<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Bilguun Namsrai

Bilguun Namsrai

Ахлах маркетер, Нийтлэлч www.billie.mn маркетингийн веб сайтын үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг. Маркетинг, технологи, борлуулалтын салбарт сонирхолтой.

Нийтэлсэн: 2016-08-05, унших хугацаа: ~2 минут

 Сүүлийн үед маш олон хэрэглэгчид Фэйсбүүкээр  дамжуулан видео хүлээн авч үзэж байгаатай холбогдуулан Фэйсбүүк ч мөн адил өөрийн шинэчлэлтийг цаг тухайд нь хийсээр байна. 

Хамгийн сүүлд гэхэд Фэйсбүүк Live  буюу шууд дамжуулалт хийх боломжийг нээж өгсөн нь маркетингийн бас нэгэн шинэ трэнд болоод байна. Өдрөөс өдөрт маш олон энгийн болон Live видео Фэйсбүүкээр хийгдэж байгаа энэ цаг үед ямар видео контент Фэйсбүүкт амжилт олдог талаарх мэдээллийг танд хүргэе.

1. Фэйсбүүкийн видео богино байх тусмаа л сайн

Фэйсбүүк хэдий урт,богино бүхий л төрлийн видеог дэмждэг ч сүүлийн жилүүдэд хамгийн их амжилттай байсан видеонууд 1 мин 30 секундээс илүү үргэлжлээгүй байна. Тиймээс видеоны эх бэлтгэхдээ  богино хугацаанд оновчтой мессеж хүргэх тал дээр анхаараарай.

Хамгийн сүүлд гэхэд л нэгэн бяцхан охин гэр оронгүй хүүхдийн дүрд хувирахад бусад хүмүүс түүнтэй хэрхэн харьцаж байгааг харуулсан сэтгэл хөдөлгөм видеог та үзсэн л байх. Энэ бол NowThis агентлагийн 2016 онд хийгдсэн бичлэг, ердөө л 50 сек үргэлжилсэн хэдий ч үзэгчдэд хангалттай ихийг ойлгуулж чадсан.

2. Эхний 3 секунд хамгийн чухал

Эхний 3 секундийн өнгө төрх хамгийн сонирхолтой байж хэрэглэгчдийн анхаарлыг татахуйц байвал зүгээр. Учир нь фэйсбүүк видеог автоматаар тоглуулдаг болсноос хойш хэрэглэгчид эхний 3 секундийг үзээд видеог хаачихаж болох тул таны видео эхнээсээ л сонирхолтой, ойлгомжтой байвал сайн.

Фэйсбүүкийн видеоны үзэлтийн хувь тийм өндөр байдаггүй нь эхлэл нь сонирхолтой санагдахгүй бол хүмүүс уг видеог хаахад ямагт бэлэн байдагтай холбоотой.

Автоматаар тоглогдож байхад агуулга нь ойлгогдохоор байвал тун сайн. Уг видеог үзэх сонирхлыг төрүүлдэг. Зарим хүмүүс бүр автомат тоглуулж байхад нь дуустал үзчих нь бий.

3.Тайлбар яриа оруулах шаардлагагүй

 Фэйсбүүкийн видео автоматаар дуугүй тоглогддог мөн хэрэглэгчдийн ихэнх нь  гар утсаараа нэвтэрч байгаа учраас чанга дуутай видеог олон нийтийн газар  тоглуулах нь зохисгүй. Тиймээс тайлбар яриатай видеоны оронд  болж өгвөл хадмал оруулж, текст нэмэх зэргээр тухайн видеог үзэгчдэд ойлгомжтой энгийн байлгах нь үр дүнтэй. Чанга яриа, шуумны оронд хөнгөн хэмнэлтэй дэвсгэр ая сонгож өгөх нь зохимжтой.

4. Тэгш өнцөгт форматыг түр мартъя

Buzzfeed-ийн мэдээлснээр амжилттай явж буй видеонуудын 75% нь дөрвөлжин хэлбэртэй байна. Учир нь фэйсбүүк хэрэглэгчид хэдхэн секундийн видео үзэх гэж rotate screen даран, дэлгэцээ хөдөлгөхийг нэг их таашаадаггүй.

Хэвтээ харьцаатай видеоны дээд, доод талд нь гарчиг оруулан тэг дөрвөлжин болгож бас болно.

5. Call-to-Action буюу үйлдэлд дуудсан байх

Ихэнх амжилттай видео бүтээгчид үзэгчдийг ямар нэгэн байдлаар үйлдэлд дуудсан байдаг.  Энэ нь  Фэйсбүүк хуудсан дахь watch video, learn more товчлуураас эхлээд тухайн видеог татаж авах гээд үзэгчид ямар нэгэн хариу үйлдэл хийхүйц юу ч байж болно. Жишээ болгон NowThis агентлагийн фэйсбүүк хуудасны зургийг орууллаа.

now_this_.png

 

Видео контентийг фэйсбүүкт байршуулахдаа сегментээ зөв тодорхойлох мөн нэгэнт хүрсэн сегмент рүү дахин чиглүүлэлт хийж байх нь чухал.Хэрвээ та фэйсбүүкийн сегментийг хэрхэн дахин чиглүүлэх талаар сонирхож байгаа бол Фэйсбүүкийн видео үзэгчдийг хэрхэн дахин чиглүүлэх вэ? нийтлэлээс энэ тухай уншаарай.

Хэрэв та сошиал медиа маркетингийн мэдлэг чадвараа хөгжүүлмээр бол манай сургалтанд хамрагдаарай. Сургалтаар сошиал медиа платформууд болон тэдгээрийг хэрхэн маркетингт үр дүнтйгээр ашиглах боломжууд, тэдгээрийг хэрхэн ашиглах, мөн Фэйсбүүк маркетинг, сурталчилгаа, арга туршлага, техникүүдийн талаар мэдлэгийг олж авах болно.

Эрт бүртгүүлбэл хөнгөлөлттэй байдаг.

New Call-to-action

Сэдэв: Фэйсбүүк маркетинг, Сошиал медиа маркетинг, Контент маркетинг, Видео маркетинг

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд