<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Bilguun Namsrai

Bilguun Namsrai

Ахлах маркетер, Нийтлэлч www.billie.mn маркетингийн веб сайтын үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг. Маркетинг, технологи, борлуулалтын салбарт сонирхолтой.

Нийтэлсэн: 2016-08-18, унших хугацаа: ~3 минут

 Зах  зээл өргөжин тэлэхийн хэрээр маркетерүүдийн ур чадвар ч мөн өсөн нэмэгдэж буй энэ үед сайн маркетер болохын тулд ямар ямар чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай вэ?

Орчин үед сайн маркетер болохын тулд хэд хэдэн мэргэжлийн ур чадварыг эзэмших шаардлагатай болж байна. 

1.Персонагийн өнцгөөс харах чадвартай байх
Хэрэглэгч төвтэй байж, үйлчлүүлэгчдийнхээ хүрээнд сэтгэдэг байх. Мөн өөрийн тодорхойлсон персонагийн талаар илүү их мэдээлэлтэй байж тэдний өнцгөөс харж сурах нь хэрэглэгчдэд илүү ойртоход тус дөхөм болно.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Та зорилтот хэрэглэгчдийнхээ ПЕРСОНА-г тодорхойлсон уу?

2.Ярилцлага хийх ур чадвартай байх

Маркетер хүмүүс сэтгүүлчид шиг бодож, сэтгэдэг байх хэрэгтэй. Группын ерөнхийлөгч эсвэл хэрэглэгчдийн алинаас нь ч ямар асуулт асуувал зөв хариултыг олж авах вэ гэдгээ мэддэг байх нь чухал.

3.Бүтээлч сэтгэлгээтэй байх 

Бүтээлч байна гэдэг нь өргөн хүрээний ойлголт хэдий ч маркетерүүдийн хувьд бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг бодитой сайжруулахын тулд бүтээлчээр сэтгэж бодох шаардлагатай. Сайн маркетерүүд уналтаас айдаггүй, эрсдлийг тооцоолдог төдийгүй үйл ажиллагааныхаа хүрээг томоор тодорхойлж хардаг.

4.Ярих болон бусдад багшлах чадвартай байх

Зарим маркетерүүд илүү дотогшоо зан чанартай байдаг хэдий ч энэ нь тэднийг бусадтай харилцахаас хамгаалж чадахгүй. Маркетер хүн нэг болон нилээн хэдэн бүлэг хүмүүсийн өмнө гарч ярих, илтгэх чадвартай байх хэрэгтэй. Мөн ярихын хажуугаар сайн маркетерүүд бусдад өөрийн мэдэж буй зүйлсээ хуваалцах дуртай байдаг. Та хэрвээ сайн маркетер болохоор хичээж буй бол блог, подкаст ашиглан өөрийн мэдлэг чадварыг бусдад түгээх эсвэл сургагч багш болж бусдад хичээл заах нь танд тустай.

5.Бичих чадварыг эзэмших

Маркетер хүн албан и-мэйл бичих, төслийн санал бэлтгэх, брэнд бүүкийн эх боловсруулахаас гадна нийтлэл бичих чадвартай байх хэрэгтэй.

6.Багаар ажиллах чадвартай байх.

Үнэхээр сайн сэтгэж, ганцаараа ажиллаж чаддаг маркетерүүд олон байдаг хэдий ч борлуулалт, санхүү, худалдаа, IT-ийн хэлтэс болон дизайнерүүдтэй тулж ажиллах шаардлага маркетерүүдэд гардаг. Тиймээс маркетерүүд багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Маркетинг, борлуулалтыг хэрхэн уялдуулах вэ?

7.Сайн контент бүтээдэг байх

Видео, нийтлэл, мэдээллээс эхлээд сайн контент бүтээх чадвартай байх нь чухал.Та контентийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байвал контент маркетинг амжилттай хийх 5 алхам нийтлэлийг уншаарай.

8.Дизайны талаарх мэдлэг, мэдрэмжтэй байх

Өнгөний нийцэл, дүрсний нийлэмж, үсгийн фонтоос эхлээд бага зэрэг дизайнерийн мэдрэмж сайн контент бүтээхэд түлхэц үзүүлдэг.

9.Хууль, эрх зүйн талаарх мэдлэгтэй байх

Хууль бол хүн бүрийн дагаж мөрдөх ёстой хэм хэжээ. Тиймээс ч сайн маркетер болохын тулд хуулийн талаарх мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Хамгийн наад зах нь зохиогчийн эрхээс эхлээд хуулийн хүрээнд ямар төрлийн сурталчилгаа хийж болох, болохгүйг мэддэг байх нь тустай. Мөн ямар төрлийн бараа бүтээгдэхүүн сурталчилж болохгүйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал хуулиар эхийн сүү орлуулах бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглодог.

10.Өөрчлөлтөнд хурдан дасан зохицож сурах

Та сүүлийн 50 жилд маркетинг хэрхэн өөрчлөгдсөнийг төсөөлж байна уу? Радио, телевиз тэгээд интернет. Технологийн өөрчлөлтөөс гадна хэрэглэгчдийн зан төлөв, худалдан авах арга зам ч мөн адил өөрчлөгдөж байгаа учраас та энэ бүх өөрчлөлтөд аль болох хурдан дасч сурах хэрэгтэй.

11.Дата, үзүүлэлтүүдтэй танил байх

Та хэдий Google-ийн шилдэг аналитикч эсвэл уул уурхайн өгөгдлийн шинжээч байх албагүй ч судалгааны үр дүн,тайлантай танилцахаас гадна өөрийн ажлын үр дүнг тодорхой үзүүлэлтээр үнэн зөв тодорхойлж чаддаг байх хэрэгтэй.

12.Хайлтын системийн оновчлол хийдэг байх

Бүх маркетерүүд тодорхой хэмжээний хайлтын системийн оновчлол хийдэг хэдий ч хамгийн сайн SEO л хамгийн дээр гарч ирдэг.

13.Бусадтай харилцах чадварыг маш сайн эзэмшсэн байх

Бусадтай хэлэлцээр хийх, үйлчлүүлэгчид болон харилцагчдын юу хүсч буйг ойлгох, таны компанит ажил ямар сегментийн хүмүүст хүрч болох зэргийг тодорхойлох, мөн бусдын сэтгэл хөдлөлийг ойлгохын тулд танд харилцааны болон сэтгэл зүйн тодорхой хэмжээний мэдлэг ч мөн шаардлагатай.

Танд амжилт хүсье.

 

Сэдэв: B2B, Маркетинг, Контент маркетинг, Хайлтын системийн оновчлол, Блог

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд