<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2017-05-09, унших хугацаа: ~3 минут

Танай байгууллагын фэйсбүүкийн пэйж хуудсаар зочилсон, мессеж бичсэн, постууд дээр лайк дарсан, коммент бичсэн хүмүүсийг эргэж олохыг хүсч байна уу? Танай хуудсыг өмнө сонирхож байсан хүмүүст дараа дараагийн маркетингийн мэдээ, мэдээлэл, контентыг хүргэвэл тун үр дүнтэй байж чадна.

Танай хуудасны фэнүүд буюу лайк дарсан хүмүүсээс ямар ялгаатай вэ? 

Танай фэнүүд мэдээж танай хуудсаар зочилсон, үйлдэл хийсэн байгаа. Фэнүүддээ контентоо хүргэх сурталчилгаа хийхэд хялбархан. Хуудсан дээрээсаа бүүст товч дараад л хялбархан хийчихнэ. Харин хуудсыг лайк дараагүй ч гэсэн танай мэдээллийг сонирхдог, танай бэлтгэсэн контентод дуртай хүмүүсийг олж чиглүүлэхэд энэ арга тусална.

Энэ боломжийг ашиглахыг тулд та юу хийсэн байх шаардлагатай вэ?

Фэйсбүүк сурталчилгааны данстай байхад хангалттай. Үүнийг олон улсын төлбөрийн VISA, Mastercard гэх мэт карттай бол холбоод л үүсгэчихнэ.

Та сурталчилгаагаа удирдах програм болох Ads Manager руугаа https://www.facebook.com/ads/manager хаягаар ороорой. Хэрэв сурталчилгааны олон данс удирддаг бол ашиглах гэж буй дансаа сонгоно. Үүний дараа зүүн гар талын дээд булангийн цэсэн дундаас Audiences цэсийн сонгоорой. Эсвэл https://www.facebook.com/ads/manager/audiences хаягаар ч орж болно.

Пэйж хуудсанд хийсэн бүх үйлдлүүдээр зорилтот бүлэг хэрхэн үүсгэх вэ?

Audiences хэрэгсэл дотор Create Audience цэсийг сонгоно. Цааш нь Custom Audience дэд цэсийг сонгоорой.

createaudience.png

Энэ цэсийг сонгоход дараах цонх гарч ирэх ба та Engagement on Facebook сонголтыг хийгээрэй.

engagemenonfacebook.png

Дараах цонхыг гарч ирэхэд Page гэсэн сонголтыг хийнэ. Видео үзэлтээр эсвэл сэжим үүсгэх сурталчилгаагаар мэдээллээ өгсөн хүмүүс, канвас сурталчилгаанд үйлдэл хийсэн хүмүүсийг ч мөн ижил төстэй байдлаар олж зорилтот бүлэг болгон үүсгэх боломжтой. 

Фэйсбүүкийн видео үзэгчдийг хэрхэн  дахин чиглүүлэх вэ нийтлэлд манай агентлагийн инбаунд маркетер Н.Билгүүн видео үзэлтээр хэрхэн бүлэг үүсгэхийг тайлбарласантай танилцаарай.

pageangagement.png

Энэ сонголтын дараа гол тохиргоо хийх цонх гарч ирнэ. Дээрх цонхонд та пэйж хуудсаа сонгоно. Мөн сүүлийн хэд хоногоор зорилтот бүлэг үүсгэхээ оруулна. Дээд тал нь 365 буюу нэг жилийн хугацаанд үйлдэл хийсэн хүмүүсийг олох боломжтой. Танд зөвхөн сүүлийн үед орж ирсэн хүмүүсийг олж чиглүүлэх нь чухал байгаа бол арай бага тоо оруулаарай. Жишээ нь 30 гэвэл сүүлийн нэг сарын, 14 гэвэл сүүлийн 2 долоо хоногт ямар нэгэн үйлдэл хийсэн хүмүүсийг олж өгнө.

Та зорилтот бүлгээ дараа танихад хялбар байхаар нэр, тайлбар өгөөрэй. Би доор жишээ байдлаар оруулсан нь ойлгомжтой байгаа байх. Олон бүлгүүд үүсгэчихсэн хойно хооронд нь хольж будилахгүй байхал хэрэг болдог.

bzp page engagement.png

Next, Done гэсэн товчуудыг сонгоод энэ процессыг дуусгаарай. Үүний дараа үүсгэсэн бүлэг хүснэгтийн мөр байдлаар харагдах ба Size буюу хэдэн хүн байгаа нь тодорхойгүй, төлөв нь populating  гэж харагдана.

audience.png

Тодорхой хугацааны дараа (голдуу 30 минутаас хэтрэхгүй) тоо нь тодорхой болоод төлөв нь Ready болчихно.

audienceready.png

Дараа нь Creatad.pngтовчийг даран зар сурталчилгаа үүсгэхдээ хэнд харуулах вэ сонголтыг хийхдээ энэ бүлгээ ашиглаж болно. Фэйсбүүкийн чиглүүлэлтийн бусад шүүлтүүрийг хослуулан ашиглахыг зөвлөж байна. Жишээ нь манай хуудсан дээр сүүлийн нэг жил идэвхтэй байсан 22-35 насны эрэгтэй хүмүүс гэх мэт.

Пэйж хуудсанд хийсэн тодорхой үйлдлүүдээр нарийвчилсан бүлгүүд үүсгэх

Өмнөх жишээнд фэйсбүүк хуудсанд ямар нэгэн үйлдэл хийсэн бүх хүмүүсээр бүлэг үүсгэсэн бол одоо харин тодорхой үйлдлүүд болгон нарийвчилж үүсгэе. Дараах зурганд үзүүлсэн байдлаар сонголтоо нарийвчлах хэрэгтэй.

options.png

Everyone who engaged with your Page сонголтын оронд дараах таван төрлөөр үүсгэх боломжтой:

  1. Хуудсаар зочилсон хүмүүс. Энэ нь яг танай хуудсыг нээж орж зочилсон хүмүүс. 
  2. Танай пост эсвэл сурталчилгаан дээр үйлдэл хийсэн хүмүүс.
  3. Үйлдэлд дуудах товчийг дарсан хүмүүс. Энэ нь пэйж хуудсан дээр байдаг Contact us, Call now, Shop now, Learn more зэрэг товчнуудыг хэлж байна.
  4. Танай хуудас руу мессеж бичсэн хүмүүс.
  5. Танай хуудсыг эсвэл ямар нэгэн постыг хадгалж авсан хүмүүс.

Үүсгэсэн бүлгүүдээ хэрхэн ашиглах вэ?

Эдгээр зорилтот бүлгүүд руу чиглүүлсэн сурталчилгаагаар контентоо хүргэхэд ашиглах нь зүйтэй.

  • Танай хуудсаар зочилсон, пост лайк дарсан, мессеж бичиж байсан гэдэг нь танайхыг сонирхож буй нь ямар нэгэн байдлаар илэрсэн тул сурталчилгааны үр дүн өндөр байх бүрэн боломжтой.
  • Мөн сүүлийн үед идэвхтэй байсан бүлгийг хасах байдлаар сүүлийн үед идэвхгүй байгаа хүмүүсийг эргэн олж авчрах боломжтой.
  • Мессенжерээр бичсэн хүмүүст чиглүүлсэн мессенжерийн сурталчилгаа хийх боломж саяхнаас нээгдсэнийг бас ашиглаж болох юм.

Хэрэв та сошиал медиа маркетингийн ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй бол та манай сошиал медиа маркетингийн бусад нийтлэлүүдтэй танилцаарай. Мөн 2014 оноос хойш зохион байгуулагдаж буй сошиал медиа маркетингийн сургалтуудад хамрагдах бас боломжтой.

Сошиал медиа маркетинг 2 сургалт

Фэйсбүүкийн зар сурталчилгаа хийх үйлчилгээ

Хэрэв та өөрийн байгууллагын фэйсбүүк сурталчилгааг илүү оновчтой хийхэд мэргэжлийн байгууллагын туслалцаа хэрэгтэй бол манай үйлчилгээтэй танилцаарай.

New call-to-action

Сэдэв: Фэйсбүүк маркетинг, Фэйсбүүк сурталчилгаа, Сошиал медиа маркетинг, Дахин чиглүүлэх маркетинг, Social

Цахим ном


Click me

Мессенжерээр татах бол:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд