<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Uyanga Natsagdorj

Uyanga Natsagdorj

Н.Уянга нь маркетинг багийн ахлагч. Инбаунд маркетинг, сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшсэн HubSpot academy-ын Certified инбаунд маркетер.

Нийтэлсэн: 2019-12-05, унших хугацаа: ~4 минут

Байгууллагын үйл ажилллагааны зардлын багагүй хувийг эзэлж буй маркетингийн ажлаа ямар хүчин зүйлээр дүгнэн, бид уг маркетинг стратегиар цаашид үргэлжлүүлэн ажиллах уу? эсвэл өөрчлөх шаардлагатай юу гэдгийг шийдвэрлэх чухал мөч иржээ. Энэхүү нийтлэлээр маркетингийн кампанит ажлынхаа үр өгөөжийг хэрхэн, ямар үзүүлэлтээр дүгнэх нь зохимжтой талаар хүргэж байна. 

Уламжлалт маркетингийн ажлын үр өгөөжийг тооцоолох харьцангуй төвөгтэй гэдэгтээ санал нийлэх байх. Учир нь бидэнд яг аль маркетингийн сурталчилгаа болон сувгийн нөлөөлөлөөс борлуулалтын өсөлт бий болж байгааг тооцоолох хянах боломж сул. Харин дижитал маркетингт системд хэрэглэгчийн дата өгөгдөл үүсдэг учир үзүүлэлтийг шинжлэх боломжтой.

Вэб сайт руу хандалтын түвшин

Хандалт олон сувгаас бий болж байх тусам сайн. Зөвхөн сошиал сувгаас хандалт бий болж байгаа бол энэ нь бусад сувгийн боломжийг бүрэн ашиглахгүй байгааг харуулна. Вэб сайтын хандалтын мэдээллээс "органик хандалт" болон "шууд хандалт-ын түвшин өндөр байх нь чухал үзүүлэлт. 

Холбоотой: Тогтмол хэмжих вэб сайтын  6 үзүүлэлт

Органик хандалт нь хайлтын систем дээрээс орж ирж буй хандалт юм. Сошиал урсгалаас орж ирсэн сэжмээс илүү органик хандалтаар орж ирсэн сэжим нь хэрэглэгч болох түвшин илүү өндөр байдаг. Өөрөөр хэлбэл асуудлаа ойлгосон эсвэл боломжийг хайж байгаа хүмүүс ихэвчлэн хайлтыг ашиглан шийдлийг эрэлхийлж байдаг. Иймээс сэжмийн арчилгаа харьцангуй бага шаардан богино хугацаанд хэрэглэгч болох боломж илүү өндөр байдаг.

Шууд хандалт буюу хүмүүс танай байгууллагын хаягийг шууд бичиж орж ирж буй хандалт юм. Энэхүү үзүүлэлт нь танай байгууллагын зах зээлд хэр сайн танигдаж чадаж байгааг илэрхийлдэг. 

Сошиал медиа урсгал, хувиргалтын түвшин

Сошиал медиа бол ихэнх байгууллагуудын маркетингийн гол ач холбогдол өгч буй суваг гэхэд хилсдэхгүй. Тиймээс сошиал медиа хөгжүүлэлт, контент бэлтгэл, чиглүүлэх сурталчилгаа буюу бүүстийн зардалд багагүй зардлыг гаргах болсон.

Сошиал медиа маркетингийн ажлыг дүгнэхдээ хуудасны лайкын тоо, хүртээмж, идэвхжил, видео үзэлтийн тоо зэрэг нь хэмжих үндсэн үзүүлэлт мөн.  Гэхдээ дан ганц үүгээр нийт ажлыг хэмжих нь учир дутагдалтай.

Холбоотой: Фэйсбүүк маркетингийн үр дүнг илтгэл хэмжүүл үзүүлэлтүүд

Тэгвэл энэхүү маркетинг сувгийн ямар үзүүлэлтүүдийг чухалчилж харах шаардлагатай вэ?

  • Сошиал медиа сувгаас үүссэн сэжмийн тоо
  • Сошиал медиа сувгаас үүссэн сэжмээс хэрэглэгч болсон түвшин
  • Сошиал медиа сувгаас вэб сайт руу хандсан урсгалын тоо
  • Хэрэв чатботтой бол хандалтаас сэжим болон хэрэглэгч үүссэн түвшин
  • Сошиал медиа маркетингийн олон сувгийг ашигладаг бол аль суваг нь илүү үр дүнтэй байгаа. Уг үр дүнд ямар хүчин зүйл нөлөөлсөн контентын агуулга эсвэл чиглүүлсэн сурталчилгаанаас шалтгаалсан эсэхийг тодорхойлох хэрэгтэй.
  • Зарцуулсан бүүстийн зардлаас яг борлуулалтад хэрхэн нөлөөлсөн нөлөөлөл буюу хөрөнгө оруулалтын өгөөжийг ROI тооцох. Энэ бол маркетер болон удирдлагуудын гол анхаарах ёстой үзүүлэлт. Бидний хийж буй маркетингийн ажлын гол зорилго борлуулалтын өсөлтийг бий болгох. Гэвч сошиал чиглүүлэх сурталчилгаанд зарцуулсан хөрөнгө оруулалтын өгөөжөө тооцоолохгүй орхигдуулдаг. Тэрхүү олон чиглүүлсэн сурталчилгааны яг аль нь борлуулалтад нөлөөлөл их болон нөлөөлөл сул байгааг ROI тооцон шинжлэх хэрэгтэй. 

маркетинг хөрөнгө оруулалтын өгөөж

Хандалт сэжим болж буй түвшин

Байгууллагын вэб сайт руу орж буй хандалт нь сэжим болж хувирч буй түвшин.  Хэрвээ хандалтын тоо нэмэгдсэн боловч шинээр үүсч буй сэжмийн түвшин нэмэгдэхгүй байвал сэжим үүсгэгч хүчин зүйлүүд болон вэб сайтын дизайнд цаашид анхаарах шаардлагатай. 

  • Үйлдэлд дуудах товч /CTA/ даралт авч байгаа эсэх /Click-Through Rates (CTRs)/
  • Газардах хуудсанд хандсан хүмүүс сэжим болж хувирч байгаа түвшин /View to submission rate/

Холбоотой: Сэжмийн амьдралын мөчлөг ба төлөвөөр борлуулалтаа өсгөх нь 

Үйлдэлд дуудах товчийн /CTA/ даралтын түвшин салбар салбарын хувьд ялгаатай ч дундажаар 4,23% гэж тодорхойлжээ. Хэрвээ танай байгууллагын CTA-н Click-Through Rates (CTRs) нь уг үзүүлэлтээр бага байвал үүнийг сайжруулах шаардлагатай.

Газардах хуудсанд хандсан хүмүүс сэжим болж хувирч байгаа түвшин салбаруудын ялгаа нэлээд их боловч оролцоогоор 3-5,5% дундаж гэж үздэг. Хэрвээ газардах хувиргалтын түвшин бага байвал ямар асуудал байгаа эсэхийг шинжлэх хэрэгтэй. Хэт их шаардлагагүй асуулт асууж байна уу? Тайлбар текстийг агуулга ойлгомжтой байна уу? гэдгийг тодорхойлох

Cудалгааны эх сурвалж: https://www.leightoninteractive.com/

Шинэ сэжим үүссэн түвшин

Шинэ сэжим үүссэн түвшин бол маркетингийн чухал үзүүлэлт мөн. Шинээр үүсч буй сэжмийн тоо өндөр байх тусам танай байгууллагын хэрэглэгчийн тоо төдий хэмжээгээр нэмэгдэх боломжтойг харуулна. Шинээр үүсэх сэжмийн тоо нэмэгдэхгүй байгаа бол яг одоо явж байгаа маркетинг кампанит ажлууд, контент, сувгууд, чиглүүлсэн сурталчилгаа буюу бүүстийн тохиргоогоо хянах шаардлагатай.

  • Маркетингийн зардал = ₮12,000,000 /Программ хангамжийг зардал + Үйл ажиллагааны ерөнхий зардал + цалин/
  • Шинэ үүссэн сэжмийн тоо = 300
  • ₮12,000,000 ÷ 300 = ₮40,000 /1 сэжим үүсэхэд зарцуулж буй маркетинг зардал/ 

Нэг сэжим үүсэхэд зарцуулж буй маркетинг зардлыг аль болох бага түвшинд барихыг зорих хэрэгтэй. Уг зардал нэмэгдэх тусам маркетинг кампанит ажлаа сайжруулах шаардлагатайг илэрхийлнэ. 

Сэжмээс хэрэглэгч болсон түвшин

Дижитал маркетингт сэжмээс хэрэглэгч болж буй түвшин өндөр байх нь байгууллагын борлуулалтын өсөлттэй шууд хамааралтай учир энэ бол анхаарах чухал үзүүлэлт мөн. Бий болсон сэжим бүр хэрэглэгч болох хугацаа харилцан адилгүй ч хэрэглэгч болох хүртэлх замыг маркетингийн автоматжуулалт, арчилгаа, зөв хүнд нь зөв контентыг хүргэх замаар удирдаж болдог. Иймээс сэжмээс хэрэглэгч болох төлөв өндөртэй хүмүүсийг борлуулалтын багтаа хэр ихийг бий болгож чадаж байгаа нь маркетингийн ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болох болно. 

Маркетингаас хэрэглэгч болох боломжтой дулаан сэжмийг бэлдэж өгснөөс хойш борлуулалтын баг дахин сэжмийн үнэлгээ хийн борлуулалтын процесс руу хувиргах ажил эхлэх хэрэгтэй.

  • Маркетинг, борлуулалтын зардал зардал = ₮20,000,000 /Маркетинг, борлуулалтын зардал = Маркетинг, зар сурталчилгааны бүх төрлийн зардал + цалин + урамшуулал + бусад нэмэлт зардлууд/
  • Шинэ үүссэн хэрэглэгчийн тоо = 100
  • ₮20,000,000 ÷ 100 = ₮200,000 /1 хэрэглэгч бий болгох маркетинг, борлуулалтын зардал/ 

Танай компани нэг шинэ хэрэглэгч олж авахдаа хэр зардал гаргаж байгааг харуулдаг. Уг дүн бага байх тусам сайн. Хэрвээ өсч байвал нэг шинэ хэрэглэгч авахад илүү өндөр зардал гаргаад байна, танай маркетинг, борлуулалтын үйл ажиллагаа тийм ч үр дүнтэй бус байгааг илэрхийлнэ.

Танай байгууллага 2020 онд дижитал маркетингаа амжилттай хийхэд бид хэрхэн тусалж чадах вэ?

Манай агентлагийн инбаунд маркетингийн үйлчилгээнд танай зорилтот хэрэглэгчийг тодорхойлон худалдан авалт хийх замд нь хөтлөх контентын төлөвлөлт хийн, дижитал контент бүтээн олон сувгаар цогц дижитал маркетинг хийх, боломжит худалдан авагчийн сэжмүүд үүсгэх, хэрэглэгчийн өгөгдөлд суурилсан маркетинг, хэрэглэгч төвтэй вэб, и-мэйл маркетинг, мессенжер, вэб чатын бот хөгжүүлэх зэрэг багтдаг.

Та дараах холбоосоор зочлон манай үйлчилгээтэй танилцаарай. Баярлалаа.

Маркетинг үйлчилгээний үнийн танилцуулга

 

Сэдэв: Инбаунд маркетинг, Сошиал медиа маркетинг, Дижитал маркетинг, Аналитик, Analytics

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд