<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Azjargal Erdenebayar

Azjargal Erdenebayar

BZP Digital&Inbound маркетингийн агентлагийн инбаунд маркетер, нийтлэлч. Магистрант

Нийтэлсэн: 2020-12-04, унших хугацаа: ~9 минут

 Зах зээлд танилцуулж буй бүтээгдэхүүн үйлчилгээний өнгө төрхтэй зохицох, контентын зорилготой нийцсэн, чанартай, ямар нэгэн тамгагүй зураг олно гэдэг контент үйлдвэрлэгчдийн хувьд тулгардаг томоохон асуудлын нэг. Тиймээс Hubspot маркетингийн блогт хэзээ ч хаанаас нэвтрэн, хүссэн чанартай зургаа татан авч ирээдүйд хийх вэб сайт, нийтлэл, постер, видео гэх мэт контентууддаа ашиглах боломжтой үнэгүй зургийн сайтуудын жагсаалт гаргасныг энэ удаагийн нийтлэлээрээ хөрвүүлэн танд хүргэж байна. 

Интерьер, барилга байгууламжаас эхлээд, зэлүүд тал, үзэсгэлэнт байгаль гээд хайсан бүхий л төрлийн зургаа олно гэж найдаж байна. 

1. Negative space

negativespace зураг

Negative Space нь долоо хоног бүр үнэ төлбөргүй хувьцааны шинэ зургуудыг санал болгодог. Түүний бүх зургийг зохиогчийн эрхийн хязгаарлалтгүйгээр хуваалцдаг тул та хүссэнээрээ ашиглах боломжтой гэсэн үг юм.

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

2. Hubspot

Hubspot зураг

Hubspot - ийн зүгээс үнэгүй ашиглах боломжтой зургийн санг бүрдүүлсэн бөгөөд та ЭНД дарж 82 зургийн, ЭНД дарж 250 шинэ жилийн өнгө төрхтэй зургийн татах холбоосруу нэвтрэх боломжтой. Бусад зургийн сайтаас ялгарах зүйл нь та нэг, нэгээр нь салган харах боломжгүй бөгөөд нэг дор бүх зургийг татан авах боломжтой.  

3. Picjumbo

picjumbo зургийн сайт

Блог, вэб сайтдаа ашиглах зураг хайж байгаа бол Pigjumba хамгийн тохирох сайт. Өдөр бүр шинэ зураг нэмэгддэг бөгөөд төрөл бүрийн сэдэвт тохирох, нягтаршил сайтай зургийн сонголттой.  Мөн Picjumbo блогчид, зурагчид болон байгууллагуудад онцгой төлбөртэй багц санал болгодог бөгөөд энэ нь сарын 49$ - оос эхэлнэ. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

4. Stokpic

Stokpic зургийн сайт

Уг сайтыг үүсгэн байгуулагч зурагчин Ed Gregory  хоёр долоо хоног тутам шинээр 10 зургийг сандаа нэмдэг бөгөөд та  байгаль, хүмүүс, технологи гээд өөрт тохирох төрлөө сонгон хайх боломжтой. Энд дарж сүүлд нэмэгдсэн 100 зурагтай танилцаарай. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

5. Kaboompics

kaboompics зургийн сайт

Польшоос гаралтай вэб дизайнер Каролина чанартай гэрэл зургийн санг бүтээсэн нь kaboompics юм. Загвар, хоол, ландшафт гэх мэт бүх төрлийн зургийн сангаас та хүссэнээрээ ашиглах боломжтой. Сайтаас зураг ашиглах үед зохиогчийн эрхтэй холбоотой шаардлага байхгүй ч боломжтой бол сайтаас ашиглаж байгаа зургандаа сайтруу буцах холбоосыг тавьж өгөхийг хүсдэг. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

6. Startup Stock Photos

startup stock photos зургийн сайт

Энэ сайт нь стартап компаниудад зориулагдсан байдаг ч аль ч салбарт ашиглах боломжтой зургийн санг бүрдүүлсэн. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

7. Freerange

freerange зургийн сайт

Freerange нь сонирхлоороо зураг авдаг хүмүүсийн байршуулсан зураг, графикаас бүрдсэн зургийн сан юм. Хэдий тийм ч эдгээр зургууд нь чанартай, өндөр нягтаршилтай байдаг тул контентдоо ашиглах бүрэн боломжтой. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

8. LibreShot

libreshot зургийн сайт

Vorel-ийн гэрэл зургийн цуглуулгад сонирхолтой архитектурын зураг авалтаас авахуулаад өнгөлөг цэцэгс хүртэл байх ба та эндээс өвөрмөц сонголтуудыг багтаасан зургийн цомгоос ашиглах боломжтой.

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

9. Fancy Crave

fancy crave зургийн сайт

Та Fancy Crave - ээс зохиогчийн эрхгүй, чанартай зургууд олох боломжтой. Харин сайтаас зураг ашиглах үедээ өөрийн авсан зураг мэт сурталчлахыг хориглодог тул ямар нэгэн байдлаар эх сурвалжийг дурдаж өгөхийг хүсдэг. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

10. Unsplash

unsplash зургийн сайт

Unsplash - ын бусдаас ялгарах онцлог нь гэрэл зургийн өвөрмөц байдал юм. Unsplash дээр хэвлэгдсэн зураг бүр Creative Commons Zero-ийн дагуу лицензтэй байдаг тул хэрэглэгчдэд бүх зургийг зөвшөөрөлгүй түгээх, ашиглах боломжтой. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

11. StockSnap.io

stocksnap.io зургийн сайт

Уг сайтын танд санал болгож буй зургийн цар хүрээ маш сонирхолтой, олон төрөл байдаг тул хайсан зургаа төвөггүй олно гэж найдаж байна. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

12. SplitShire

splitshire зургийн сайт

Италийн гэрэл зурагчин Даниел Нанескугаар ажиллуулдаг SplitShire нь танд зориулж олон тооны үнэгүй зургуудыг эрхийн хязгаарлалтгүйгээр ашиглах боломжийг санал болгодог. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

13. Life of Pix

life of pix зургийн сайт

Монреал дахь Leeroy Advertising Agency (гэрэл зурагчдын нэгдэл) үүсгэсэн Life of Pix бол өндөр нягтралтай, гайхалтай зургуудыг байрлуулдаг сайт юм.  Сайтад байрших бүх зургийг хувийн болон сурталчилгааны зориулалтаар ашиглах боломжтой. Мөн Life of Pix нь Life of Vids-тэй хамтран ажилладаг бөгөөд сайтын меню дэх free video хэсэгрүү нэвтэрснээр Life of Vids - ын сайтруу үсрэх ба сайтад байрших бичлэг, видеог зохиогчийн эрхийн хязгаарлалтгүй ашиглах боломжтой. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

14. Pexels

pexels зургийн сайт

Pexels - д байрших зургууд нь олон төрлийн үнэгүй зургийн эх сурвалжуудаас сайтар сонгож авсан байдаг тул хамгийн сайныг нь эндээс олох боломжтой. Бүх зурагнууд Creative Commons Zero лицензийн дор байдаг тул эдгээр нь хувийн болон сурталчилгааны зориулалтаар ашиглахад  хязгаарлалт байдаггүй. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

15. Gratisography

gratisography зургийн сайт

Долоо хоног бүр шинэ зургууд сайтад нэмэгддэг. Gratisography нь Creative Commons Zero лицензийн хүрээнд өндөр нарийвчлалтай гэрэл зургуудыг хязгаарлалтгүй ашиглах боломжтой. Сайтад байрлах бүх зургийг Нью Йоркийн Итака хотод байрладаг хачирхалтай, бүтээлч сэтгэхүй, дүрслэлтэй уран бүтээлч Райан МакГуайр авдаг бөгөөд эдгээр зургууд нь өвөрмөц, сонин содон, бусдаас өөр мэдрэмжийг өгөх болно. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

16. Jay Mantri

jay mantri зургийн сайт

Дизайнер Жэй Мантри таны бүтээлч байдалд зориулж мэргэжлийн, чанартай зургуудын гайхалтай галерейг бүтээсэн нь Jay Mantri юм. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

17. ISO Republic

iso republic зургийн сайт

ISO-ийн эрхэм зорилго нь "дизайнерууд, хөгжүүлэгчид, блогчид, маркетерууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэн ашиглахуйц өндөр чанартай зураглалыг өгөх" юм. Мөн та имэйл хаягаа бүртгүүлснээр сүүлийн үед нэмэгдсэн зургуудыг мэйл хаягаараа хүлээн авах боломжтой. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

18 Picnoi 

picnoi зургийн сайт

PICNOI бол "өнгөт ертөнцөд зориулагдсан" үнэгүй зургийн сайт юм. Гэрэл зургууд нь өнгөт арьстай хүмүүсийг дүрсэлсэн байдаг бөгөөд хэрвээ та сайтын үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл хандив өгөх боломжтой.  

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

19. New Old Stock

new old stock зургийн сайт

Энэхүү хар, цагаан өнгийн хуучны зурагнууд нь олон нийтийн архиваас Flickr Commons-ээр дамжин сайтад нийтлэгддэг. Эдгээр зурагнууд нь зохиогчийн эрхийн хязгаарлалтгүй байдаг тул ашиглах боломжтой. Гэхдээ эдгээр зургуудаас сурталчилгаа, нийтлэл, видеонд ашиглахаасаа өмнө доорх линкээр нэвтрэн лицензийн талаар уншаарай. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

20. Pixabay

pixabay зургийн сайт

Pixabay нь Creative Commons CC0-ийн дор үйл ажиллагаагаа явуулдаг олон нийтэд зориулсан, олон тооны чанартай гэрэл зургийн сайт. Сайтад 780K + үнэгүй зураг, вектор, иллүстрэйшн байдаг тул хүссэн төрлөө хайж олох боломжтой. 

Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.


Манай BZP Digital&Inbound маркетинг агентлагийн маркетингийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрэн хүсэлтээ ирүүлээрэй.

New Call-to-action

Сэдэв: Маркетинг, Гэрэл зураг, Design, Контент маркетинг, Content

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд