<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2018-11-02, унших хугацаа: ~5 минут

Маркетингийн технологийн салбарын огцом хурдтай өсөлт, хөгжлийг сүүлийн 8 жилийн хугацаанд энэ салбарын технологийн шийдлийн тоо 150-аас 7 мянга болж буюу 467 дахин өссөн үзүүлэлтээс харж болно.

martech_2011-2018

Эх сурвалж: chiefmartec.com

2011 онд зах зээл дээр 150 орчим тоглогч байсан бол 2016 онд 3,500 хүрэхэд хөөсрөлт дээд цэгтээ туллаа, хөөс хагарах нь гэсэн хүлээлт мэргэжилтнүүдийн дунд байсан. Зарим нь дампуурна, зарим нь нэгдэцгээнэ, үр дүнд нь арай цөөн тооны чанартай тоглогчид үлдэцгээх дүр зургийг хүлээж байсан.

Гэтэл энэ жил 7 мянга хүрч өссөн. 2017 оны судалгаагаар дэлхийн дундаж том компани 1,000 орчим үүлэн тооцооллын программуудыг их бага хэмжээгээр үйл ажиллагаандаа ашигладаг ажээ. Маркетингийнхан хамгийн олон буюу 91 програм ашиглаж тэргүүлж байна. Жижиг дунд бизнесүүдийн хувьд ч хэрэглэдэг технологиуд хэдэн арваар тоологдох болсон нь үүлэн тооцооллын шийдлүүд үнэ хямд, хэрэглэх, сурахад хялбар болсонтой холбоотой.

 

Манайх маркетингийн технологийн хэдэн шийдэл хэрэглэдэг вэ? 

Нэг компани зуу шахам шийдэл зөвхөн маркетингдаа ашиглана гэж юу байхав дээ гэсэн бодол анх төрсөн боловч төсөөлснөөс хавьгүй өндөр тоо гардаг юм байна. Фэйсбүүкийн гэхэд нэг биш, нэжгээд олон технологийг бид маркетинг, борлуулалтын үйл ажиллагаандаа ашигладаг юм байна. Өөрийн байгууллагын тогтмол болон үе үе ашигладаг шийдлүүдийг тоолж үзэхэд 90 орчим болов:

  • Вэб: HubSpot CMS, Wordpress,
  • Маркетингийн автоматжуулалт: HubSpot Marketing Professional,
  • Сошиал медиа: Facebook Page ба Group, Business Manager, Twitter, Linkedin, Instagram, Slideshare, Medium, SoundCloud, Pinterest, Wikipedia.
  • Сошиал медиа удирдах: HubSpot Social, HootSuite, Buffer, Mention, Unfollow,
  • Видео: Youtube, Wistia, Vidyard, Loom,
  • CRM ба борлуулалт: HubSpot CRM, Sales Professional, Sidekick, Email Signature Generator, 
  • Харилцагчийн үйлчилгээ: HubSpot Service Professional
  • Харилцаа: HubSpot Conversations, GSuite (Gmail, Contacts, Calendar, Drive), Slack, Facebook Messenger, 
  • Бот: Chatfuel, Motion AI, Botsociety,
  • Интеграцчилал: Zapier, IFTTT, Webhooks,
  • Маркетингийн төлөвлөлт: HubSpot Content Strategy, Blog Ideas Generator, Make My Persona,
  • Контент: Adobe компанийн хэд хэдэн шийдэл, PowerPoint, Canva, HubSpot Collect, Google Keep, Word, Powtoon, Wevideo, Pocket, Shutter Stock,
  • Аналитик ба тайлан: HubSpot Analytics & Reports, Google Analytics, Databox, HotJar, 
  • Судалгаа, статистик: HubSpot Customer Feedback, SurveyMonkey, Social Bakers,
  • Сурталчилгаа: Facebook Ads, HubSpot Ads, Twitter Ads, Linkedin Ads, Google Ads, Perfect Audience, Adroll, 
  • Эвэнт, шууд нэвтрүүлэг, вэбинар: Facebook Event, Eventbrite, Facebook Live, Zoom, OBS Studio, 
  • Хайлтын систем: HubSpot Topic Cluster, Google Search Console, Google My Business, SEMRush, Moz, Yoast, 
  • Дуудлага: бид Callpro компанийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Ихэнх шийдлүүдийг бид үнэгүй ашигладаг бол 30 орчим шийдлийг бид тодорхой төлбөр төлж ашиглаж байна. Байгууллага нэг бус нэжгээд, нэжгээд бус хэдэн арван, зуун технологийг хослуулан ашигладаг цаг үе ирсэн ажээ. Хэрэв харьцангуй цөөн технологи ашигладаг бол хэрхэн бага зардлаар эхэлж болох вэ?

 

Үнэгүй болон маш хямд маркетингийн технологиудыг хослуулан ашиглах практик жишээ 

Маркетингийн ихэнх програмууд үнэгүй хувилбаруудтай байдаг нь энэ боломжийг олгодог. Маркетингийн үнэгүй атлаа сайн 10 програм нийтлэлдээ би заримыг нь танилцуулсан. Та дараах програмуудыг багцалж харилцан холбож ашиглах боломжтой.

  • Вэб. Дэлхийн олон компани WordPress дээр вэб сайтаа хийдэг. Авч явахад харьцангуй хямд, учир нь өөрөө удирдаад сурчих боломж сайтай тул зөвхөн, хост, домэйны зардал гараад явж болно. Блог маркетинг хийхэд Wordpress хангалттай сайн. Дээр нь Yoast plugin нэмж суулгаад хайлт болон, сошиалд оновчилж болно. HubSpot Marketing Free дээр форм үүсгээд вэб сайт дээрээ газардах хуудас үүсгэхдээ формоо кодоор нь оруулснаар форм бөглөх үед хэрэглэгчийн мэдээлэл CRM системд автоматаар хадгалагдана. Фэйсбүүкийн пиксель кодоо WordPress дээрх вэб сайтдаа суурилуулж интеграци хийж хандалт хийж буй хэрэглэгчдээ дахин чиглүүлэн сурталчилгаа хийж болно. Бид header plugin суулгахдаа пикселийн хамт Google Analytics, HubSpot, HotJar програмын кодууд суулгадаг. 
  • Сошиал медиа. Фэйсбүүк, Твиттер, Инстаграм зэргийг үнэгүй ашиглаад явах боломжтой. Дараагийн шатанд сурталчилгаандаа зардал гаргаад оновчтой хийж чадвал бага зардлаар үр дүнгээ өсгөж чадна. 
  • Сошиал удирдах. Buffer хэрэглэхэд тун хялбар, 3 данс үнэгүй холбож ашиглах боломжтой. HootSuite илүү боломжтой, гэхдээ ашиглахад арай хүнд. Дараагийн шатанд Buffer програмын сарын 15 долларын 8 данс удирдах хувилбар ашиглаж болно. Фэйсбүүкийг гэхдээ өөр дээр нь удирдаад Buffer-ийг Twitter, Linkedin дээр үнэгүй ашиглаад байж бас болдог.
  • CRM. HubSpot Free CRM ашиглахыг зөвлөж байна. 1 сая хэрэглэгч хүртэл үнэгүй, ашиглахад хялбар, хэдэн зуун програмуудтай шууд холбогдож ажиллдаг гээд олон боломжуудтай. CRM дээрээ Wordpress сайт дээр форм төдийгүй поп-ап цонх үүсгэн хэрэглэгчийн мэдээлэл CRM системд автоматаар авч болно. Фэйсбүүкээс сэжим үүсгэх lead generation сурталчилгаатай шууд холбогдож боломжит худалдан авагчийн өгөгдөл CRM системд автоматаар авч болно. Мөн вэб сайт дээр чат болон бот үүсгэн сэжим авах боломжтой. 
  • И-мэйл маркетинг. MailChimp 2,000 контакт хүртэл үнэгүй байдаг. HubSpot үнэгүй хувилбар Wordpress дээрх вэб сайтын форм бөглөсөн хэрэглэгчийн мэдээллийг өөрийн CRM төдийгүй MailChimp дээрх лист рүү давхар хийж чаддаг. MailChimp уг лист рүү орж ирснэ хэрэглэгчид автомат и-мэйл илгээчихнэ. MailChimp төлбөртэй хувилбар авах хэмжээнд хүрэх үед HubSpot Marketing Starter ашиглахыг зөвлөж байна. Сарын $50 гээд боломжийн үнээр эхэлдэг.
  • Борлуулалт. Уулзалт, и-мэйл зэрэгт Gmail/GSuite ашиглахыг зөвлөж байна. GSuite зөвхөн и-мэйл биш Contacts, Calendar, Drive, Docs гээд олон шийдлийг агуулсан байдаг. Гар утсан дээр ажиллахдаа маш сайн. Олон програмууд Google ашиглан хандалт хийх боломжтой байдаг нь бас давуу тал болдог. HubSpot CRM систем Gmail болон Google Calendar програмтай шууд холбогдоод ажиллачихдаг. CRM болон Google Contact харин Zapier програмаар дамжин холбогдоно. Борлууллъалтын бичиг баримт, темплэйт их ашигладаг бол Sales Starter хувилбарт шилжин борлуулалтын процессоо илүү автоматжуулж бас болно. Харьцангуй олон ажилтантай том байгууллага бол Microsoft Office 365 зөв сонголт байж мөн чадна.
  • Контент бүтээх. Фотошоп ашиглахдаа сул бол Canva энгийн контент хийхэд хангалттай боломжтой байж чадна. Постер, ковер, зар зэргийг төдийгүй танилцуулга, цахим ном зэргийг хийж болно. Canva үнэтэй хувилбар сарын $12.95 байдаг. Монгол фонт оруулдаг, өөрийн брэнд кит үүсгэх давуу талуудтай. 
  • Аналитик ба тайлан. Энд дурдагдаж буй бүх програмууд тайлан, аналитикийн боломжуудтай. Google Analytics вэб талдаа маш сайн. Хайлтын шинжилгээ дээр Search Console үнэгүй тул бас дажгүй. Харин Databox танай ашиглаж сошиал медиа сувгууд, сурталчилгаа, HubSpot-ын болон Google-ийн шийдлүүдтэй шууд холбогдон өгөгдөл татаад нэгтгэн харуулах боломжийг бий болгодог. Үнийн хувьд хямд эхлэх боломжтой, гол нь сурахад хялбар, гар утаснаас хяналтын самбаруудаа харахад тун тохиромжтой. HotJar үнэгүй хувилбар вэбийн хэр сайн ажиллаж буйг шинжлэхэд хангалттай сайн мэдээлэл өгч чадна.
  • Мессенжер бот. Фэйсбүүк мессенжер дээр Chatfuel үнэгүй ашиглаж болдог. Гэхдээ үнэгүй ашиглахад үе үе сурталчилгаа нь дундуур орж ирээд байдаг тул сарын $15 үнэтэй Pro хувилбарыг ашигладаг. Борлуулалт хүртэл хийчихдэг тул зардлынхаа өгөөжийг хангадттай өгдөг. Фэйсбүүкийн Send Message товчтой сурталчилгаа хийхдээ JSON бичээд Chatfuel ботынхоо тодорхой блок руу хандалт авч болно. Webhook ашиглаад Zapier дээр интеграци хийн HubSpot CRM руу хэрэглэгчийн өгөгдөл шилжүүлж болно. Эргээд CRM дээрээс Zapier дээр дамжуулан Chatfuel руу мэдээлэл илгээснээр ботоор хэрэглэгчийн мессенжер дээр харилцаа үүсгэж болдог. Жишээ нь бид мессенжерээр бүртгүүлсэн хэрэглэгчийн төлбөр хийгдсэнийг CRM дээр тэмдэглэхэд мессенжерээр нь автоматаар мэдээлэл очихоор холболт хийсэн.

Би Soundcloud дээр HubShots гээд Австралийн маркетингийн подкаст нэвтрүүлэг байнга сонсдог. HubSpot Conversations and the HubSpot Marketing Starter Stack гэсэн сэдэвтэй 138 дах дугаартаа тэд маркетингийн аль шийдлүүдийг ямар зорилгоор харилцан интеграци хийж ашиглаж болох талаар ярьж буй нь бидний зөвлөдөг шийдлүүдтэй бараг давхцаж таарч байсан нь бид тийм буруу сонголтууд санал болгоогүйн нэгэн баталгаа юм болов уу. 

 

Маркетингаа хэрхэн автоматжуулах вэ?

Манай агентлагийн инбаунд маркетингийн үйлчилгээнд автоматжуулалтын багцууд багтдаг. Growth багц үнэгүй шийдлүүд дээр суурилсан бол Starter багц харьцангуй хямд шийдлүүд дээр суурилдаг. Харин Pro багц бүрэн автомат шийдэлд (HubSpot Marketing Professional) суурилдаг бөгөөд дижитал маркетингийн ур чадварын хувьд ахисан түвшинд хүрсэн том байгууллагуудад илүү тохиромжтой байдгаараа дээрх багцуудаас ялгаатай.

Та дараах холбоосоор зочлон манай үйлчилгээний багцуудтай танилцаарай. Баярлалаа.

New Call-to-action

 

Сэдэв: IMConf, Martech, Technology, Маркетингийн автоматжуулалт

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд