<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Bilguun Namsrai

Bilguun Namsrai

Ахлах маркетер, Нийтлэлч www.billie.mn маркетингийн веб сайтын үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг. Маркетинг, технологи, борлуулалтын салбарт сонирхолтой.

Нийтэлсэн: 2016-09-19, унших хугацаа: ~2 минут

Сайн контент бүтээхийн тулд чанартай, өнгө үзэмж сайтай зурагтай байх шаардлагатай. Google, Pinterest, Tumblr гэх мэт гоё зурагтай сайтууд байдаг хэдий ч заримдаа сэтгэлд нийцсэн зураг олоход амаргүй. Харин өөрийн хүсч буй зургаа Photoshop, Canva ашиглан хийх гэхээр цаг их ороод байдаг. Тэгвэл та бүхэнд бүтээж буй контентдоо нийцсэн зураг сонгож болох сүүлийн үеийн шинэлэг сайтуудыг нэгтгэн хүргье.

LIFE OF PIX

Энд маш олон төрлийн газар нутаг байгаль, хотууд болон барилгын зураг агуулагддаг. Зургийн чанар нь маш өндөр нягтрал сайтай тул хэрэглэхэд урамтай байдаг.    

1-53054551.jpg

 

START UP STOCK

Старт ап, энтрепренер эсвэл маркетингийн чиглэлийн контент бүтээж буй бол энд маш олон  технологийн шийдэлтэй зургууд бий. Мөн блоггер, дизайнерууд хайж буй зургаа эндээс олох магадлалтай.

2-3.jpg

 

SKITTER PHOTO

Өдөр бүр шинэ зураг ордог учир хэний ч хараагүй зургийг эндээс авч ашиглах боломжтой.

SKITTER PHOTO

 

CREATIVE CONVEX

Маш хөөрхөн эгдүүтэй мөн дээр нь текст бичихэд тохиромжтой зургууд энд байдаг.

4-105958701.jpg

 

REKITA NICOLE

Өнгөлөг, чанартай олон төрлийн зургууд энд бий хэдий ч уг вебсайтаас авсан зургаа бусдад шилжүүлэх зарах боломжгүй.

5.jpeg

 

SPLITSHIRE

Амьтад, хүмүүс, загвар гээд л маш олон төрлийн дээд зэргийн чанартай мэргэжлийн гэрэл зурагчдын зургийг эндээс авч болохоос гадна панорама буюу дэлгэмэл зургуудаас сонгох боломжтой.

6-2826580.jpg

 

SHUTTERSTOCK

Олон улсын зурагчид дизайнерын хажуугаар Монголчуудын оруулсан бүтээлч мөн цөөнгүй байдаг. Заримдаа маш боломжийн хямдрал урамшуулал зарладаг тул тэр үеэр нь багц зургууд худалдан авбал танд ашигтай. Эндээс текст бичихээс гадна вектор, icon зэргийг агуулсан 100 сая гаруй зургуудаас сонголтоо хийх боломжтой.

7-1.jpg

BEHANCE 

Маркетер дизайнеруудын хайртай веб хуудас. Эндээс хамгийн чөлөөт сэтгэмжээр бүтээгдсэн, дахин давтагдашгүй зургуудыг олж болно. 

8-1551.jpg

Сошиал медиа маркетингийнхаа контентыг хэрхэн төлөвлөх, бүтээх талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй бол манай сошиал медиа маркетинг 2 сургалтанд хамрагдаарай. Баярлалаа.

Сэдэв: Сошиал медиа маркетинг, Контент маркетинг

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд