Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2018-03-09, унших хугацаа: ~4 минут

Бид шинэ мянганы компаниуд инбаунд маркетинг, борлуулалтын аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн бизнесийн амжилтанд хүрэхэд нь туслахыг зорьдог. Энэ удаа манай агентлагийн үндсэн үйлчилгээ болох маркетингийн үйлчилгээний талаар түгээмэл тавьдаг асуултуудад хариулт бэлтгэн хүргэж байна.

Инбаунд, сошиал медиа, контент маркетинг борлуулалт өсгөх үү?

Тийм. Гэхдээ богино хугацаанд их борлуулалт хийхэд бус дунд, урт хугацаанд борлуулалтыг тогтвортой өсгөхөд чиглэдэг.

Маркетингийн үйлчилгээгээр гол нь ямар ажлууд хийгдэх вэ? 

Маркетингийн үйлчилгээний гол цөм хэсэг нь дижитал контент бүтээх, түгээх юм. Иймд бид хүрэл, мөнгө, алт, платинум гэсэн контентын багцуудыг санал болгодог. Хийгдэх контентын тоо хэмжээгээр харилцан ялгаатай. 

Контентын төлөвлөгөөг хэрхэн гаргаж ажиллах вэ?

Тийм. Бид сар бүрийн контентын төлөвлөгөөг танай зорилтот сегментийн хэрэглэгчдэд зориулан боловсруулан танилцуулж батлуулснаар контент хөгжүүлэх ажлаа эхлүүлдэг. Боломжит худалдан авагчид тулгарч буй асуудлыг төдийгүй хэрхэн шийдэж болохыг ойлгуулах, улмаар танай бүтээгдэхүүн хэрхэн тэр зөв шийдлийг санал болгож буй тухай таниулах замаар контент маркетинг хийдэг.

Контентыг ямар сувгуудаар түгээх вэ?

Танай байгууллагын дижитал сувгуудаар. Бид олон лайктай хуудас, олон хүнтэй группууд ажиллуулдаггүй. Байгууллага өөрийн сувгууд, дагагчдаа хөгжүүлэх нь дунд, урт хугацаандаа хамгийн өгөөжтэй арга зам мөн.

Үйлчилгээний хугацаанд сургалтад хамрагдах уу?

Тийм. Манай агентлагийн зохион байгуулдаг олон нийтэд зориулсан Сошиал медиа маркетинг, Сошиал медиа маркетинг II, Дижитал маркетинг сургалтуудад байгууллагаас 2 хүн үнэ төлбөргүй суух боломжтой. 1 хүн нийт 24 цагийн сургалтанд хамрагдах зардал 272,000 төгрөг байдаг. 

Мөн манай инбаунд маркетингийн Growth, Basic, Pro багцууд сар бүрийн ажлын байрны сургалтуудыг агуулсан байдаг. Энэ нь уг үйлчилгээг хүргэхдээ бид дижитал маркетинг, борлуулалтын олон төрлийн програм хангамж, платформуудыг ашигладагтай холбоотой. Эдгээрийг ашиглах, хэрэглэх ажлын байрны сургалтууд хийдэг.

Инбаунд, сошиал медиа, контент, дижитал маркетинг нь хоорондоо ямар ялгаатай вэ?

Инбаунд маркетинг буюу татах маркетинг нь контент маркетингийг дижитал сувгуудаар инбаунд аргачлалаар хийдэг ба сошиал медиа нэгэн гол чухал суваг нь болдог. Инбаундыг маркетинг, борлуулалтаа хийх цаашлаад бизнес хийх, удирдах арга ухаан, философи гэж ойлгож болно. 

Инбаундын багцуудыг контентын багцуудтай заавал хослуулах уу?

Тийм. Бид контентын багцтай хамт инбаундын Free багцыг үнэ төлбөргүй хийж өгдөг. Харин Growth, Basic, Pro багцуудаас контентын багцтай хослуулан авахын тулд вэб сайттай байх хэрэгтэй. Вэб сайтгүй эсвэл сайтаа шинэчлэх гэж буй байгууллагууд манай вэб сайт хийх үйлчилгээг авдаг. Бид вэб сайтыг маркетинг, борлуулалтын үйл ажиллагаанд зохимжтой байлгахаар зорьж хийдэг. 

Инбаундын үйлчилгээний багцуудыг авснаар контент маркетингаа дижитал маркетингийн бүхий л сувгуудаар цогцоор нь хийх, харилцагчийн мэдээллийн CRM сан үүсгэх, борлуулалттай уялдуулах зэрэг олон боломжуудыг нэмэгдэнэ. Эдгээр багцууд нь маркетингийн програм хангамжуудад суурилдгаараа онцлогтой. Ашиглагдах програм хангамжийн төрөл, хувилбар, сонголтонд багцуудын харилцан ялгаа оршдог.

ХОЛБООТОЙ: Инбаунд маркетингийн GROWTH багцын үйлчилгээг бид хэрхэн үзүүлдэг вэ?

Инбаундын багцууд нь боломжит худалдан авагчид буюу борлуулалтын сэжмүүдийг бий болгодог, худалдан авалтын шийдвэр гаргахад чиглүүлсэн маркетинг хийдэг, худалдан авалтанд бэлэн болж буй сэжмүүдийг борлуулалтын багт шилжүүлэн өгдгөөрөө давуу талтай. Борлуулалтын багийн сэжмүүдтэй ажиллах, борлуулалт хийх процессыг сайжруулах зорилгоор бид CRM нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг санал болгодог. Байгууллагууд манай груван үйлчилгээг хослуулан авах нь түгээмэл байдаг нь эдгээр нь хоорондоо харилцан уялдаатай байдагтай холбоотой.

Манайхтай хэдэн хүн ажиллах вэ?

Багцаас хамааран 1-3 маркетер, 1-2 дизайнер томилогдон ажиллана. Маркетеруудаас нэг нь ахлах ба баг хоорондын хамтын ажиллагааг хариуцан ажиллана. 

Цөөн буюу нэг, хоёр сараар уг үйлчилгээг авч болох уу?

Инбаунд маркетингийн үйлчилгээний хугацаа урт байх тусмаа үр өгөөж нь өсдөг. 3-аас цөөн сар нь бодит үр дүнд хүрэхэд хэт богино. Контент маркетингийг байнга тогтвортой хийх нь үр дүнтэй.

Зарим саруудад багцаа сольж болох уу?

Тийм. Улирлын идэвхжилээс хамааран зарим саруудад том багц эсвэл жижиг багц авч болно.

Фэйсбүүкийн бүүст буюу сурталчилгааны зардал үйлчилгээний үнэнд багтсан уу?

Үгүй. Зар сурталчилгааны төлбөрийг Фэйсбүүкт төлнө. Бид тухайн багцыг авч буй үед зохимжтой төсвийг зөвлөж буй ба тодорхой хэмжээгээр ихсэх багасах боломжтой. Бидэнд пэйж хуудас удирдах, зар сурталчилгаа хийх эрхүүдийг нэмж өгөх шаардлагатай.

Фэйсбүүкийн сурталчилгаа заавал хийх шаардлагатай юу?

Харамсалтай нь тийм. Фэйсбүүкийн органик хүрэлт буюу төлбөр төлөхгүйгээр фэнүүддээ мэдээллээ хүргэх хувь дунджаар 3%-5% хүртэл унасан, цаашид ч буурах тул контентын түгээлтэд төлбөртэй сурталчилгаа ашиглах нь зүйтэй. Фэйсбүүк сурталчилгааны зардал нь контент бүтээх өртөг зардлаас харьцангуй бага, хөрөнгө оруулалтын өгөөж ROI өндөр байдаг.

Бид төрөл бүрийн харилцан ялгаатай зорилтот бүлгүүдийг чиглүүлсэн зар сурталчилгаа хийснээр маркетингийн контентуудыг оновчтой бүлгүүдэд хүргэхийг зорьдог.

Хамтран ажилласнаар манай багийн сошиал медиа маркетингийн чадавхи сайжрах уу?

Тийм. Бид өөрсдийн мэдлэг, туршлага, нөүхауг харамгүй хуваалцахыг эрмэлздэг (үүнд график дизайн, програмчлал гэх мэт нарийн мэргэжлийн ур чадварууд хамаарахгүй болно). Хандлага, хичээл зүтгэлээс хамтын ажиллагааны үр дүн хамгийн их хамаардаг. Түлхүүр ажилтнууд сургалтуудад хамрагдах боломжтой.

Амжилттай ажиллахад юу чухал вэ?

  • Манлайлагчид өөрчлөлтөд нээлттэй байж багаа манлайлах
  • Багуудад ажлаа хийх "орон зай", бүтээлчээр сэтгэх, турших, хөгжих боломжуудыг өгөх
  • Хийгдэж буй ажлын үр дүнг хэмжиж, шинжилж, байнга сайжруулах
  • Төлөвлөгөөний дагуу эргэж буцахгүйгээр тогтвортой ажиллах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээр маркетингийн багийг хангах
  • Борлуулалтын чиг хандлага, явцын мэдээллээр маркетингийн багийг хангах

Амжилттай ажиллахад юу саад болдог вэ?

  • Уламжлалт арга барил, сэтгэлгээтэйгээ хэт зууралдах
  • Хийгдэх ажлыг нэмэлт ажил, илүүц зүйл, ажлын саад гэж үзэх
  • Хийгдэж буй контентонд санал өгөхөд хангалттай цаг гаргахгүй байх
  • Гэнэтийн супер амжилтын нууц жор, арга замуудыг хайх
  • Фэйсбүүк сурталчилгааны төсвийг хэмнэх, гаргахгүй байх 

Та манай маркетингийн багцуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн санал авахыг хүсвэл манай инбаунд маркетингийн үйлчилгээний хуудсаар зочилно уу.

New Call-to-action

Сэдэв: Инбаунд маркетинг, Сошиал медиа маркетинг, Контент маркетинг, Inbound, Үйлчилгээ

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд