2010 онд анх олон нийтэд танигдсан цагаасаа хойш Инстаграм нь дэлхийг хуй салхи мэт бүрхэн авч байгаа билээ. Бараг л хүний зургаас илүү хоолны зураг их байдаг гэдгийг та мэдэж байгаа байх.
Инстаграмыг та хувийн зориулалтаар ашиглаж өөрийн дуртай хоол, очсон газар, авсан бэлэгнийхээ зургийг л оруулж ашигладаг байсан биз дээ? Гэтэл та өөрийн бизнесээ энэхүү гайхалтай платформоор дамжуулан брендинг хийх, бүр цаашлаад сэжим үүсгэх талаар бодож үзсэн үү?
Бодож үзэх л хэрэгтэй! Учир нь:
- Инстаграмд идэвхтэй 1 тэрбум хэрэглэгч байдаг бөгөөд өдөрт 500 сая стори орж байдаг.
- Насанд хүрэгчдийн 60% нь инстаграмыг идэвхтэй хэрэглэдэг.
- Инстаграмд 25 сая гаруй бизнес аккаунт байдаг.
- Инстаграм хэрэглэгчдийн 80% нь дор хаяж нэг бизнес аккаунт дагадаг бөгөөд 72% нь инстаграмаар дамжуулан худалдан авалт хийсэн байдаг.
Харж байгаа биз. Инстаграмыг зөвхөн хувийн зориулалтаар ашигладаг үе өнгөрчихсөн. Дэлхий нийтийн платформ болох Инстаграм нь брендүүдэд өөрсдийн контентийг хөгжүүлж, шинэ авьяас чадварыг эрэлхийлж бүтээгдэхүүн болон үйлчилгээг сурталчлах, хэрэглэгчдэдээ урам зориг өгөх боломжийг олгодог.
Хэрхэн инстаграм бизнес аккаунттай болох вэ?
Инстаграмын бусад платформуудаас ялгаатай байдал нь таны үйлдвэрлэж буй контент тухайн цаг үедээ тохирсон буюу in-the-moment content байх ёстой. Дагагчидынхаа хүсэл сонирхлыг алдахгүйн тулд өдөр бүр контент оруулж байх ёстой бөгөөд үүний тулд бид гайхалтай бизнес аккаунтыг цогцлоон бүтээх хэрэгтэй.
Хэрэв таны ухаалаг утсанд Инстаграм апп байдаггүй бол App Store болон Google Play Store-оос татаарай. Та Инстаграмын вебсайтнаас хандаж контент үзэж болох боловч вебсайтнаас контент оруулж болдоггүй учир заавал ухаалаг утасны апп хэрэгтэй шүү.
Инстаграм аккаунт үүсгэх
Ухаалаг утсандаа татаж авсан Инстаграм апп-аа нээх үед танд Log In With Facebook болон Sign Up With Phone or Email гэсэн 2 сонголт гарч ирэх бөгөөд та алийг нь ч ашиглаж аккаунтаа үүсгэж болно. Гэхдээ та бизнес и-майлээ ашиглах ёстой шүү!
Үүний дараа та account details хэсэгрүү очих бөгөөд энд та Full Name хэсэгт өөрийн бизнес буюу байгууллагын нэрийг бичиж өгөх хэрэгтэй. Username гэдэг нь та Инстаграм аккаунт хэрэглэгчдэд ямар нэртэй харагдах нэр учир энд та байгууллагынхаа нэрийг тавьж өгөх нь зохистой. Жишээ нь: BZP Digital & Inbound маркетингийн агентлагийн инстаграм аккаунтын нэр bzp.mn гэж байдаг.
Username-ээрээ амархан тогтоогддог, хайж олоход амархан, бичихэд хялбар нэр сонгож авах нь их чухал. Хэрэв таны ашиглах гэж буй нэр аль хэдийн ашиглагдсан байх юм бол тухайн нэрнийхээ араас -----mongolia эсвэл -----official гэж залгаж өгөөрэй.
Бизнес аккаунтаа оновчлох
Username-ээ зөв сонгосноор таны бизнес аккаунт нээгдэх бөгөөд таны дараагийн хийх ёстой чухал алхам бол танай байгууллага болон бизнесийн дүр төрхийг илтгэх профайл зураг оруулах явдал юм. Аливаа юм бүхэнд анхны сэтгэгдэл их чухал байдаг бөгөөд таны профайл зураг хүн бүрт анхны сэтгэгдэл төрүүлнэ гэдгийг үргэлж санаж яваарай. Мөн инстаграм нь таны профайл зургийг дугуй хэлбэрээр тайрчихдаг тул та хэмжээгээ зөв тохируулж зургаа оруулах хэрэгтэй.
Үүний дараа та Instagram Bio буюу байгууллагынхаа тухай товч танилцуулгыг 150 даралтад тохируулан оруулах хэрэгтэй. Таны байгууллагын өнгө төрх, бүтээгдэхүүн үйлчилгээ, хүмүүс яагаад биднийг дагах хэрэгтэй вэ гэдгийг харуулсан намтрыг 150 даралтад багтааж бичих хэрэгтэй. Энд та 😃эможи, #хаш-таг, @түлхүүр үг ашиглаж болно шүү. Үгүй ээ мөн бага санагддаг шүү…
Хэрэв та намтар хэсэгтээ өөрийн вебсайтны URL-аа тавьж өгөх гэж байгаа бол Bitly.com, Goo.gl, Linktr.ee зэрэг URL богиносгогч сайтуудыг ашиглахыг зөвлөж байна.
Instagram Settings-ээ тохируулах
Эцэст нь бизнес аккаунтдаа жоохон засвар хийе! Instagram Settings-рүү орохдоо профайл хэсгийг тань баруун дээд буланд орших 3 параллель зураас дээр даран орж Settings хэсэгт дарж нэвтэрнэ.
Энд та бизнес аккаунтынхаа нууц үгийг солих, юун дээр like дарсан, notifications-ээ унтраах зэрэг маш олон тохиргоог хийх боломжтой бөгөөд та дараах хэдэн зүйлсийг зөв тохирсон эсэхийг шалгаарай:
1. Story Settings тохируулахСтори-ны тохиргоо хэсэгт та таны Инстаграм сторийг хэн үзэж болох, хэн хариу бичиж болох зэргийг зохицуулдаг. Бидний зүгээс та брендинг хийх хүсэлтэй байгаа бол бүх дагагчид буюу followers-ууддаа стори үзэх болон сторид хариу илгээх эрхийг нь нээж өгөөрэй гэж зөвлөх байна. Ингэхдээ та Settings > Privacy > Story гэж орж Your Followers хэсгийг бөглөж өгөөрэй.
Энэ нь таны аккаунтыг мэргэжлийн аккаунт буюу бизнесийн зориулалтаар ашиглах эрхийг нээх юм. Аккаунтаа бизнес аккаунт болгосноор та Instagram’s Business Tools-ийг ашиглан хэрэглэгчиддээ илүү ойртох, зорилтот хэрэглэгчидээ олох, өөрийн үйлдвэрлэсэн контентуудаа төлбөртэй сурталчлах боломжийг үүсгэж өгөх болно. Гайхалтай биш гэж үү? Уг тохиргоог хийхийн тулд та Settings > Account > Switch to Professional Account гэдгийг дарна.

3. Public Account болгох
Public account гэдэг нь хэрэглэгчид таны Инстаграм профайлыг follow хийсэн, хийгээгүй хамаагүй харж болдог гэсэн үг. Харин Private account гэдэг нь зөвхөн таны followers-ууд харж болно. Бидний зөвлөж байгаагаар бол хүн бүрт таны бизнес нээлттэй байх ёстой учир хэрэв таны аккаунт Private болчихсон байвал Public болгохыг зөвлөж байна. Ингэхдээ та Settings > Privacy > Account Privacy хэсэгрүү орж унтраагаарай!
4. Comments-ийг хаах
Инстаграмдаа оруулсан контентын тань коммент бичих талбар байдаг бөгөөд зарим тохиолдолд таны өрсөлдөгчдөөс эсвэл зүгээр л үзэн ядагчдаас ирэх сөрөг комментуудыг зогсоох зориулалттайгаар та тэдгээр хүмүүсээс ирэх комментыг зогсоож болдог байгаа. Ингэхдээ та Settings > Privacy > Comments хэсэгт орж хувь хүнийг блоклох, offensive comments буюу сөрөг коммент ирүүлэхийг зогсоох, тухайн сонгож өгсөн үг агуулсан коммент ирэхийг зогсоож болдог давуу талтай.
