<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Itgel Turbat

Itgel Turbat

МУИС-ийн Олон Улсын Харилцааны Сургуулийг төгсөн маркетингийн чиглэлээр АНУ-ын Lindenwood University-д бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан чадварлаг маркетер юм.

Нийтэлсэн: 2016-01-23, унших хугацаа: ~1 минут

Интернет бидний амьдралыг өдөр тутам өөрчилж байна. Энэ өөрчлөлтийг дагалдан бидэнд маш олон тооны цоо шинэ боломжууд үүд хаалгаа шинээр нээж байгаа бөгөөд онлайнаар хичээл үзэж, суралцах нь яалт ч үгүй энэ шинэ боломжуудын нэг юм.

Интернетийн ачаар мэдлэг, мэдээлэл нь өөрөө орон зайн хязгаар үгүй болсон бөгөөд та хүссэн үедээ хүссэн газраасаа интернет холболттой л бол энэ том мэдээллийн санд нэвтэрч чадна. Өөрийн маркетингийн мэдээллээ шинэчлэх болон шинээр маркетинг суралцахад танд хамгийн их хэрэг болох үнэгүй хоёр онлайн хичээлийг танилцуулж байна. Эдгээр хичээлүүд нь бүгд орчин үеийн техник, технологийн дэвшилд бүрэн суурилсан тул таны мэдлэгийг яг одоо байгаа дэлхийн стандарт мэдлэгтэй хөл нийлэн алхахад туслах болно.

 

Hubspot Academy - Inbound Marketing Certificate 

Hubspot Academy нь өөрийн Инбаунд маркетингийн сургалтыг үнэ төлбөргүйгээр хүссэн хүн нь сурах боломжийг олгодог бөгөөд 12 хичээлээс бүрдсэн энэ сургалтын дараа та шалгалт өгөх ба шалгалтаа амжилттай давбал танд сертификатыг тань олгодог. Энэ цоо шинэ маркетингийн арга барилыг заасан энэ сургалт нь инбаунд маркетингийн арга барил болон үндэс, персона маркетинг, контент, сошиал медиа, хайлтын системийн оновчлол, газардах хуудас, бизнесийн блог, сэжмийн үнэлгээ болон и-мэйл маркетинг зэрэг таны инбаунд маркетингийн стратегид хэрэг болох бүх чадваруудыг танд заах болно.

Энэ сургалт нь дижитал маркетингийн мэдлэгээр өөрийн ур чадвараа шинэчлэхийг хүсэж байгаа маркетерууд, өөрийн хувийн бизнесээ эхлэхийг хүсэж буй энтрепренёрууд болон оюутнууд суралцахад ихээхэн хэрэгтэй юм. Шалгалтаа амжилттай өгснөөр сертификат болон тэмдэг авах боломжтой.

HubSpot Academy дээр маркетинг, борлуулалтын нийт 20 шахам онлайн курсуудэд үнэ төлбөргүй суралцах боломжтой.
 

Coursera.org - Digital Marketing

Энэ онлайн цогц хичээлийг АНУ-ын Иллинойн Их Сургууль заадаг бөгөөд хэрхэн интернет, ухаалаг утас, 3 хэмжээст хэвлэлт, зэрэг дижитал багажууд дэлхийн маркетингийн чиг хандлагыг өөрчилж байгаа, маркетингийн ойлголт болон шинж багаж, техникээр дамжуулан хэрхэн брэндийн харилцааг сайжруулах талаар заах юм. Үндсэндээ энэ сургалт нь ухагдахуун, багаж, техникүүдийг хэрхэн идэвхжүүлэлтийн кампанит ажилд үр дүнтэй, харилцан уялдаатай, системтэйгээр ашиглах талаарх танд мэдлэг олгоно. Нийт 5 курсээс гадна Capstone төсөлтэй энэ хөтөлбөр нь таныг шинэ үеийн маркетингийг мэргэжилтэн болоход ихээр тусалж чадна. Та огт үнэ төлбөргүй суралцаж болох ба хэрэв өөрөө хүсвэл $79 төлж энэ сургалтын сертификатыг авах боломж байдаг. 

Та огт үнэ төлбөргүй суралцаж болох ба хэрэв өөрөө хүсвэл $79 төлж энэ сургалтын сертификатыг авах боломж байдаг.

Эдгээрээс гадна та өөрийн сонирхол болон шаардлагад нийцүүлэн суралцах боломжтой сургалтууд маш олон байгаа ба та энэ их боломжийг ашиглаарай.

Танд амжилт хүсье.

Сэдэв: Инбаунд маркетинг, Маркетинг, Хичээл, Сургалт

Цахим ном


Click me

Мессенжерээр татах бол:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд