<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2018-07-02, унших хугацаа: ~2 минут

Зар сурталчилгаагаа бодит өгөгдөлд суурилан оновчтой хийснээр зардлаа хэмнэх, үр дүнгээ өсгөх бүрэн боломжтой.

1. Сурталчилгааны үр дүнгээ зөв хэмжих

Фэйсбүүкийн сурталчилгаагаар хүрэхээр зорьж буй гол үр дүн маань юу вэ гэдгийг тодорхойлсноор уг гол үзүүлэлтээр үр дүнгээ хэмжих улмаар үр дүнгээ зөв бодитой дүгнэх боломжтой. Жишээ нь:

  • Видео үзүүлэх сурталчилгаа хийж буй бол 10 секундын үзэлтийн тоогоор,
  • Вэб сайт руугаа хандуулсан авах сурталчилгаа хийж буй бол үр дүнгээ линк даралтаар,
  • Брошюр татуулах сурталчилгаа хийж буй бол таталтын тоогоор,
  • Идэвхжүүлэх сурталчилгаа хийж буй бол лайк, шэйр, коммент, даралтын нийлбэр тоо

гэх мэтээр хэмжих нь зөв.

Үүний тулд Фэйсбүүкийн сурталчилгаа хийхдээ зорилгоор нь оновчлол хийж уг төрлийн сурталчилгааг Ads Manager програмаас хийх хэрэгтэй. Фэйсбүүкийн хиймэл оюун уг дүнг хамгийн өндөр байх алгоритмаар хэнд уг сурталчилгааг хүргэхийг шийддэг.

2. Сурталчилгааны зардлыг хэмнэх

Optimization буюу оновчлолыг бодит өгөгдлүүдэд суурилан хийснээр сурталчилгааны үр дүн өсгөх, зардлаа хэмнэх боломжтой байдаг. Үүнийг олон хүчин зүйлсээр хийх боломжтой:

  • Зорилтот бүлгээр. Чухам хэнд илүү хүрж байгааг илэрхийлэх өгөгдлүүдийг шинжлэн сурталчилгааг чиглүүлэх зорилтот бүлгийг илүү нарийвчлан тогтооно. Нас, хүйс гэх мэт параметрүүдээр сегментчилэн шинжлэх боломжтой байдаг.
  • Сурталчилгааны байрлалаар. Компьютер, гар утас, апп, инстаграм гэх мэт ялгаатай байрлалуудын үр дүнг шинжилснээр үр дүнтэй байрлалуудыг сонгоно.
  • Хугацаа ба төсвөөр. Хэд хоног, хэдэн доллараар сурталчилгаа явуулахыг оновчтой сонгох нь бага зардлаар олон хүнд хүрэх боломжийг өсгөж хэт олон давталтаас сэргийлдэг.
  • Мөн үйлдлийн систем, гар утасны загвар зэрэг техникийн үзүүлэлтүүдээр оновчлох боломжтой.

Жишээ нь дараах сурталчилгааны үр дүнг байрлалаар шинжилж үзвэл Desktop буюу компьютерээс Фэйсбүүк орж буй хэрэглэгчдэд олигтой хүрээгүй ямар ч хандалт аваагүй байна. Гар утасны байрлал хамгийн өндөр үр дүнд хүрсэн байна. Харин Фэйсбүүкийн түнш сайтууд, аппуудаар дээрх сурталчилгааны байрлал нэг хандалт авах зардлын хувьд хамгийн хямд байж чадаж буй тул мөн үр дүнтэй. Сурталчилгааг цаашид дараах 2 байрлалд төвлөрүүлэн оновчилсноор сурталчилгааны зардлаа хэмнэх, үр дүнгээ өсгөх боломжтой харагдаж байна.

Жишээ нь дараах сурталчилгааны үр дүнг байрлалаар шинжилж үзвэл Desktop буюу компьютерээс Фэйсбүүк орж буй хэрэглэгчдэд олигтой хүрээгүй ямар ч хандалт аваагүй байна. Гар утасны байрлал хамгийн өндөр үр дүнд хүрсэн байна. Харин Фэйсбүүкийн түнш сайтууд, аппуудаар дээрх сурталчилгааны байрлал нэг хандалт авах зардлын хувьд хамгийн хямд байж чадаж буй тул мөн үр дүнтэй. Сурталчилгааг цаашид дараах 2 байрлалд төвлөрүүлэн оновчилсноор сурталчилгааны зардлаа хэмнэх, үр дүнгээ өсгөх боломжтой харагдаж байна.

 

3. Сурталчилгааны үр өгөөжийг өсгөх

A/B туршилтаар тухайн сурталчилгааг ялгаатай хувилбаруудаар хийн үр дүнг хэмжин харьцуулалт хийснээр сурталчилгаагаа илүү оновчтой болгож болно. Дээр дурдсан зорилтот бүлэг, байршил зэргээр хувилбарууд үүсгэн туршиж болох төдийгүй сурталчилгаагаа олон хувилбараар хийж туршиж бас үзээрэй. Жишээ нь тухайн сурталчилгааны зураг, видео, текстийг янз бүрээр хийж болох юм. Ингэснээр чухам аль зураг бага зардлаар илүү өндөр үр дүнд хүрч байгааг бодит хэрэглэгчдийн хийж буй үйлдлээс бий болсон өгөгдлөөс олж тогтоон оновчтой сонголт, шийдвэрүүдийг хийх боломжтой.

A/B туршилтаар тухайн сурталчилгааг ялгаатай хувилбаруудаар хийн үр дүнг хэмжин харьцуулалт хийснээр сурталчилгаагаа илүү оновчтой болгож болно.

Relevance score буюу сурталчилгааныхаа сэтгэлд нийцэлтийн үзүүлэлтийг хянаж аль болох өндөр байлгахаар оновчлох нь маркетингийн зардлын өгөөжийн өсгөх нөлөөтэй.

Фэйсбүүк сурталчилгааны бараг ашигладаггүй боломжуудыг ажил хэрэг болгосноор сурталчилгааныхаа өгөөжийг өсгөх бүрэн боломжтой. Жишээ нь бид Фэйсбүүкийн conversion сурталчилгааг сургалтууддаа ашиглахдаа сургалтын бүртгэлээр conversion үүсгэдэг нь бүртгэлийн тоог ихэсгэх оновчлолыг ашиглаж буй хэрэг юм. Ингэснээр бид ердийн сурталчилгаагаар хийгдэх бүртгэлийн тоог тодорхой хувиар өсгөж чаддаг.

Хэрэв та өөрийн байгууллагын фэйсбүүк сурталчилгааг илүү оновчтой хийхэд суралцах хүсэлтэй бол Сошиал медиа маркетинг 2 сургалтад хамрагдаарай. Харин мэргэжлийн байгууллагын туслалцаа хэрэгтэй бол манай үйлчилгээтэй танилцаарай.

New call-to-action

Сэдэв: Фэйсбүүк сурталчилгаа, Хайлтын системийн оновчлол, Ads

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд