<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2018-06-26, унших хугацаа: ~3 минут

Фэйсбүүк маркетинг, зар сурталчилгааныхаа үр өгөөжийг хэмжих олон үзүүлэлтүүд байдгаас энэ нийтлэлээрээ хамгийн гол чухал үзүүлэлтүүдээс сонгон танилцуулж байна.

Пэйжийн лайкын тооны өсөлт

Бүх хүмүүсийн мэддэг хамгийн энгийн хэмжүүр болох Фэйсбүүк хуудасныхаа лайкын тоог хэн ч харчихаж чадна. Харин лайкын өсөлтийн динамикийг нэмэгдсэн, хасагдсан лайкууд эдгээрийн ялгавар болох лайкын цэвэр өсөлт гэж задлан шинжилбэл илүү ихийг олж харж чадна.

Дараах жишээнээс харвал 6-р сарын дундуур лайкын тоонд огцом өсөлт гарсан байна. Энэ үед идэвхтэй байсан контент болон зар сурталчилгаанууд үр дүнтэй байсныг илтгэж байна. Өндөр өсөлтийн араас анлайк буюу лайк хасагдалт өсдөг. Энд бас ажиглагдаж буй хэдий ч лайкын цэвэр өсөлтөд нөлөөлөх түвшин байгаагүй тул асуудал бол биш. Харин анлайк эрс өндөр өсөлттэй байгаа бол яагаад гэдгийг нарийвчилж шинжлэн тодруулснаар засаж залруулах арга хэмжээ авах нь зүйтэй.

6-р сарын дундуур лайкын тоонд огцом өсөлт гарсан байна. Энэ үед идэвхтэй байсан контент болон зар сурталчилгаанууд үр дүнтэй байсныг илтгэж байна. Өндөр өсөлтийн араас анлайк буюу лайк хасагдалт өсдөг.

 

Impression буюу харагдалт, Reach буюу хүрэлт, Engagement буюу идэвхжил

Харагдалт нь уг пэйж ямар нэгэн байдлаар хэд харагдсаныг хэмжих бол хүрэлт нь хүмүүсээр хэмжигддэг. Нэг хүн пэйжийн мэдээллийг олон харж болох тул харагдалт хүрэлтээс үргэлж их байх ба хоорондын харьцаа нь нэг хүнд хэр олон удаа давтан харагдаж буйг илэрхийлнэ.

Хүрэлтийг төлбөртэй, органик, вайралаар гэж салгаж хэмжиж байгаарай. Хэрэв органик, вайрал хүрэлтийн тоо өмнөх сарынхаас өндөр байгаа бол энэ сарын контентууд хүмүүсийн сэтгэлд илүү сайн хүрсэн сонирхолтой, өгөөжтэй байжээ гэж дүгнэж болно. Буурч байгаа бол чанар муутай эсвэл цөөн контент хийж буйг харуулна.

Харин идэвхжлийн үзүүлэлтүүд контентын сонирхолтой, чанартай, өгөөжтэй байдлыг шууд илэрхийлэх үзүүлэлт яах ч аргагүй мөн. Дотор нь даралт, лайк, сэтгэгдэл, шэйр гэж салгаж шинжлэх нь бас үр дүнтэй. Дараах жишээнд анализ хийвэл 6-р сарын дундуур уг пэйж илүү олонд хүрч сайн идэвхжсэн байна. Энэ үед хийгдсэн контентууд лайк болон сэтгэгдлийн тооны эрс өсөлтөд нөлөөлснөөс харахад сошиал дээр харилцаа үүсгэх талд тун үр дүнтэй контентууд байжээ.

Харин идэвхжлийн үзүүлэлтүүд контентын сонирхолтой, чанартай, өгөөжтэй байдлыг шууд илэрхийлэх үзүүлэлт яах ч аргагүй мөн. Дотор нь даралт, лайк, сэтгэгдэл, шэйр гэж салгаж шинжлэх нь бас үр дүнтэй. Дараах жишээнд анализ хийвэл 6-р сарын дундуур уг пэйж илүү олонд хүрч сайн идэвхжсэн байна. Энэ үед хийгдсэн контентууд лайк болон сэтгэгдлийн тооны эрс өсөлтөд нөлөөлснөөс харахад сошиал дээр харилцаа үүсгэх талд тун үр дүнтэй контентууд байжээ

 

Видео үзэлтийн тоо

Сүүлийн 3 жилд видео нь Фэйсбүүкийн хамгийн түгээмэл төдийгүй үр өгөөжтэй контентын формат болж чадсан. Та ч видео контент бүтээх пэйжээрээ хэрэглэгчиддээ хүргэж байгаа болов уу. Видеоны үр дүнг хэмжих хамгийн гол үзүүлэлт бол мэдээж үзэлтийн тоо.

Фэйсбүүк хуудасны үр дүнг хэмжих бусад хэмжүүр үзүүлэлтүүдийг орхиод одоо харин Фэйсбүүк зар сурталчилгааны зарим хэмжүүр үзүүлэлтүүдтэй танилцъя.

Сурталчилгааны хүрэлт, харагдалт ба идэвхжил

Дээрх пэйжийн үзүүлэлтүүдтэй ижил боловч Фэйсбүүкийн зар сурталчилгааны үр дүнг харуулна. Энэ өгөгдлүүд сурталчилгааны дансан дээр байдаг тул олон пэйжний сурталчилгааг нэг дансаар хийдэг бол эдгээр үзүүлэлтүүд олон пэйжүүдтэй хамаатай гэсэн үг.

Дээрх пэйжийн үзүүлэлтүүдтэй ижил боловч Фэйсбүүкийн зар сурталчилгааны үр дүнг харуулна. Энэ өгөгдлүүд сурталчилгааны дансан дээр байдаг тул олон пэйжний сурталчилгааг нэг дансаар хийдэг бол эдгээр үзүүлэлтүүд олон пэйжүүдтэй хамаатай гэсэн үг.

 

Cost Per Mille (CPM)

CPM нь та сурталчилгаагаа мянган удаа харуулахад хэдийг төлж байгааг хэмжинэ. Фэйсбүүк төдийгүй бүх төрлийн сурталчилгаанд өргөн ашигладаг. CPM бага байвал сурталчилгаа бага зардлаар өндөр үр дүнд хүрч байна гэсэн үг. CPM-ийг дараах энгийн томъёгоор бодно:

CPM = 1,000 x Сурталчилгааны зардал / Харагдалт (Impressions)

Фэйсбүүк сурталчилгааны дундаж CPM улс орнуудад ялгаатай байдаг. 2018 оны байдлаар Америк, Англи зэрэг хөгжингүй орнуудад зар сурталчилгаа өрсөлдөөн өндөр тул $2 - $3 орчим, харин хөгжиж буй орнуудад $0.4 - $0.6 орчим байна. Хэрэв танай фэйсбүүк сурталчилгааны CPM $0.5 орчим байгаа бол сурталчилгааны зардал өгөөж сайтай, $1-оос дээш бол үргүй зардал их гаргаж байна гэсэн үг. CPM $0.5 байна гэдгийг энгийнээр бол нэг доллар зарцуулаад сурталчилгаагаа хоёр мянга харуулж байна гэж ойлгоход болно.

Cost per 1,000 People Reached

Энэ нь та сурталчилгаагаа мянган ялгаатай хүнд хүргэхэд хэдийг төлж байгааг хэмжинэ. CPM нь сурталчилгааг нэг хүнд олон харуулахад ялгаатай гэж тооцдог бол энэ үзүүлэлт нь давталтуудыг хасаж тооцдогоороо ялгаатай. Бодох томъёо:

Cost per 1,000 People Reached = 1,000 x Сурталчилгааны зардал / Хүрэлт (Reach)

Фэйсбүүк сурталчилгааныхаа CPM-ийг дундаж үзүүлэлтүүдтэй харьцуулснаар дүгнэлт хийж болох бол харин энд боломжгүй. CPM-ээс олон дахин зөрүүтэй бол нэг хүнд олон дахиж хүрч байна гэсэн үг.

Давтамж = Харагдалт / Хүрэлт = Cost per 1,000 People Reached / CPM

Дараах жишээн дээрээс харвал сурталчилгаагаа нэг доллараар 2,200 удаа 660 хүнд хүрч харуулж чадсан. Нэг хүнд дунджаар 3.3 дахин давтаж харагдсан гэж ойлгож болно. Нэг хүнд урт хугацааны турш маркетингийн контентоо олон дахин хүргэж байж борлуулалт хийдэг манайх шиг бизнесийн хувьд ялгаатай сурталчилгаанууд давтан хүрэх нь үр дүнтэй тул энэ тоо тийм ч буруу үзүүлэлт биш. Харин яг нэг тухайн сурталчилгааг нэг хүнд олон давтан харуулж байвал залхаахын хажуугаар үргүй зардал гаргаж буйг илтгэнэ.

Дараах жишээн дээрээс харвал сурталчилгаагаа нэг доллараар 2,200 удаа 660 хүнд хүрч харуулж чадсан. Нэг хүнд дунджаар 3.3 дахин давтаж харагдсан гэж ойлгож болно. Нэг хүнд урт хугацааны турш маркетингийн контентоо олон дахин хүргэж байж борлуулалт хийдэг манайх шиг бизнесийн хувьд ялгаатай сурталчилгаанууд давтан хүрэх нь үр дүнтэй тул энэ тоо тийм ч буруу үзүүлэлт биш. Харин яг нэг тухайн сурталчилгааг нэг хүнд олон давтан харуулж байвал залхаахын хажуугаар үргүй зардал гаргаж буйг илтгэнэ.
 

Cost per Link Click (CPC)

CPC буюу нэгж линк даралтын зардал нь сурталчилгаа хэр өгөөжтэй байсныг илтгэх хамгийн түгээмэл үзүүлэлтүүдийн нэг юм. Вэб хандалтын сурталчилгаа хийдэг байгууллагуудын хувьд тун чухал үзүүлэлт. Барууны өндөр хөгжилтэй зах зээлд нэгж линк даралтын дундаж зардал маш өндөр буюу $1 хүрдэг. Харин манай Монгол шиг хөгжиж буй зах зээлүүдэд харьцангуй хямд байдгийн жишээг дээр буй 2 центийн үзүүлэлтээс харж болно.

Та Фэйсбүүк маркетингийн гол үзүүлэлтүүдээ тогтмол хэмжиж, шинжилж, дүгнэснээр улам эрчимжиж буй бизнесийн өрсөлдөөнд тоо, өгөгдөлд суурилсан зөв шийдвэрийг хурдтай гаргах нэгэн боломжийг ашиглахыг зөвлөж байна. Дараах холбоосоор зочлон манай агентлагийн маркетингийн аналитикийн үйлчилгээтэй танилцана уу. Баярлалаа.

Маркетингийн аналитик, хяналтын самбарын үйлчилгээ

Сэдэв: Аналитик, Фэйсбүүк маркетинг, Фэйсбүүк сурталчилгаа, Сошиал медиа маркетинг, Facebook

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд