<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Khulan Boldbaatar

Khulan Boldbaatar

Олон улсын маркетингийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэн суралцаж байгаа, инбаунд маркетинг, дижитал, шинэ содон бүхэнд дуртай залуу маркетер.

Нийтэлсэн: 2018-08-20, унших хугацаа: ~5 минут

Маркетингаа илүү үр дүнтэй хийхийг хүсэж байна уу? Орчин үед техник технологи, мэдээллийн эрин зуун хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр интернэт, сошиал медиа нь байгууллагуудын бараа үйлчилгээ, маркетингийн идэвхжүүлэлтийн салшгүй нэг хэсэг болсон билээ.

Ингэж бүтээгдэхүүн үйлчилгээгээ сошиал платформуудаар идэвхжүүлж, бүр борлуулалтдаа хүртэл тодорхой хэрэглэгчийн мэдээллийн сангийн системүүдийг ашиглахын хирээр эдгээрийг зохистой ашиглаж, хянах асуудал нь байгууллагын маркетингийн үр дүнг хэмжих, хөгжүүлэх асуудалд чухал байр суурь эзэлж байна. 

Учир нь автомашины хяналтын самбараас жолоочид хэрэгцээтэй бүхий л мэдээллээ авч аюулгүй зорчих нөхцөлөө бүрдүүлдэгтэй адилаар байгууллагууд маркетингийн өдөр тутмын идэвхжүүлэлт, үйл ажиллагаа, борлуулалтын өгөгдлүүдээ цаг тухай бүрд нь хянах боломжтой болсноор сошиал сувгуудын хандалтаа ихэсгэх, сурталчилгааны зардлаа зүй зохистой удирдаж үр дүнтэй сурталчилгаа явуулах, борлуулалтын 7 хоног, сар, жилийн мэдээллүүдээ хянах гэх мэт явдал нь маркетинг, борлуулалтын компанит ажлуудыг үр дүнтэй удирдаж улмаар хэрэглэгчийн зөв урсгал бий болгох болон зөвхөн өөрийн бараа, үйлчилгээний хэрэглэгчийг бүрдүүлэхэд үлэмж нөлөөтэй. 

Маркетинг, борлуулалтын хяналтын самбар ашиглахын ач холбогдол

Иймээс бид танд маркетинг, борлуулалтын түгээмэл хэрэглэгддэг програм хангамжууд, сошиал платформуудын өгөгдлүүдтэй холбогдож боловсруулан, өдөр тутмын мэдээ мэдээлэл, өгөгдөл, гол үзүүлэлтүүдээ харах боломжтой хяналтын самбар ашиглахын таван ач холбогдлыг танилцуулъя.

1. Нэг дороос том дүр зургаар харах

Маркетинг, борлуулалтын програм хангамж, платформ бүр аналитикийн боломжуудтай хэдий ч тус бүрд орж мэдээлэл, өгөгдөл цуглуулах, боловсруулж нэгтгэхэд ажиллагаа ихтэй, цаг хөдөлмөр их ордог. Харин олон ялгаатай програмуудаас тоон өгөгдлүүдийг тодорхой давтамжаар татаж хянах, шинжлэхэд хялбар график дүрслэлд оруулан самбаруудаар харуулах нь маркетинг, борлуулалтын тоо, өгөгдлүүдийг нэгдсэн байдлаар том дүр зургаар харах боломжийг олгодог.

Өгөгдөл цуглуулж боловсруулах гар ажиллагааг автоматжуулснаар нөхцөл байдалд цаг алдалгүй шинжилгээ хийх, бодитой зөв дүгнэлт хийх, улмаар зөв шийдвэр хурдтай гаргахад тусалдаг.

Жишээ болгож фэйсбүүкийн пэйжийн түлхүүр үзүүлэлтийг сарын эхнээс өссөн дүнгээр харуулсан хяналтын самбарын дор орууллаа. Самбараас энэ сарын хүрэлт төлөвлөгөөнд хүрэхгүй байгаа ч өнгөрсөн сартай харьцуулахад сайжирсан, харин engagement буюу идэвхжил харьцангуй сул байгаа нь графикаас болон сэтгэгдэл, шэйрлэлт, видео үзэлтийн тоо амралтын байдалтай байсан өнгөрсөн 7-р сараас хүртэл унасан харагдаж байна.  Зорилтууддаа хүрэхийн тулд бид 8-р сарын үлдсэн хугацаанд сайн контентууд пэйждээ нийтлэл идэвхжүүлэх шаардлагатай харагдаж байна. Мөн видео контентод анхаарах шаардлагатай байна.

Жишээ болгож фэйсбүүкийн пэйжийн түлхүүр үзүүлэлтийг сарын эхнээс өссөн дүнгээр харуулсан хяналтын самбарын дор орууллаа. Самбараас энэ сарын хүрэлт төлөвлөгөөнд хүрэхгүй байгаа ч өнгөрсөн сартай харьцуулахад сайжирсан, харин engagement буюу идэвхжил харьцангуй сул байгаа нь графикаас болон сэтгэгдэл, шэйрлэлт, видео үзэлтийн тоо амралтын байдалтай байсан өнгөрсөн 7-р сараас хүртэл унасан харагдаж байна.  Зорилтууддаа хүрэхийн тулд бид 8-р сарын үлдсэн хугацаанд сайн контентууд пэйждээ нийтлэл идэвхжүүлэх шаардлагатай харагдаж байна. Мөн видео контентод анхаарах шаардлагатай байна.

Харин дараагийн самбараас фэйсбүүк сурталчилгааны гол үзүүлэлтүүдийг нэгтгэн харж байна. Хүрэлт ба идэвхжлийн хувьд пэйжийн харгалзах үзүүлэлтүүдтэй төстэй динамик харагдаж байна. Харин impression буюу сурталчилгаа харагдах тоо өсөлт сайтай байна. Энэ нь CPM буюу мянга харагдахад гарч буй зардал буурсантай холбоотой гэж дүгнэж болохоор байна. Өмнөх саруудад манай CPM $0.45-$0.55 хавьцаа байдаг байсан бол энэ сард 36 цент хүртэл буурсан эерэг үзүүлэлт харагдаж байна. Энэ нь зуны амралтын саруудад Монголын хэрэглэгчдийг чиглүүлсэн сурталчилгааны тоо буурдагтай холбоотой байж болох юм. Нэгж линк даралтын зардал, нэг хүнд давталтын тоо зохих түвшинд байна. Хэрэв эдгээр тоонууд зохих түвшнээс эрс дээшээ эсвэл доошоо байвал бид нарийвчилсан шинжилгээ хийж асуудлыг олж тодорхойлно.

Харин дараагийн самбараас фэйсбүүк сурталчилгааны гол үзүүлэлтүүдийг нэгтгэн харж байна. Хүрэлт ба идэвхжлийн хувьд пэйжийн харгалзах үзүүлэлтүүдтэй төстэй динамик харагдаж байна. Харин impression буюу сурталчилгаа харагдах тоо өсөлт сайтай байна. Энэ нь CPM буюу мянга харагдахад гарч буй зардал буурсантай холбоотой гэж дүгнэж болохоор байна. Өмнөх саруудад манай CPM $0.45-$0.55 хавьцаа байдаг байсан бол энэ сард 36 цент хүртэл буурсан эерэг үзүүлэлт харагдаж байна. Энэ нь зуны амралтын саруудад Монголын хэрэглэгчдийг чиглүүлсэн сурталчилгааны тоо буурдагтай холбоотой байж болох юм. Нэгж линк даралтын зардал, нэг хүнд давталтын тоо зохих түвшинд байна. Хэрэв эдгээр тоонууд зохих түвшнээс эрс дээшээ эсвэл доошоо байвал бид нарийвчилсан шинжилгээ хийж асуудлыг олж тодорхойлно.

ХОЛБООТОЙ: Фэйсбүүк маркетингийн үр дүнг илтгэх хэмжүүр үзүүлэлтүүд

2. Долоо хоног, сар тутамд гол тоонуудаа нэгтгэн авах

Өнгөрсөн долоо хоногийн ажлуудын үр дүнгийн цөөн тооны гол тоонуудыг нэгтгэн нэгдэхийн өглөө и-мэйл, гар утасны апп дээрээс автоматаар сануулга байдлаар харчихаж байх нь шинэ долоо хоногийн ажилд хэрэг болно. Хаана зорилгодоо хүрч байна, харин хаана асуудал байгааг цаг алдалгүй анзаарах, нарийвчлан шинжилж дүгнэлт хийснээр цаг тухайд нь шийдвэр гаргах боломжийг олгоно.

Харин сарын тоонууд харин тайлангийн үзүүлэлтүүд болох тул дараа сарынх нь эхний өдөр автоматаар аваад харчихад өнгөрсөн сард хэр амжилттай байсныг ерөнхий байдлаар эхний нэгдсэн ойлголт авахад тусална.

Өнгөрсөн долоо хоногийн маркетингийн гол тоонуудыг нэгтгэж гар утсаараа автоматаар авч буй жишээг энд орууллаа.

Өнгөрсөн долоо хоногийн ажлуудын үр дүнгийн цөөн тооны гол тоонуудыг нэгдэхийн өглөө и-мэйл, апп зэргээс автоматаар харчихаж байх нь шинэ долоо хоногийн ажилд хэрэг болно.

3. Зорилтуудынхаа биелэлтийг хянах

Маркетинг гэлтгүй бүх үйл ажиллагаандаа SMART зорилтууд тавьж төлөвлөгөөтэй бас зорилготой ажиллахыг менежментийн экспертүүд зөвлөдөг. Энэ нь specific буюу тодорхой, measurable буюу хэмжигдэхүйц, attainable буюу хүрэхүйц, relevant буюу хамаатай, timely буюу цаг хугацаатай гэсэн үгсийн товчлол юм. Жишээ нь фэйсбүүк пэйжийн идэвхжилийг 8-р сард 4,000-аас 4,200 болгож 5% өсгөнө. Энэ нь манай фэйсбүүк маркетинг хэр үр дүнтэй байгаа илтгэх маш тодорхой үзүүлэлт бөгөөд маш нарийн тоон үзүүлэлтүүдээр хэмжих боломжтой. Мөн сарын 5% өсөлт хүрэх бүрэн боломжтой тул энэ нь SMART зорилт мөн.

Хяналтын самбартаа SMART зорилтуудаа гол үзүүлэлт бүрээр оруулснаар оруулснаар тухайн хугацааны явцыг зорилттойгоо харьцуулан энгийн, ойлгомжтой график дүрслэлээр хянах нь төлөвлөгөө зорилтондоо хүрч ажиллахад суурь босго, хөшүүрэг болдог.

Мөн тухайн зорилтод хүрэхэд эсвэл хүрэхээргүй хандлагатай болох үед анхааруулга авах нь цаг хугацаа алдахгүй байхад тусална. Бид жишээ нь сурталчилгааны төсөв хэтрэх үед сануулга авахаар тохиргоо хийснээр хэтрэлтийг сэргийлдэг.

4. Борлуулалтын явц, төлвийг хянах

Борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийн явц маркетингийн үйл ажиллагааны үр өгөөжийг хэмжих нэгэн чухал үзүүлэлт нь байдаг. Борлуулалтын явцыг хянах олон арга хэлбэрүүд байдгаас заримыг дурдвал:

  • Нийт борлуулалтаар,
  • Борлуулалтын сувгуудаар (пайплайн),
  • Борлуулалтын хэлцлийн үе шатуудаар,
  • Борлуулалтын ажилтны бүтээмжээр  (утас, уулзалт, и-мэйл, даалгавар,...)
  • гэх мэт.

Жишээ нь дараах самбараас харахад маркетингийн үйлчилгээ төлөвлөгөөнөөс бага зэрэг хоцролттой, харин вэб сайт хийх болон CRM нэвтрүүлэх үйлчилгээнүүд дээр шахаж ажиллах шаардлагатай харагдаж байна. Гэхдээ хэлцлийн үе шатуудаар харвал маркетинг болон вэбийн үйлчилгээн дээр маркетингаа идэвхжүүлэх, амжилттай хаах боломжтой борлуулалтад дөхсөн хэлцлүүдийг шахаж ажиллавал борлуулалт өсөх боломжтой харагдаж байна. Харин CRM нэвтрүүлэх үйлчилгээ борлуулалтын хоолойгоор харьцангуй жигд тархсан хэлцлүүдтэй байгаа тул борлуулалт жигдхэн хийгдэх төлөвтэй. 

sales_pipeline

5. Маркетинг, борлуулалтын уялдааг хянах, шинжлэх

Маркетинг ба борлуулалтын тоо, өгөгдлүүдийг нэг дороос харж харилцан уялдааг хянах, шинжлэх нь дараах ач холбогдлуудтай:

  • Маркетинг кампанит ажлуудынхаа үр өгөөжийг борлуулалттай уяж харах,
  • Маркетингийн сувгуудыг үр өгөөжийг харах. Дараах самбараар харвал 7-р сард хандалт ба сэжим үүсгэхэд хувьд сошиал хамгийн үр дүнтэй байсан бол харилцагч үүсгэхэд органик хайлт буюу Google илүү байсан байна. Үүнээс сошиал медиа манайхыг анзаарахад гол үүрэг үүрэг гүйцэтгэж байна, харин хайлтын системийн оновчлолоо сайжруулснаар борлуулалт өсгөх боломжтой байж болохоор байна. 3 жилийн тоог харвал манай нийт 188 харилцагчийн 31 нь Google хайлтаар анх хандсан байдаг нь дээрх дүгнэлтийг баталж байна.
  • Нийт 339 боломжит худалдан авагчийн контакт CRM системд нэмэгдсэн бол борлуулалтын хэлцэл үүссэн сэжим 16, борлуулалтаас чанартай гэж үнэлсэн сэжим 14% харилцагч 3-аар нэмэгдсэн байгаа өмнөх 6-р сартай харьцуулахад сул үр дүнг илтгэж байна. 

mkg_main_last

Маркетингийн аналитикийн үйлчилгээ

Та хяналтын самбарууд ашиглан маркетингийн гол үзүүлэлтүүдээ тогтмол хянаж, шинжилж, дүгнэснээр тоон өгөгдөлд суурилсан зөв шийдвэрийг хурдтай гаргах нэгэн боломжтой. Дараах холбоосоор зочлон манай агентлагийн маркетингийн аналитикийн үйлчилгээг сонирхоод үзээрэй. 

Маркетингийн аналитик, хяналтын самбарын үйлчилгээ

Сэдэв: Аналитик, Analytics

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд