<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Todsuren Ulziikhuu

Todsuren Ulziikhuu

ШУТИС-ийн ХШУС-ийг “Химийн Инженер”-н бакалавр зэрэгтэй, онцлох дипломтой төгссөн. Өөрийн хүсэл сонирхол, сониуч байдалдаа хөтлөгдөн инбаунд маркетинг, дижитал маркетинг чиглэлээр мэргэшин ажиллаж буй залуу маркетер юм.

Нийтэлсэн: 2020-02-17, унших хугацаа: ~5 минут

Бид 21-р зууны 2 дахь арван буюу дижитал хувьслын эрин үед амьдарч байгаа бөгөөд сошиал медиа платформууд асар хурдацтай гарч ирж цар хүрээгээ тэлсээр байна. Ихэнх бизнесийн байгууллагууд төрөл бүрийн сошиал медиа платформ ашиглаж дижитал маркетинг хийдэг бөгөөд гагцхүү платформ тус бүрт нь тохирсон стратеги, төлөвлөгөөг нь төдийлөн мэдэдгүй. Энэ алдааг та үргэлжлүүлэн гаргамааргүй байвал нүдээ бүр том нээгээд уншихыг зөвлөж байна.

1. Зорилгоо тодорхойлох

“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг шиг бид бүгдийг эхнээс нь зөв зүйтэй, зорилго тэмүүлэлтэй хийж байж амжилт авчирна шүү дээ. Иймээс та гайхалтай бизнес аккаунт нээхээсээ өмнө өөрөөсөө болон байгууллагынхаа ажилчдаас: -Бид нар яагаад Инстаграм-д орох гээд байгаа юм? Бидний гол зорилго юу юм бэ? гэх асуултуудыг асуугаарай. Хэрэв таны хариулт: -Бусад бүх хүмүүс үүнийг ашигладаг шүү дээ! байх юм бол Инстаграмыг ашиглан та хэзээ ч маркетинг хийж чадахгүй. Яагаад гэвэл танд зорилго алга.

Инстаграм маркетингийг амжилттай хийхийн тулд танд урт хугацааны төлөвлөгөө, зорилго, мөрөөдөл, цаг хугацаа, эрч хүч, санхүүгийн боломж бололцоо бүгд хэрэгтэй. Таны зорилго юу ч байж болно. Хандалт авах, хүмүүст танигдах, сэжим үүсгэх, PR хийх гэх мэт. Зорилгоо зөв тодорхойлохоос бүх зүйл эхэлнэ гэдгийг үргэлж санаж яваарай.

instagram marketing

2. Зорилтот бүлгээ зөв тодорхойлох

Инстаграм маркетинг хийж, контент байршуулахаасаа өмнө зорилтот бүлэг буюу та яг ямар бүлэг хүмүүст зориулан бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээ сурталчлах гээд байгаагаа тодорхойлж шийдэх хэрэгтэй биш гэж үү? Тэгэлгүй яахав!

Таны бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг яг ямар төрлийн хүмүүс сонирхох юм бэ? Энд нас, хүйс, орлогын түвшин, газарзүйн байршил, сонирхол зэрэг нь хамаатай юу? Инбаунд аргачлал-тай их төстэй байгаа биз?

Яаж зорилтот бүлгээ тодорхойлж, чиглүүлэхээ мэдэхгүй байна уу? Энэ нь их амархан. Таны бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээтэй холбоотой hashtag-уудыг ашиглан яг ямархуу төрлийн хүмүүс иймэрхүү hashtag-ийг ихээр ашиглаж байна гэдгийг хараад багахан хэмжээний судалгаа явуулна. Тодорхой төсөөлөлтэй болсныхоо дараа тухайн hashtag ашигласан контент чинь ямархуу хүнд хүрч болохыг та гадарлахгүй гэж үү?

Жишээ нь: Би сүүлийн үед эрчийг авч байгаа Amway брендийн Инстаграм маркетингийг хийх гэж байгаа гэж төсөөлье. Инстаграм-ын Search хэсэгт #amway гэж бичихэд тус hashtag-ийг ашигласан 1.6 сая пост гарч ирж байна. Пост болгоныг гүйлгэж үзсэний дараа эмэгтэйчүүд их ашигладаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрч эмэгтэй хүнд илүү таалагдаж болох контент үйлдвэрлэх хэрэгтэй юм байна гэж дүгнэлт гаргалаа. Амархан байгаа биз?

instagram marketing

3. Өрсөлдөгчдөдөө дүн шинжилгээ хийх

Хэрэв та зорилтот бүлгээ зөв зүйтэй тодорхойлж чадсан бол дараагийн алхам буюу өрсөлдөгч байгууллагууд тань Инстаграм маркетинг хэрхэн хийж байна гэдгийг тагнаж, контент аудит хийж дүгнэлт гаргах хэрэгтэй. Тэдний гаргасан алдааг та гаргах ёсгүй. Тэдний хийгээгүй орхигдуулсан зүйлсийг та хийх хэрэгтэй.

Танай салбарын ямар контент илүү их хандалт авчирч байна, ямар нь илүү их хүнд хүртээмжтэй байна, ямар ямар hashtag-уудыг ашиглаж байна, өдрийн аль цагт контент оруулж байна, caption буюу тайлбар хэсэгтээ юу бичиж байна гэх мэтчилэн та аудит хийснээрээ тэдний олон жил зарцуулж суулгасан стратегийг хэдэн өдөр, сарын дотор суулгах боломжтой болж байгаа юм шүү дээ. Гайхалтай байгаа биз. Мөн аудит хийж байхдаа тэд одоо хүртэл юуг буруу хийгээд байна, одоо хүртэл засахгүй байгаа зүйлсийг нь олсноор та тэднээс нэлээн хэдэн алхмын урд гарлаа л гэсэн үг шүү дээ. Ийм учраас бид хоцорчихсон, бидэнд боломж байхгүй, тэд монополь болчихсон гэдэг бодлуудыг толгойноосоо авч хаяаад алдаа дутагдлыг нь заавал олоорой. Та чадна шүү!

4. Контентийн календарьтай болох

Дунджаар нэг байгууллага Инстаграм-даа долоо хоногт 6 контент оруулдаг бөгөөд жилд дунджаар 300 контент болно гэсэн үг. Яг энэ хурдаар 3-4 жилд инстаграм маркетинг хийвэл тоолж баршгүй их контент болно. Та яг ямар контент оруулж байсан, эсвэл оруулах ёстойгоо мартаж эхлэх бус уу?

Тиймээс та хэзээ, ямар контент яаж оруулахаа төлөвлөж календарь дээр хөтлөх нь таны цаг зав, бүтээлч байдлыг тань улам нэмэгдүүлэх болно. Тэр ч байтугай та Hubspot CRM-ийг ашиглан Инстаграм болон бусад сошиал платформууддаа контент оруулах хугацааг нь төлөвлөж өгснөөр таны өмнөөс автоматаар контентыг тань оруулж өгдөг гээд боддоо.

New call-to-action

5. Инстаграм маркетингаа тогтмол идэвхтэй байлгах

“Ром хотыг ганц өдрийн дотор бариагүй!”  гэдэг шиг Инстаграм маркетинг тань ганц, хоёр өдрийн дотор амжилттай болчихно гэж хэзээ ч байхгүй. Иймд та үргэлж шинэ содон, бүтээлчээр сэтгэсэн контентуудыг үйлдвэрлэж байх хэрэгтэй. Магадгүй та яагаад байгууллагынхаа маркетингийн албанд Инстаграм маркетинг хөгжүүлэх баг гаргаж болохгүй гэж. Төгс л гүйцэтгэх хэрэгтэй.

Та Apartment Therapy, Taco Bell, Red Bull-ийн Инстаграм аккаунтаар зочлон тэднийг хэрхэн Инстаграм маркетингийг төгс гүйцэтгэж байгааг хараарай гэж зөвлөх байна.

instagram marketing

6. Инстаграм дагагчдаа өсгөх

Инстаграм дагагчдаа өсгөнө гэдэг маань олон жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Дагагчид тань өсч өгөхгүй шантрах үе өчнөөн тохиолдоно. Сүүлийн үед 1000 дагагчдыг 10$-оор худалддаг болсон. Энэ бол үнэн зүйл. Гэхдээ танай бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ огт сонирхоогүй хүн танай аккаунтыг дагаад яах юм бэ? Сэжим үүсгэж чадахгүй шүү дээ. Мөн Инстаграм API журмын дагуу худалдаж авсан бүх дагагчдыг хүчингүй болгож байгаа гэнэ.

Харин зөв аргаар, өөрийн хүч хөдөлмөрөөр хэрхэн дагагчдынхаа тоог өсгөх вэ?

  • Username тань ойлгомжтой, тогтооход амархан байх
  • Хангалттай хэмжээний чанартай контент байршуулсан байх
  • Таны бизнес болон байгууллагатай хамааралтай том том аккаунтуудыг дагах
  • Контентоороо дамжуулан харилцаа үүсгэх
  • Контент шэйрлэх үйл ажиллагаанд бусдыг уриалах
  • Инстаграм аккаунтаа бусад сошиал орчинд түгээх

7. Инстаграм дагагчдаа хэрэглэгч болгох

Хэрэв та хангалттай хэмжээний дагагчидтай болж чадсан бол одоо та тэднийг хэрэглэгч болгох замд нь хөтлөх хэрэгтэй.

  • Сурталчилгаа: Хямдрал, урамшуулал, худалдан авалтын таатай нөхцөл олгох нь Инстаграм дагагчдаа хэрэглэгч болгох хамгийн таатай боломж юм.
  • Өрсөлдөөн: Урамшуулалд хамрагдахын тулд гэсэн тодорхой нөхцөл, даалгавар байршуулах бөгөөд мөн урамшуулал дуусах хугацааг заавал тавьж өгөх хэрэгтэй. Яг заасан цагтаа урамшууллаа дуусгаж байх нь дараа дараагийн ажил хэрэгт тань түлхэц үзүүлнэ шүү.
  • Хандив: Хүн гэдэг чинь өөрөө сэтгэл хөдлөлөөр тэжээгддэг тул сэтгэл зүрхийг нь хөдөлгөх зүйл хийх хэрэгтэй. Сайн үйлсийн аян хийх, хандив цуглуулж хэрэгтэй нэгэнд нь өгөх зэрэг нь танай байгууллагын нэр хүндийг асар их өргөх бөгөөд ингэснээр дагагчид тань хэрэглэгч болох зам нээгдлээ л гэсэн үг.
  • Өдөөн хатгах: Хэрэв та байгууллага шинэ бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ гаргах гэж байгаа, гэхдээ хараахан гарч амжаагүй байгаа бол Инстаграм-даа яагаад шинэ бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнийхээ зургийг оруулж дагагчдаа өдөөн хатгаж авах хүслийг нь бадрааж болохгүй гэж.
  • Шууд дамжуулалт: Хэрэглэгчид бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний талаарх Live-ийг үзэх нь ихэссэн. Учир нь шууд асуулт асууж хэрэгтэй гэсэн мэдээллээ цуглуулж чадах тул ихэд сайшаагдсан контент юм.
Ингээд л боллоо. Та хэрхэн стратеги төлөвлөгөөтэй Инстаграм маркетинг хийх аргаа оллоо шүү дээ. Дараагийн нийтлэлээр та хэрхэн Инстаграм аналитик хийх талаар уншаарай!
 
Мөн манай  BZP Digital & Inbound дижитал маркетингийн агентлаг нь Инстаграм хөгжүүлэлт хийдэг тул та доорх зурган дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Амжилт хүсье!!!
New Call-to-action

Сэдэв: Инстаграм маркетинг, Дижитал маркетинг, Контент маркетинг, Маркетингийн төлөвлөгөө, Social

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд