Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2019-05-02, унших хугацаа: ~5 минут

Байгууллагууд мессенжерийнхээ чатботыг ихэвчлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, үнэ, хямдрал, оффис, салбар, дэлгүүрийн хаяг, байршлын болон холбоо барих мэдээллүүд өгөх, санал, гомдол, хүсэлт авах, шийдэх гэх мэт зорилгоор ашиглаж буй. Энэ нийтлэлээр харьцангуй түгээмэл бус атлаа сонирхолтой боломжуудаас танилцуулж байна.

 

Таавар, сонжоо, интерактив контент

Хэрэглэгч үргэлж бүтээгдэхүүн сонирхож худалдан авалт хийгээд байхгүй. Гар утас авсныхаа дараа тун удалгүй дараагийн гар утас авах хүн туйлын ховор. Бот руу олон хүн ороод ирдэг. Харин араас нь байнга сурталчилгаа явуулаад байвал эргэж блоклох эсвэл үл тоох нь бий. Үүний оронд таавар таалгах, сонжих, зөвлөгөө өгөх, шинэ мэдээ хүргэх зэргээр амьдралд нь хэрэг болсон мэдээлэл хүргэвэл дараагийн худалдан авалтад нь хөтөлж болно.

ХОЛБООТОЙ: Фэйсбүүк мессенжерээр Quiz хийх 6 шалтгаан

Вэб сайт, сошиал медиа, и-мэйл зэргээр хүргэх мэдээллүүдийг яг тэр хэлбэр, форматаар нь мессенжерээр хүргэх нь тохиромжгүй. Хүн мессенжерээр товч, тодорхой, энгийн хялбараар мөн бага хэмжээгээр мэдээлэл авахыг илүүд үзнэ. Энэ нийтлэлийг яг энэ урт текст хэлбэрээр нь мессенжерээр та унших уу?

Энэ зөвлөмжтэй мессенжерээр https://m.me/bzp.mn?ref=interesting холбоосоор зочлон эсвэл доорх Send to Messenger товчийг дарж танилцаарай.

 

 

CRM болон бусад мэдээллийн системүүдтэй холбосноор чатботоо илүү ухаалаг, үр бүтээлтэй болгох

Чатбот зарим зүйлсийг дангаараа хийх боломжгүй тул тухайн байгууллагын бусад мэдээллийн системүүдтэй холбох хэрэгтэй болдог. Үүрэн холбооны операторын хэрэглэгч өөрийн төлбөр тооцоог мэдэх хүсэлт гаргалаа гэж бодъё. Чатбот тухайн хэрэглэгчийн билл хэд гарсныг мэдэхгүй тул биллингийн систем рүү өгөгдөл авах хүсэлт илгээгээд ирсэн хариуг мэдээлэх байдлаар ажиллаж болно. Кино театрын суудал захиалга ч мөн ийм арга замаар ажилладаг.

Чатботын програмууд JSON API ашиглан өөр системүүдтэй өгөгдөл солилцох боломжтой байдаг. ManyChat-ын чатбот дээр Google Map руу External Request хэлбэрээр хүсэлтийг хоёр цэгийн координатын өгөгдөл хэлбэрээр илгээгээд ирсэн хариуг тайлж уншин өөрийн хувьсагчид өгөгдөл хадгалах боломжтой.

Google Map ба ManyChat холбох

Response mapping хэсэгт харин эргэж ирсэн өгөгдлийн утгуудыг өөрийн хувьсагчид авч хадгална.

JSON API ирсэн утгуудыг ManyChat дээр JSONPath хэлбэрээр уншиж хадгалах

Хувьсагчаа хэрэглэгчид мэдээлэл өгөхөд ашиглах боломжтой.

ManyChat дээр авсан мэдээллээ харуулах

Зарим програмуудтай шууд холболт хийж болдог. Жишээ нь: ManyChat програм HubSpot CRM руу өгөгдлийг JSON ашиглалгүй илгээж болно. CRM дээр хэрэглэгч үүсгэх, мэдээллийг нь шинэчлэх, вэб сайт дээр байршиж буй формыг чатбот хэрэглэгчийн өмнөөс бөглөх гэх мэт. Манай сургалтуудад мессенжерээр бүртгүүлэх үед чатбот хэрэглэгчээс утас, имэйл зэрэг мэдээллийг нь асуугаад өмнөөс нь вэб сайт дээр байгаа формыг бөглөж өгдөг.

Мөн сургалтад бүртгэл авсан тухайгаа бид дотоод харилцаандаа ашигладаг Slack програм дээр бүртгэл хариуцсан борлуулалтын менежерт тэр дор нь мэдээлдэг тул бид нэхэмжлэх илгээх, сургалтын бүртгэлийн талаар холбогдох зэрэг ажлуудыг цаг алдалгүй хийхэд тусална. Гар утасны апп дээрээс утасны дугаарыг ярьж залгах, и-мэйлийн холбоосыг дарж и-мэйл бичих боломжтой төдийгүй нэрийг дарснаар CRM програмын апп руу шилжин тухайн хэрэглэгчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, харилцаа үүсгэх зэргээр ажилладаг.

ManyChat, HubSpot CRM, Slack интеграц

Integromat, Zapier зэрэг IPAAS платформуудтай интеграц хийснээр хэдэн зуу, мянган програмуудтай холбогдож ажиллах боломжтой.

 

Арга хэмжээний менежмент

Хурал конференц, үзэсгэлэн яармаг, сургалт, нээлт гэх мэт арга хэмжээнд оролцогчдыг бүртгэх, хуваарийн дагуу мэдээлэл өгөхөд чатбот ашиглах бүрэн боломжтой. Бид сургалтууддаа ашиглаж эхэлж байгаа. Сургалтын бүртгэл хийх талаар дээр дурдсан. Харин хичээлийн эхэнд оролцогч мессенжерээр бүртгүүлснээр сургалтын үеэр болон дараах тусламжуудыг ботоос авч болно:

  • явцын тестүүд өгснөөр сурсан мэдлэгээ шалгах, баталгаажуулах,
  • санал хураалт, асуулгад оролцох,
  • хичээлийн дараа уншиж танилцах материал, гэрийн даалгавраа авах,
  • сургалтын слайдууд татаж авах,
  • фэйсбүүк группт элсэх,
  • төгсөлтийн групп фото авах,
  • сургалтад үнэлгээ өгөх, гэх мэт.

Жишээ хэлбэрээр оруулсныг https://m.me/bzp.mn?ref=seq_ex1 холбоосыг дарж эсвэл доорх Send to Messenger товчийг дарж туршиж үзээрэй.

Дээрх линктэй QR код үүсгэн хэвлэмэл материалд оруулснаар гар утасны камераас хандалт авах боломжтой. Орчин үеийн ихэнх ухаалаг утас уг кодыг шууд тайлан унших чадвартай болсон

Мэдээлэл илгээх хугацааг үйл ажиллагааныхаа хуваарьтай уялдуулах хэрэгтэй. Сургалт эхлээд тун удалгүй слайд дээр хэвлэсэн кодыг утасныхаа камераар уншуулан сургалтын хөтөч ботдоо бүртгүүлнэ. 45 минутын дараа явцын тест эхний 2 асуултаар хийгдэнэ. Дахиад 45 минутын дараа цайны богино завсарлага таарах ба дараагийн асуултуудад хариулж хичээлээ бататгана. Сургалт дуусах үед слайдууд татаж авах линк илгээх гэх мэтээр тухайн өдрийн хичээлийн явцад бот хөтчөөр ажиллана гэсэн үг.

Жишээнд харин удаан хүлээлгэхгүй нь тулд шууд үргэлжлэхээр тохируулсан болно. ManyChat програмын sequence функцын энд ашиглалаа.

Сошиал медиа маркетинг 2 сургалтын хөтөч чатбот

 

Хэрхэн чатботтой болох вэ?

BZP ManyChat Messenger Marketing ExpertХэрэв танай байгууллага одоогоор чатботгүй эсвэл шинэчлэн сайжруулах шаардлагатай байгаа бол манай чатбот хийх үйлчилгээтэй мөн ManyChat програмын сургалттай танилцана уу. 

Бид чатботын тэргүүлэх шийдэл ManyChat компанийн Монгол дахь Messenger Marketing Expert ангиллын партнер агентлаг юм. 

Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Сэдэв: Чатбот, chatbot, Messenger

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд