<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2019-03-26, унших хугацаа: ~3 минут

Фэйсбүүк мессенжер орчин үеийн маркетингийн нэгэн чухал суваг болсон. Quiz буюу асуулт, хариултын уралдаан, таавар, сонжоо нь хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэн контентын төрөл мөн. Энэхүү нийтлэлээрээ чухам яагаад мессенжер дээр quiz хийх хэрэгтэйг танилцуулж байна.

 1. Мессенжер өдөр тутам хэрэглээ

Монголд нийт 1.5 сая орчим хүмүүс Фэйсбүүк мессенжер хэрэглэдэг. Энэ тоог сурталчилгаа хийх үед зараа зөвхөн мессенжер дээр харуулна гэсэн сонголт хийх үед хэдэн хүнд хүрэх боломжтой вэ гээд харж болдог. Wechat, Viber, Skype зэргийг Монголчууд ашигладаг хэдий ч хамгийн түгээмэл өргөн хэрэглээтэй нь Фэйсбүүк мессенжер мөн.

Мессенжерээр ирсэн мэдээллийг нээж үзэх хувь өндөр байдаг нь SMS, и-мэйл зэрэг өргөн хэрэглэгдэж ирсэн сувгуудтай харьцуулахад нээж унших хувь хамаагүй өндөр. Уламжлалт хэлбэрүүдийн хувьд энэ хувь доогуур байдаг нь компаниуд спам маркетинг хэт их хийсэнтэй холбоотой гэдэг. Имэйл маркетинг зөв хийвэл нээлтийн хувь дунджаар 20% байдаг бол мессенжерийнх 80-аас 90 хувь хүртэл өндөр байж чадна.

Массаар спам сурталчилгаа хийхийг Фэйсбүүк мессенжер бодлогоор хориглодог. Хэрэв та чатботоороо бүтээгдэхүүний сурталчилгаа хийгээд байвал танай пэйжийн мессеж илгээх эрхийг хаах хүртэл эрсдэлтэй.

ХОЛБООТОЙ: И-мэйл маркетинг хийх 5 шалтгаан

2. Хүмүүс мэдлэгээ сорих, өөрийгөө сонжих дуртай

Та ч бас англи хэл, газар зүй, кино гэх мэт төрөл бүрийн сэдвүүдээр мэдлэгээ сорьж байсан болов уу? ikon.mn мэдээллийн сайт олон сонирхолтой Quiz нийтэлдэг нь хүмүүст хүрч, идэвхжүүлж чаддаг. Мөн тодорхой асуултуудад хариулан өөрийгөө ямар төрлийн хүн болохыг сонжих дуртай.

Хүмүүс таавар, сонжоод дуртай байдаг нь аливаа хувь хүний хувьд өөрөө хамгийн чухал зүйлсийн нэг нь байдгаас үүдэлтэй. Хүн өөрийгөө хэн бэ гэдгийг илэрхийлэх, мэдрэхэд байгалиасаа дуртай, энэ үед таатай мэдрэмжийг авдаг. Мөн төрөлхийн сониуч, өөрийн мэдэхгүй байгаа зүйлийг олж харах, шинэ зүйлийг сурч мэдэх дуртай байдаг ажээ.

3. Интерактив харилцаа

Уламжлалт маркетингийн сувгуудад компаниас хэрэглэгчид гэсэн нэг талт харилцаа зонхилж байдаг. Телевизийн зар сурталчилгааг хэрэглэгч үзээд шууд харилцаа үүсгэх боломж хязгаарлагдмал. Гэтэл орчин үеийн дижитал маркетингийн сувгууд олон талт харилцааг өргөнөөр, хялбараар үүсгэх боломжуудыг бий болгосон. Live үзэнгээ хэрэглэгч өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлж, асуулт тавьж чадна.

Мессенжер харилцааны хэрэгсэл гэдгээрээ хоёр талт, олон талт интерактив харилцааг дэмждэг. Гэхдээ та мессенжерийнхээ чатботыг тодорхой цэсүүдээс л сонгодог байдлаар хийх юм бол бусад бүх хүмүүсийн нэгэн адил автомат хариулагчаас мэдээлэл авч буй мэдрэмж төрүүлнэ. Quiz харин хэрэглэгчид сонголт хийх боломжийг өгөөд хийсэн сонголт дээрээс нь харилцааг хэрэглэгчид тохирсон хэлбэрээр өрнүүлж болох интерактив контент байж чадна.

4. Хэрэглэгчээ мэдэх, ойлгох, сегментчилэх боломж

Хэрэглэгч боттой харилцах үйлдэл бүрээс тодорхой өгөгдөл үүсгэх боломжтой. Таавар сонжооны асуултад хэрэглэгчийн өгч буй сонголтууд нь тухайн хүнийг юунд дуртай, сонирхолтой, ямар зан төлөвтэй, аль сегментийн, ямар персонатай хэрэглэгч болохыг олж тогтооход тусалж болно.

Жишээ нь Та арьсны онцлогоо мэдэх үү? гэсэн сонжоо хэрэглэгчийн өгсөн хариултуудаас суурилан та ийм төрлийн арьстай учир манай ийм бүтээгдэхүүнүүд тохиромжтой байж чадна гэсэн мэдээлэл өгөх ба тухайн хэрэглэгч бүрд өгөх маркетингийн мессежийг хувьчлан тохируулснаар дараагийн зөв алхамд нь чиглүүлж байна.

Чатботоос бий болсон өгөгдлийг маркетинг, борлуулалт, үйлчилгээ, бүтээгдэхүүн хөгжил зэрэг бүхий л үйл ажиллагаанд ашиглах боломжтой. CRM системтэйгээ интеграц хийснээр чатбот хэрэглэгчийн өгөгдөл үүсгэх төдийгүй CRM системээс өгөгдөл авснаар тухайн хэрэглэгчтэй илүү тохирсон ухаалаг харилцаа үүсгэж чаддаг.

5. Хэрэглэгчийн боловсрол олгоно

Танай хэрэглэгчдийн боловсрол сайжрах тусам ажил, амьдралд нь бүтээгдэхүүн, үйлчилгээний тань үр өгөөжтэй хэрэглээ өсөн нэмэгдэж байдаг. Quiz бөглөх үед зөв хариулсан үед баталгаажуулах, буруу хариултын үед зөв хариултыг танилцуулах, мэдээлэл өгснөөр хэрэглэгчийн мэдлэг, боловсролыг нь энгийн, хялбараар хөгжүүлж болно.

Жишээ нь энд дарж эсвэл дараах Send to Messenger товчийг дарж та фэйсбүүк сурталчилгааныхаа мэдлэг чадварыг гуравхан асуултаар сориод үзээрэй. Мэдэхгүй асуулт таарвал бид зөв хариултыг танилцуулан тусална.

 

6. Хэрэглэгчидтэйгээ урт хугацааны тогтвортой харилцаа үүсгэх боломж

Мессенжерээр дан бүтээгдэхүүнийхээ зар сурталчилгааг л хүргээд байвал хэрэглэгч залхах, улмаар блок хийх эрсдэлтэй. Байнга iPhone гар утасны зар мессенжерээр ирээд байвал хэрэглэгчид төвөгтэй. Яг худалдан авалт хийж байх үед магадгүй хэрэгтэй бүтээлч байж болох хэдий ч гар утсаа авчихсан хойно бол үгүй.

Мессенжерийн харилцааг хэрэглэгчид үнэ цэнэ өгөхүйц байлгаснаар л урт хугацаанд тогтвортой хийх боломжтой. Жишээ нь ikon.mn чатбот надад оройн 8 цагт тухайн өдрийн топ мэдээнүүдийг хүргэдэг нь миний өдөр тутмын мэдээ унших хэрэгцээнд нийцсэн, хэрэгтэй зүйл байж чаддаг.

Quiz урт хугацаанд хэрэглэгчтэй аль аль талдаа үр өгөөжтэй харилцаа үүсгэх нэг арга зам байж болно. Жишээ нь тухайн хэрэглэгч ямар загварын гар утас хэрэглэж буйг чатбот мэдэж байвал утсаа илүү үр бүтээлтэй хэрэглэх арга замуудыг заах зорилготой quiz хүргэж болно.

7. Технологийн шийдэл нь тодорхой, хэрэглэхэд хялбар

Фэйсбүүк мессенжерийн чатбот хийдэг үүлэн технологийн програмууд олон бий. Сурахад харьцангуй хялбар, хэрэглэхэд энгийн ойлгомжтой шийдлүүд бий. Бид ManyChat, Chatfuel зэрэг шийдлүүдийг ашиглахыг зөвлөдөг. Олон програмуудтай холбогдох боломжтой, байнга өөрчлөгдөж хөгжиж байдаг зэрэг олон давуу талууд бий. Жишээ нь ManyChat хэрэглэгчийн өгөгдлийг HubSpot CRM руу шууд илгээх боломжтой байдаг.

Үнийн хувьд ManyChat сарын $10, Chatfuel сарын $15 төлбөрөөс эхэлдэг. Хэрэглэгчийн тоо өсөхийг даган сарын төлбөр шат дараалан өсөх тул чатботоо борлуулалт авчрах хэрэгсэл болоход мөн анхаараарай.

8. Олон хүмүүст хүргэх, идэвхжүүлэх боломжтой

Хэрэглэгч танай пэйжийн Send Message товчийг л даран орж ирэхийг хүлээж суух заавал шаардлагагүй. Фэйсбүүкийн Traffic болон Messages сурталчилгааны Send Message товч дарснаар танай мессенжерт шууд хандан яг тухайн чиглэлээр чатботтой харилцаа үүсгэх боломжтой. Quiz бөглөхийг санал болсон сурталчилгаа хийхдээ товч дарсан хүн чатботын анхны цэсээр бус шууд quiz хэсэг рүү хандахаар тохируулах хэрэгтэй.

Мөн дээр байрлуулсан шиг Send to Messenger товчнуудыг байрлуулснаар вэб сайтаас мессенжерт хандалт үүсгэх ч боломжтой.

Хэрхэн чатботтой болох вэ?

Хэрэв танай байгууллага одоогоор ботгүй байгаа бол манай чатбот хийх үйлчилгээтэй танилцана уу.

Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Сэдэв: Чатбот, chatbot, Харилцааны маркетинг

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд