<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Namuunbayar Batnasan

Namuunbayar Batnasan

BZP Digital&Inbound агентлагийн маркетингийн технологич. Маркетингийн автоматжуулалт, технологийн сэдвээр нийтлэл бичдэг.

Нийтэлсэн: 2021-08-11, унших хугацаа: ~3 минут

Бизнес үйл ажиллагаагаа цаг үеийн нөхцөл байдлаас үл хамаарч тасралтгүй явуулах, онлайнаар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахад онлайн худалдааны вэбсайт чухал. Гэвч зөвхөн вэбсайттай болохоос гадна, үр өгөөжтэй, ухаалаг стратегуудыг ашиглаж чадвал өрсөлдөгчдөөсөө ялгарч, амжилттай байх гол зүйл болжээ. Ингээд танд онлайн худалдааны вэбсайтын үр дүнтэй стратегийг танилцуулж байна. 

1. Чанартай, шинэлэг контент оруулах

Онлайн худалдааны вэбсайттай болохын хамгийн эхний алхам бол тохирсон контент оруулах юм. Чанартай, сониролтой контентоор дамжуулж боломжит хэрэглэгчидтэйгээ ойр, холбоотой байх, хэрэглэгчээ арчлах, худалдан авалт хийхэд хүргэдэг. Харин контент оруулахдаа бүтээлч мэдээлэл оруулах хэрэгтэй. 

Хэрэглэгчдэд хэрэгтэй, тулгардаг асуудалд нь хариулт өгсөн контент, нийтлэлийг оруулснаар хэрэглэгчийн ой тоонд тод үлддэг. 

Үнэ цэнтэй контент оруулсан нэг, хоёр хуудас ч байсан урт хугацааны тогтмол үр ашиг, орлого болон хувирах нь бий.

Байгууллагын танилцуулга, бодлого, хүргэлтийн нөхцөл зэрэг мэдээллээс эхлээд худалдаж буй бараа бүтээгдэхүүнийхээ мэдээлэл, онцлогийг оруулах нь давуу тал болно. Онлайнаар бүтээгдэхүүн худалдан авч буй хэрэглэгчид итгэл төрүүлэх, бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулалт хийх боломжийг олгосон мэдээллээр заавал хангах хэрэгтэй. Эхний ээлжинд эрэлт ихтэй байдаг, онцлох бүтээгдэхүүнийхээ тайлбарыг оруулж болно шүү дээ. 

Гэхдээ үйлдвэрлэгчээс ирдэг албан хэллэгтэй тайлбараас илүүтэйгээр тухайн бүтээгдэхүүний бусдаас ялгарах давуу тал, гол онцлогийг оруулж өгөөрэй. 

2. Вэбсайтын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх

Онлайн худалдааны вэбсайтаа нээх, шинэчлэсний дараа бүтэц, доторх элементүүдээ дахин шалгаж үзэх хэрэгтэй. Хэрэглэгч вэбсайтад зочлох үед, ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, худалдан авалт хийх заавар нь тодорхой байх. 

Бүтэц, зохион байгуулалтаа турших боломжтой олон төрлийн арга бий. Жишээ нь, Mouseflow-ийн Heatmap програмыг ашигласнаар вэбсайтад зочилсон хэрэглэгчийн зан төлвийг харах боломжтой. Вэбсайтад зочлох үедээ хаана, юун дээр илүү дарж сонирхож байна гэдгийг харж болдог. Тэгснээр хэрэглэгчийн хамгийн сонирхож, цагаа зарцуулж байгаа хэсэгт гол мэдээллээ байршуулж болно. 

3. Маркетингийн олон сувагтай холбож, давуу талыг нь ашиглах

Сошиал медиа сувгуудыг ашиглаж вэбсайт руугаа хэрэглэгчдийг татснаар, хэрэглэгчийн баазаа нэмэх боломжтой. Хэрэглэгчийн өгөгдлийг вэбсайтаар авч, CRM систем рүүгээ датагаа автоматаар шилжүүлж, хадгалах боломжтой. Эргээд цугларсан хэрэглэгчийн мэдээллийг бүлэглэн ангилж, маркетингдаа ашиглавал бага зардлаар чанартай үр дүнд хүрнэ. 

Холбоотой нийтлэл: Hubspot CRM системийг маркетингдаа хэрхэн ашиглах вэ? 

Вэбсайт дээр орхигдуулж болохгүй маркетингийн гол суваг бол мэйл маркетинг юм. Зорилтот хэрэглэгчдээ үр нөлөөтэй хүрэхийн тулд хэрэгтэй, анхаарлыг нь татаж уншуулахуйц контент агуулсан байх хэрэгтэйг мартаж болохгүй. Аль болох тухайн хүнд зөвхөн өөрт нь зориулсан мэдрэмж төрүүлсэн, үнэ цэнтэй зүйл санал болгоорой. Мөн мэйлээ трак хийж, хэчнээн хүн сонирхож, мэйл нээж үзсэнийг, доторх байршуулсан линк дээр хэдэн хувьтай дарсан датаг анализ хийж, дараагийн удаад сайжруулан явуулж болно. 

4. SEO буюу гүүглийн хайлтын систем

Онлайн худалдааны вэбсайтыг сайжруулах хамгийн чухал аргуудын нэг бол хайлтын системийн оновчлолыг холбох юм. Вэбсайтдаа оруулж буй контент баялаг, хэрэглэгчдэд хэрэгтэй, эрэлтэд нь нийцсэн байх хэрэгтэй. Борлуулж буй бүтээгдэхүүнтэйгээ холбоотой зөвлөгөөг, түлхүүр үгтэй оруулж болох юм. Хайлтын системийн оновчлол хамгийн бага зардлаар, буцаж ирэх ашиг өндөр байдаг маркетингийн стратеги болдог. 

5. Гар утсаар ашиглах боломжтой байх

Хэрэглэгч ямар төхөөрөмжөөс хандаж байгааг үл харгалзан, хэрэглээнд нь тохирсон бүтэцтэй байх чухал. Интернет хэрэглэгчдийн гол хэсгийг гар утас хэрэглэгчид бүрдүүлдэг. Ялангуяа онлайн худалдааны вэбсайтад хэрэглэгчид хэрэглэхэд хялбар байх(UX) боломжийг бий болгох хэрэгтэй.

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

Сэдэв: Вэб Дизайн, Google Analytics, Вэб

Цахим ном


chatbot ebook

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд