<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Uyanga Natsagdorj

Uyanga Natsagdorj

Н.Уянга нь инбаунд маркетинг, сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшин ажиллаж байгаа сургагч, инбаунд маркетер, нийтлэлч юм.

Нийтэлсэн: 2016-08-02, унших хугацаа: ~4 минут

Контент маркетинг, бизнесийн блог хөтлөх гэдэг нь харьцангуй шинэ ойлголт боловч аль хэдийн бидний дунд үүрээ амжилттай зассаар байна. Энэ нь ерөнхийдөө ямар ч төрлийн үйлчилгээ эрхлэгч байгууллага байсан илүү хүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах болсны илрэл юм.

Блог нийтлэл хөтөлснөөр бизнесээ онлайн ертөнцөд үр дүнтэй ажиллах боломж олгох болно. Хүмүүсийн сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцсэн контент бүтээх, улмаар өөрийн хэрэглэгч болгох стратеги барин ажиллаж байна.

Энэ бол инбаунд маркетингийн аргачлал.

ХОЛБООТОЙ : Яагаад бизнесүүд блог бичих хэрэгтэй вэ?

1. Зорилтот хэрэглэгчийн персона тодорхойл

Персона маркетингийн тухай Та зорилтот хэрэглэгчдийнхээ персонаг тодорхойлсон уу? нийтлэлээс уншиж болно. 

Бид маркетинг хийхдээ шууд л бүтээгдэхүүнээ ямар сайн болох, ямар давуу талтай талаар хэтэрхий их нуршиж хөндий хүйтэн, амьгүй орон зайг үүсгэдэг. Хүмүүс бусдын хэлсэн үгэнд шууд итгэхээс илүү өөрөө судалж мэдсэн зүйлдээ итгэдэг. Тиймээс тэдэнд өөрийгөө хөгжүүлэх, судалж танин мэдэх боломж олгох хэрэгтэй.

Харин боловсорсон хэрэглэгчидтэй илүү таатай орон зайг үүсгэх боломжтой болдог. Иймээс та хэрэглэгчээ илүү таниж мэдэж тэдний сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцсэн блог нийтлэлийг хүргэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийнхээ оронд өөрийгөө тавьж үзээрэй. 

2. Контентын төлөвлөгөө гарга

Сүүлийн үеийн чиг хандлагаас харахад контент маркетинг хүмүүст илүү хүрч чадаж байна. Энэ нь тоо тоймгүй олон контентыг хийгээд бай гэсэн үг огт биш. Контентын төлөвлөгөө гарган хэрэглэгчдэд тодорхой дэс дараалал, эмц цэгц, зорилготойгоор мэдээллийг хүргэх нь чухал.

Хэрэглэгчийн худалдан авалтын замналын аль үе шатанд, ямар мэдээлэл хүргэх вэ? Хэрхэн түүнийг дараа дараагийн алхамд дуудах вэ? гэдгийг тодорхой болгон төлөвлөгөөг гарна.

худалдан авалтын замнал3. Сайн контент бүтээх

Мэдээж хэрэг сайн контент гэдэг нь гарчигтайгаа агуулга, зураг, жишээ нь хоорондоо зохицсон, үг үсгийн алдаагүй, тодорхой байна. Үүнээс гадна дараахи зүйлс анхаарлаа хандуулах хэрэгтэй.

  • Контентын төрөл

Таны контент зөвхөн блог нийлэл байх албагүй инфографик, подкаст, хөдөлгөөнт зураг, видео, цахим ном гэх мэт контентоо илүү үр дүнтэй хүргэж болох төрлөөс ашиглаж болно.

  • Түлхүүр үгс

Мөн контентын сэдэвт тохирсон түлхүүр үгсийг оруулах хэрэгтэй. Энэ нь хайлтын системд танигдах боломж ихэсдэг. Хайлтын системээр орж ирсэн хэрэглэгчид маш сайн борлуулалтын сэжим болдог. Учир нь тэд асуудлаа ойлгочихсон шийдвэрлэх гарцыг хайж байдаг.

  • Call-To-Action буюу үйлдэлд дуудах

Манай контентыг сонирхож уншсан хүн бол манай борлуулалтын сэжим болох магадлал өндөр шүү дээ. Тиймээс тэрхүү сэжимд дараа дараагийн мэдээлэл хүргэн CTA-г /Call-To-Action/ зөв байршуулан, холбоосуудыг оновчтой хийн үйлдэлийг нь удирдах хэрэгтэй. Ингэснээр манай хэрэглэгч болох магадлал өсөх болно.

4. Контент түгээх сувгууд

Үр өгөөжтэй хэрэглэгчдэд таалагдах маш сайн контент хийлээ. Одоо яах вэ? Аль аль сошиал сувгуудыг ашиглах вэ? Хэрхэн контентоо хэрэглэгчиддээ хүргэх вэ? Зорилтот хэрэглэгчид рүүгээ хэрхэн чиглүүлэх вэ? эдгээр асуултанд хариулаарай.

Зөвхөн вэб хуудсандаа байршуулаад, фэйсбүүк пэйж дээрээ тавилаа гээд яг зорилтот хэрэглэгчид рүү хүрэхгүй байх магадлалтай. Фэйсбүүк дээр зорилтот сегментээ чиглүүлэх 4 арга нийтлэлээс уншаарай. Бусад үр дүнтэй сошиал сувгийг ашиглах боломжтой. Мөн өөрийн вэб хуудсандаа блог нийтлэлийн буланг нэмж өгөөрэй. Энэ нь танай байгууллагын вэб хуудсыг илүү амьд болгож өгдөг.

ХОЛБООТОЙ: Компаний вэб хуудас яагаад сонирхолгүй байдаг вэ?

5. Үр дүнгээ хэмжих, хянах

Бүх зүйлс бэлэн болсны эцэст хэрэгжүүлэх хамгийн чухал. Үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэхээс гадна үр дүнгээ хэмжиж, хяналтыг үргэлж хийх хэрэгтэй. Та тодорхой хугацааны дараа дараах асуултанд хариулан, дүн шинжилгээ хийн засвар өөрчлөлтийн цаг тухайд нь хийгээрэй. Үүнд:

  • Ямар контент хүмүүс илүү хүрч байна вэ?
  • Аль төрлийн контентийг хүмүүсд үр дүнтэй хүрч байна вэ?
  • Аль сошиал суваг үр дүнтэй байна вэ?
  • Өдрийн аль цагт хүмүүст хүргэж байх вэ?
  • Аль аль, ямар төрлийн контент уншсан хүмүүс борлуулалтын сэжим болж байна вэ?

Эцэст нь хүмүүстэй хуваалцмаар /share/, лайк авах контент хийгээрэй. Хийгдэж буй контент танай байгууллагын бодлогод харшлах ёсгүй гэдгийг анхаараарай.

Манай агентлагийн маркетингийн үйлчилгээ ч мөн эдгээр алхмуудаар хийгддэг. 

New Call-to-action

Сэдэв: Блог, Контент маркетинг, Бизнесийн блог, Инбаунд маркетинг, Дижитал маркетинг, Content

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд