<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1692500730779864&amp;ev=PageView&amp;noscript=1">

Сошиал медиа маркетинг өдөр бүр өөрчлөгдөж хөгжиж байна. Сүүлийн нэг хоёр жилд бий болсон шинэлэг боломжуудаас танилцуулж байна.

Фэйсбүүкийн чатбот буюу мессенжерээ автомат хариулдаг болгох

HubSpot  компани үүсгэн байгуулагч технологи хариуцсан захирал Darmesh Shah 2017 оны 11-р сард болсон Inbound 2016 конференц дээрх илтгэлдээ бот нь ойрын жилүүдэд дараагийн том давалгаа болох технологид тооцож буйгаа онцолж байсан. Тэд өөрийн GrowthBot-ийг хөгжүүлж буй. 

Чатбот танай хуудасны мессенжерээр хандан асуулт тавьж буй хэрэглэгчдэд автомат хариулт өгөх програм юм. Цагийн хуваарь, тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, байгаа эсэх, салбарын байршил гэх мэт энгийн мэдээллүүдийг өгөхөд илүү тохиромжтой. Мессенжерт байнга тогтмол хариулах хүн байхгүй хуудсуудад ялангуяа хэрэгтэй. ikon.mn-ийн бот бол надад оройн 8 цагт тухайн өдрийн хамгийн олон хүн уншсан мэдээнүүдийг мессенжерээр илгээдэг.

Чатботтой байна гэдэг нь хүн оролцох огт шаардлагагүй гэсэн үг бас биш. Бот хариулж чадахгүй асуулт байнга л гарч ирнэ. Иймд эхний боломжоор хүн орж ирж хариулт өгөх нь зүйтэй. Хариулт өгч чадахгүй байгаа асуултуудад хэрхэн хариулахыг нэмж зааж өгөх байдлаар ботоо байнга хөгжүүлж болно. 

Мессенжерийн энгийн ботыг өнөөдөр мэдээллийн технологийн мэргэжлийн бус хүн үнэгүй бие даан бүтээх бүрэн боломжтой. Сошиал медиа маркетинг II сургалтанд бид хэрхэн хийхийг заадаг. Та Chatfuel програмыг туршаад нэг үзээрэй. 

Дэлгэцнээс Фэйсбүүк Live шууд нэвтрүүлэг хийх

Фэйсбүүкээр шууд нэвтрүүлэг хийх нь маш үр дүнтэй байгааг надаар хэлүүлэх юун. Анхаарах зүйлс гэвэл:

  • Наана нь буюу нэг, хоер хоногийн өмнөөс зарлавал шууд үзэх хүний тоо өснө.
  • Сүлжээ сайн байх хэрэгтэй. Бүрсийгээд бас байнга тасраад байвал хүмүүс орхиод гараад явна. Олон хүн хувааж хэрэглэж буй WiFi найдвартай байдаггүй. 4G-тэй байвал сайн. Нэг өдрийн хямд багцууд байдаг.
  • Нэвтрүүлэг хийж буй хүн бэлтгэлтэй, ярьж буй зүйлээ мэддэг, харилцаа үүсгэх чадвартай байх хэрэгтэй.

Компьютерийн дэлгэцнээс шууд нэвтрүүлэг хийх нь бас үр дүнтэй байж чадна. Чухам юуг харуулах вэ? Танилцуулга слайдууд, видео, зурагнууд гэх мэт юу ч байж болно. Презентациа харуулаад хичээл заах, илтгэл тавих байдлаар яриад явчихаж болно. Дундуур нь видео үзүүлэх, вэб хуудас, програм зэргийг хэрхэн хэрэглэхийг зааж өгч болно.

Жишээ нь: манай компани онлайн дэлгүүртэй бол хэрхэн бүртгүүлэх, бараа хайх, сагс руу хийх, авахын хүсч буй зүйлсийн жагсаалт үүсгэх, онлайн төлбөр хийх, захиалга хийх зэргийг хэрхэн хийхийг зааж болох юм.

Үүний OBS Studio хэмээх үнэ төлбөргүй програмыг ашиглан хийж болдог.

Канвас сурталчилгаа хийх

Канвас нь зөвхөн гар утсанд зориулсан фэйсбүүкийн зар сурталчилгааны нэгэн шинэлэг хэлбэр юм. Мультмедиа ихтэй загварлаг сурталчилгаа хийж болно.

Хэрхэн хийх талаар надтай хамт сургалт заадаг Nathouse Creative агентлагийн захирал Ч.Баатарчулууны бичсэн Маркетерүүдэд хэрэгтэй Facebook Canvas сурталчилгаа хэрхэн хийх вэ? нийтлэлээс уншаарай.

Энгэйжмент буюу идэвхжлээр зорилтот бүлгүүд үүсгэн дахин чиглүүлэх маркетинг хийх

Хэрэглэгчдийг танай пэйж хуудсан дээр хийсэн үйлдлээр нь эргэн олох боломжийг Фэйсбүүк бидэнд гаргаж өгсөөр байгаа.

Цанаар гулгаж сурах тухай анхан шатны зөвлөгөө өгсөн видео хийснийг фэйсбүүк дээр 100,000 хүн үзлээ гэж бодъё. Уг видеоны дор хаяж 75 хувийг үзсэн хэрэглэгчдээр зорилтот бүлэг үүсгэхэд 8,000 хүн байжээ гэж бодъё. Цанаар гулгах анхан шатны зөвлөгөөг сонирхож үзсэн гэдэг нь тэд манай цанын хичээлд суух магадлал бусдаас өндөр гэдгийг баталж байна. Энэ бүлэг рүү чиглүүлэн цанын сургалтаа танилцуулсан контентыг сурталчилгаагаар хүргэвэл борлуулалт авчрах магадлалтай.

Видео үзэлтээр (Фэйсбүүкийн видео үзэгчдийг хэрхэн  дахин чиглүүлэх вэ?), пэйж хуудсанд дээр хийсэн үйлдлээр (Фэйсбүүкийн пэйж хуудсанд идэвхтэй байсан хүмүүсийг хэрхэн олох вэ?), вэб хандалтаар (Яагаад дахин чиглүүлэх маркетинг заавал хийх хэрэгтэй вэ?), канвас болон сэжим үүсгэх сурталчилгааны идэвхжлээр бүлгүүд үүсгэж болно.

Хэрэв сошиал медиа маркетингийн ур чадвараа ахисан түвшинд гарган хөгжүүлэх хүсэлтэй бол манай Сошиал медиа маркетинг II ахисан шатны сургалтанд хамрагдаарай. Энэ сургалтаар бид нийтлэл дурдсан боломжууд төдийгүй сошиалын контент бүтээх арга техник, програмууд зэргийг бас заадаг. Сошиал медиа маркетинг сургалтанд хамрагдаж байсан бол энд дарж 50% хөнгөлөлттэй хамрагдах боломжтой.

30% хөнгөлөлттэй бүртгүүлэх

 

Сэдвүүд: Фэйсбүүк маркетинг, Сошиал Медиа, Фэйсбүүк сурталчилгаа

Batzorig Begzsuren

Нийтлэлч: Batzorig Begzsuren

Энтрепренер, гүйцэтгэх удирдлага, дижитал маркетер. BZP Digital&Inbound компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


30% хямдралтай бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах