<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1692500730779864&amp;ev=PageView&amp;noscript=1">

Тэдний зурсан зурагнууд, шинэлэг зорилтот зар сурталчилгаа, Instagram Stories-ийн шийдэл, загварын болон гоо сайхны брэндүүд нь визуал контентын платформ дээр хэрэглэгчидтэй маш сайн холбоо тогтоож байна. Бусад салбарын үйлдвэрлэгчид тэднээс маш их урам зориг авч, их зүйлийг сурч болно. 

Ингээд загварын, зураг авалтын гайхалтай санааг агуулсан таныг сэдэлжүүлэх, шинэ санаа төрүүлэхүйц 15 брэндийн инстаграм хаягтай танилцацгаая.

1. Everlane @everlane

Everlane-ий инстаграм зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний зургаар хязгаарлагдаггүй. Тэд  өөрийн хэрэглэгчид, аяллын зургууд, мөн хоолны зөвлөгөө, урлагийн мэдээлэл гээд дэлхийн өнцөг булан бүрт байгаа сонин содон зүйлсийг нийтэлдэг.

 Everlane Everlane
Everlane Everlane

2. Nike @nike

Уг спорт хувцасны мэдэхгүй хүн гэж үгүй биз. Та эндээс спортын гайхалтай агшин, гайхалтай зураг авалтуудыг харах болно.

 Nike  Nike
Nike  Nike

3. Teva @teva

Teva-гийн инстаграм модерн хэв шинжийг агуулдаг бөгөөд хэрэглэгчдийн байгальд авахуулсан зурагнуудыг харж ан амьтад, зэрлэг байгаль, чөлөөт байдлыг мэдрэх болно. 

 teva teva
teva teva

4. Zara @zara

Zara-гийн инстаграм эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн стилистийн мэргэжлийн редакцийн зураглал бүхий өндөр зэрэглэлийн сэтгүүл шиг харагддаг.

 zara zara
zara zara

5. Fossil @fossil

Хэрэв та цэгцтэй байдал, энгийн зүйлсийн зургийг дуртай бол Fossil-ийн инстаграм нь таньд зориулагдана. Гоёл чимэглэлийн уг брэнд нь гайхалтай хоол хүнс, загвар, Кристэн Белл гэх мэт алдартнуудын зураг ихтэй.

 Инстаграмм дээр дагах 15 загварын брэнд Инстаграмм дээр дагах 15 загварын брэнд
Инстаграмм дээр дагах 15 загварын брэнд Инстаграмм дээр дагах 15 загварын брэнд

6. Kate Spade @katespadeny

Kate Spase-ийн инстаграм нь ижил төрлийн брэндээс ялгаатай хувийн онцлогтой. Тэдний сошиал медиа менежер нь Кейт Спейд студи дахь загварын үйл ажиллагаа, зураг авалтын ард болж буй зүйлсийг мөн Нью-Йоркийн эргэн тойрон дахь үйл явдал, өдөр тутмыг хувцаслалтаа хуваалцдгаараа илүү онцлог.

 Kate Spade Kate Spade
Kate Spade Kate Spade

7. Fjällräven @fjallravenofficial

Шведийн гадуур хувцасны брэнд болох Fjällräven -ий инстаграм өөрсдийн бүтээгдэхүүнээс илүү 60 орчим жил тухайн компанийг тодорхойлж буй адал явдалт аялалын зургуудаар дүүрэн. Хэрвээ адал явдалт аялалд дуртай бол энэ инстаграммыг заавал дагаарай. Танд гайхалтай мэдрэмжийг өгөх болно.

  Fjällräven  Fjällräven
 Fjällräven  Fjällräven

8. Madewell @madewell

Хувцасны брэнд Madewell нь сонгодог загвараараа алдартай бөгөөд Instagram нь гоо үзэсгэлэнг илтгэдэг. Тэдний хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн нь  Ванс шиг брэндүүдтэй хамтран ажиллаж өнгөлөг, гэгээлэг зураг авалтыг хийсэн нь загварт дурлагсдын хувьд нүд, сэтгэл баясгам бүтээлүүд болжээ.

 Madewell Madewell
Madewell Madewell

9. The Row @therow

Өөрсдийн бүтээгдэхүүнээс илүү визуал inspiration-ыг агуулдаг өөр нэг хаяг бол The Row. The Row нь урлаг, уран барилга, загварын хувцасны винтаж хэв маягтай зураг ихтэй бөгөөд зөвхөн өөрсдийнхөө бүтээгдэхүүний бодит зургийг хуваалцдаг.

 The Row The Row
The Row The Row

10. Asos @asos

Английн загвар, гоо сайхны онлайн худалдаа Asos-ын сүүлийн кампанит ажил нь энгийн хэрнээ өнгөлөг, зарим хэсгийг тодотгосон зураг авалтыг хийжээ.

 Asos Asos
Asos Asos

11. Aerie @aerie

Aerie-ийн инстаг гүйлгэж үзвэл халуун орны наран шарлагын газар биеэ шарж байгаагаар мэдрэх болно. Тэд эмэгтэйчүүдийн бие галбирын талаар эерэг хандлагыг бий болгохыг хичээн ажилдаг. 

 Aerie Aerie
Aerie Aerie

12) Eileen Fisher @eileenfisherny

Eileen Fisher нь чанартай бөгөөд байгальд ээлтэй үйлдвэрлэлээ инстаграмдаа сурталчилдаг. Тэдний зурагнаас эмэгтэйчүүдийн бүх хэв маягийг харж болно.

 Eileen Fisher  Eileen Fisher
Eileen Fisher  Eileen Fisher

13) Anthropologie @anthropologie

Олон төрлийн өнгөлөг хээний цуглуулаг.  Anthropologie инстаграмм visual smorgasbord хэв маягтай, тэдний хувцсыг өмсөөд дэлхийгээр аялж буй зураг авалтууд инстаграмынх нь ихэнх хувийг эзэлдэг.

 Anthropologie Anthropologie
Anthropologie Anthropologie

14) Girlfriend Collective @girlfriendcollective

Энэ стартап албан ёсоор загварын коллекцээ гаргаагүй байгаа ч инстаграм дээр 60,000 дагагчтай. Тэд загварын коллекцын сурталчилгаагаа инстаграмм болон фэйсбүүк дээр эрт цацаж эхэлсэн нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан юм. Минимал хэв маягийн гэрэл зургууд, кинон дээрх ишлэлүүд тэдний инстаграмын гол зүйлс юм. 

Girlfriend Collective Girlfriend Collective
Girlfriend Collective Girlfriend Collective

15. J.Crew @jcrew

J.Crew дагагчидтайгаа холбоо харилцаатай байх тал дээр мастер нь гэхэд хилсдэхгүй. Өдөр бүрийн гайхалтай түүхүүд, өөрийн хувцаслалт, гоёл чимэглэлийн талаарх сэтгэгдэл асуусан зурагнууд нь дагагчдыг нь идэвхижүүлж, сонирхлыг нь татдаг.

 J.Crew J.Crew
J.Crew J.Crew

 ХОЛБООТОЙ: Инстаграм зар сурталчилгааг хэрхэн хийх вэ?

50% хямдралтай бүртгүүлэх

Сэдвүүд: Инстаграм маркетинг, Гэрэл зураг

Amarjargal Munkhtur

Нийтлэлч: Amarjargal Munkhtur

BZP Digital & Inbound компаний маркетер.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


30% хямдралтай бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах