<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2015-09-09, унших хугацаа: ~2 минут

Контент маркетингийн амжилтын нэгэн гол хүчин зүйл нь хэрхэн сошиал медиагаар түгээхэд оршдог. Зөв хэрэглэгчийг зөв цаг үед олж контентоо хүргэвэл маш бага зардлаар өндөр үр дүнтэй маркетинг хийх боломжтой. Харин Фэйсбүүк дахь сая хагас Монголд хэрэглэгч дундаас хэрхэн зорилтот сегментийн хэрэглэгчээ олж чиглэх вэ?

Бид өдөр тутам ашигладаг, үр өгөөжтэй нь практикт шалгарсан арга техникүүдээс та бүхэнтэй хуваалцъя. Туршаад үзэхэд энгийн мөртлөө шууд үр дүнгээ өгөх боломжтой тул та оролдоод үзээрэй.

1. Органикаар чиглүүлэх

Фэйсбүүк хуудас чинь олон лайктай бол энэ аргыг хэрэглэхэд үр дүнтэй. Бид төсөв мөнгөнөөсөө бас уг контент манай бүтээгдэхүүнтэй шууд хамааралтай эсэхээс хамаараад фэйсбүүк дээр хийж буй бүх постуудаа мөнгөөр сурталчлаад байдаггүй. Мөнгө төлөөгүй үед органикаар хэдэн хүнд хүрэх нь уг постыг хүмүүс хэр хүлээн авч байгаагаас хамаардаг. Тэгэхээр уг контентыг хэнд зориулсан гэдгээс нь хамааран чиглүүлэх нь илүү үр дүнд хүргэх боломжтой.

Жишээ нь: Google компаний тухай мэдээлэл манай хуудасны фэнүүд дундаас Android утас хэрэглэдэг, технологи сонирхдог хүмүүс илүү хүрж болно. Энэ тохиолдолд хэрхэн чиглүүлж болохыг харцгаая. Та өөрийн постыг нийтлэхийн өмнө Who should see this тохиргоог хийгээрэй. Ингэснээр сонирхлоор нь, нас хүйсээр нь гэх мэт нарийвчилсан сонголтуудыг хийж болно.

organic targeting

 

2. Газар зүйн байршлаар чиглүүлэх

Таны контент тухайн байршилд байгаа хэрэглэгчдэд илүү хамаатай бол ингэж чиглүүлж байгаарай. Бид Монгол гэсэн сонголтыг байнга хийдэг бол үүнийгээ илүү нарийвчилж болно гэсэн үг. Жишээ нь Улаанбаатарт байдаг ресторанууд өөрийн эргэн тойронд ойрхон байгаа хэрэглэгчдэд мэдээллээ хүргэх нь илүү үр дүнтэй байж болно. Байршлаар хэрэглэгчийг чиглэх нь Улаанбаатараас гадна орон нутагтай холбоотой мэдээллийг оновчтой хүргэх тун үр дүнтэй байдаг. 

Та Drop pin товчийг ашиглан газрын зураг дээрээс тухайн байршлыг сонгоорой. Уг цэгээ эргэн тойрон хэр зайн дотор байхыг сонгохдоо miles гэсний өмнө зайгаа оруулна. Хамгийн багадаа 1 миль буюу 1.6км радиус оруулах боломжтой. Байршлаар тодорхойлсны дараагаар нас, хүйс, сонирхол, зан төлөв гэх мэт бусад шүүлтүүрийг ашиглан зорилтот сегментээ илүү нарийвчлах боломжтой.


3. Saved Audience хэрэглэж бүтээмжээ өсгөх

Та өөрийн зорилтот сегментийг тодорхойлохдоо маш олон шүүлтүүр, аргуудыг хослуулан хэрэглэснээ зар сурталчилгаа хийх бүртээ дахин дахин оруулах шаардлагагүй. Нэг оруулснаа Save this audience сонголтыг хийн хадгалснаар дахин ашиглаж болно.

Хадгалсныгаа ашиглахдаа чиглүүлэлт хийхийн хамгийн эхэнд байх New Audience гарчгийн хажуугийн доошоо заасан сумыг даран сонгоорой.


4. Зараа хүргэх хурдыг тохируулах

Фэйсбүүк таны сурталчилгааг хоногийн туршид харуулж байдаг. Хэрэв та мэдээллээ илүү хурдан харуулах шаардлага байгаа бол Delivery Type - Accelerated гэсэн тохиргоог сонгож болно. Ингэхдээ зарынхаа оновчлолыг буюу Optimize For сонголтын мөн тохируулан хийх шаардлагатай.

Та сошиал медиа маркетингийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийг зорьж байна уу?

Сурч хөгжих арга замууд олон. Гол нь өдөр бүр хийх, шинэ зүйлүүдийг хийж турших, суралцах хэрэгтэй. Бид сошиал медиа маркетингийн сэдвээр олон нийтлэлүүд бичдэг. Орж уншиж, ажилдаа туршиж үзэж байгаарай. 

Манай агентлагийн сошиал медиа маркетингийн нэг өдрийн эрчимжүүлсэн сургалтуудад хамрагдан туршлагатай багш нараар заалгах нь дөт зам болж бас чадна. Танд амжилт хүсье! 

New call-to-action

Сэдэв: Фэйсбүүк маркетинг, Сошиал медиа маркетинг

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд