Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2016-07-15, унших хугацаа: ~4 минут

Өнгөрсөн оны 11-р сард Дижитал маркетингийн 2016 оны чиг хандлагууд нийтлэлээ бичих үеэс жил ч өнгөрөөгүй байгаа хэдий ч хэд хэдэн шинэлэг хандлагууд ажиглагдсанаас хуваалцаж байна.

Видео маркетинг 

Ухаалаг гар утасны хөгжил, сошиал медиа, интернэтийн сүлжээний технологи, дэд бүтцийн хөгжлийг даган видео маркетингийн эрин үе ирж байна гэхэд буруудахгүй. Монголын үүрэн холбооны операторууд ч 4G үйлчилгээгээ нээчихлээ. Фэйсбүүкийн видео үзэлт өдөр бүр хурдтай өсч Youtube-ын л дараа орох болов. Ийм цаг үед видео маркетинг хийхгүй байх нь том боломжуудыг алдаж байна гэсэн үг. Бид ч өөрсдөдөө шүүмжлэлтэй хандан видео контент хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Видео маркетинг хийхэд дараахь зүйлсийг анхаараарай:

  • Сошиал дээр хүмүүс богино видео үздэг учир богино видео хөгжүүлэхэд гэмгүй. Тийм ч учир Instagram 60 секунд, Twitter 140 секунд, Vine 6 секундын видео дэмждэг. Facebook дээр тавьж буй видеоны дундаж урт минут ч хүрдэггүй гэсэн статистик бий. Богино видео богино тул хүмүүс гүйцэд үзэх нь элбэг. Бас 3G, 4G дээр хүмүүс урт видео үзвэл дата их гарна гэж үзэх талтай.
  • Судалгаагаар хүмүүс эхний 3 секунд үзсэний дараа уг видеог үзэх эсэх шийдвэрээ бараг гаргачихдаг гэсэн. Тэгэхээр видеоны эхлэлээ цааш үзэх сэдэл төрүүлсэн, сонирхол татсан байхад анхаарах нь чухал ажээ.
  • Урт видео хийхээр бол агуулга нь сонирхолтой, вайрал тархахаар хийвэл хүмүүс гүйцэд үзнэ, бас цаашаа шэйрлэж сайн тараана. Телевизийн нэвтрүүлэг тэр чигээр нь тавибал хүмүүс нэг их сонирхож үзэхгүй. Саяхан Chipotle-ийн хийсэн видео контент Facebook дээр тун амжилттай явж байгаа харагдсан. Хүмүүсийн сэтгэлд хүрэх түүхийг тун чамбай өгүүлсэн видео контент. 
  • Сурталчилгааны шторк сошиал дээр амжилт хүрэх нь тааруухан. Их л бүтээлч хийсэн сурталчилгаа биш бол шүү дээ. Телевизээр залхтлаа үзсэн сурталчилгааг сошиал дээр бас дахин үзэх сонирхол байх уу?
  •  Маш олон хүн видеог дуугүй үздэг юм билээ. Ойр орчимд нь хүмүүс байхад дуу гаргаад байж болохгүй тул тэр биз. Тэгэхээр дуугүй үзэхэд ч харьцангуй ойлгомжтой байлгахын тулд видеон дотроо текст гарчиг, тайлбар, хадмал текст оруулахыг зөвлөж байна. Автоматаар дуугүй тоглож байх үедээ ч гэсэн ийм видео хүмүүст тоглуулах сэдэл өгөхдөө илүү байж чадна.

 

Сошиал шууд нэвтрүүлэг

Facebook Live ашиглан шууд нэвтрүүлэх боломж саяхан нээгдсэн хэдий ч аль хэдийн бид өдөр тутамдаа хэрэглээд эхэлсэн байна. Хэрхэн шууд нэвтрүүлэг хийх талаар Фэйсбүүк дээр хэрхэн шууд нэвтрүүлэг хийх вэ нийтлэлээс уншаарай. Телевизийнхэн их сайн ашиглаж байна. Тэдний хувьд нэвтрүүлгээ хүргэж шинэ суваг нэмэгдэж байна. Twitter юу дутах вэ, Periscope-г худалдаж авсан. Сошиал дээр шууд нэвтрүүлэг хийж хэрхэн маркетинг хийх боломжууд юу байж болох вэ?

  • Хэрэглэгчидтэйгээ харилцаа үүсгэх, асуулт хариулт, хэвлэлийн бага хурал хийх. Rapper Gee шууд нэвтрүүлгийг тун мэдрэмжтэй сайн хийж фэнүүдтэйгээ ойр харилцаа үүсгэж байгаа харагдсан. ikon.mn өөрөө телевиз биш гэдэг "сул" талаа Facebook Live ашиглан маш сайн нөхөж өөрийн үзэгчиддээ хэвлэлийн бага хурлуудыг хүргэж байгаа харагдсан.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга хийх. Телевизээр бизнесийн цагаар хийгээд байдаг танилцуулгаа одоо телевизтэй телевизгүй Facebook дээр шууд дамжуулаад хийчихэж болно. Гол нь интернэтийн хурдаа найдвартай байлгаарай.
  • Үзэсгэлэн, яармаг, экспо, конференц, сургалт, хурал шууд дамжуулах. Экспоныхоо стэнд дээрээс шууд нэвтрүүлэг хийвэл хүмүүс очиж үзэх сэдэл төрүүлж болох л юм.
  • Үйлчилгээний газруудын тухай үеийн атмосферыг харуулснаар сэдэл төрүүлэх. Амьд тоглолт болж буй паб, шөнийн клубууд жишээ нь Баасан гарагийн орой шууд нэвтрүүлэг хийвэл үзсэн залуучуудад очих сэдэл төрүүлж болох л юм. 

 

Snapchat

Ариана Гранде снапАНУ-д Snapchat апп Twitter-ийг аль хэдийн хойноо орхиод хамгийн өргөн ашигладаг сошиал медиа платформ гэсэн нэр хүндийн төлөө Facebook-ийн ард Instagram-тай "үзэлцэж" байгаа. Монголд өсвөр насныхан, оюутан залуучуудын сонирхлыг татаад аль хэдийн эхэлчихсэн. Өөрийнхөө селфиг хэлээ гаргасан хөөрхөн гөлөг шиг эсвэл сахиулсан тэнгэр шиг болгосон зургууд харагдаад байгаа бол Snapchat-аар хийсэн гэсэн үг. Энд Ариана Грандегийн снапыг тавилаа.

Snapchat дээр зар сурталчилгаа хийх нь маш өндөр үнэтэй буюу $100,000-оос эхэлдэг тул одоогоор дэлхийн томоохон компаниуд л энэ боломжийг ашиглаж байна. Монголын залуу, өсвөр насны сегментэд чиглэсэн брэндүүд харин эрт байршаад органикаар ашиглаж эхлэхэд буруутахгүй.

 

Контентын ханалт

Контент хаан хэвээрээ. Барууны B2B компаниудын 88% нь контент маркетинг хэрэглэж байна гэсэн статистик бий. 5 жилийн өмнө Монголд цөөхөн хэдхэн том компаниуд контент маркетинг хийдэг байсан бол өнөөдөр жижиг бизнесүүд ч гэсэн өөрсдийн контентыг хөгжүүлэн сошиалаар түгээх болжээ. Энэ нь контентын ханалт буюу content saturation үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Контент бага үед хүмүүс хайж олж байж үздэг, уншдаг бол контентын ханалтын үед хүмүүс аль хэрэгтэйг нь шилж л үздэг. Жишээ нь: намайг оюутан байх үед англи хэл дээрх контент тун ховор тул олдсон номоо дамжуулан уншдаг байсан. Харин өнөө үед хүн яаж англи хэл сурахгүй байж чадаж байнаа гэмээр их контент эргэн тойрон байгаа тул чухам алийг нь үзэх вэ, унших вэ гэсэн сонголт хийдэг болжээ.

Контентын ханалт үүссэн үед чанартай, бүтээлч, оригиналь контентууд мэдээж илүү амжилтанд хүрдэг. Контентын дизайн, формат, копи бичилт ч бас чухал.  Гадны сайтаас аваад орчуулж тавьсан контентууд урьдын үр дүнд амархан хүрэхээ больж байна. Ийм үед контент маркетингийн стратеги улам чухал болж байна. Энгийнээр хэлбэл хэнд, ямар мессежийг, хэзээ, хаана, ямар форматаар хүргэх вэ гэсэн контентын стратегийн зураглал гаргах хэрэгтэй.

Хэнд гэдгийг тодорхойлоход хүнчлэх буюу персона маркетинг хэмээх аргачлал хэрэг болно. Хэзээ гэдэгт харин худалдан авалтын замналын аргачлал тусална. Персона болон худалдан авалтын замналын тухай Та зорилтот хэрэглэгчдийнхээ персонаг тодорхойлсон уу? нийтлэлээс дэлгэрүүлж уншаарай. Хаана гэдэг асуултанд маркетингийн сувгийн сонголт хариу өгнө. Зорилтот хэрэглэгчид хаана цагаа өнгөрөөж байна гэдэг нь энд чухал. 

 

Хэрэглэгчид тааруулсан маркетинг

Personalized буюу хэрэглэгчид тааруулах аргачлалыг и-мэйл, вэб, сошиал медиа маркетингт өргөн хэрэглэх болжээ. Бид жишээ нь маркетингийн и-мэйлийг өөрт байгаа бүх контакт руугаа илгээчихдэггүй. Эхлээд уг и-мэйлийн агуулга хэнд зориулсан бэ гэдгээс хамааран сегментчилдэг. И-мэйлийн агуулга дотор хүлээн авагчийн нэр, байгууллага, и-мэйл хаяг, салбар гэх мэт мэдээллийг зөв газарт суулгаж өгснөөр уг и-мэйл нь хүлээн авагчид илүү ойр дөхөм болдог.

ХОЛБООТОЙ: 2017 оны маркетингийн чиг хандлагууд

 

Хэрэглэгчдэд тааруулсан маркетинг хийхийн тулд маркетингийн програм хангамжууд ашиглах хэрэгтэй болдог. Бид маркетингийн үйлчилгээний автоматжуулалтын багцуудаараа харилцагчиддаа өөрийн хэрэглэгчдэд тааруулсан маркетинг хийхэд нь тусалдаг.

New Call-to-action 

Сэдэв: Фэйсбүүк маркетинг, Сошиал медиа маркетинг, Дижитал маркетинг, Контент маркетинг, Маркетингийн автоматжуулалт, Персона маркетинг, Шууд нэвтрүүлэг, Видео маркетинг, Снапчат

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд