<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Todsuren Ulziikhuu

Todsuren Ulziikhuu

ШУТИС-ийн ХШУС-ийг “Химийн Инженер”-н бакалавр зэрэгтэй, онцлох дипломтой төгссөн. Өөрийн хүсэл сонирхол, сониуч байдалдаа хөтлөгдөн инбаунд маркетинг, дижитал маркетинг чиглэлээр мэргэшин ажиллаж буй залуу маркетер юм.

Нийтэлсэн: 2020-02-12, унших хугацаа: ~6 минут

Forbes сэтгүүлийн эхний нүүрэнд Контент бол хаан биш. Контент бол эзэнт гүрэн” гэсэн нийтлэл бичигдэж байсан тул та ч гэсэн өөрийн эзэнт гүрнийг Инстаграм гэх улсад цогцлоож чадна шүү дээ. Би таныг гайхалтай нэгэн Инстаграм бизнес аккаунт нээж чадсан гэдэгт итгэлтэй. Хэрэв үгүй бол «Хэрхэн бизнес аккаунттай болох вэ?» нийтлэлийг уншихыг санал болгож байна.

Одоо тэгвэл тэрхүү аккаунтаа төрөл бүрийн контентоор цэнэглэж эзэнт гүрний хэмжээнд аваачих алхамдаа орцгооё!

Зураг

Инстаграм-д хамгийн түгээмэл ашиглагддаг контентийн төрөл бол зураг гэдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Зураг оруулахдаа аль болох бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээ олон талаас нь харуулсан байдлаар олон төрлийн зураг оруулж байх хэрэгтэй. Улиг болсон нэгэн хэвийн зураг оруулаад байх нь танай дагагчид, цаашлаад хэрэглэгчдийн тань сэтгэлийг гонсойлгож магадгүй шүү!

Та өөрөө ч бас мэдэж л байгаа байлгүй дээ. Бид хаашаа л харна, энд тэндгүй сурталчилгааны самбар, телевизийн бүх л сувгаар сурталчилгаа гардаг биз дээ? Иймд та Инстаграм хөгжүүлэлтээ сурталчилгааны самбар болгохоос сэргийлж аль болох бүтээлч байдлаар өөрсдийн бүтээгдэхүүн болон үйлчилгээг таниулах хэрэгтэй. Энд танай байгууллагын соёл, хэв маяг, ажлаас гадуурх үйл ажиллагаа зэрэг олон олон санаа бүхий контентуудаар Инстаграм-аа баяжуулах нь чухал.

Жишээ нь: Nike компани Инстаграм-даа бүтээгдэхүүний зургуудаасаа тавьдаг ч гэсэн ихэнх зургууд нь алдартай тамирчид болон одууд Nike-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаагаар контентоо үйлдвэрлэдэг.

instagram marketing nike

Та ч гэсэн тэднээс илүүг сэтгэж чадах тул хичээгээрэй!

Хөшигний ард

Хөшигний ард буюу танай байгууллагын гаргаж буй бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ нь ямар шат дамжлагаар яаж үүсдэг, бид хэрхэн ажилладаг тухайгаа илэрхийлэн гаргасан контентийн төрөл юм. Ихэнх байгууллагууд энэ талаараа нуухыг илүүд үздэг ч гэсэн та тэднээс ялгарч яаж тухайн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ таны гарт хүрдэг талаар таниулаарай.

Жишээ нь: Оюу толгой компани үргэлж тэд хэрхэн ажилладаг, юуг яаж бүтээж байгаагаа өдөр бүр оруулдаг.

instagram marketing oyutolgoi

Ажилчдаа ашиглах

Эзэнт гүрэн байгуулахын тулд хүн бүрийн оролцоо чухал байдаг шиг та байгууллагынхаа ажилчдыг ч гэсэн зохистой ашиглах хэрэгтэй. Хэрэв танай ажилтан ажлынхаа тухай маш сонирхолтой зураг бүхий контент оруулсан байвал та яагаад тухайн контентийг байгууллагынхаа нэрийн өмнөөс ашиглаж болохгүй гэж. Гэхдээ зохиогчийн эрхийг заавал хүндлэх хэрэгтэй.

Мөн танай байгууллагын нэг ажилтан Инстаграмдаа хэдэн мянган дагагчидтай бол яах вэ? Байгууллагынхаа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг илэрхийлсэн контентийг тус ажилтныхаа Инстаграм аккаунтаар оруулах хэрэгтэй биш гэж үү? Эндээс л жинхэнэ эзэнт гүрэн үнэртэж эхэлж байна шүү дээ.

high five teamwork GIF by SpongeBob SquarePants

Хэрэглэгчдээ ашиглах

Ажилчдаа ашиглах контенттой чанарын хувьд ижил энэхүү контент нь танай байгууллагын бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг авдаг эсвэл хэрэглэдэг хүмүүс өөрсдийн Инстаграм аккаунтдаа танай байгууллагын талаар дурсан оруулахыг хэлнэ. Хэдэн мянган дагагчидтай хүн байхыг хэн мэдэх вэ дээ.

Мэдлэг олгох

Зөвхөн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээ сурталчлаад л байх тохиромжтой биш гэж хэлснийг маань санаж байна уу? Тэгвэл яагаад тухайн бүтээгдэхүүн болон үйлчилгээтэйгээ холбоотой мэдлэг, мэдээлэл өгч болох контент оруулж болохгүй гэж? Энэ маш сонирхолтой байх болно гэдэгт би итгэлтэй байна.

instagram marketing

Урам зориг өгөх

Хүн гэдэг чинь өөрөө сэтгэл зүйн амьтан. Өдөрт ямар нэгэн байдлаар урам хугарах үе гардаг. Энэ үед хайртай нэгнээсээ, хүндэлдэг нэгнээсээ, эсвэл бүр сошиал орчноос урам авах явдал тохиолддог.

Хэн нэгэн алдартай хүний хэлсэн онч мэргэн үгсийг зурагтай хослуулан оруулахыг урам өгөх контент гэдэг. Тэрхүү онч мэргэн үгс нь танай байгууллагын бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээтэй хоршиж байвал бүр сайн хэрэг болно шүү.

Жишээ нь: Foundr гэх инстаграм аккаунт нь үргэлж онч мэргэн үгсийг гайхалтай хэв маяг, дизайнтайгаар Инстаграмдаа оруулдаг байна.

Нөлөөллийн контент

Нөлөөллийн буюу influencer контент нь олны танил эрхмүүдийг ашиглан брендинг хийхийг хэлнэ. Энэ төрлийн контент нь ихэвчлэн олны танил эрхэм танай бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг авч буй байдлаар илэрхийлэгддэг.

instagram marketing

Өнөө цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин, Инстаграмдаа 202 сая дагагчидтай Кристиано Роналда зүгээр нэг зураг оруулчихсан мэт харагдаж байна уу? Үгүй дээ, энэ бол CLEAR брендээс гаргасан нөлөөллийн контент юм. 202 сая хүн энэ контентийг үзнэ гээд төсөөлдөө…

Видео бичлэг

Инстаграм таныг зөвхөн зурган контент оруулахаас гадна хамгийн ихдээ 60 секунд үргэлжлэх, 15 mb бүхий видео бичлэг оруулах эрхээр хангаж өгдөг.

Инстаграмд ордог бичлэгүүд автоматаар, дуугүй тоглогдож эхэлдэг тул та видео бичлэгийнхээ эхний хэдэн секундэд чухал текст бүхий дуу оруулга хийхээс татгалзаарай.

Жишээ нь: Bose чихэвчний компани нь бүтээгдэхүүнүүдээ ихэвчлэн бичлэг хэлбэрээр оруулж брендинг хийдэг.

Boomerangs

Инстаграмын апп-аа нээгээд зүүн дээд буланд орших камерны дүрсэн дээр дарахад та Инстаграмын камерруу нэвтэрнэ. Тус хэсгийн доор та Normal, Boomerang зэрэг үгсийг харах бөгөөд Boomerang товчлуурыг дарж идэвхжүүлнэ.

Boomerang гэдэг нь 3 секундийн турш маш хурдан зураг дардаг бөгөөд дарсан зургуудаараа бичлэг маягийн зүйл үүсгэн тасралтгүй тоглогддог контентийн төрөл юм. Та boomerangfrominstagram хаягаар зочлон гайхалтай boomerang-уудыг харахыг зөвлөж байна. Тэд үнэхээр хөгжилтэй шүү!

confused travolta GIF

Hyperlapse

Инстаграм-даа бичлэг оруулах гэсэн боловч хэтэрхий урт байгаад байна уу? Тэгвэл та Hyperlapse from Instagram апп-ыг татаарай. Энэ нь тухайн бичлэгийг 1х-ээс 12х хурдтайгаар хурдан тоглуулдаг апп юм. Жишээ нь: таны бичлэг 5 минут үргэлжлээд байгаа бол та 10х хурдтай болгож өөрчилснөөр ердөө л 30 секундийн бичлэг болж хувирна гэсэн үг юм.

paris GIF

Story

Анх стори гарч ирснээрээ хойш сошиал ертөнцөд маш том тэсрэлтийг авчирсан бөгөөд энэ нь танд Инстаграм-даа үндсэн контентуудаас гадна нэмэлт байдлаар 24 цагийн дотор устгагддаг контент оруулах боломжийг бүрдүүлсэн юм. Стори-г ашиглан та жинхэнэ байгууллагынхаа түүхийг өгүүлэх, байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг дагагчиддаа нээлттэй болгох боломжтой.

Та төрөл бүрийн хэв маяг, дизайн бүхий стори оруулах боломжтой бөгөөд мэргэжлийн дизайны программ ашиглан гайхалтай стори оруулах эсвэл зүгээр л ухаалаг утсаа ашиглан энгийн стори хүртэл оруулах боломжтой юм шүү.

Мөн та тухайн стори-гоо Инстаграм апп-аа ашиглан төрөл бүрээр засаж болно. Жишээ нь: үг бичих, ая тоглуулах, байршил зааж өгөх, GIF ашиглах, эможи ашиглах гэх мэт тоо томшгүй олон edit tools-тэй байдаг.

Story Highlights

Энэ нь ерөнхийдөө стори оруулахтай маш адилхан боловч тухайн стори таны Instagram Profile-д үүрд хадгалагддагаараа давуу талтай. Хэрэв танай байгууллага маш олон төрлийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ санал болгодог бол бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ тус бүрт нь зориулсан Story Highlights үүсгэн тус бүрийг нь дэлгэрэнгүй танилцуулж болно.

Жишээ нь: BZP Digital & Inbound маркетингийн агентлаг нь сошиал медиа маркетинг, дижитал маркетинг гэх мэт олон олон үйлчилгээтэй учир үйлчилгээ тус бүртээ Story Highlights үүсгэн мэдээлэл оруулдаг байгаа.

instagram marketing bzp

Live

Live буюу шууд дамжуулалт гэдэг ойлголт гарснаараа бид үнэн зөв мэдээллийг холбогдох хүнээс нь цаг алдалгүй авдаг болсон байдаг. Live хийхийн тулд Инстаграмын апп-аа нээгээд зүүн дээд буланд орших камерны дүрсэн дээр дарахад та Инстаграмын камерруу нэвтэрнэ. Тус хэсгийн доор та Normal, Boomerang зэрэг үгсийг харах бөгөөд Live товчлуурыг дарж идэвхжүүлнэ. Үүний дараа Start Live Video товчийг дарснаар таны шууд дамжуулалт эхлэх болно.

Шууд дамжуулалт эхэлсний дараа таны дагагчдад таны шууд дамжуулалт эхэлсэн гэх мэдэгдэл очих бөгөөд мөн таны дагагчид таны шууд дамжуулалт дээр сэтгэгдэл үлдээх, асуулт асуух зэрэг олон олон боломжтой байдаг.

IGTV

IGTV буюу Instagram TV нь Инстаграм-аас хамгийн сүүлд гаргасан контентийн төрөл бөгөөд энд та IGTV апп-ыг татан тодорхой нэг сэдэв бүхий суваг нээгээд 15 секундээс 10 минут хүртэлх хугацаатай видео бичлэг оруулах боломжтой. Гоё байгаа биз?

instagram marketing igtv

Ингээд л боллоо. Та бизнес аккаунтаа гайхалтай контентуудаар цэнэглэж эзэнт гүрний хэмжээнд очиж чадахаар боллоо. Дараагийн нийтлэлээр та хэрхэн стратеги төлөвлөгөөтэй Инстаграм маркетинг хийх талаар уншаарай!
 
Мөн манай  BZP Digital & Inbound дижитал маркетингийн агентлаг нь Инстаграм хөгжүүлэлт хийдэг тул та доорх зурган дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Амжилт хүсье!!!
New Call-to-action

 

Сэдэв: Инстаграм маркетинг, Сошиал медиа маркетинг, Дижитал маркетинг, Контент маркетинг, Social

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд