<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Uyanga Natsagdorj

Uyanga Natsagdorj

Н.Уянга нь инбаунд маркетинг, сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшин ажиллаж байгаа сургагч, инбаунд маркетер, нийтлэлч юм.

Нийтэлсэн: 2016-07-14, унших хугацаа: ~3 минут

Компаний вэб сайтууд хэрэглэгчдийн сонирхлыг татдаггүй гэдэгтээ та санал нийлэх үү? Нийтлэг хандлагаас харахад вэб хуудас тухайн байгууллагын тухай, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны танилцуулга гэсэн ерөнхий агуулгатай, танилцуулга, билэгдлийн чанартай мэт байх нь элбэг. Харин сошиал медиа (фэйсбүүк пэйж хуудас, твиттер, инстаграм гэх мэт) хэрэглэгчдийг татах хэрэгсэл гэж ойлгодог. Гэтэл орчин үед компаний вэб хуудас билэгдэл төдий зүйл биш харин маркетинг, борлуулалтын хамгийн чухал суваг мөн. Вэб сайт, сошиал сувгууд нэгдмэл гол зорилготойгоор харилцан уялдаа холбоотойгоор ажиллаж байж маркетинг, борлуулалтын суваг амжилттай ажилладаг.

Компаний вэб сонирхолгүй байх шалтгаанууд юу вэ?

Хэтэрхий нэгэн хэвийн, нөгөө л нэг компаниа дахин дахин сурталчилсан агуулга. Компаний вэб сайтуудыг харахад үйл ажиллагааны танилцуулга, захиралын мэндчилгээ, түүхэн замнал, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлууд, нээлттэй ажлын байр, байгууллагын тэмдэглэлт үйл явдлууд, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга гэсэн ерөнхий агуулгатай өөрийн байгууллагын өнгө төрхийг шингээн хийгдсэн байдаг. Мэдээж эдгээр мэдээ, мэдээлэл бол компаний вэб сайт дээр зайлшгүй байх хэрэгтэй. 

Гэвч энэхүү мэдээ, мэдээлэл хэрэглэгчдэд сонирхлыг татдаг болов уу? Үгүй. Өнөөдөр хүмүүс өдөр бүр телевиз, ФМ радио, сошиал медиа, интернэтээс маш олон тооны мэдээ, мэдээлэл авч байна. Үүний хэрээр хэрэглэгчид зөвхөн өөрт хэрэгцээ шаардлагатай зүйлд анхаарал хандуулах болсон. Бүтээгдэхүүнээ шууд танилцуулах нь өдөр бүр хэдэн зуун сурталчилгаа хардаг хэрэглэгчдэд сонирхолтой байхаа нэгэнт больсон. Иймд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хэрэгтэй, сонирхолтой контентуудыг хөгжүүлэн вэб хуудсандаа байршуулснаар хэрэглэгчдийг байгуулагынхаа вэб хуудсандаа татаж, итгэлцлийг бий болгодог. Вэб сайт бол зүгээр байгууллагын танилцуулга төдий билэгдэл бүхий зүйл биш харин маркетинг, борлуулалтын хэрэгсэл. Иймээс вэб сайтад хэрэглэгчдийг татах, урсгал бий болгох хэрэгтэй.

ХОЛБООТОЙ: Инбаунд маркетинг хийх цаг нь болсны 5 шинж тэмдэг

Хоцрогдсон, хэрэглэхэд төвөгтэй вэб дизайн. Хэрэв танай вэб сайт контент сайтай мөртлөө хандалт бага эсвэл хэрэглэгч вэбээр зочлоод тун удалгүй гарч явчихаад байгаа бол вэб дизайнд асуудал байх магадлал өндөр. Дараахь түгээмэл шинж чанарууд байгаа бол вэб дизайнаа шинэчлэх цаг болсон гэсэн үг:

  • Дэлгэцэнд шууд харагдах хэсэгт бүх агуулгыг шахаж багтаасан. Орчин үед вэбийг доош гүйлгэж, өөртөө хэрэгтэй агуулгыг л анзаарах байдлаар мэдээлэл авдаг. Иймд доош үргэлжилсэн, хоосон зай оруулснаар гол мессежийг онцолсон дизайн илүү үр дүнтэй.
  • Хэт жижиг фонт, ямар ч хоосон зайгүй, форматанд оруулаагүй, хэт урт үргэлжилсэн текст голдуу агуулгатай. Хэрэглэгчдэд ойлгомжгүй, хэт албархаг үг хэллэг ихээр ашигласан. Уншихад төвөгтэй гэсэн үг.Хүмүүст энгийн үг хэллэг, цөөн үгтэй энгийн өгүүлбэрүүд илүү ойлгомжтой байдаг. 
  • Вэб хуудасны контентууд ямар ч дотоод, гадаад вэб холбоосгүй, хэрэглэгчийн хийх дараагийн үйлдэл тодорхойгүй. Ийм хуудсуудын bounce rate буюу хэрэглэгч бусад хуудсуудаар оролгүй гарах хувь өндөртэй байдаг. 
  • Зураг багатай эсвэл хэт жижиг зургуудтай. 21-р зууны хүмүүс цаг зав багатай тул хэт урт үргэлжилсэн текст уншихаас илүүтэй зураг, видео зэрэг дүрс бүхий контентыг илүүд үзэх болсон. Иймд урт текстийн оронд ар талын том зургаар санаагаа илэрхийлээрэй.
  • Гар утасны оновчлолгүй. Responsive буюу хэрэглэгчийн төхөөрөмжийн дэлгэцний хэмжээнээс хамааран өөрчлөгдөх чадвартай байх нь вэб хуудсыг гар утсаар үзэхэд хялбар, ойлгомжтой болгодог. Флэш дээр хийсэн вэб хуудсыг олон гар утас дэмждэггүй.

Вэб хуудсаа хэрхэн сонирхолтой болгох вэ?

  • Бизнесийн блог хөтөлснөөр өөрийн зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой агуулгаар баялаг болноБлог маркетингаар хэрхэн зорилтот хэрэглэгчдийг вэб хуудсандаа татах талаар дараахь нийтлэлээс уншаарай. 

ХОЛБООТОЙ: Яагаад бизнесийн блог бичих хэрэгтэй вэ? 

  • Зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой түлхүүр үгсийн шинжилгээ хийх, тодорхойлох, түлхүүр үгтэй контент хөгжүүлэх. Хүмүүс тодорхой түлхүүр үгсээр өдөр бүр мэдээлэл хайж байдаг. Хүмүүсийн хайж буй эдгээр түлхүүр үгсийг зөв тодорхойлж, хайж буй зүйлд нь хариулт өгөх контентыг хөгжүүлэн вэб хуудсандаа байрлуулах нь танай вэб хуудсыг хэрэглэгчдэд илүү хэрэгтэй болгоно.
  • Байнгын өөрчлөлт, хөгжүүлэлт, шинэчлэл. Компани вэб хуудсаа уламжлалт байдлаар шинэчлэн хөгжүүлэхдээ төсөл хэрэгжүүлэн, вэбийн компани сонгон шалгаруулан, аль болох л вэбийн хамгийн сүүлийн үеийн трендийн чиг хандлага, технологийн дэвшлийг тусгадаг. Шинэхэн хийгдсэн вэб хуудас ойрын хэдэн жилдээ хоцрогдохгүй хэмээн үзэж загвар дизайн, агуулга, бүтэц хэлбэрт өөрчлөлт, шинэчлэлт хийдэггүй. Зарим компани мэдээ мэдээллээ ч шинэчлэхгүй 2-3 жилийн өмнөх мэдээ байх нь ч элбэг. Энэ байдал нь уг вэб сайт үхмэл, өөрчлөлтгүй, орхигдсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. 
  • Гар утасны оновчлол. Орчин үед хэн, хаанаас, ямар төхөөрөмжөөс хандаж байна гэдгээс хамааран вэб хуудасныхаа агуулга, дизайныг өөрчлөх боломжтой болсон. Зарим вэб сайт руу нэвтрэхэд дэлгэцийн хэмжээ тохирохгүй текстүүд нь маш жижгэрч, дараагийн хуудас руу ороход төвөгтэй байдал үүсэх тохиолдолтой таарч байсан биз дээ. Технологи хурдацтай хөгжихийн хэрээр хүмүүсийн ухаалаг техник, технологийг их ашиглах болсон. Зөвхөн компьютерээс нэвтрэхэд харагдах байдалд анхаарч хийгддсэн вэб сайт маш олон тааралддаг. Энэ нь ухаалаг утас, таблетаас мэдээ мэдээлэл уншихад төвөгтэй байдаг. Иймээс ямар техникээс вэб сайт руу хандаж байгаагаас хамаарч дэлгэцийн хэмжээ, вэб сайтын меню өөрчлөгдөх responsive дизайныг сонгох болсон.
  • Ухаалаг вэб хуудас. Ухаалаг гэдэг нь зөвхөн дэлгэцний хэмжээний тухай биш юм. Хэн хандаж буйгаас нь хамааран тэр хүнд илүү ойр дөхөм, хэрэгтэй байж болох ухаалаг контентыг харуулах боломжууд нээгдэж байна. Бид жишээ нь: HubSpot ашиглан вэб хуудсаа хөгжүүлсэн тул хэн, хаанаас, ямар төхөөрөмжөөс хандаж байгаагаас хамааран вэб хуудасныхаа агуулгыг өөрчлөн харуулж чаддаг. 

Манай агентлагийн санал болгодог инбаунд маркетингийн үйлчилгээ нь харилцагч байгууллагынхаа вэб сайтыг мэдээлэл, мэдлэг, зөвлөгөөний булантай болгон хөгжүүлэх, уг булангуудаар түгээх маркетингийн контентуудыг бүтээж идэвхжүүлдэг. Та манай үйлчилгээний багцуудтай дараах холбоосоор зочлон танилцаарай. Баярлалаа.

New Call-to-action

Сэдэв: Вэб маркетинг, Вэб Дизайн, Дижитал маркетинг, Бизнесийн блог

Цахим ном


Click me

Мессенжерээр татах бол:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд