсан атлаа дарах, үзэх үйлдэл хийлгүйгээр зүгээр утасны дугаар хараад залгаад эсвэл шууд очоод худалдан авалт хийчих тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй.

Харин сурталчилгаануудыг харьцуулах, үр өгөөж өндөр байсан сурталчилгаануудыг олж тогтооход ач холбогдолтой. Тодорхой хугацааны дараа танай хувьд энэ аргачлалаар дунджаар хэдэн хувийн магадлалтай олж тогтоож буйг тодорхойлох нь мөн үр дүнтэй. 

 

Фэйсбүүкт борлуулалтын өгөгдөл хэрхэн автоматаар оруулах вэ?

https://developers.facebook.com/docs/marketing-api/offline-conversions/ холбоосоор зочлон Фэйсбүүкийн Offline Conversions API интерфэйсийн бичиг баримттай танилцаж болно. API ашиглан өгөгдөл дамжуулахын тулд танд тодорхой түвшний кодын мэдлэг хэрэгтэй.

Илүү хялбар шийдэл бол IPAAS буюу интеграцын платформын үйлчилгээг ашиглан код бичилгүйгээр өгөгдлийн дамжуулалтыг автомат болгох юм. Жишээ нь Integromat платформ Facebook Offline Conversion шууд холбох модультай.

Дараах автоматжуулалтын процесс нь CRM дээр амжилттай хийгдсэн борлуулалтын хэлцлийн өгөгдлийг уншаад уг хэлцэлтэй холбоотой хэрэглэгчийн мэдээллийг CRM-аас уншина. Уг хэрэглэгчийн утсанд улсын кодтой байгаа эсэхийг шалган хэрэв үгүй бол 976 гэсэн кодтой болгоно.

Фэйсбүүк рүү дээр дурдсан өгөгдлүүдийг илгээх ба CRM дээр уг хэлцлийн өгөгдлийг илгээснийг эргэн тэмдэглэнэ.

integro

 

Хэрхэн ажил хэрэг болгох вэ?

Та дээрх зөвлөгөөний дагуу хийгээд үзээрэй. Хэрэв шаардлагатай бол манай агентлагийн CRM нэвтрүүлэх үйлчилгээний хүрээнд дээрх автоматжуулалтыг ажил хэрэг болгох боломжтой.

Бид Integromat шийдлийн партнер агентлагаар шалгарснаар төрөл бүрийн онлайн, үүлэн технологийн шийдлүүдийг интеграц хийх, бизнесийн процессыг автоматжуулах мэдлэг туршлага, уян хатан боломжуудыг санал болгож байна.

CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Сэдэв: CRM, HubSpot, ROI, Фэйсбүүк сурталчилгаа, Ads, Facebook, Integromat

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд