<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1692500730779864&amp;ev=PageView&amp;noscript=1">

2017 оны байдлаар дэлхий даяар нийт 2.789 тэрбум хэрэглэгчид сошиал медиаг идэвхтэй ашиглаж байна. Том жижиг дунд бүхий л бизнесийн байгууллагууд сошиал медиагаар дамжуулан маркетингийн компанит ажлыг идэвхтэй өрнүүлж хэрэглэгчидтэйгээ бат бөх холбоо тогтоосоор байгааг олон жишээнээс харж болно. 

Бизнесийн ширүүн өрсөлдөөн дунд тунаж үлдэхийн тулд сошиал медиа маркетерүүдийн мэдээлэл хүлээн авах, хэрэгжүүлэх болон шинийг санаачлах чадвар өндөр байх хэрэгтэй. Symantic-ийн мэдээлснээр ихэнх компаниудын сошиал медиа маркетерүүдийн гаргадаг алдаа 4.3 сая доллартай тэнцэхүйц мөнгөн дүнгээр хэмжигддэг байна. Тиймээс ажилдаа амжилт гаргаж, компанидаа хохирол учруулахгүйн тулд сошиал медиа маркетерүүдэд түгээмэл тулгардаг 5 асуудал болоод тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар нийтлэлийг танд хүргье.

1.Сошиал медиа стратеги боловсруулах

SM.jpeg

Оновчтой сошиал медиа стратеги боловсруулалгүйгээр тодорхой төлөвлөгөөг бий болгох нь төвөгтэй. Танай байгууллагын сошиал медиа төлөвлөгөө нь та бүхний зорилгодоо хүрэх газрын зураг болж байх ёстой. Ингэхийн тулд хаашаа явж,  хэдий хугацаанд хаана хүрэхээ тооцоолох шаардлага бий болно. Ийнхүү амжилттай сошиал медиа стратеги боловсруулахын тулд дараах 3 түлхүүр асуултад хариулахыг хичээгээрэй.

  • Бид яагаад сошиал медиаг ашиглаж байна вэ? -  Эхний асуулт бол яагаад? Танай байгууллага яагаад сошиал медиаг ашиглахаар шийдсэн болон сошиал медиагаар дамжуулан юуг бүтээх гэж буйгаа тодорхой болгох хэрэгтэй.
  • Бид сошиал медиа дээр яаж амжилттай байх вэ? -  Дараагийн хариулах хэрэгтэй асуулт бол яаж?  Үүнд ямар контентыг сошиал медиа дээр түгээх болон түүнд хэдэн төгрөг зарцуулах, ямар ямар байгууллагуудтай хамтрах тухай асуудал яригдана.
  • Сошиал медиад үр дүнтэй байгаа эсэхийг хэрхэн хэмжих вэ? - Сүүлийн асуулт бол хэрхэн? Нэгэнт яагаад сошиал медиаг ашиглах хэрэгтэй байгаа болон тэнд яаж амжилттай ажиллахаа шийдсэн бол одоо үр дүнг хэмжих нь чухал. Зорилго тодорхойлох буюу S.М.A.R.T болон Objective & Key Results (OKR) аргууд нь танд үр дүнгээ өдрөөр, долоо хоногоор, жилээр хэмжихэд тусална. Үүнээс гадна танай байгууллага Фэйсбүүк хуудсыг идэвхтэй ажилуулдаг бол Adsmanager хэсгээс хамгийн энгийн амархан байдлаар зарим нэг үзүүлэлтүүдийг харж болно.

2.Шинэ санаа олох

Idea.jpeg

Сүүлийн үед сошиал медиагаар бусдыг хуулбарласан олон контентууд харагдах болсон. Гэвч хуулбар гэдэг үргэлж эх хувиасаа дуту үнэлэгддэг тул сошиал медиа маркетерүүд бусдыг хуулбарлан дууриахаас зайлсхийх хэрэгтэй. Үүний тулд тухайн компанит ажилтай холбогдсон шинэ санаа оноог бодож олох нь чухал.

  • Хэрхэн шинэ санаа оноог олох вэ? - Оновчтой шинэ санаа оноог бий болгохын тулд өөрийн бизнесийн байгууллага болон бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ персонаг тодорхойлж мэдэх нь чухал. Үүний дараа тухайн персонагийн зан төлөв дээр тулгуурлан тэдний хүсэл сонирхолд нийцэхүйц компанит ажлыг нарийн төлөвлөх хэрэгтэй. Монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагын хувьд Монгол хүний онцлог, зан төлөвт тохирсон компанит ажлыг зохион байгуулах нь илүү үр дүнтэй. 

3.Тогтмол сайн контентыг бүтээх

Контент бүтээнэ түүнийгээ персонадаа хүргэнэ гэдэг бол сошиал медиа маркетерүүдын ажлын нэг хэсэг. Контент бүтээх нь ихээхэн цаг хугацааг шаарддаг төдийгүй ялангуяа бусдаас хуулбарлахгүй бүтээлч байх түүнийгээ тогтмол хугацаанд бий болгон тууштай авч явах нь сонирхолтой бөгөөд хариуцлагатай ажлын нэг билээ. Хэсэг контент бүтээхгүй явахад л хэрэглэгчид биднийг мартаж эхэлдэг. Тиймээс бүтээлч, шинэлэг контентыг тууштай бүтээж байх нь өрсөлдөгчдөөсөө ялгарч үлдэх хамгийн том зэвсэг юм. Үүнийг хялбархнаар шийдвэрлэхийг хүсч буй бол Buzzsumo болон Quora сайтууд танд тусална гэдэгт итгэлтэй байна. 

4.Сошиал медиа сувгийн хандалт буурах

Facebook.jpeg

Сошиал медиа маркетерүүдэд тулгардаг олон асуудлуудын нэг нь цаг заваа зориулан бүтээсэн контент нь органик хандалт авахгүй байх тухай асуудал юм. Нэмээд хэдэн төгрөгөөр бүүст хийсэн ч гэсэн бага хүмүүст хүрээд байх нь сэтгэл гонсойлгодог. Харин үүнийг шийдвэрлэхийн тулд Facebook Audience Insights болон Twitter Audience Insights-ийг ашиглан персонагаа сайтар таньж аваарай. Нэгэнт өөрсдийн зорилтот үзэгчдийг мэдэж авсан бол тэдэнрүү болон тэдэнтэй төсөөтэй хүмүүс рүү чиглүүлснээр илүү хандалтыг авч чадна. 

5.Маркетингийн баг, дизайнер болон үзэгчидтэй харилцах

Харилцааны талаарх асуудал аль ч салбарт чухал үүргийг гүйцэтгэдэг болохыг туршлагатай ажилчид мэдэж байгаа бизээ. Харин сошиал медиа менежерүүдийн хувьд багийнхан тэр дундаа дизайнеруудтай харилцах мөн үзэгчидтэй холбоо тогтоох, тэдний асуултад хариулах зэрэг шаардлагууд өдөр тутам тулгардаг. Үзэгчдийн хувьд нэгэнт тодорхой бичсэн зүйлсийг дахин дахин асуух, хамааралгүй сэдвээр харилцаа үүсгэх, брэнд бүтээгдэхүүнийг гоочлох зэргээс эхлэн олон асуудлыг бий болгодог. Гэхдээ сошиал медиа менежерүүд эдгээрийг зөөлөн аргаар зохицуулж, үзэгчдийн асуусан асуулт бүрт хариулж тэднийг хүндэтгэж харьцах хэрэгтэй. Хэдий төвөгтэй мэт санагдавч тэд хэзээ нэгэн цагт танай бүтээгдэхүүн үйлчилгээний үнэнч хэрэглэгч болох магадлалтай. Харин багийнхан тэр дундаа дизайнерүүдтэй харилцахад өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь өгөхгүй байх, анх тохирсон санаанаас өөр байдлаар хийх, хялбарчлах /хуулбарлах/ зэрэг тохиолдол практикт тулгардаг.

Үүнийг шийдвэрлэхийн тулд

  •  Багийнхандаа эртнээс хийх зүйлсийн төлөвлөгөөг гаргаж өгөх
  •  Цаг нь хэт тулахаас урьтаж даалгасан ажлаа авах
  •  Ажил бүрт тэдний санаа оноог мөн сонсох, ярилцах
  • Тэдний бүтээлч байдлыг дэмжих

зэргээс гадна ажлын явцад хэр болж буйг шалгаж харж байх нь чухал. Дизайнерүүдын хувьд тэд их өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Ихэнх дизайнерүүдийн зан төлөв бусдаас онцлог байдаг тул тэдэнд өөрийнхөөрөө бодох цаг олгох мөн deadline буюу тухайн ажлыг бэлэн болгох хугацаа зааж өгч, ажилдаа хариуцлагатай хандахыг сануулж байх хэрэгтэй. Ихэнх дизайнерүүдэд олон ажлыг зэрэг амжуулах чадвар дутагддаг тул сошиал медиа менежерийн хувьд энэ тал дээр нь сайн ажиллаж өгөх хэрэгтэй. Үүний тулд ижил төсөөтэй пост, видеог нэг дор хийлгэх харин ажиллагаа ихтэй, зураг авалттай видео зэрэгт боломжит хэт шахуу биш хугацааг товлож өгөх зэргээг асуудлыг шийдвэрлэж болно. Мөн өөрийн үзэл бодлоо хэт тулгахаас зайлсхийж тэднийг өөрсдийн шинэ санаа оноог тусган, ажилдаа дуртай байдлаар хандах нөхцөл боломжийг  бий болгохыг мартаж болохгүй. 


Сошиал медиа маркетинг сургалт

2017.09.02 - ны өдөр болж өнгөрсөн "Сошиал Медиа Маркетинг" сургалтын 67 дахь удаагийн төгсөгчиддөө амжилт хүсье!
Дараагийн сургалт 2017.9.15 - ны өдөр болно.  Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурган дээр дарж харна уу. 

Баярлалаа. 

Сошиал медиа маркетинг сургалт

 

Сэдвүүд: Сошиал Медиа, Маркетер

Bilguun Namsrai

Нийтлэлч: Bilguun Namsrai

BZP Digital&Inbound агентлагийн маркетер Н.Билгүүн нь Тайванийн "Aeon Lighting Technology" Inc. болон "Mongol ID Group" LLC -ийн бизнес хөгжлийн албанд маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай залуу маркетер, нийтлэлч. www.billie.mn сайтын үүсгэн байгуулагч.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


30% хямдралтай бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах